Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0062

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0011/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
        Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000509 дугаартай хэргийг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн,  *** төрсөн, ***  ***  ***  бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ***  тоотод оршин суух, *** улсаас авсан гавьяа шагналгүй, 
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ны өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр сарын 99.2-д зааснаар 320 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан,

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *** нарын хулгайлсан эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж Улаанбаатар хотод борлуулсан, мөн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын  *** захын автомашины зогсоол дээр *** ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч *** ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 9 дүгээр сарын 02-ны  орой *** *** нарын  хамт  машинд  суух  гээд  явж  байтал  *** ийг санамсаргүй мөрлөсөн. Хулан миний өмнөөс уучлалт гуйсан юм. *** эхэлж намайг цохиж миний шүд хугарсан. 2013 оны 8 сарын 22-ны өглөө ажил дээр байхад Л***  надруу залгаад “Хотод ирээд миний машины утас шатаад асахгүй байна, хүрээд ир” гэхэд нь би яваад очиход хэдэн пүүз зараад өг гэсэн. Би юун пүүзнүүд вэ? гэж асуухад *** гэдэг залуу миний пүүз, асуудал байхгүй би хүнээс өөрөө авсан юм гэж хэлсэн. Би мянган нэрийн барааны дэлгүүр дээр очиж хоёр ширхэг пүүз зарж өгсөн юм. Би пүүз зарсан хүнд утасны дугаар, регистрын дугаараа үлдээсэн байсан. Пүүз худалдаж авсан хүн надруу залгаад дахиад пүүз байна уу? авъя гэхэд нь яваад очиход цагдаа ирсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

-Мобиком корпорициас гаргуулсан дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 39-48 дахь тал/,
-Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие АНУ-д их сургуульд сурдаг юм. Энэ жил сургуулийн амралтаар 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Монголд ирсэн ба Дархан сумын 12-р баг, 16-р байрны 6-р орцны подволыг СӨХ-тэй гэрээ хийж доторхийг нь засварлан дэлгүүрийн зориулалттай болгож Америк барааны Ногоон зөгий нэртэй дэлгүүрийг 2013 оны 08-р сарын 10-ны өдөр нээсэн юм. Манай дэлгүүр АНУ-д үйлдвэрлэсэн пүүз, жаахан хүүхдийн хувцас зардаг байсан юм. Дэлгүүр дээр миний бие эхнэрийнхээ хамтаар ээлжлэн зогсдог байсан. Ингээд 2013 оны 08-р сарын 21-ний өдөр би дэлгүүр дээрээ зогсож байгаад 20 цаг 40 минутын орчим дэлгүүрээ хаагаад 2 цонхоо түгжээд, дотор хаалгаа түгжээд гадна талын хаалгыг 2 цоожоор цоожлоод гадна талын гэрэлтүүлгийг асаачихаад гэртээ харьсан юм. Ингээд өнөөдөр буюу 2013 оны 08-р сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутын орчим дэлгүүр дээрээ ирээд хаалгаа онгойлгоод дотогшоо ороход хаалганы эсрэг талын өрөөний газраар баахан өлгүүрнүүд хэвтэж байхаар нь яасан юм бол доо гэж бодоод лавшруулаад харахад хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаа дуудсан юм. Тэгээд дэлгүүрээс гараад ар талаар нь тойроод үзэхэд цонхны гадна талын төмрөн хаалтыг авч цонхоор нь хулгай орсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 80-81 дэх тал/,
  
