| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2014/0065/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0066 |
| Огноо | 2014-02-21 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0065/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт *** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000612 дугаартай хэргийг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймагт төрсөн, *** , *** , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.
/Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар:/
Шүүгдэгч *** нь 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Консулын уулзварын замд Соната-6 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг, 7.11-д заасан "Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ" гэснийг тус тус зөрчсөнөөс *** ын жолоодон явсан Старикс маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Соната-6 маркийн *** дугаартай автомашинд зорчиж явсан *** нас барж, зорчигч *** , *** нарын биед хөнгөн зэргийн гэмтэл, *** ын эзэмшилийн Старикс маркийн *** дугаартай автомашинд 2.608.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 9 дүгээр
Шийтгэх тогтоол 2014.Б.Баттулга 215.3.doc
сарын 22-ны өдөр ээжийн минь бие муудаад эмнэлгээр явж байгаад гэртээ ирээд будааны зутан хийж байхдаа 2 эгчтэйгээ талийгаачийг эмнэлэгт эмчлүүлж, шинжилгээ хийлгэхээр хотруу авч явахаар ярилцаж байсан. Ингээд будааны зутан болж аав ээжид идүүлэхээр өрүү рүү нь ороод *** гээд ээжийг дуудаад байсан. Ингээд 2 эгчтэйгээ өрөөнд нь ороход аав ээж нь өнгөрчихлөө гэж хэлсэн. Би ээжийгээ өнгөрсөн гэдэгт итгэж чадаагүй. Ингээд түргэний машин дуудаж эмчид үзүүлье гэж бодсон. Тэгээд түргэний машин дуудахаар удаан ирдэг, цаг алдаж байхаар хувийн машинаараа ээжийгээ аваад эмнэлэг явъя гэж бодоод ээжийгээ тэврээд гарсан. Ингээд явж байтал консулын уулзвар дээр авто осол болсон” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн хэрэг гарах өдөр би хотод байсан. Ээжийн бие тааруу байна гэдгийг *** аас сонсоод урьд нь харваж байсан болохоор ямар нэгэн муу юм болчих байх гэж айгаад дүү *** ийн хамт Дарханд ирсэн. Томографикийн шинжилгээгээр харвалт биш гэсэн хариу гарсан байсан. Хүлээн авахын байранд ээжийн бие нь тааруу байсан, хүлээн авах дээр олуулаа байж болохгүй гэсэн тул бид нар ээжийг гадаа нь хүлээж байсан. Ээж гарч ирээд гэртээ харина гэхээр нь эмчид үзүүлж зөвлөгөө аваад явъя гэж хэлсэн. Тэгээд эмч дээр ороход даралт нь хэлбэлзэлтэй байхад гэдэсний хордлого гэсэн онош тавьсан. Ингээд бид нар гэртээ харихаар явсан. Ээж театрын урд явж байгаад дотор муухайраад байна гээд зогссон. Тэгээд шар өнгийн шингэн зүйлээр бөөлжсөн. Тэр үед өмдөндөө бие зассан байсан. Тэгээд гэрт ороод ээжийг хэвтүүлсэн. Бид нар хоорондоо ээжийг хотруу авч явж шинжилгээ хийлгүүлье гэж ярилцаад аав ээжид будааны зутан уулгахаар өрөөнд нь ороод орилсон. Би 2 дүүтэйгээ өрөөнд нь ороход аав ээжийг дуудаад алгадаад байсан, ээжийгээ өнгөрсөн гэдэгт итгэж чадаагүй. Тэгээд эмчид үзүүлэхээр болоод түргэн дуудах гэтэл удаан ирдэг гээд ээжийгээ аваад явахаар болсон. Ээжийг машинд суулгаад хаалгыг нь хаахад гар нь унжчихсан байсан Тухайн үед би ээжийг үхчихсэн гэдэгт итгэж чадахгүй байсан учир гарыг нь дээш нь тавиад хаалгыг нь хаасан. Ингээд эмнэлэг явж байхдаа эмнэлэг рүү хүнд хүн очиж байна гэж хэлэхээр залгахаар утсаа аваад ярих гэтэл газар уначихсан. Би тэгээд газраас утсаа хайгаад тонгойчихсон байсан юу болсоныг мэдээгүй, гэнэт сэртэл хүмүүс намайг татаад байсан тэгээд осол болсоныг мэдсэн. Миний толгой хавдартай, дүүгийн бие рүү шил орчихсон байсан. Эмнэлэгт ирэхэд ээж өнгөрсөн байсан” гэв.
