| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0064/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0057 |
| Огноо | 2014-02-18 |
| Зүйл хэсэг | 098.1., 145.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0064/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батболд,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Хохирогч *** ,
Шүүгдэгч *** , ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000035 дугаартай хэргийг 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** төрсөн. *** настай, *** тоотод байнга оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,
-2000 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 1 жил 6 сар хорих ял,
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 сар баривчлах ял,
-2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан
2. Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** , бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** тоотод *** улсаас авсан гавъяа шагналгүй,
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Otgondabaa Ganzorig Enhbayar 98.1 145.2.doc
-2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан
3. Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч ***нь:
1.2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ***тай бүлэглэн ***тоотод оршин суух иргэн ***ийн хашаанаас *** ниссан дизель маркын автомашины тэвшин дээр байсан өргөгч гинж хоёр ширхэг,
2.2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ***, *** нартай бүлэглэн ***ийн хашаанаас *** ниссан дизель маркын автомашины глобал маркын 120 ампер цагийн хүчин чадалтай 2 ширхэг аккумлятор тус тус хулгайлж, нийт 1055.000 төгрөгний хохирол учруулсан,
3.2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *** г гэртээ хоноогүй гэх шалтгаанаар маргалдан гурилын ганжингаар зүүн гарын шуун тус газар нь цохиж, зүүн гарын богтос ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч *** нь:
-2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** тай бүлэглэн *** тоотод оршин суух иргэн Б*** ын хашаанаас *** ниссан дизель маркын автомашины тэвшин дээр байсан өргөгч гинж хоёр ширхэг,
-2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** *** нартай бүлэглэн *** ийн хашаанаас *** ниссан дизель маркын автомашины глобал маркын 120 ампер цагийн хүчин чадалтай 2 ширхэг аккумлятор тус тус хулгайлж, нийт 1055.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ***, ***нартай бүлэглэн *** тоотод оршин суух иргэн *** ын хашаанаас *** ниссан дизель маркын автомашины глобал маркын 120 ампер цагийн хүчин чадалтай 2 ширхэг аккумлятор хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Ц*** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 1а байранд шил саваа тушаачихаад үдээс хойш шил саваа цуглуулаад орой тушаасан мөнгөөрөө архи авч уусан. 39 дүгээр байрны цаана дэлгүүр орох гээд хашааны хажуугаар зөрөхөд айлын хашаанд машин дээр гинж байхаар нь *** бид 2 авсан. Тэгээд гинжээ авч явж 1а байранд тушаадаг газартаа өгчихөөд байрны буланд зогсож байгаад ***той тааралдсан гурвуулаа үлдсэн архиа уучихаад *** сая гинж авсан айл руу явъя гэсэн. Тэгээд *** цуг явъя гээд очоод айлын хашаанаас машины акумляторыг нь аваад гарах гэж байгаад *** унаад нэг тал нь хагарсан. Тэгээд 39 дүгээр байрны тэндээс машин зогсоогоод хуучин Дарханы Баяр супермаркетад ороод нэгж авах гэж байсан. Би эхлээд ороод араас *** орж ирээд нэгжээ аваад гарсан чинь нөгөө машин явчихсан байсан. Бид нар таксины мөнгө өгөөгүй байсан. Тэгээд тэндээсээ салаад *** ганцаараа яваад *** бид 2 цуг явсан. 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ халамцуу байсан, авгайтайгаа гэртээ хоноогүй гэх шалтгаанаар