-Иргэний нэхэмжлэгч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Улаанбаатар хот Баянгол дүүрэгт байх “*** ” нэртэй дэлгүүрийн 1-р давхрын 2 дугаартай лангуун дээр пүүз зардаг юм. Ингээд ажил дээрээ байж байхад буюу 2013 оны 08-р сарын 22-ны орой 19 цаг өнгөрч байхад 1 залуу орж ирээд солонгосоос ирсэн оригнал пүүзнүүд хямдхан өгнө гэж хэлэхээр нь хүүхдээ дагуулаад үзэх гээд дэлгүүрээс гарахад манай дэлгүүрийн урд байх автомашины зогсоол дээр жижиг автомашинд нэг залуу байж байсан ба автомашины арын суудал дээр баахан пүүзнүүд байсныг нь үзсэн юм. Барагцаагаар 20 гаруй пүүз байна гэж харж байсан юм. Тухайн пүүз зарж байгаа залуу надад хэлэхдээ манай ах пүүзний дэлгүүр ажиллуулж байгаад болиод Солонгос улс руу явчихсан юм. Би үлдсэн пүүзийг нь хямдхан зарчихаад мөнгийг нь хурдхан шилжүүлэх гэж байгаа юм гэж хэлэхээр нь түүнд нь итгээд гарнет-2 гэдэг пүүзнээс 2 ширхэгийг нийлүүлээд 350.000 төгрөгөөр, 1 хос жордан, 1 хос 2ка4 нэртэй пүүз, нэрийг нь мэдэхгүй 1 хос пүүз зэрэг 3 хос пүүзийг нийлүүлээд 200.000 төгрөгөөр нийт 5 хос пүүзийг бэлэн 550.000 төгрөгөөр худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 88-89 дэх тал/,
 
-Гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 08 дугаар сарын 23-ны 16 цаг өнгөрч байхад ***  /Жижгээ/ ажил хөөцөлдөөд ирье гэж хэлээд Дэнжийн 1000-д хүргэн *** ийн гэрт байхад миний машиныг аваад явсан. Тэгээд би орой болоод залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Одоо хаана миний машин байгааг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 94 дэх тал/,

-*** ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед миний ***  дугаарын утас руу *** *** дугаарын утаснаас залгаад машины газ дууссан байна ирээд чирээд өгөөч гэхэд би яваад очиход Шинэ хороолол 18-р байрны дундах зам дээр *** дугаартай өөрийнхөө машинтай *** зогсож байсан. Тэр үед *** 15-р байрны подволд байрлах “*** ” гэх нэртэй дэлгүүрийг шөнө ухъя гэж хэлсэн. Тэгээд би орой ярья гэж *** д хэлээд Дашваанжил газ түгээх газарт хүргэж өгчихөөд ажил руугаа явсан. Шөнө 24 цаг өнгөрч байхад *** надруу өөрийнхөө утаснаас залгаад явах уу гэж ярихаар нь би явж чадахгүй юм шиг байна гэхэд ***  их бараа зөөх байх зөөлцөөд л өг гэж хэлсэн. 02 цаг болж байхад би таксинд суугаад яваад очиход *** *** 2 *** ийн машинтай 9-р сургуулийн урд хүлээж байсан. Тэгээд бид 3 дэлгүүр лүү яваад Ганзориг бэлдсэн байсан богино төмрөөр дэлгүүрийн арын жижиг цонхны төмөр хамгаалалтыг хөшиж мулталсан. Ганзориг цонхыг хөшиж онгойлгон дотогш Ганзориг ороод дэлгүүрийн гадаа Лхагваа бид 2 дэлгүүрээс зайтай зогсоод хүн харж байсан. 
...Улаанбаатар хот руу 05 цагийн үед гараад 08 цаг өнгөрч байхад хотод орж ирээд шууд шонхор зах руу яваад ***  дээр очсон. *** г аваад Зурагт орж гэрээсээ Жижигээ хувцсаа сольсон. 10 цагийн үед байх Бөмбөгөр худалдааны төв дээр очиж гадаа бараа зардаг хэсэг дээр өөрсдөө зогсож хүүхдийн өмд, фудволк, куртик, цамц гэх бараа зараад 100.000 төгрөг болсон. Тэгээд тэндээс 3,4-р хороолол ороод пүүзний дэлгүүрүүдээр яваад 1000 нэрийн барааны дэлгүүр дотор 2 давхарт 2 ширхэг пүүз, 1 давхарт 5 ширхэг пүүз зарсан. Жижигээ дүүдээ 1 ширхэг пүүз 50000 төгрөгөөр зарсан. ***  2 найзаараа 2 ширхэг пүүз заруулахаар өгч явуулсан.
... ***н ах л *** тай яриад байсан. Юу гэж ярьж байсан гэдгийг нь би мэдээгүй. Баатарчулуун ямар ч байсан хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон пүүз гэдгийг мэдэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 174-176 дахь тал/, 

-Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие “*** ” зах дээр тэрэг түрдэг ажил хийдэг юм. 2013 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 9 цагийн орчим ***  ах над руу утсаар яриад “хаана байгаа юм бэ?” гэхээр нь “ажил дээрээ байна, яасан бэ?” гэж асуухад “ах нь таксинд явж байна, би нэг хүнтэй баахан пүүзтэй явж байна, зараад өгөх боломж байна уу?” гэхээр нь “зах дээр хүрээд ир” гэж хэлсэн чинь ***  ах, ***  нар манай ажил дээр захын гадаа хүрээд ирэхээр нь “юун пүүз юм бэ?” гэж асуусан чинь Баярмөнх “миний пүүз байгаа юм” гэж хэлэхээр нь “иймээ тиймээ хулгайн эд зүйл юм биш биз дээ” гэж асуусан чинь “биш ээ” гэж хэлэхээр нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороололд ***  ахын машинтай очиж багажинд нь байх пүүзнүүдээс нь 2 хосыг авч нийлүүлээд 550.000 төгрөгөөр пүүзний лангуун дээр зарж өгсөн юм. Яг ямар дэлгүүрт зарсан гэдгийг нь мэдэхгүй. Пүүз зарчихаад мөнгийг нь Баярмөнх ахад өгсөн. Тэгээд бид 4 машиндаа суугаад телевиз рүү явж байсан чинь Лхагвасүрэн ахын машин эвдэрчихээр нь би ах ***ны машиныг олж ирээд машины багажинд байсан барааг *** н ахын Чейзер маркийн автомашинд ачаад буцаж хороололд очоод 1000 нэрийн барааны дэлгүүрийн үүдэнд очсон чинь Батзаяа явж байгаад пүүз авах хүн олж ирээд 550.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд *** г аваад явчихаар нь *** нарт энэ пүүзнүүд чинь хулгайн эд зүйл юм уу гэж хэлсэн чинь Л*** үгүй юу яриад байгаа юм бэ? хулгайн эд зүйл биш гэж надад хэлсэн юм. Бид гурав ***г цагдаад баригдсаны дараа *** ахын машиныг янзлаад машинд нь барааг ачих гээд байж байсан чинь цагдаа нар ирээд бид нарыг барьж авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 177-178 дахь тал/,   
-***ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Улаанбаатар хот руу шөнөдөө гараад өглөө Улаанбаатар хотод очсон юм. Тэгээд би ***  буюу ***  гэх дүүгээ дуудаад юм яриад байж байхад ***  гэх залуу хажуугаас орж ирээд чи миний пүүзийг зарж өгөх юм бол шагналд нь чамд пүүз өгнө гэж хэлээд Улаанбаатар хотод зарсан юм. Би пүүз зарахад нь хуруу ч хүрээгүй, машинаа бариад явж байсан. Пүүзийг ***  нар л зарсан юм. Би өмнө нь ***ийг танихгүй, тэр шөнө таксинд явж байгаад л таарсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 180 дахь тал/,