Шүүгдэгч *** нь 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр Консулын уулзварын замд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг, 7.11-д заасан "Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ" гэснийг тус тус зөрчсөнөөс *** ын жолоодон явсан *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас *** маркийн *** дугаартай автомашинд зорчиж явсан *** нас барж, зорчигч Б*** , *** нарын биед хөнгөн зэргийн гэмтэл, *** ын эзэмшилийн *** маркийн *** дугаартай автомашинд 2.608.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө ажил дээрээ байж байта гэдэс нь өвдөөд толгой нь эргээд байна гэхэд нь түргэн дуудсан байсан. тэгээд түргэний машинаар хүлээн авахад очиж эмчилгээ хийлгэж байгаад 18 цагийн орчим гэртээ харьсан гэж хэлж байсан. 19 цаг 45 минутын орчим дахиад бие нь өвдөөд байна гэхэд нь хүү *** нь өөрийнхөө *** маркийн автомашинд суулгаад эмнэлэг рүү авч явж байгаад зам тээврийн осолд орж ийм асуудал болсон” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дахь тал/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-9 дэхь тал/,
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүп /хэргийн 10-12 дахь тал/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 13-14 дэхь тал/,
*** ын мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч болон гэрчээр байцаахад өгсөн: “... 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би Улаанбаатар хотоос өөрийн *** улсын дугаартай *** маркийн автомашинтай 20 цагийн орчим “Дархан Их дэлгүүр” болон “Дархан-Номин” дэлгүүр орохоор гарсан юм. ... Ингээд Консулын уулзвараар нэвтрэх үед гэрлэн дохио асахгүй, зохицуулагч уулзвар зохицуулаагүй байсан учир уулзвар нэвтрэх журам, тэмдэг заалтаа баримтлан өөрийгөө гол зам буюу төв замаар явж байгаа юм чинь гэж бодоод баруун зүүн тийш харахад ямар нэгэн хөдөлгөөнбайхгүй байсан ба зүүн гар талаас буюу консулын байрны хажуу талаас 2 автомашины гэрэл харагдаж байсан. Ингээд уулзвараар нэвтэрч гарах үед гэрлэн дохиотой шон өнгөрөхөд миний зүүн гар талаас буюу 380 талаас нэг машин чигээрээ миний урдуур орж ирэхээр нь баруун гар тийшээ жолооны хүрдээ эргүүлээд цугтаа тормоз гишгэсэн чинь тухайн машин миний урдуур орж ирж мөргүүлэхэд миний машин хажуу тийшээ буюу жолооч хүрдээ дарсан талруугаа унасан юм” гэх мэдүүлэг /хэргийн 19-20, 31-32 дахь тал/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд ээж гэдэсний эм уучихаад орондоо ороод хэвтсэн юм. Тэгээд унтаж байгаад гэнэт босч ирээд гэдэс өвдөөд байна гэхээр нь бага дүү *** ээжийг үүрч гэрээс гаргаад өөрийнхөө машины урд суудал дээр суулгаад эмнэлэг рүү явсан юм. Арын суудал дээр нь эгч *** бид 2 суучихсан байсан юм. Гэрийн гаднаас хөдлөөд хээтэй хорооллын хойгуур яваад “Эзэнт гүрэн” рестораны хажуугаар консулын уулзвар руу орж байсан юм. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлгийн гадаа очиж байсан. эмнэлгийн гадаа очоод таксины жолооч болон дүү *** , эгч *** нар ээжийг өргөөд эмнэлэг рүү орсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 33 дахь тал/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... уг мөр нь *** улсын дугаартай *** маркийн автомашины жолооч талын урд дугуйны тормозны мөр байсан. Уг мөр нь автомашин тормоз гишгэх үед хажуу талаасаа түлхэгдэж зам дээр чирэгдсэн мөр байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/,
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 88 тоот дүгнэлт:
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний онош:
Үндсэн: Зам тээврийн осол. Цээж хэвлийн хавсарсан гэмтэл. Цээжний хөндийн 550 мл сул цусан хураа. Баруун уушгины урагдал, цус хуралт. Баруун талын 3-7 дугаар хавирганы хоёрлосон, 8-9 дүгээр хавирганы ганцаарчилсан хугарал. Элэг язрал. 2 бөөрний өөхөн эд, зүрхний суурь хэсгийн цус хуралт
Хүндрэлийн: Гэмтлийн шок.
