| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2018/0032/З |
| Дугаар | 123/ШШ2018/0033 |
| Огноо | 2018-11-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 123/ШШ2018/0033
|
|
| ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР |
| 2018 оны 11 сарын 07 өдөр Дугаар Төв аймаг 123/ШШ2018/0033 Г ~1 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: М.Пийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох, Нэхэмжлэлийн шаардлага: “Си Ди Эм Кэй” ХХК-иас Төв аймгийн Б сумын төвийн наадмын талбайн хойд талд орон сууцны хорооллын зориулалт бүхий 50 га газрыг иргэн миний нэр дээр шилжүүлсэн шийдвэр гаргахгүй байгаа Б сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх газрын эзэмших эрхийг иргэн миний нэр дээр шилжүүлсэн шийдвэр гаргахыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжпэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Си Ди Эм Кэй” ХХК-ны Төв аймгийн Б сумын наадмын талбайн хойд талд орон сууцны хорооллын 50 га газар эзэмшидэг. Тэгээд энэ компани нь М.П гэдэг хүнтэй хоорондоо тохиролцоод газар эзэмших эрхээ шийлжүүлэх гэрээ байгуулаад хүсэлтээ Б сумын Засаг даргад өгсөн боловч сумын Засаг даргаас газар эзэмших эрхийг нь шилжүүлж өгөхгүй байгаа. Ийм учраас газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа эс үйлдэхүй, хууль бус үйлдлийг нь зогсоож тухайн компанийн газар эзэмших эрхийг нь М.Пид шилжүүлсэн шийдвэр гаргуулахыг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ газрыг анх 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Б сумын Засаг даргын 154 тоот захирамжаар “Си Ди Эм Кэй” ХХК-ны орон сууцны хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Тэгээд уг компани нь М.Птой хамтран ажиллах тохиролцоонд хүрээд тухайн газар эзэмших эрхийг М.Пид шилжүүлъе гэсэн хүсэлтээ гаргаад хоорондоо гэрээгээ байгуулаад М.П нь тухайн газрыг эзэмшснээр хуулийн дагуу үүсч байгаа эрх үүргийг нь үргэлжлүүлээд явна гэсэн хүсэлтээ Засаг даргад 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгсөн байдаг. Гэтэл одоог хүртэл Б сумын Засаг даргаас уг асуудлыг шийдвэрлэж газар эзэмших эрхийг нь шилжүүлж өгөхгүй байна. Энэ байдлаас болоод уг газар дээр үйл ажиллагаа |
| 080103 |
| явуулах боломжгүй болж байна. Энэ харилцааг газрын тухай хуулиар зохицуулж байгаа, газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт газар эзэмших эрхийг шилжүүлж өгч байгаа болон авч байгаа талууд хуульд заасан баримтаа хавсаргаад хүсэлтээ бичээд Засаг даргад өгнө. Тухайн Засаг дарга хүсэлтийг хүлээн авч ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой боловч одоо болтол шийдвэрлээгүй жил гарны хугацаа өнгөрсөн байна. Хуульд заасан шаардлагыг хангаж талуудын хоорондоо байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас Засаг дарга шилжүүлж өгөх үүрэгтэй боловч шилжүүлж өгөхгүй байна. Иймд Б сумын Засаг дарга хууль зөрчиж байна гэв. Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга Ц.Энхжаргал шүүход ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Б сумын Засаг даргад газар эзэмших эрхийг иргэн М.Пийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжпэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Айда” ХХК-нд сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дүгээр захирамжаар тус Б сумын төвийн наадмын талбайн хойд талд орон сууцны зориулалтаар 50 га газрыг эзэмшүүлсэн. “Айда” ХХК нь дээрх газрыг 2012 онд эзэмшсэнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Тус 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 154 тоот захирамж нь “Айда” ХХК-ийн нэр дээр байгаа учир иргэн Магсаржаламын Пид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй болно гэжээ. Гуравдагч этгээдийн итгэмжпэгдсэн төлөөлөгч “Си Ди Эм Кэй” ХХК, “Айда" ХХК- ийн захирал Т.Болдбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Си Ди Эм Кэй” /РД:5352012/ болон “Айда” ХХК /РД:2808056/ ХХК нь хоёул Т.Болдбаатар миний 100%-ийн хөрөнгө оруулалттай хувийн компани болно. Хөрөнгө оруулагч иргэн Магсаржалам овогтой Птой хамтран орон сууцны хорооллоо барихаар болсны үндсэн дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Төв аймгийн Б сумын төвийн наадмын талбайн хойд талд байрлах орон сууцны зориулалттай 50 га газар эзэмших эрхийг М.Пид шилжүүлэхэд “Си Ди Эм Кэй” ХХК, “Айда” ХХК нь татгалзахгүй, мөн компаний эрх ашиг зөрчигдөхгүй болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжпэгчээс “Си Ди Эм Кэй” ХХК-иас Төв аймгийн Б сумын төвийн наадмын талбайн хойд талд орон сууцны хорооллын зориулалт бүхий 50 га газрыг иргэн миний нэр дээр шилжүүлсэн шийдвэр гаргахгүй байгаа Б сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх газрын эзэмших эрхийг иргэн миний нэр дээр шилжүүлсэн шийдвэр гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Шүүх энэ хэрэгг хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс “Энэ газрыг анх 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Б сумын Засаг даргын 154 тоот захирамжаар “Си Ди Эм Кэй” ХХК-ийн орон сууцны хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Уг компани нь М.Птой хамтран ажиллах тохиролцоонд хүрч, гэрээгээ байгуулаад |
| № тухайн газар эзэмших эрхийг М.Пид шилжүүлье гэсэн хүсэлтээ гаргасан. М.П нь тухайн газрыг эзэмшснээр хуулийн дагуу үүсч байгаа эрх үүргийг нь үргэлжлүүлээд явна гэсэн хүсэлтээ 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зохих ёсоор гаргасан байдаг. Гэтэл одоог хүртэл Б сумын Засаг даргаас уг асуудлыг шийдвэрлэж газар эзэмших эрхийг нь шилжүүлж өгөөгүй байна. Энэ байдлаас болоод уг газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Энэ харилцааг газрын тухай хуулиар зохицуулсан, хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт газар эзэмших эрхийг шилжүүлж өгч байгаа болон авч байгаа талууд хуульд заасан баримтаа хавсаргаад хүсэлтээ бичээд өгнө. Тухайн Засаг дарга хүсэлтийг хүлээн авч ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой боловч одоо болтол шийдвэрлээгүй жил гарны хугацаа өнгөрсөн” гэж, хариуцагчаас “Айда” ХХК-нд сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дүгээр захирамжаар тус Б сумын төвийн наадмын талбайн хойд талд орон сууцны зориулалтаар 50 га газрыг эзэмшүүлсэн. ... Тус 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дүгээр захирамж нь ”Айда” ХХК-ний нэр дээр байгаа учир иргэн Магсаржаламын Пид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй болно” гэж, гуравдагч этгээд “Си Ди Эм Кэй” ХХК болон “Айда” ХХК-ийн захирал Т.Болдбаатараас “...