Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0055

 


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0062/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Хохирогч ***,
Иргэний нэхэмжлэгч *** ,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201409000012 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ***  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

    Шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим *** улсын дугаартай *** маркын автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 8 дугаар бүлгийн 8.4, 2 дугаар бүлгийн 2.1.а-д заасныг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарган, иргэн Г***ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
  -Шүүгдэгч ***өөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 12 сарын 28-ны өдөр би гэр бүлийн хүнтэйгээ харих замдаа хээтэйгийн арын замд осол гаргасан. Тухайн үед гэрчээр мэдүүлэг өгсөн Нармандах 380 градус хурдтай эргэж эсрэг урсгалд орсон гэсэн мэдүүлэг өгсөн байсан би түүнийг нь үндэслэлгүй  худлаа  мэдүүлэг  өгсөн


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Sodmunkh 215.1.doc
 гэж бодож байна. Тухайн үед замын хөдөлгөөний дагуу хөдөлгөөн хийсэн, тэр үед машинд шахуулаад эсрэг урсгалын машинтай мөргөлдсөн. Надаас байцаалт авахдаа намайг согтуу байсан гэсэн, би  согтуу байгаагүй, драйгер үлээлгээгүй. Намайг зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн, би торомз дарсан, зогсоох арга хэмжээ авсан боловч зам хальтиргаатай байсан учир гулгасан. Осол болсны дараа хохирогч *** , ***  нар такси барьж эмнэлэг рүү явсан. Манай эхнэр урд талын шил мөргөсөн толгойноос нь цус гарч байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй, ирсэн цагдаа нар бүгд миний эсрэг байсан, манай ***ыг мөргөсөн гэж ярьж байсан, Манай ***  гэдгийг нь би ойлгохгүй байна хуулийн байгууллагын хүмүүс нэг дор ажилладаг байж болно мөрдөн байцаалтын үед намайг зогсоох арга хэмжээ аваагүй гэж байсан, мөн хохирогч ***, *** нараас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаагүй, драйгер болон цусны шинжилгээ авсан баримт байхгүй байна. Хохирол төлбөрт 3197000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

