| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2014/0053/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0058 |
| Огноо | 2014-02-07 |
| Зүйл хэсэг | 145.4., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0053/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Я.Туул, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,
иргэдийн төлөөлөгч *** ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201309000766 дугаартай хэргийг 2014 оны 2 дугаар сарын 07-ны єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоот оршин суудаг, урьд:
*** өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагар хойшлуулсан,
*** өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 8 сар хорих ял шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагар хойшлуулсан,
*** өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж 1998 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 20 хоног хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан,
*** -ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-д зааснаар 2 жил 10 сар 20 хоног хорих ял шийтгүүлж, 2001 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
Шийтгэх тогтоол 2014.Б.Эрдэнэзориг 145.4.doc
*** өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн,
*** өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 жил 11 сар 17 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан,
*** ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 01 хоног хорих ял шийтгүүлж, *** оны *** дүгээр сарын *** -ний өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 жил 9 сар 19 хоногийн хорих ялыг 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
*** -ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч *** нь урьд булаалтын гэмт хэрэг їйлдэж ялтай байх хугацаандаа 2013 оны 11 дїгээр сарын 22-ны єдєр Дархан сум 5 дугаар баг *** " дэлгїїрт їйлчлїїлж байсан иргэн *** ийн гар цїнхийг хулгайлж 608.000 тєгрєгний хохирол, давтан їйлдлээр 2013 оны 11 дїгээр сарын 23-ны єдєр Дархан сумын *** дугаар баг Дархан захад байрлах иргэн *** ын лангуунаас булган малгай хулгайлж 300.000 тєгрєгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 11 сарын 22-ны өдөр Салхитаас Дарханд ирээд 2 найзтайгаа таараад 2 шил архи уусан. Тэр өдөр бирж дээр явж байгаад цүнх хулгайлсан, тэгээд Хөтөл явсан. 2013 оны 11 сарын 23-ны өдөр өглөө Дарханд ирээд зах дээр явж байгаад хохирогчийн малгайг хулгайлсан байсан, малгайг яасныг сайн санахгүй байна” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би Ихэр могойн эзэнтэй уулзах гээд орой 6 цаг 40 минутад ирсэн чинь эзэн нь ирээгүй байсан. Би эзнийг нь хүлээгээд зогсож байтал 7 цаг өнгөрөөгөөд эзэн гээд нэг залуу ирсэн. Тэр хүнтэй юм яриад зогсож байхдаа лангууны хажуу талд хайрцагтай бараан дээр цүнхээ тавьчихсан байсан. Нөгөө залуу намайг хэд хоногоос ирээд уулз гэхээр нь за за гээд эргэж хараад цүнхээ авах гэтэл миний цүнх байхгүй байсан. Ойр хавиар хайсан боловч олдоогүй. Тэгээд цагдаад мэдэгдээд 102 дээр очоод алга болсон зүйлээ бичүүлсэн. Цагдаа нар ирээд камер шалгасан чинь энэ залуу хулгайлсан байсан” гэв.
Шүүгдэгч *** урьд булаалтын гэмт хэрэг їйлдэж ялтай байх хугацаандаа 2013 оны 11 дїгээр сарын 22-ны єдєр Дархан сум 5 дугаар баг "Сувдан сондор" дэлгїїрт їйлчлїїлж байсан иргэн *** ийн гар цїнхийг хулгайлж 608.000 тєгрєгний хохирол, давтан їйлдлээр 2013 оны 11 дїгээр сарын 23-ны єдєр *** Дархан захад байрлах иргэн *** ын лангуунаас булган малгай хулгайлж 300.000 тєгрєгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би Дархан захын 4 дүгээр лангуун дээр ангийн арьсан малгай зарж байсан ба өдөр 15 цагийн орчим малгайгаа бүртгэхэд 1 ширхэг эрэгтэй малгай алга болсон байсан. тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэхь тал/,
Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2013 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн орчим “*** ” дэлгүүрийн лангуун дээр цүнхээ үлдээгээд захиралтай нь уулзчихаад эргээд цүнхээ авах гэтэл алга болсон
байсан. Миний цүнхэнд 290.000 төгрөгний сүлжээний эм, бэлэн 200.000 төгрөг, 2 сим карт, гар утас 60.000 төгрөгний үнэтэй, шинэ гар цүнх 48.000 төгрөгний үнэтэй, түрийвч 20.000 төгрөгний үнэтэй байсан” гэв.
Гэрч Ц*** ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2013 оны 11 дүгээр сраын 23-ны өдөр найз *** ын хамт 16 цагийн орчим Дархан зах дотор гар утасны лангуун дээр явж байхад *** , Салхитын *** 2 цэнхэр торон дотор малгайгаа хийгээд Салхитын Эрдэнэзориг цэнхэр тортой малгайгаа бариад Огноогийн Мөнхбат хажууд нь дагаад явж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** цэнхэр торон дотор булган малгай хийчихсэн бариад, энэ малгайг зарчихмаар байна гэж хэлэхээр нь махны лангуу руу ороод нэг эмэгтэйгээс булган малгай авах уу гэхэд 30.000 төгрөгөөр авъя гэсэн. Тэгэхэд *** хямдхан байна гээд зараагүй. Буцаж хүнсний заалруу ороод ***ийн малгайг зарах гээд явж байхад нэг танихгүй залуу ирээд ***ийг аваад явсан. ... Би малгайг ямар учиртай гэдгийг асуугаагүй ба хулгайн малгай гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 39 дэхь тал/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 9 дэхь тал/,
2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хохирогч ***ын хулгайд алдсан булган малгайг 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн тухай Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 9 дэхь тал/,
2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хохирогч *** ийн “сүлжээний эм, гар утас, гар цүнх, түрийвчийг нийт 408.000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөгөөр үнэлсэн тухай Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 10 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 33 дахь тал/,
Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа №100/13 /хэргийн 41 дэхь тал/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь урьд:
- *** ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагар хойшлуулсан,
- *** ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 8 сар хорих ял шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагар хойшлуулсан,
- *** -ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж 1998 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 20 хоног хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан,
- *** ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-д зааснаар 2 жил 10 сар 20 хоног хорих ял шийтгүүлж, 2001 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
- *** -ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн,
- *** ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 жил 11 сар 17 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан,
- *** ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 01 хоног хорих ял шийтгүүлж, *** -ний өдрийн ***
дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 жил 9 сар 19 хоногийн хорих ялыг 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдөр орсон өөрчлөлтөөр суллагдсан,
- *** ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дахь тал/-аар тогтоогджээ.
Хохирогч *** аас “... Миний бие нь Эрдэнэзоригоос хохирол төлбөрт нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул хохирогч ***д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч *** т учирсан хохиролыг Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 10 дахь тал/-ээр 608.000 /зургаан зуун найман мянга/ төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас иргэн *** т учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогчид учруулсан, хохирол төлбөрөө төлөөгүй байдлуудыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** ийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч *** т 50.000 /тавин мянга/ төгрөгний эд хөрөнгө хурааж 10 жил 1 хоног /арван жил нэг хоног/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч *** т оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг журамлан шүүгдэгч *** ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *** оос 608.000 /зургаан зуун найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч *** тоотод оршин суух ***т олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** , ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Т.ЭНХЖАРГАЛ