Си Ди Эм Кэй” ХХК болон “Айда” ХХК нь хоёул миний 100 хувь хөрөнгө оруулалттай компани болно. Гэрээний дагуу Төв аймгийн Б сумын наадмын талбайн хойд талд байрлах орон сууцны зориулалттай 50 га газар эзэмших эрхийг Магсаржаламын Пид шилжүүлэхэд “Айда" ХХК, ... “Си Ди Эм Кэй” ХХК нь татгалзахгүй, мөн компаний эрх ашиг зөрчигдөхгүй болно” гэж тус тус тайлбарлан маргажээ. Тус шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тухайн сумын Засаг даргын тамгын газарт очиж, сумын Газрын даамалын бичиг баримтад үзлэг хийхэд, хариуцагчийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүү нь “Си Ди Эм Кэй” ХХК нь газар эзэмшдэггүй, тухайн газар нь “Айда” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, нэхэмжлэгчээс газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт өгөөгүй” гэж тайлбарлаж, хариуцагчаас энэхүү тайлбарыг өөрийн тайлбарын үндэслэл болгон тайлбарлаж байсан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус сумын газрын даамал ажил албан тушаалд ажиллаж байсан Т.Эрдэнэбаяр /Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дүгээр захирамж гарах үед ажиллаж байсан газрын даамал/-ыг гэрчээр асуухад “Си Ди Эм Кэй” ХХК-нд 50 га газрыг эзэмшүүлсэн, эрхийн гэрчилгээг нь сүүлд нь 2015 он бичиж өгсөн, кадастрын мэдээллийн санд би зургийг оруулдаггүй байсан, газар эзэмшигч өөрсдөө газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээгээ авч очоод аймгийн кадастрын мэдээллийн санд оруулуулдаг байсан, газар эзэмшигч нь өөрсдөө мэдээллийн санд оруулсан” гэсэн мэдүүлэг, мөн нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлт гаргасан гэх хугацаанд тус сумын газрын даамал ажил албан тушаалд ажиллаж байсан Д.Гэрэлхүү /2016 оны 03 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл ажиллаж байсан, хариуцагчийн тайлбарын үндэслэлийг тайлбарлаж байсан газрын даамал/-ыг гэрчээр асуухдаа, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн лавлагаанд “Си Ди Эм Кэй” ХХК-ийн нэр дээр дээрх 50 га газар нь мэдээллийн санд бүртгэлтэй байна гэсэн зургийг болон нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн “Боригтэс” ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөр огноолон гаргасан “Си Ди Эм Кэй” ХХК-ийн 50 га газрын кадастрын зургийг Д.Гэрэлхүү гэсэн дардас, сумын газрын |
|
|
| даамлын тэмдэг дарж баталгаажуулсан1 байгааг тус тусыг үзүүлж, тодруулан асуухад, “Си Ди Эм Кэй” ХХК нь тус 50 га газрыг эзэмшиж, бүртгэл хийлгэсэн гэж үзэж болно, дардастэмдэг нь минийх мөн байна, мэдээллийн санд байгаа учир баталгаажуулсан” гэж мэдүүлсэн, түүнчлэн нэхэмжпэгч аж ахуйн нэгжид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бичиж олгогдсон 000316516 дугаар бүхий тус 50 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг2 үзүүлэн асуухад “...энэ гэрчилгээг одоо л харж байна, гэрчилгээг хараагүй байсан болохоор шилжүүлэх хүсэлт гаргах үед гэрчилгээ олгогдсоноос хойш 2 жил болоогүй байсан гэдгийг мэдэх боломжгүй байсан" гэж тус тус мэдүүлснээс үзвэл, хариуцагчийн болон тайлбар хийсэн газрын даамлын дээр дурьдсан “Си Ди Эм Кэй” ХХК нь газар эзэмшдэггүй, тухайн газар нь “Айда” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй” гэсэн тайлбар бодит байдалд баримтгүй буюу үндэслэлгүй тайлбар болох нь нотлогдож, улмаар “Си Ди Эм Кэй” ХХК нь тухайн 50 га газрыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хэн нэгэн этгээд /“Айда” ХХК/-тэй ямар нэгэн давхцалгүйгээр эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна. Түүнчлэн дээрх газрын даамал нь нэхэмжпэгчийн гаргасан гэх хүсэлтийн талаар “нэхэмжпэгчээс газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт өгөөгүй” гэсэн тайлбарыг шүүхийн үзлэгийн үед гаргаж байсан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус сумын газрын даамал ажилтай М.Аптантуяагаас Төв аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