-Хохирогч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 12 сарын 28-ны өдөр би гэртээ идэх юм цуглуулаад явж байсан. Номин ороод батьлион орсон, манай нөхөр гангуушаас хиам аваад би машинаа нөхрөөрөө бариулах гэснээ болиод хээтэйгийн хойгуур явж байхад манай нөхөр *** машин гэсэн чинь нэг машин гэнэт ороод ирсэн, би юу болж байгааг мэдээгүй, гар хөндүүр болсон байсан, амьсгалж чадахгүй, машин дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдаад нөхрөө машинаас гаргасан тэгээд рүлэнд хавчигдсан байсан гар мэдээгүй болсон байсан. Бүх зүйлийг сайн санахгүй байна, гэнэт л эмнэлэг дээр ирчихсэн амьсгалж болохгүй байсан. Эмч нар анхан шатны тусламж авч чадсан, тайвшруулах тариа өвчин намдаах тариа хийсэн орой *** ахтайгаа юм уу нэг малгайтай өндөр залуутай орж ирсэн, аймаар архи үнэртээд байсан. “Чи гайгүй юу?” гэхэд нь би “яагаад зүгээр явж болоогүй юм бэ?” гэхэд энэ миний буруу гэж байсан. “Чи архи уусан юм уу?” гэхэд “үгүй” гэсэн. Тухайн үед архи аймаар үнэртсэн, тэгээд олигтой ч юм ярьж чадахгүй ***ийг харахаар ахиад салагнаад байсан учир ***ийг явуулсан. Оны сүүлч байсан болохоор эм хангамж нь дутуу болоод гаднаас эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал тухайн үед 1333290 төгрөг гарсан байгаа, 1 сар 15 хоногийн акт авсан, энэ хугацааны лестнээс 585000 төгрөг авсан байсан, цалингийн зөрүү 407543 төгрөг байсан, журмын хашаанд машин байгаа, энэ хүн аваагүй байсан. Өнөөдрийн байдлаар бодоход 62 хоног болж 155000 төгрөг болсон байгаа. Машин засуулахад засварын хөлс нь 2500000 төгрөг болно гэсэн, засварын хүнийг журмын хашаанд нь авч очиж үзүүлсэн. Энэ хүнийг хохирлоо барагдуулах байх гэж бодсон боловч барагдуулахгүй байсаар өнөөдрийг хүргэсэн. 2 сарын 5-ны өдөр өмгөөлөгчтэй гэрээ хийсэн байгаа, Нийт зардал 7907090 төгрөг болсон, энэ хүнээс мөнгө авах гэж их гуйсан, би байнга тариа хийлгэж байсан. Одоогийн байдлаар 3197000 төгрөг өгсөн байна.” гэх мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр би 2 хүүхдээ хараад гэртээ байсан, Дархан номин ороод юм авсан, хээтэйгийн ард талаар явж байсан чинь нэг машин хөндлөн ороод ирсэн гэрэл нь харагдаагүй. Энэ хүн мөргөхдөө манай машиныг дараад буцаад эргэж дарсан байсан. Ослын дараа би эхнэрээ аваад явсан энэ хүн юу ярьсаныг ойлгохгүй байна. Энэ осолд орсон машиныг би авахгүй, би яг хуучин байсан машин шигээ л машин авна гэж бодож байна, энэ машинаар дараа нь хөдөө, гадаа явахад осол аваар гарахгүй гэх баталгаа алга, дараа нь энэ машин зарагдахгүй, би машиндаа бүх үйлчилгээ хийлгэсэн байсан. Манай машин 1999 оны машин байсан бөгөөд Дарханд ганцхан байдаг байсан учир би машинаа машинаар нь л сольж авна. Би өөртөө эмчилгээ хийлгээгүй, хүн болгон эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж ярьдаг. Манай эхнэрийн толгой тархи нь өвдвөл би энэ хүнээс гарсан зардлыг нь нэхэмжилнэ, энэ хүнээс би салахгүй. Би машинаа анх 7.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн  4-8 дахь тал/
-“... 2013 оны 12 сарын 28-ны өдөр 18 цагийн орчимд Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр *** байрны харалдаа автомашины зам дээр Нямсүрэн овогтой *** нь тоёота марк 2 маркын *** улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрмийн 9.1 /Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог  байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна/, 8.4 /эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно/, 2.1а /тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна/ гэсэн заалтуудыг зөрчиж, *** ын жолоодож явсан *** маркын *** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан гэж үзэж ослын дүгнэлт тавьж байна” гэх зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон дүгнэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 9-10 дахь тал/, 
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** гэсэн дугаартай тоёота марк 2 маркын машин зам дээр гулгаад эсрэг урсгалд орж өөдөөсөө ирж явсан хар өнгийн машинтай мөргөлдсөн. Осол болсон газар гүйгээд очиход нөгөө машин нь *** маркын машин байсан. Тэр машины жолооч эмэгтэй зам дээр машинаасаа буусан зам дээр сууж байсан, удалгүй хамт явсан эрэгтэй нь аваад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-Хохирогч *** ын биед үзлэг хийж гаргасан: “*** ын биед баруун шууны далд хугарал, тархи доргилт, гуя, өвдөгт цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 30 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч *** ийн биед үзлэг хийж гаргасан: “*** ийн биед тархи доргилт, өвдөгт цус хуралт, тохойд эмзэглэл гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 34 дэх тал/,
-Даатгалын хохирлын үнэлгээний “Вендо” ХХК-ны гаргасан үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 40-43 дахь тал/,
-“*** маркын *** улсын дугаартай автомашины туслах эд ангийг шинээр тавьж, бүхээгний лонжеромын гэмтлийг авто засварын мэргэжлийн байгууллагаар засварлуулсны дараа техникийн дүгнэлтийг гаргуулж, зам тээврийн хөдөлгөөнд оролцож ашиглах боломжтой” гэх 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 47 дахь тал/,
-Өвчний түүх /хэргийн 75-83 дахь тал/,
-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн 84-86 дахь тал/,
-Эмчилгээ, оношлогоо хийлгэсэнтэй холбогдуулан гарсан зардлын талаарх баримт /хэргийн 87-103 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 114 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим *** улсын дугаартай *** маркын автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог  байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 8 дугаар бүлгийн 8.4-т “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.1а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, *** ын жолоодож явсан *** маркын *** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, *** ын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
    
