| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0033/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0065 |
| Огноо | 2014-03-04 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000122 дугаартай хэргийг 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** суманд *** төрсөн, *** настай, *** бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч *** нь 2014 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр болох “Хүйтний голын эх” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.7 м урттай, 4.4 м куб түлээний хуурай нарс мод бэлтгэн, *** улсын дугаартай Хьюндэй грейс маркын автомашин, *** улсын дугаартай киа бонго маркын автомашинаар тээвэрлэж, байгаль орчинд 475200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Хураан авах тогтоол /хэргийн 6 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 7 дахь тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 8 дахь тал/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, мэдүүлэг шалгах ажиллагааны зураг /хэргийн 10-12 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг /хэргийн 13-14 дэх тал/,
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Erdenebayar 211.1.docx
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** ын бэлтгэж, тээвэрлэсэн мод нь 2.7 метрийн дундаж урттай, нарсан бөөрөнхий, хуурай, хэрэглээний нийт 44 ширхэг гуалин байсан.
... *** т мод бэлтгэх болон тээвэрлэх ямар нэгэн эрхийн бичиг байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр найз *** р манай гэрт ирээд Хүйтний голд түлээний мод бэлтгээд модоо ачаад хөдлөх гэж байсан чинь машин эвдэрчихлээ, тэгээд машинаа хээр хаячихлаа, чирэх машин хэрэгтэй байна гэсэн. Би түүнийг машин олчих, тэгээд хоёулаа ханьтай явъя гэж хэлсэн. ***р машин олдохгүй байна гээд байхаар хашаанд байсан төрсөн ах *** ийн эзэмшлийн *** улсын дугаартай бонго пронтер маркын машиныг жолоодож *** ын хамт түүний мод бэлтгэсэн гэх газар руу явсан. Тэр газар нь Сэлэнгэ явах замаас Зулзагын амралт руу шороон замаар салж, “Хүйтний голын эх” гэх газарт буюу Дарханаас нэг талдаа 85 орчим км яваад уулын аманд байсан.
... *** ын машинд байсан модыг өөрийн жолоодож явсан пронтер машины тэвшинд ачсан.
...Би *** аас модны зөвшөөрлийн бичгийн талаар асуугаагүй.
...би ахдаа хэлээгүй машиныг нь аваад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дэх тал/,
-“...зохих эрхийн бичиггүй, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж ирсэн иргэн *** ын 2.7 м урттай хэрэглээний хуурай нарс мод нь 4.4 м куб болж байна. Дээрх хэрэглээний хуурай нарсан гуалин модны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 60000 төгрөг x 4.4 м куб x1.8 /бөөрөнхий мод итгэлцүүр/=475200 төгрөг болно.” Гэх модны экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2014/02 дугаартай үнэлгээ, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 26-31 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хэргийн 56 дахь тал/,
-Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 61 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь 2014 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр болох “Хүйтний голын эх” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 475200 төгрөгийн үнэ бүхий 2.7 м урттай, 4.4 м куб бүхий түлээний хуурай нарс мод бэлтгэн, 2529 УНИ улсын дугаартай хьюндэй грейс маркын автомашин, 8722 ДАХ улсын дугаартай киа бонго маркын автомашинаар тээвэрлэж, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***ыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 1996 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай хьюндэй грейс маркын автомашиныг *** нь *** тэй 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, урьдчилгаа 1700000 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 200000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан “автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 7-т “худалдан авагч автомашины төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа талууд төлбөр бүрэн дууссан тухай баримт үйлдэж, нотариатаар гэрчлүүлж, гэрээнд хавсаргах бөгөөд худалдан авагч “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 3.14-т заасны дагуу баримт үйлдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор өөрчлөлт хөдөлгөөнийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.” гэж заажээ.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж зааснаас үзвэл *** улсын дугаартай хьюндэй грейс маркын автомашины өмчлөх эрх ***т шилжээгүй байна.
Иймд иргэн *** ийн өмчлөлийн эд хөрөнгө болох *** улсын дугаартай хьюндэй грейс маркын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
*** ийн өмчлөлийн эд хөрөнгө болох *** улсын дугаартай хьюндэй грейс маркын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгоогүй учир дээрх автомашиныг зээлээр худалдсантай холбоотой яригдаж байгаа 200000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 475200 төгрөгийн үнэ бүхий 2.7 м урттай, 4.4 м куб бүхий түлээний хуурай нарс мод, 2 гартай аман хуур хөрөөг хурааж, улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэв
Шүүгдэгч *** нь 2.7 м урттай, 4.4 метр куб түлээний хуурай нарс модны үнэ 475200 төгрөгийг төлж баргдуулсан, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Шүүгдэгч *** т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол болох 475200 төгрөгийн сайн дураар нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл зэргийг харгалзан оногдуулсан хорих ялын биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч *** ыг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар шүүгдэгч *** т 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.7 м урттай, 4.4 метр куб хуурай нарс мод, 2 гартай аман хуур хөрөө зэргийг хурааж, тус тус улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *** ийн өмчлөлийн *** улсын дугаартай хьюндэй грейс маркын автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч *** ийн 200000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар *** т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