о зэрэг “Си Ди Эм Кэй” ХХК-иас иргэн М.Пид газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан болохыг нотлох баримтыг, тус сумын газрын даамлын архивын бичиг хэрэгт хадгалагдаж байсныг оллоо гэж шүүхэд гаргаж ирүүлснээр, дээрх тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүүгийн “Си Ди Эм Кэй” ХХК нь газар эзэмшдэггүй, тухайн газар нь “Айда” ХХК- ийн нэр дээр бүртгэлтэй, нэхэмжпэгчээс газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт өгөөгүй” гэсэн тайлбар үгүйсгэгдэж, нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтээ зохих ёсоор гаргаж байсан нь нотлогдож байна. |
| 1 Хавтаст хэргийн 13 дахь тал |
| 2 Хавтаст хэргийн 12 дахь тал |
| 3 Хавтаст хэргийн 8 дахь тал |
| Үүнээс үзэхэд тухайн үед нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг газрын асуудал хариуцсан мэргэжилтэн буюу газрын даамал албан тушаалтан нь шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болох Засаг даргад зохих ёсоор танилцуулаагүй, мөн дээрх газрыг анх эзэмшүүлэх захирамж гарч байх үед ажиллаж байсан газрын даамал албан тушаалтан нь өөрийн эрхлэх ажлын хүрээнд ажиллаж, захирамж гарах тухай бүр нь газрын нэгж талбарын хувийн хэргийг зохих ёсоор бүртгэн хөтөлдөггүй байсан зэргээс шалтгаалж нэг нэгж талбар бүхий газарт 2 аж ахуйн нэгжийн нэрээр газар эзэмшүүлэх захирамж давхардан бичигдэж байсан, газрын мэдээллийн санд байгаа нэгж талбар бүхий газрын хувийн хэрэг нь огт байхгүй зэргээс хариуцагч Засаг дарга нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан цаг хугацаанд нь шийдвэрлээгүй, улмаар хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Тайлбар гаргах тухай” 01/335 дугаартай албан бичигт “Төв аймгийн Б сумын Засаг даргын
Мөн тус газрыг эзэмшигч аж ахуйн нэгж болох “Си Ди Эм Кэй” ХХК болон иргэн М.П нар нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гзж заасны дагуу хүсэлтээ 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байх ба тус шилжүүлэх гэсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг4 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Си Ди Эм Кэй” ХХК-нд бичиж олгосон байгаа нь газар эзэмшигч аж ахуйн нэгж нь |
| 4 Хавтаст хэргийн 12дахьтал |
| 6 |
| газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш 2 жил болоогүй, нэг жил 9 сарын хугацааны дараа хүсэлт гарсан, мөн энэхүү хүсэлт нь шийдвэрлэгдээгүй байх нэг жил 3 сарын хугацаанд тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явагдах боломжгүйгээс гадна газрын төлбөр тогтоосон гэзэр эзэмших гэрээ байгуулагдаагүй болох нь тус тус тогтоогдож байх тул энэ асуудал нь хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх, хариуцагчийн тайлбарт “газрыг эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох үндэслэл үүссэн болно” гэж дурьдсан нь хууль зүйн утга агуулгын хувьд алдаатайгаас гадна бодит үйл баримтад нийцээгүй буюу үндэслэлгүй байна. Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд нэхэмжлэгч иргэн, аж ахуйн нэгжээс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсан болох нь, мөн хүсэлтэд дурьдсан газар нь хэн нэгэн этгээдийн газартай давхцалгуй, хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар болох нь тус тус тогтоогдсон бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажпын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэх гаргана. ...” гэж зааснаар хариуцагч сумын Засаг дарга нь өнөөг хүртэл нэг жил 3 сарын хугацаанд тус хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож байх тул үүний улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
|
| 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн
|