-Ж***ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...тэгээд орой нь орсон дэлгүүрийн поорчигны хамгаалалт төмрийг гараараа татаж үзсэн чинь дийлдэхгүй онгойхгүй болохоор нь тэр хавиар явж байгаад зузаан төмөр олж хамгаалалт төмрийг хөшихөд хамгаалалт төмөр уначихаар нь вакум цонх байсныг түлхэхэд онгойчихсон юм. Тэгээд дотогшоо ороод эхлээд лангуун дээрх пүүзнүүдийг бүгдийг нь авч цонхны доор байх тавиуран дээр овоолж тавьчихаад складны өрөөрүү нь орж тэнд байсан пүүзнүүдийг авч цонхны доор байх тавиур дээр овоолсон юм. Тэгээд том цаасан хайрцаг байхаар нь тэрийг цонхоор гаргаж байгаад цонхны доор дэлгэж байгаад хайрцаг байхгүй пүүзнүүдийг тийшээ хийгээд дэлгүүрээс гарч ирээд тухайн цаасан хайрцагтай пүүзнүүдийг зам дагуу байх мод руу зөөсөн. Тэгээд дахин дэлгүүрийн цонхоор орж дахин нэг хайрцаг гаргаж мөн хайрцагтай байсан пүүзнүүдийг цонхоор гаргаж шидээд буцаж орж лангуун дээр өлгөөтэй байсан хүүхдийн хувцаснуудыг авч цонхоор гаргасан юм. Мөн өөрийнх нь лангуун дээр байсан 20.000 төгрөг, жижиг хайрцаг байхаар нь түүнийг авахад түүн дотор нь чихэрнүүд, гар утас байсныг нь авч гарсан юм. 
...Улаанбаатар хотод очоод ***  болон түүний дүүгийн хамтаар 3-уулаа явсан юм. Тэгээд Улаанбаатар хотод очоод машин эвдэрчихээр нь энэ барааг гялс худалдаад борлуулчихмаар байна, тэгээд гайгүй хэдэн төгрөг өгчихнө гэж хэлсэн чинь Улаанбаатар хотоос нэг машинтай дүүгээ дуудахаар нь тэр машинд нь бараагаа шилжүүлээд Улаанбаатар хотын төв орж ***  2 дүү нь пүүзнүүдээс торонд хийж авч яваад 2 билүү 4-г зарсан юм.
Би өөрөө ганцаараа хүүхдийн хувцаснуудыг даавуунд боож бөмбөгөр гэх худалдааны төвийн гадаа зогсож байгаад орой нь Улаанбаатарт хаана билээ нэг газар *** тэй уулзахад нэг ***  гэх дүү нь алга болчихсон байсан ба хаашаа явсан юм бэ гэж асуусан чинь мэдэхгүй байнаа алга болчихсон байна гэж хэлж байсан. Би бөмбөгөр дээр зогсож байгаад хүүхдийн хувцасыг нэгийг нь 5000 төгрөгөөр зарсан ба 100.000 гаруй төгрөг болсон байсан. Би тэгээд *** тэй уулзаад 3 хос пүүзийг 500.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд Лхагвасүрэнтэй цуг машинд нь суугаад Телевиз гэх газар очиж бараатай машинаа зогсоогоод нөгөө Дарханаас ирсэн машинаа засчихаад дугуй засвар орчихоод бараатай машин дээрээ ирсэн чинь цагдаад баригдсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 184 дэх тал/,

-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 09-р сарын 02-ны орой 00 цагийн орчим арбатын гудамжинд байрлах бааранд найз нарынхаа хамт орчихоод салаад гэр лүүгээ явах гээд Буян захын урд талд байрлах таксины зогсоол дээр явж байхад эгч ***  ажлаа тараад гэр лүүгээ нэг залуугийн хамт явж таарсан. Тэгээд би ***  болон хамт явж байсан залуугийн хамт бид 3 Буян захын урд талд байрлах таксины зогсоол дээр зогсож байсан саарал өнгийн Соната-5 маркийн машин зогсож байхаар нь бид 3 очиж уулзаад явах уу? гэж асуухад явахгүй гэж хэлсэн. Тэгээд бид 3 буцаад нөгөө талд зогсож байсан машин руу явж байтал өөдөөс 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн зөрж өнгөрөхдөө ногоон өнгийн цамцтай байсан залуу нь намайг мөрлөөд өнгөрсөн. Тэр үед би “яаж байнаа аятайхан өнгөрч чадахгүй байна уу?” гэхэд ногоон өнгийн цамцтай залуу надад хэлэхдээ хуцаад байгаарай, чи манай доод талын ангийн хүүхэд байна гэж хэлсэн. Тэр үед би “би Дарханд сургуульд сурч байгаагүй, чи андуураад байна” гэж хэлэхэд “хуцаад бай” гээд ногоон өнгийн цамцтай залуу гараараа миний нүүрэн тус газар нэг удаа цохиход нь би газар унасан.” гэх мэдүүлэг /хэргийн 263-264 дэх тал/, 