муудалдаад гурил элдэж байсан ганжингаар цохисон. Гарны яс нь хугарсан байсан би тэр өдөр эрүүлжүүлэхэд ороод маргааш нь эрүүлжүүлэхээс гараад хоёр гурав хоноод эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь яс нь хугарсан байсан гэсэн, тэгээд боолгосон.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирол төлбөрөө 2 хүнээс авсан, 3 тэнцүү хувааж авна, аккумлятер нь 12 сард авсан шинэ байсан, бусад алдсан зүйлийг цагдаа олж өгсөн, өөрсдөө гэмшиж байгаа бол заавал ял авхуулах гээд яах бэ гэхдээ цаашдаа хөнгөн ял авлаа гээд ахиад гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг хэлмээр байна. Үлдэгдэл 95.000 төгрөгийг гаргуулна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ хоноогүй, 15-ны өдөр нь гэртээ ирсэн байсан, орой нь Г*** хэрэлдээд намайг эхлээд цохьсон. Би тэгээд урд нь сөхрөөд унахад дахиад намайг цохьсон, энэ хүн намайг алах зорилгоор л цохьсон. Орон гэрээс байнга хөөдөг байсан, намайг хайрлах сэтгэл байхгүй, одоо ойлгож гэмшиж байгаа юм уу дараа нь дахиад намайг зодохгүй гэх баталгаа алга, би айж байна, гомдолтой байна. *** угаасаа л уудаг байсан, дандаа л зоддог. Уг нь архи уугаагүй үедээ амьдралд нэмэртэй л байдаг юм.” гэх мэдүүлэг,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 12 дахь тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 13 дахь тал/,
-“Уран Сайжрах” ХХК-иас аккумлятор худалдан авсан тухай санхүүгийн баримт /хэргийн 14 дэх тал/,
-Хураан авах тогтоол, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 15-16 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүү *** ын хамт хоёулахнаа гэртээ байсан юм. 21 цагийн орчим хашаан дотор хүмүүс хоорондоо ярих чимээ сонсогдсон, мөн төмөр дуугарах чимээ сонсогдсон. Би тухайн үед байшингийн нэг давхарт байх өрөөндөө хичээлээ хийгээд сууж байсан. 2 давхар луу гарч дүү *** т хэлсэн. Тэгээд бид хоёр цонхоор харахад хашааны гадна гурван хүн байсан. Тэгээд би Зоригоо ах руу ярьж хэлсэн. Удалгүй *** ахын жолооч *** д ах ирээд хашаан дотор явж үзээд машины аккумлятор алга болсон байна гээд Зоригоо ах руу ярьж энэ талаар хэлсэн.
...маргааш нь буюу 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр *** ах алдагдсан хоёр аккумляторыг авч ирсэн нэг аккумлятор нь хажуу хэсгээрээ хагарсан байсан.
...Эрдэнэчимэд ах хашаан доторх эд зүйлийг шалгаж байгаад тэвшин дээр гинж байсан юм шиг мөр байна, энд гинж байсан юм шиг байна, байхгүй болсон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг./хэргийн 25 дахь тал/,
-Насанд хүрээгүй гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн орчим өрөөндөө буюу байшингийн хоёр давхарт байж байтал манай эгч *** их сандарсан байдалтай орж ирээд хашаан дотор ямар нэгэн юм болоод байх шиг байна гэж хэлсэн.
...удалгүй аавын жолооч *** ах ирээд бид хоёр хашаан доторх эд зүйлээ шалгахад хашаанд байсан аавын байгууллагын машин болох ниссан дизель машины хоёр ширхэг аккумлятор алдагдсан байсан
...маргааш өглөө нь буюу 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө намайг унтаж байх хооронд *** ах алдагдсан аккумляторыг авч ирж өгөөд явсан байсан. Машины тэвшин дээр байсан гинж алга болсон байна гэж эгч *** т хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн орчим манай байгууллагын дарга *** миний гар утас руу залгаад манай гэрт яваад очоодох, машинаас хүмүүс юм аваад явчихсан юм шиг байна гэсэн. Би гэрт нь яваад очтол *** даргын хүүхэд, дүү хоёр нь гэртээ байсан. Тэр хоёр хашаанд байгаа машинаас гурван хүн юм аваад явчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд би машиныг эргэж тойрч хартал ниссан дизель машины хоёр ширхэг аккумляторыг утсыг нь тасдаад аваад явчихсан байсан.
...хэсэг хугацааны дараа хоёр аккумлятор чинь цагдаагийн байгууллагад олдчихсон байна гэж хэлсэн.
...тэдний хашаанаас өөр алдагдсан зүйл байгаа эсэхийг дахин шалгахад машины тэвшин дээрх цасанд гинж байсан бололтой мөр байсныг Зоригоо даргын дүү охинд хэлсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 27 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн орчим би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай аксент машинтай дотор тойрч байсан. Хуучин хорооллын 39 дүгээр байрны орчмоос шуудайтай зүйл барьсан гурван эрэгтэй хүн гар өргөж суусан. Би тэд нарыг машинд суухад нь “ямар эд зүйл авч явж байгаа юм бэ?, хулгайн эд зүйл юм биш биз дээ” гэхэд “үгүй” гэсэн. Тэр гурван хүн бирж дээр төмөр авдаг цэг дээр очоод барьж явсан шуудайтай зүйлээ гаргаж ирж төмөр авдаг хүмүүст үзүүлэхэд тэр нь том аккумлятор байсан. Төмөр авдаг цэгийн хүн түүнийг нь авахгүй гэсэн. Нэг аккумляторынх нь шингэн гоожиж байсан.
