| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2014/0052/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0052 |
| Огноо | 2014-02-06 |
| Зүйл хэсэг | 096.2.4, 096.2.9, |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0052/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Я.Туул, Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр,
иргэдийн төлөөлөгч *** ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Отгонтуяа,
хохирогч *** ,
хэлмэрч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зїйлийн 96.2.4, 96.2.9-т заасан гэмт хэрэгт *** т холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201309000792 дугаартай хэргийг 2014 оны 2 дугаар сарын 06-ны єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** аймагт төрсөн, *** настай, ***, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** тоотод оршин суух бүртгэлтэлтэй, ***урьд:
-*** оын Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагар тэнсэж хянан харгалзсан,
-*** -ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 15 хоног баривчлах ял,
-*** өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 4 сар 5 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
-*** өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар 11 хоног баривчлах ял шийтгүүлсэн.
Шийтгэх тогтоол 2014/*** 96.2.4, 96.2.9.doc
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны орой *** гэртээ хамт амьдардаг байсан найз *** г хүүхдийг нь таягаар цохилоо гэх шалтгаанаар биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манайд *** эхнэрийн хамт ирсэн. Тэгээд манай эхнэр бид нар архи уусан. *** архи авчирахаар гарч явсан. Би тухайн үед подволь эргэхээр гарч явсан. *** шуудайгаа үүрээд ороод ирсэн*** архи ууж согтчихоод манай охиныг таягаараа цохиход нь миний уур хүрээд гал тогооны өрөөнөөс хутга авчирч Жигжидийг хутгалсан” гэв.
Хохирогч *** ийн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт хэлмэрч *** ийн хэлмэрчилсэнээр: “... Жоохон хүүхдийг нь би цохисон. Гэтэл *** намайг хүүхдийг нь цохилоо гээд хутгалсан. Одоо цээж хөндүүрлээд өвдөөд байгаа. Эмчилгээний мөнгө 250.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны орой иргэн *** г хүүхдийг нь таягаар цохилоо гэх шалтгаанаар цээжин тус газар нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2013 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн орчим би шинэ хорооллын *** байрны гадуур явж байхад Батзоригийн эхнэр нь байрныхаа гадаа хүүхдээ тэврээд зогсож байсан ба *** г гэртээ архи ууж байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би *** гийн подволь руу ороход *** 2 танихгүй хүнтэй архи ууж байсан юм. Би ууж байсан архинаас нь нэг л удаа уусан юм. Би *** гийн хүүхдийг таягаараа түлхэхэд *** уурлаад намайг хутгалсан юм. Миний цээжинд их гүн хутгалсан, оёдол тавьсан би гомдолтой байна. Намайг эмнэлэгт байхад нэг ч удаа эргэж ирээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэхь хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 3-5 дахь хуудас/,
Эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 15-16 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол,эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 9-14 дэхь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** миний ээжийн төрсөн ахын хүүхэд бөгөөд миний нагац ах *** ах 3 настай байхдаа хаалганд цохигдоод мэдрэл нь дарагдаад хэлгүй, дүлий болсон юм. Багаасаа мал дээр байсан болохоор ямар нэгэн дохионы хэл мэдэхгүй хэлгүй, дүлий хүний сургалтанд сууж байгаагүй. Би ***д ахтай багаасаа цуг байсан болохоор сайн ойлголцдог юм. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны орой манай ээж *** миний гар утасруу Жигжид ах эмнэлэгт байна хурдан яваад оч гэж хэлсэн…манай ээж надад хэлэхдээ цуг архи ууж байсан хүн нь хутгалсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хэргийн 20 дахь хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт *** гэх хэвтэн эмчлүүлж байгаад ***нь эмчилгээний төлбөр болох 240.000 төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа бөгөөд эмчилгээний зардал болох 240.000 төгрөгийг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг. /хэргийн 45 дахь хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би орон дээрээ сууж байхад манай дүү Марта газар мөлхөж байсан тэгээд би дүүгээ авах гээд орон дээрээс буухад *** ах намайг таягаар түлхээд унагаасан тэгэхэд манай аав намайг өмөөрөөд Жийгээ ахыг халааснаасаа хутга гаргаж ирээд бай бай гэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь хуудас/,
