Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0060

 

  

              
        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


  Хэргийн индекс: 171/2013/0167/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч *** ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000737 дугаартай хэргийг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол Улсын иргэн, *** төрсөн*** настай, *** , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “*** тоотод оршин суудаг, урьд Баянгол дүүргийн *** -ний өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2. Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, ***  дээд  боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “****** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** *** нар нь бүлэглэн, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын  *** дугаар баг *** дугаар байрны гадна хувийн сэдэлтээр иргэн *** г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Nomindelger Tsolmon 99.2.doc
Шүүгдэгч ***ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *** бид нар хамт Улаанбаатараас Дархан руу явсан. Дарханд ирээд *** ийд очиж хоол цай идчихээд “Ди ди” гэдэг баранд орсон. Барнаас гарч ирээд *** бид хоёр маргалдаж 16 дугаар байрны гадаа ирж зодолдсон. Барнаас гараад эхлээд *** , ***  нар машиндаа суусан. Би хамгийн сүүлд гарч ирээд машины зүүн талаас суух гэтэл *** д “цаашаа суучих” гэж хэлэхэд ***  “чадахгүй нөгөө талаас суучих” гэж хэлэхэд нь би нөгөө талаас нь суугаад хоорондоо маргалдаад зодолдсон.  Хохиролд 400.000 төгрөг төлсөн.” гэв.   

Шүүгдэгч *** с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ***  бид 4 хотоос гарсан. Барнаас *** , *** г түрүүлж авч гарсан. Дараа нь *** *** хоёр нэг талын хаалгаараа суух гэж үзсэн. ***  эхэлж суугаад Н*** ийг суух гэтэл *** цаашилж өгөхгүй байсан. Цаашаа суу гэж хэлснээс маргаан эхэлсэн. Машин дотор маргалдаж явж байгаад 16 дугаар байрны гадаа зодолдсон. Бид нар тэр өдөр нийт 3 шил архи уусан. ***  надруу дайрах үед нь биеэ хамгаалсан болохоос гар хүрээгүй.” гэв. 

Хохирогч *** с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Барнаас гараад маргаан эхэлсэн. Машин дотор ***  намайг үсдээд эхэлсэн. ***  эхэлж надруу гар хүрсэн. Би согтолт бага байсан. Нэг мэдсэн доор нь орчихсон байсан. Сүүлрүүгээ ***  надруу өшиглөж байсан. Гэрлүүгээ ороод хувцасаа тайлсан чинь битүү хөхөрчихсөн, баруун талын хацар руу самардчихсан байхаар нь уур хүрээд буцаад гарсан. *** хоёр орцонд юм яриад байж байсан. ***  “Одоо больё” гэж хэлж байсан. ***той удаан барьцалдаагүй.” гэв.

Гэрч *** с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр *** эхэлж үсдсэн. Би машинаас буугаад салгасан. Би машин барьж явсан болохоор архи уугаагүй, бусад нь ижил хэмжээний согтолттой байсан. Машин дотор бол зодоон болоогүй юм. Би ***ийг *** өшиглөж байхыг хараагүй. Эхлээд ***тэй үсдэлцээд байхад нь *** болиулах гэж оролдоход нь өөдөөс нь үсдээд авсан. Би салгаад *** ийг гэрийн үүдэнд нь хүргэж өгсөн. ***, *** нарыг машиндаа суулгаад аваад явах гэж байх үед *** хувцасаа солиод гараад ирсэн байсан. ***  “Одоо боль, яах юм” гэж хэлэхэд *** үсдээд авсан. ***  газар унахдаа хөл гараа хөдөлгөж байгаад Оюун-Эрдэнэд хүрсэн.” гэв.

    Шүүгдэгч *** , *** нар нь бүлэглэн, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***  дугаар *** дугаар байрны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *** ийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

    -Хохирогч Т*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Тэгэхэд *** жолоо барьж байсан, хажууд нь ***  суусан, хойно нь эхлээд би суусан чинь  *** баруун гар талаас орж ирээд суусан, би голд шилжиж суусан, тэгээд дахиад баруун гар талаас нь Номин суух гэхээр нь “чи нөгөө талаар суучихаач” гэсэн юм. Тэгээд нөгөө талаар орж ирээд “Чи намайг энэ талаар суу гэж хэлдэг хэн бэ?” гэхээр нь “юун сүртэй юм, тойрч ирээд суучихна л биз дээ” гэж хэлтэл баруун гараараа миний задгай энгэртэй туулайн шубанаас зуураад байхаар нь би гарыг нь салгаад түлхээд “яагаад байгаа юм бэ?” гэсэн. Тэгтэл хоёр гараараа дахиад зуурахаар нь гарыг нь дахиад түлхээд үсийг нь янзалсан чинь ***  над руу хандаж “Чи яагаад цэмбэгнээд байгаа юм бэ?” гэхээр нь “юу гэсэн үг юм бэ?, тэгэлгүй яадаг юм” гээд тэгээд маргалдаж байтал 16 давхрын үүдэнд ирсэн, буух гэтэл зуураад буулгахгүй байсан. Би арай гэж буусан чинь надтай зууралдаад эхэлсэн. Тэгээд үсдэлцээд зодолдсон. Тэгээд би уначихсан юм. Тэгтэл хажуу талаас *** нь орж ирээд намайг нийлж зодсон*** салгах гэсэн боловч дийлдээгүй. Харин Бат-Эрдэнэ гээд залуу нь биднийг салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,

    -Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...гадаа ***э хүлээж байсан болохоор машинд нь суугаад *** ийн гадаа ирсэн. Тэгээд нэг мэдсэн чинь Номин *** ийн үснээс зулгааж толгой руу нь цохиод байхаар нь би *** г хамгаалаад дээр хэвтсэн чинь хажуу талаас *** гарч ирээд ***ийн бөөр, нуруу орчим газар нь өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг/хэргийн 22 дахь тал/,