    Иймд шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хохирогч *** ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

    Хохирогч *** нь хохирол төлбөрт нийт 7900820 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.
    “Вендо” ХХК-ны гаргасан үнэлгээний дагуу ***  маркын *** улсын дугаартай автомашины төлбөрт 3105000 төгрөг, хохирогч *** , иргэний нэхэмжлэгч *** нарын эмчилгээ, оношлогооны төлбөр, замын зардал, бензин, байр хөлсөлсөн гэх зардалд 1288790 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд авч чадаагүй цалингийн зөрүү 407532 төгрөг, нийт 4801322 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч *** төлөх үндэстэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 197000 төгрөг, шүүхийн шатанд 3000000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 1604322 төгрөгийг гаргуулж, хохирогч *** д 1334322 төгрөг, иргэний нэхэмжлэгч *** д 270000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.
    Хавтаст хэргийн 97 дахь талд авагдсан 5225149 дугаартай хот хоорондын зорчих тасалбараар хэн зорчсон гэдэг нь тодорхойгүй байх тул зорчих тасалбарын үнэ болох 15000 төгрөг, мөн гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн эсэхээс үл хамааран хоол унд иддэг учир тактуритан авч идсэн гэх 29500 төгрөг, нийт 44500 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
    Мөн “Вендо” ХХК-ны гаргасан үнэлгээнээс гадна *** маркын *** улсын дугаартай автомашиныг Вьетнам автозасварын газраар засварлуулахад гарах зардал гэх 2500000 төгрөг, сайн дураар өмгөөлөгч сонгон авсан 400000 төгрөг, журмын хашааны төлбөр гэх 155000 төгрөг, нийт 3055000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 114 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

    ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 жилийн хугацаагаар хасч, үнэмлэхийг хураан авсан байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг давхар хасах үндэслэлгүй байна.

    ***өд холбогдох 201409000012 дугаартай эрүүгийн хэрэг 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирсэн байхад ***ийн *** улсын дугаартай *** маркын автомашин битүүмжилсэн тогтоолыг хэрэг бүртгэгч 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр үйлдэж ирүүлсэн, уг автомашин ямар үнэтэй болох талаар үнэлгээ хийлгээгүй байх тул хэрэг бүртгэгчийн 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн *** улсын дугаартай тоёота марк 2 маркын автомашин битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ***өд буцаан олгох нь зүйтэй байна.

    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч *** д 3197000 төгрөг төлсөн болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** ийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хохирогч *** ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар *** д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /192000x5=960000 есөн зуун жаран мянга/ торгох ял шийтгэсүгэй.
    
    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч *** д 3197000 /гурван сая нэг зуун ерэн долоон мянга/ төгрөг төлсөн болохыг дурьдсугай

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1.1, 292.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ***өөс 1604322 төгрөгийг гаргуулж, *** тоотод оршин суух хохирогч *** д 1334322 /нэг сая гурван зуун гучин дөрвөн мянга гурван зуун хорин хоёр/  төгрөг, иргэний нэхэмжлэгч *** д 270000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэлээс 44500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 3055000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т заасныг баримтлан ***  улсын дугаартай ***  маркын автомашин битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ***өд буцаан олгосугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ***өд мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***өд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