Хавсарсан: Баруун бөөрний архаг үрэвсэл. Хэвлийн наалдац өвчин. Тархины эдийн цус харвалтын хуучин шимэгдсэн голомт
Дүгнэлт: 1. Талийгаачийн биед дээрх оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед амьд ахуй үедээ хатуу мохоо хүчин үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
3. Талийгаач нь цээж хэдлийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.
4. Талийгаачийн биед баруун бөөрний үрэвсэл, хэвлийн наалдацт өвчин, артерийн даралт ихдэх өвчин, зүрхний цусан хангамжийн архаг дутагдал зэрэг архаг хууч өвчнүүд илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөгүй.
5. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.
6. Талийгаачийн цусны бүлэг АII байна гэх дүгнэлт /хэргийн 41-46 дахь тал/,
“*** ” маркийн *** улсын дугаартай автомашинд учирсан хохирол “нийт 2.608.000 төгрөгний зардал” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 49-52 дахь тал/,
Шүүх эмнэлгийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1012 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 62 дахь тал/,
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 63 дахь тал/,
Шүүх эмнэлгийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1010 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 66 дахь тал/,
Шүүх эмнэлгийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1011 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 68 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 72-78, 80-86 дахь тал/,
Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал /89-92 дахь тал/,
2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 94-95 дэхь тал/,
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 125-126 дахь тал/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн үед *** нэртэй хүн хүлээн авахад ирж үзүүлсэн байсныг санаж байна. ... Дээрх эмчилгээнүүдийг хийсний дараа өвчтөний амин үзүүлэлт нь хэвийн болоход өвчтөнг явж болно гээд эмнэлгээс явуулсан юм. ... Тухайн үед үхэлд хүргэх хурц өвчин байгаагүй байсан” гэх мэдүүлэг /хэргийн 132-133 дахь тал/,
2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаартай “... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 88 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хэргийн 139-140 дэхь тал/,
Шинжээч М.Энхтайвангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 141 дэхь тал/,
Шүүгдэгч *** ын 2014 оны 13 дугаар сарын 12-ны өдөр иргэний нэхэмжлэгч *** т 2.608.000 төгрөг Хаан банкны дансаар шижлүүлсэн тухай баримт /хэргийн 182 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг, 7.11-д заасан "Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ" гэснийг тус тус зөрчсөнөөс *** ын жолоодон явсан *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас *** маркийн *** дугаартай автомашинд зорчиж явсан *** нас барж, зорчигч *** , *** нарын биед хөнгөн зэргийн гэмтэл, *** ын эзэмшилийн *** маркийн *** дугаартай автомашинд 2.608.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч *** т гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол буюу авто машины эвдрэлд 2.608.000 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн байх бөгөөд шүүгдэгч нь үүнийг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзэж, иргэний нэхэмжлэгчийн шүүхийн шатанд нэхэмжилж буй хохирол төлбөрийн баримтуудыг хэлэлцэлгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.
Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн зэрэг хэргийн болон шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй буюу тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар иргэний нэхэмжлэгч *** нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэхэд Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Баттулгад мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР