| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0072/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0067 |
| Огноо | 2014-03-04 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0072/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000717 дугаартай хэргийг 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, *** настай, *** , тусгай дунд боловсролтой, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч *** нь архидан согтуурсан үедээ 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр *** урд ялимгүй зүйлээр шалтаглан *** ийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр парк дээр найзуудтайгаа архи уусан юм. Манай найз “ТИС” дээр хүрээд ир гэхээр нь оччихоод буцаад хуримын ордны урд явж байхад *** гэдэг хүүхдийг хайгаад очсон. Эмэгтэйчүүдийн ордны хашаан дотор маргалдаад цохисон юм. Хохирол төлбөрт 200.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сайханбилэгээс аль нь чамайг зодох гэж хавсарч унагасан юм гээд асуугаад зогсож байсан чинь үсээ хоёр талаараа хусуулж, дээрээ үсээ боосон надаас 2-3 насны ах бололтой залуу миний ардаас хүрч ирсэнээ “чи хэн бэ?, чи одоо юу бэ?” гэснээ шууд зажилж байсан бохио миний нүүр рүү
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Munkhchuluun 181.2.1.docx
шидсэнийхээ дараа миний эрүү рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би эрүүгээ дараад доошоо тонгойсон. Тэгсэн чинь миний үснээс үсдэж татаж хамар руу гараараа 2-3 удаа цохьсон.
...тэгтэл нөгөө үсээ хоёр талаасаа хусуулж, дээд талынхаа үсийг дээрээ боосон залуу хүрч ирснээ миний нүүр рүү духаараа мөргөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,
-Хохирогч О*** ийн биед үзлэг хийж гаргасан: “*** ийн биед тархи доргилт, нүүрний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх 1184 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20 дахь тал/,
-Гэрч *** н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** гэх залууг тухайн өдөр *** ганцаараа зодсон. Зодохдоо юунаас болж зодсон талаар нь мэдэхгүй байна. Учир нь тэдний ард нь алхаж явсан юм. Ямар ч байсан миний харсанаар тухайн *** гэх залуугийн нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж байхыг нь харсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** хохирогчийн нүүр орчим нь л гараараа цохиж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...согтуу ах нар Эмэгтэйчүүдийн ордны саравчинд сууж байсан. Өөдөөс үсээ хоёр талаар нь хуссан, голоор нь ургуулж боосон махлаг согтуу ах ирээд *** ийг “яагаад байгаа юм бэ?” гээд нүүр рүү нь гараараа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
-Гэрч А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн *** ийг үсээ хоёр талаар хусчихсан, голоор нь ургуулаад боочихсон махлаг ах “чи хэн юм бэ?” гэж хэлээд Бат-Эрдэнийг цохиод авах шиг болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь архи ууж согтуурсан үедээ 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Эмэгтэйчүүдийн ордны урд ялимгүй зүйлээр шалтаглан *** йн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** ыг ялимгүй зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч *** ийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд ямар эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 200000 төгрөг хохирогчид өгсөн байна. Энэ талаар хохирогч *** “*** аас эрүүл мэндээ хохироосны төлбөрт 200000 төгрөг бэлнээр авсан, *** д гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тодорхойлолт ирүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч *** ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 40 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн
286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч *** д 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар *** д оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