 -Гэрч Д*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** бид 3 гараад Буян захын урд байх автомашины зогсоол дээр таксинд суух гээд очсон юм. Тэгтэл хажуугаар нэг залуу өнгөрч яваад *** ыг мөрлөчихөөр нь би тэр залууд хандан уучлаарай гэж хэлчихээд нэг машин байхаар нь нөгөө талын хаалгаар *** г суулгачихаад би эсрэг талын хаалгаар нь суух гэж байсан чинь тэр залуу ***  дээр ирчихээд түүний хувцаснаас нь зуураад нэг удаа цохиж байсан юм. Тэгээд л тэр 2 хоорондоо маргалдаад зодолдоод байсан юм. Тэр үед *** машинаас гарч ирээд тэр хоёрыг салгасан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 97 дахь тал/, 

-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2013 оны 09-р сарын 02-ны орой 00 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад найз ***ны хамт гэр лүүгээ харих гээд Буян захын урд талын машины зогсоол руу явж байхад замд дүү Нямдоржтой таарсан
...тэгээд манай дүү ***ийн хажуугаар зөрж өнгөрөхдөө ногоон өнгийн цамц өмссөн байсан залуу нь мөрлөөд өнгөрсөн. Тэр үед манай дүү хэлэхдээ “хажуугаар зүгээр өнгөрч болохгүй байна уу?” гэж хэлэхэд нөгөө ногоон цамцтай залуу хэлэхдээ чи манай доод ангийн бацаан биз дээ би чамайг танина гэж хэлсэн. Тэгэхэд манай дүү хэлэхдээ би Дарханд сурч байгаагүй чамайг танихгүй гэж хэлээд байж байх хооронд нь би дотор таксинд явдаг таньдаг ах руугаа залгаад зогсож байтал манай дүү Нямдорж ногоон цамцтай залуутай зодолдож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 269 дэх  тал/, 

    -“Б***ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, нэг шүдний эмтрэл, нүүрний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл 
болно.” гэх шүүх эмнэлгийн шинжээчийн №889 тоот дүгнэлт /хэргийн 271 дэх тал/
    -“***ы биед нэг шүдний үгүй байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувиар алдагдуулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэл болно.” гэх шүүх эмнэлгийн шинжээчийн №891 дугаартай дүгнэлт /хэргийн 273 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
 болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ***ыг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч *** нь  2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын 7 дугаар  багийн нутаг дэвсгэр “Буян” захын автомашины зогсоол дээр хохирогч ***той зөрж өнгөрөх үед хохирогч *** нь “яаж байнаа аятайхан өнгөрч чадахгүй байна уу?” гэж хэлэхэд ***тай хамт явж байсан гэрч ***  “уучлаарай” гэж хэлчихээд цааш явж байхад нь хохирогч ***араас нь ирж маргалдан харилцан зодолдож, хохирогч *** /хэргийн 271 дэх тал/, шүүгдэгч *** /хэргийн 273 дахь тал/ нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байна.

Шүүгдэгч ***, хохирогч *** нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, харилцан зодолдож, хөнгөн гэмтэл учруулсан байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгож, хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.  

Иймд шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг борлуулсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

    Хохирогч ***ид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “надад  ***аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч ***ыг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***ны өдрийн ***дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр сарын 99.2-д зааснаар 320 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-д заасан хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байна.   
 
    Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. 

Шүүгдэгч ***ы энэ хэргийн улмаас 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

    2. Шүүгдэгч *** ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл борлуулсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар шүүгдэгч *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай. 

    4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч *** *** д 3 сар 10 хоног /гурван сар арав хоног/ баривчлах ял шийтгэсүгэй.  

    5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***ы энэ хэрэгт 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.   
 
    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Баатарчулуун нь хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