...би тэд нараас зугатаагаад аккумляторын шингэн нь гоожоод байхаар нь гэртээ очиж аккумляторыг нь буулгаад Цагдаагийн газрын жижүүрт ирж мэдэгдсэн удалгүй аккумляторын эзэн ирэхэд нь гэрээс очиж аккумляторыг өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 37-р хуудас/
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчим санагдаж байна *** шуудайтай нилээн хүнд жинтэй ойролцоогоор 30 орчим кг жинтэй төмөр барьчихсан орж ирээд тушаагаад 5500 төгрөг болсон юм. Хоёр хоногийн дараа эд зүйлээ алдсан гэх эрэгтэй хүн ирээд ***ийн тушаасан гинжийг мөнгийг нь төлөөд аваад явсан, тэр нь нэг нь 4 салаа, нөгөө нь 2 салаатай краны өргөгч гинжүүд байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 38 дахь тал/,
-Хохирогч ***ийн биед үзлэг хийж гаргасан: “***ийн биед зүүн гарын богтос ясны хугарлын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 41 дэх тал/,
-Насанд хүрээгүй гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 сард л байсан юм. Ээж найзындаа хоночихоод хүрээд ирсэн юм. Ирэхдээ нэг хүүхэлдэй авч ирсэн юм. Аав ээжийн авч ирсэн хүүхэлдэйг харчихаад чөтгөр, шулам байна гээд хутгаар зүсэж эвдлээд гал руу хийж шатаасан. Аав ээжийг гар зайл гээд байсан, ээж гартал аав буцаж чирч оруулж ирээд аав гурилын ганжингаар ээжийн зүүн гар луу хоёр удаа цохисон. Ээжийг өвдөг сөхрөөд унахад аав нуруу руу нь цохисон. Ээж утсаар аниаг дуудсан, удалгүй Уртнасан аниа ороод иртэл араас нь цагдаа нар орж ирээд аавыг дагуулаад явсан.
...ээжийн зүүн гарын яс нь хугараад гипсдүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг ажил дээрээ байхад 18 цагийн орчим ээж залгаад аав чинь миний гарыг ганжингаар цохиод хугалчихлаа, хурдан цагдаа дуудаад хүрээд ир гэсэн. Би гэртээ яаралтай яваад очтол миний гурван дүү, аав, ээж нар байсан, аав согтуу байсан. Ээж гар хугалчихлаа гээд зүүн гараа унжуулчихсан байсан, удалгүй эргүүлийн цагдаа орж ирж аавыг авч явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 сарын дундуур өдрийг нь санахгүй байна Мангирт чиглэлд дэд ахлагч *** ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 102-ын жижүүрээс Мангиртын 9-р хэсгийн задгайд *** агсам тавиад байна гэсэн дуудлага өгсөн.
...дуудлагын дагуу очиход *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд эхнэрээс нь юу болсон талаар асуухад миний гарыг ганжингаар цохьчихлоо наад хүнээ аваад яв гэж хэлсэн. Дуудлага өгсөн иргэн *** гт гомдол мэдээллээ гаргахыг зөвлөж *** г эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 39 дэх тал/,
-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...*** нэг үзээдхье гээд давж ороод намайг ороод ир гэж дуудсан. Би хашааг нь давж орсон. *** энд гинж байна гээд машин дээрээс 2 тусдаа гинжнүүд гаргаж ирээд өгсөн, би тэр гинжийг нь аваад хашаа давуулж шидсэн тэгэхэд *** машины аккумляторыг авна гэсэн тэгэхэд нь би энэ авсан гинжээ тушаая наадхаа хая гэж хэлсэн. Отгондаваа бид хоёр гинжээ Ч***д 3000 төгрөгөөр тушаагаад тэр мөнгөөрөө архи авч архиа *** тай 1а байрны буланд хувааж ууж байтал *** ирсэн. *** т хандаж тэнд хоёр аккумлятор байна буцаж яваад аккумляторыг нь авъя гэж хэлсэн тэгэхэд *** цуг явъя гэж хэлээд бид гурав гинж авсан айл руу дахиж очсон Ганзориг хашааг нь давж ороод явган хаалгыг нь нээсэн *** хашаа руу орсон би хашааны үүдэн дээр зогсож байтал *** намайг дуудсан би яваад ортол нэг аккумляторыг салгаад авчихсан байсан би тэр аккумляторыг тэврээд хашааны үүдэнд гаргаж байгаад үүдэнд алдаад унагаачихсан араас нөгөө аккумляторыг Ганзориг, *** хоёр аваад гараад ирсэн......гэх мэдүүлэг /хэргийн 64 дахь тал/
-Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”... *** Энхбаяр хоёрыг гинж хулгайлахад нь цуг яваагүй, гинж хулгайлсан гэдгийг мэдээгүй, аккумлятор хулгайлахад нь цуг явж өргөлцөж өгсөн.” гэх мэдүүлэг. /хэргийн 69 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 77, 80, 84 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар -Шүүгдэгч ***нь:
1. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ***тай бүлэглэн Дархан сум 14-р баг 2-р хороолол Бурхант 6-01 тоотод оршин суух иргэн *** ийн хашаанаас *** ниссан дизель маркын автомашины тэвшин дээр байсан өргөгч гинж хоёр ширхэг,
2. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ***, *** нартай бүлэглэн ***ийн хашаанаас *** ниссан дизель маркын автомашины глобал маркын 120 ампер цагийн хүчин чадалтай 2 ширхэг аккумлятор тус тус хулгайлж, нийт 1.055.000 төгрөгний хохирол учруулсан,
3. 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэр *** ийг гэртээ хоноогүй гэх шалтгаанаар маргалдан гурилын ганжингаар зүүн гарын шуун тус газар нь цохиж, зүүн гарын богтос ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,
-Шүүгдэгч *** нь:
-2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** ай бүлэглэн *** тоотод оршин суух иргэн *** ын хашаанаас *** ниссан дизель маркын автомашины тэвшин дээр байсан өргөгч гинж хоёр ширхэг,
-2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** , *** нартай бүлэглэн Б.Зоригоогийн хашаанаас *** ниссан дизель маркын автомашины глобал маркын 120 ампер цагийн хүчин чадалтай 2 ширхэг аккумлятор тус тус хулгайлж, нийт 1.055.000 төгрөгний хохирол учруулсан,
-Шүүгдэгч *** нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ***, ***нартай бүлэглэн *** тоотод оршин суух иргэн *** н хашаанаас *** ниссан дизель маркын автомашины глобал маркын 120 ампер цагийн хүчин чадалтай 2 ширхэг аккумлятор хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Хохирогч *** нь хулгайд алдсан гинжийг худалдаж авсан хоёрдогч түүхий эд авдаг *** т 5000 төгрөг өгч, гинжийг биет байдлаар буцаан авсан байна.
Харин 1 ширхэг аккумлятор нь ашиглах боломжгүй болсон байх тул аккумляторын үнэ болох 277500 төгрөг, гинжийг буцаан авсан үнэ болох 5000 төгрөг, нийт 282500 төгрөгийг шүүгдэгч нар хохирогчид төлөх үндэстэй байна.
Прокурорын шатанд шүүгдэгч *** 95000 төгрөг, *** 92500 төгрөг хохирогч *** д төлсөн байх тул үлдэх 95000 төгрөгийг шүүгдэгч *** с гаргуулж, хохирогч *** д олгох зүйтэй гэж үзлээ.
Хохирогч С***нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Шүүгдэгч *** нь 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол” ялгүй болно гэж заасны дагуу ялтай байдал нь дууссан байх тул шүүгдэгч Ц.Отгондаваа, *** нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг ***, *** нар нь нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ялгамжтай ял оногдуулж, шүүгдэгч нар нь ямар нэгэн эд хөрөнгөгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Оюунцэцэгт буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *** ийн энэ хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 хоног, шүүгдэгч ***йин энэ хэрэгт 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** д 3 сар 10 хоног /гурван сар арав хоног/ баривчлах, *** т 3 сар 10 хоног /гурван сар арав хоног/ баривчлах, *** т 3 сар 5 хоног /гурван сар тав хоног/ баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *** д 260 цаг /хоёр зуун жар/ албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 260 цаг албадан ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 3 сар 10 хоног /гурван сар арав хоног/ баривчлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *** ийн энэ хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоног, шүүгдэгч ***ийн энэ хэрэгт 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *** с 95000 /ерэн таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух ***д олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зїйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч ***, *** нар нь тєлєх тєлбєргїй, хохирогч *** нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *** т буцаан олгож, бичлэгтэй си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** , ***, *** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** , ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