    -Хохирогч Т***ийн биед үзлэг хийж гаргасан “***ийн биед тархи доргилт, баруун бөөрний доргилт, нүүр, зүүн хөлийн шилбэ, баруун шилбэ, зүүн ташаа, бүсэлхийн зүүн хэсгийн цус хуралт, зулгаралт, 2 талын хавирганы нум орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1210 тоот дүгнэлт /хэргийн 24 дэх тал/,

-Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэр хэд машинд суучихсан байсан. Би суух гээд машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод суусан. Тэгтэл хажуу талаас ***  бас баруун талаар суух гээд байхаар нь *** г цаашаа суугаач гэсэн чинь чадахгүй нөгөө талаар суу гэж байсан шиг санагдаж байна. 
...тэгээд тэр хоорондоо цаашаа суусангүй, энэ тэр гээд маргалдаад би *** ай хэрэлдэж байсан. Тэгтэл ***  намайг үсдээд авахаар нь би бас зөрүүлээд үсдээд авсан. Тэгээд намайг бас цохисон. Тэгээд бид хоёр тэр машин дотор ноцолдож байгаад машины хаалгаар уначихсан. Тэгтэл ***  миний доор орчихсон байсан. Би нүүр рүү 2-3 удаа цохисон. 
...тэгтэл гадаа машины хойно ***той зодолдож байхаар нь би гарсан чинь миний өөдөөс хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр дахиад барьцалдаж аваад дахиад миний доор орчихсон юм. Тэгтэл хүмүүс салгаж л байсан. Яг хэн салгасныг нь санахгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 52 дахь тал/,

-Шүүгдэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”...Тэгээд  *** цаашаа суучих гэсэн чинь Оюукаа чадахгүй, тойроод суухгүй юу гэж хэлсэн. Тэгээд *** нөгөө талаар нь суусан. Тэндээсээ хөдлөөд *** йн гэрийн гадаа ирэх хүртэлх хугацаанд *** хоёр хэрэлдээд байсан. Тэгтэл *** хэлэхдээ “Боривныхоо баасыг арилгаж чадахгүй байж миний дошин дээр ирчихээд над руу томорлоо” гэсэн. Тэгээд хоорондоо хэрэлдэж байгаад буух гэсэн чинь ***  *** г үсдэж аваад цохисон. Тэгээд *** н зөрүүлээд үсдсэн. Тэгтэл *** бид хоёр бууж ирээд тэр хоёрыг салгаад *** ***г гэр лүү оруулж өгөөд удаагүй байж байтал эргээд *** хувцасаа солиод гараад ирсэн. Тэгээд би ***дээр очоод найзаа тэртээ тэргүй бие биенийгээ мэддэг найзууд цуг явж уучихаад хэрэггүй байлгүй дээ эвээр шийдье гэж хэлтэл намайг үсдээд авахаар нь би гарыг нь тавиулаад цаашаа түлхээд уначихаар би хоёр удаа гуяных нь ойролцоо өшиглөсөн. Тэгтэл *** , *** хоёр хоёулаа бууж ***бууж ирээд чи ***оос холд гэсэн чинь ***  ***г үсдэж аваад тэр хоёр дээр доороо ороод зодолдсон. Тэгтэл машинаас ***  бууж ирээд уйлаад миний найзыг битгий зод гээд ***г хамгаалаад байсан. гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

    Шүүгдэгч *** нь “би гэмт хэрэг үйлдээгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах үйлдэл л хийсэн” гэж мэтгэлцэж байгаа боловч нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч ***ын “тэгээд нэг мэдсэн чинь *** ийн үснээс зулгааж толгой руу нь цохиод байхаар нь би Оюукааг хамгаалаад дээр хэвтсэн чинь хажуу талаас *** гарч ирээд *** ийн бөөр, нуруу орчим газар нь өшиглөөд байсан.” /хэргийн 22 дахь тал/, яллагдагч *** ийн “би гарыг нь тавиулаад цаашаа түлхээд уначихаар би хоёр удаа гуяных нь ойролцоо өшиглөсөн” /хэргийн 56-57 дахь тал/, хохирогч *** ийн “би арай гэж буусан чинь надтай зууралдаад эхэлсэн. Тэгээд үсдэлцээд зодолдсон. Тэгээд би уначихсан юм. Тэгтэл хажуу талаас Цолмон нь орж ирээд намайг нийлж зодсон. ***  салгах гэсэн боловч дийлдээгүй. Харин *** гээд залуу нь биднийг салгасан.” /хэргийн 14-15 дахь тал/ гэх мэдүүлгүүдийг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

    Иймд шүүгдэгч *** , *** нарыг бүлэглэн, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *** тэй Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** дугаар байрны гадна зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.
    Хохирогч *** нь эмчилгээний зардалд 400000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ. 
    
     Шүүгдэгч *** нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 60 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Мөн шүүгдэгч *** нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн *** -ны өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол” ялгүй болно гэж заасны дагуу ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
    
    Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар 400000 төгрөг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
    Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
    Хавтаст хэргийн 90 дэх талд шүүгдэгч *** нь 10-11 недель беременность оноштой гэсэн тодорхойлолт авагдсан байх бөгөөд энэ талаар шүүгдэгч *** нь “одоо жирэмсэн биш, үр зулбасан” гэж тайлбарлаж байгааг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч *** ***  нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч *** *** нарт  тус бүр 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног баривчлах ялаар тооцож ***, *** нарт анхааруулсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

    6. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Я.ТУУЛ