Гэрч Х*** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би халамжийн мөнгөө аваад 12 цагийн орчим *** гийн гэрт ороод 0.75 граммын Монгол стандарт архи аваад *** г, ***ийн энхэр бид гурав хувааж уугаад дууссан юм. Ингээд байж байхад Жигжид гаднаас орж ирсэн юм. Тэгэхэд *** “*** надад дандаа тусалдаг юм ганц шил архи авчихаач гэсэн тэгэхээр нь би дахиад нэг шил 0.75 гр Монгол стандарт аваад *** ийн энхэр бид дөрөв хувааж уусан... Ингээд маргааш нь буюу 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Батзоригийн эхнэр ирээд *** *** йг хутгалаад эмчилгээний зардал 240.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би 50.000 төгрөг өгөөд гаргасан… Би *** гхутгалахыг хараагүй, харин маргааш нь *** ийн эхнэрээс нь сонссон юм…” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь хуудас/
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***г архи уудаг, архи уусан байх хугацаандаа их агсан зантай” гэх мэдүүлэг. /хэргийн 26 дахь хуудас/,
Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Д.Туяагийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1269 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“ 1. *** ийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, хагалгааны дараах байдал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.11-д зааснаар хүнд зэргийн гэмтэл болно.” /хэргийн 30 дахь хуудас/
Шинжээч эмч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** ийн өвчний түүхийг үзэхэд цээжний хөндийд нэвтэрсэн нэг шарх нь дангаараа хүнд зэргийн гэмтэл болно” гэх мэдүүлэг /хэргийн 31 дэхь хуудас/
Хохирогч *** ийн өвчний түүх /хэргийн 64-77 дахь хуудас/,
Хохирогч *** ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 46 дахь хуудас/
Шүүгдэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** д миний том охиныг таягаар цохиж унагаад гарыг нь дээш өргүүлээд зогсож байхаар нь миний уур хүрээд Жигжидийн цээж рүү нь 5-6 удаа хутгалсан юм. Гэхдээ би айлгах гэж хутгалсан, хутганыхаа үзүүрийг гэрт байсан шар алчуураар ороож байгаад үзүүр хэсгийг нь гаргасан байсан юм. … Би тухайн үед нэлээн согтуу байсан, гэхдээ болсон асуудлыг бүгдийг нь мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 40 дэхь хуудас/ болон шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хэргийн 43 дахь тал/ шүүгдэгч *** нь урьд *** ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагар тэнсэж хянан харгалзсан,
*** өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 15 хоног баривчлах ял,
***-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 4 сар 5 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
*** -ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар 11 хоног баривчлах ял шийтгүүлсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд *** -ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 4 сар 5 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.5-д зааснаар ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учируулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4-т зааснаар, мөн хохирогч *** ийн “Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт /хэргийн 46 дахь хуудас/-аар хохирогч нь өөрийгөө хамгаалах чадваргүй байсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно.
Иргэний нэхэмжлэгч *** аас “*** нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг нэхэмжилж байх боловч түүнийг ирүүлсэн бичгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дахин баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Шүүгдэгч ***ийн эрүүл мэндийн байдал болон ар гэрийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** ийг давтан, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4, 96.2.9-д зааснаар шүүгдэгч ***т 7 жил 10 хоног /долоон жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг журамлан шүүгдэгч ***ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай, 2,5 см өргөнтэй 1 ширхэг хутгыг устгах, хар хөх өнгийн подволка, хөх саарал өнгийн ноосон цамц, хар саарал өнгийн майк, хар өнгийн малгайтай цамц тус тус 1 ширхэгийг хохирогч Д.Жигжидэд буцаан олгохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4, 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч *** нь цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний нэхэмжлэгч *** нь иргэний нэхэжмлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн тус тус иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Ж.МӨНХТУЯА