Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2014/0005/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, 
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд ,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
хохирогчийн өмгөөлөгч С.Батдэлгэр
шүүгдэгч өмгөөлөгч Н.Баттунсаг,
хохирогч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт  *** т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  201309000321 дугаартай хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхээс 2014оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол  Улсын иргэн, ***  төрсөн, ***  настай*** бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй***  тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй. 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч *** нь 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Буян” захын гаднах биллъярд тоглоомын газар иргэн *** тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтнаас зориуд зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 5 сарын 25-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Манай  2 найз ирээд нэг том 3 баавгай гэдэг пиво уусан тэгээд биллъярд тоглоод байж байсан. Энэ хүн цохихоор нь би урдуураа тэврээд автал доошоо унасан. Тэгээд биллъярдны ширээний доошоо унаад биллъярдны ширээний хөлийг шанаагаараа мөргөсөн. Намайг хүмүүс босго гээд байхаар нь босгосон. 

Шийтгэх тогтоол 2014.*** 181.1, 261.1.doc
Тэгээд надруу харж байхаар нь би яваад өгсөн. Өмнөговь аймгийн Сэрвээ суманд алт гарч байна гэхээр нь би таньдаг хүмүүстэйгээалтандявсан.Тэгээд очоод алт олж чадаагүй, машинаа гражид тавиад 2 сар болсон”гэв.
Хохирогч ***  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Бид 2 маргасан нь үнэн. Гэхдээ би яаж цохисоныг хэлж мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би ухаан алдсан байсан тэгээд түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн. Би энэ хүүхдийг цохиж аваад өөрөө цохисон тийм зүйл байхгүй хаанаас цохисонг хүртэл би мэдэхгүй байгаа. Би энэ хүний ааваас нь 200.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал байхгүй, энэ хүүхдийн ар гэрийн амьдрал хүнд байгаа бол би мөнгө нэхээд яахав, би өөрийнхөө хүүхэд шиг адилхан хүүхдийг хэрэгт оруулмааргүй байна” гэв.

