Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0068

 

     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0074/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх, 
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000815 дугаартай хэргийг 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн,  *** төрсөн, э*** й, ***  настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ***  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч *** нь согтуугаар 2013 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоот хашаанд ***ай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 100.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч *** аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид 2 Ихэр саран дэргүүрээс архи авч, найзынхаа гэрт орсон. Тэгээд орсон чинь *** гийн карманд байсан архийг *** гийн эхнэр С***  авсан. Тэгсэн чинь ***  уурлаад тэгээд ***  энэ 2 маргалдаад зодоон хийсэн. Гэрт хүүхдүүд байсан чинь зодоон хийгээд байхаар нь салгах гээд гадаа гаргасан. Тэгээд манай найз намайг цохисон. Би хөлөө чирээд хашаанаас нь гараад явсан. Эмчилгээний зардал гэж 100.000 төгрөг өгсөн.  Ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, 

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Suhbaatar 98.1.docx
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 12 дугаар сарын 04-ний орой манай гэрт дүүгийн найзууд болох ***  нар архи уугаад сууж байхад гаднаас *** хоёр орж ирсэн. Тэгээд манай дүүгийн найз нар *** нарт архи хийж өгчихөөд *** , *** хоёрт хандаж “та хоёрт хариу архи байгаа биз дээ” гэж хэлэхэд *** хоёр гэрээс гарч яваад буцаж орж ирэхдээ архитай орж ирсэн. Тэр үед ***ын архийг *** булааж авахад *** уурлаж, ***тай маргалдаж улмаар нэг удаа ***гийг цохиход ***гийн нөхөр *** уурлаж ***тай зодолдсон юм. Тэр үед би та нар гадаа гарч учраа ол гэхэд ***хоёр гэрээс гарч ***хоёр араас нь гараад хойноос нь би гарсан. Намайг гэрээс гарахад *** тэр хоёрыг салгаад гэр лүү орсон. *** гадаа хэвтээд үлдсэн. *** гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш нь манай хүү *** бид нарт хэлэхдээ *** хөл хугарчихлаа гээд бөгсөө чирээд дэлгүүрийн гадаа сууж байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/ 
-Насанд хүрээгүй гэрч ***рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “тэгээд би бие засах гээд гадаа гарахад *** ах хөлөө чирчихсэн бөгсөөрөө мөлхөөд манай хашаанаас гарч байсан” гэх мэдүүлэг, /хэргийн 19 дэх тал/
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “би архи ууж байгаад тасарчихсан байсан, тэгээд өглөө босоход ***р надад хэлэхдээ “…өчигдөр *** ах хоёр хоорондоо зодолдоод *** ахыг барьж байгаад газар унагаад хөлийг нь хугалчихсан. Тэгээд Лутаа ах хөлөө чирээд гараараа тулаад манай хашаанаас гараад зам руу очиж гурван бандийг цагдаад дуудаад өгөөч гээд замын хажууд сууж байсан…” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг, /хэргийн 22 дахь тал/
-Гэрч Ц***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 102-оос 3 дугаар багийн Угалз хүнсний дэлгүүрийн урд замд согтуу хүн сууж байна гэсэн дуудлага өгсний дагуу очиход урьд нь манай цагдаагаар захиргааны арга хэмжээ авагдаж байсан ***гэгч сууж байсан. Тэгээд би ***аас юу болсон талаар асуухад “…***гэгч нь турбагаар миний хөл рүү цохиод хугалчихлаа…” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/ 
-Гэрч ***тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***хоёр маргалдаад Сүхбаатар ***гийн чих рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн чинь ***эхнэр ***ийг өмөөрч ***тай барьцалдаад ***ыг 1 удаа толгойгоороо мөргөсөн юм. Тэр үед ***ыг гадаа гарч зодолдъё гээд гэрээс гарсан. Тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй байна, би тасарчихсан байсан. Тэгээд өглөө сэрэхэд ***  хэлэхдээ “өчигдөр ***ыг *** зодоод хөлийг нь хугалчихсан байна” гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/ 
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…*** манай эхнэртэй маргалдаж байгаад чих рүү нь өшиглөхөөр нь би уурлаад ***ыг нэг удаа мөргөсөн. Тэгээд бид хоёр гадаа гараад барьцалдаад маргалдаж байхад манай эхнэр гарч ирээд намайг салгаад гэрт оруулсан. Тэр үед *** хоёр гадаа үлдсэн, нэг мэдэхэд тэр хоёр явчихсан байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор *** хоёр хэрэлдэж маргалдсан асуудлыг санахгүй байна…” гэх мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…*** намайг хэл амаар доромжилж байгаад миний чих рүү өшиглөсөн чинь манай нөхөр ***  уурлаад ***ыг нэг удаа мөргөсөн. Тэгээд тэр хоёр гадаа гарч зодолдох гээд гэрээс гарсан ба би араас нь гарахад хоорондоо барьцалдчихсан зогсож байхаар нь би ***гийн хамт ***хыг салгаад гэр рүү аваад орсон. Тэр үед гадаа *** , ***  хоёр үлдсэн…” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/ 
-*** ын биед зүүн хөлний шилбэний 2 ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэх шинжээчийн ¹1305 тоот дүгнэлт /хэргийн 28 дахь тал/ хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь архи ууж согтуурсан үедээ 2013 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан   тоот хашаанд *** тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    
    
    Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    Хохирогч *** нь шүүх хуралдаанд эмчилгээний зардалд 100000 төгрөг авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
    Шүүгдэгч *** ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 44 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
          Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг хохирогч *** т буцаан олгохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд
заасыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч *** ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *** т 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч ***т буцаан олгосугай.
    
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ***т оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