    Хавтас хэргээс:
    Гэрч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Буян зах дээр биллъярд тоглоомын газар хүн хүлээгээд байж байтал ***  ах нэг залуутай маргаж байсан. Тэгээд би утсаар ярьж байгаад эргээд хартал *** н ах газар уначихсан байсан. Хажууд нь байсан хүмүүс нөгөө залууг “чи хүн аллаа, наадхаа босгооч” гэж байгаа бололтой байсан. Нөгөө маргалдаж байгаа залуу нь Пүрэвсүрэнг цохисон бололтой байсан” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дахьтал/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... нэг л удаа гараараа цохиод авах шиг харагдсан. Хаана нь цохисонг сайн харж анзаараагүй. Өвгөн нь л өөрөө эхэлж залуугаа очиж зуурч аваад хэрүүл өдөөд байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 25 дахьтал/,
Гэрч Ж*** ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... нөгөө хүн нь *** ыг цохих гээд гараа далайж дайраад ***  гарыг нь татаад дагуулаад буцаагаад нэг удаа гараараа цээжин тус газар нь байх цохитол нөгөө хүн нь биллъярдын ширээний хонхор хэсэгрүү гулсаад унасан. ... Тэр хүн *** ыг нэг гараа далайгаад цохисон, тэгэхэд нь ***  зөрүүлээд нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахьтал/,
Шүүх эмнэлэгийн дээрх 504 тоот дүгнэлт:
“1. *** ийн биед гэмтлийн гаралтай нугасны дарагдал, дух ба баруун хацрын зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр гэмтэл болно”  /хэргийн 33 дахьтал/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...***  нь миний хүү бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор ийш тийш алтанд явдаг юм. Тэгээд 2013 оны 07 дугаар сараас хойш ***  Өмнөговь аймаг руу алтанд явна гэж гараад сураггүй 2 сар орчимын дараа ирсэн. Нэг утсаар ярихаар нь түүнд цагдаагаас сураглаад байна гэж хэлж байсан”  гэх мэдүүлэг /хэргийн 29 дэхьтал/,
Яллагдагч ***ыг эрэн сурвалжилсан тухай тэмдэглэл, прокурорын тогтоол, мөрдөн байцаагчийн тэмдэглэл  /хэргийн 65-71 дэхьтал/,
Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай, түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол /хэргийн 3, 5 дахь тал/,
Хохирогч *** гээс мөрдөн байцаалтын шатанд 4.095.620 төгрөг нэхэмжилсэн тухай өргөдөл, баримтууд /56-63 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
•    Хохирогч *** ийн биед шүүгдэгч хүндэвтэр гэмтэл учирсан болох
нь эргэлзээтэй байна.Тухайлбал: Шүүх эмнэлгийн 504 тоот шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн гаралтай нуруу нугасны гэмтэл тогтоогдсон байна гэжээ. Гэтэл томо-графикийн оношилгоогоор хүзүүний нуруу нугасны гэмтэл дарагдалгүй гэж үзсэнээс гадна Томо-графикийн дүгнэлт нь Англиар бичигдсэн нь ямар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Мөн Гэрч ***  ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... нэг л удаа гараараа цохиод авах шиг харагдсан. Хаана нь цохисоныг сайн харж анзаараагүй.”гэхмэдүүлэг /хэргийн 25 дахьтал/,
- Гэрч *** ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... нөгөө хүн нь *** ыг цохих гээд гараа далайж дайраад ***  гарыг нь татаад дагуулаад буцаагаад нэг удаа гараараа цээжин тус газар нь байх цохитол нөгөө хүн нь биллъярдын ширээний хонхор хэсэгрүү гулсаад унасан.” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахьтал/ гэх зөрүүтэй мэдүүлгүүдээс шүүгдэгч *** нь хохирогч *** ийн яг хаана нь цохисон болох, уг цохилтоос болж ямар гэмтэл учирсан нь хангалттай нотлогдоогүй байна.
Гэхдээ шүүгдэгч нь хохирогч ***  өөрөөс нь тамхи гуйлаа гэдэг ялимгүй зүйлээр шалтаглан Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Буян” захын гаднах биллъярд тоглоомын газар буюу олон нийтийн газар олон хүний нүдэн дээр хохирогчийг хэл амаар доромжилж улмаар бие эрх чөлөөнд нь халдах /хэргийн 25,27 дугаар тал. гэрч ***  нарын мэдүүлэг/ зэргээр өөрөөсөө ах хүнийг хүндлэх, хүндэтгэлтэй хандах талаар нийтээр хүлээн зөвшөөрсө нёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдхүүнийг хангаж байх ба шүүгдэгч нь хэдийгээр хохирогчийн биед халдсан боловч түүнийг улмаас гэмтэл учирсан нь хангалттай нотлогдоогүй эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-тзааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхийл нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан Шүүгдэгчид урьд сонсгосон хуулийн зүйл ангийн өөрчилж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар ял сонсгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэж байна.
Хохирогч ***  ажилгүй байсан хугацааныхаа цалин болон бусад хохиролыг нэхэмжилж байсан боловч энэ нь холбогдох баримтуудаар нотлогдохгүй байхаас гадна хохирогч нь энэ шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэснийг шүүх шийдвэртэй үндэслэл болгоно.

Шүүгдэгч *** нь мөрдөн байцаалтын шатанд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний хооронд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлс хийсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хэргийн 52 дахь тал/, бусдад төлөх төлбөргүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирогчоос уучлалт гуйж байгаа хувийн байдал болон гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзах боломжой гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан шүүгдэгч *** т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 гэж өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч *** ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч *** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жил /нэг жил/ хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-дзааснаар 1 жил 1 сар /нэг жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан шүүгдэгч ***т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар /нэгжил 1 сар/ хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгтэд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

    9. Эүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт 77 /даландолоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, 
ШҮҮГЧ            Б.МАНЛАЙБААТАР