Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0076

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0080/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Иргэний нэхэмжлэгч *** 
Шүүгдэгч ***  ын өмгөөлөгч А.Намсрай, 
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000119 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  төрсөн, ***, ***  настай*** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч ***  нь 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 12 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ***  дугаарын автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд явж байгаад Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт асфальтан хучилттай авто зам дээр Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 8 дугаар бүлгийн 8.2-д заасныг зөрчин эсрэг урсгалаас ирж байсан жолооч ***   жолоодон явсан *** маркийн ***  улсын дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргаснаас уг автомашинд зорчиж явсан иргэн *** ийн биед хүндэвтэр, мөн өөрийн барьж явсан *** дугаарын авто машинд зорчиж явсан иргэн Б*** ийн биед хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед миний даралт ихсээд нүд бүрэлзээд осол гаргасан. Би байнга эмчийн хяналтанд байж, өдөр бүр эм


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Badrah 215.2.doc
уудаг юм. Хохирлын хувьд машины жолооч ***  д 550.000 төгрөг, дараа нь 10.500.000 төгрөг, Ч*** ын охинд эмнэлэгт байхад нь 500.000 төгрөг, дараа нь прокурорт ирэхэд нь 1.058.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 13 ширхэг, /хэргийн 4-7 дахь тал/, 
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт хот орохоор гэр бүлийнхээ хүмүүсийн хамт аавын машинтай 08 цагийн үед гарсан юм. Баруунхараа өнгөрөөд би жолоочийн хажуугийн суудал дээр унтаад явж байсан. Тэгтэл маш хүчтэй юм мөргөсөн, тэр үед нь сэрэхэд манай машиныг урд хавиас нь мөргөсөн байсан. Юунаас болж яагаад осол гарсан талаар би огт мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 31 дэх тал/, 
-Насанд хүрээгүй хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Аав ээжтэйгээ явж байхад манай ахын машинтай машин мөргөлөөд миний хөл өвдсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 42 дахь тал/,
-Гэрч *** ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 12 цагийн орчим өөрийн эзэмшлийн ***  маркийн ***  улсын дугаартай машиныг миний бие жолоодоод хажуугийн суудал эхнэр ***, хүү *** ний хамт арын суудал дээр хадам ах ***, эхнэр ***, охин ***, хүү *** нарын хамт суугаад явж байсан юм. Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн пост өнгөрөөд Улаанбаатарын чиглэлд явж байхад урдаас саарал өнгийн жижиг машин урсгал сөрөөд миний машины зүүн талын их гэрэл талаас мөргөж зам тээврийн осол гаргасан. Миний машин барагцаагаар 60 км/цагийн хурдтай явж байсан байх, би зам дээр нохой байхаар нь дуут дохио өгөөд нөгөө нохойг баруун талаар нь тойрох санаатай 20 км цагийн худтай явж байхад уг машин гэнэт гарч ирээд мөргөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/, 
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…. явж байтал саарал өнгийн жижиг тэрэг урсгал сөрж гарч ирээд миний талаас буюу машины зүүн талын их гэрэл орчмоос мөргөж зам тээврийн оёол гаргасан” гэх мэдүүлэг, /хэргийн 48 дахь тал/, 
-Гэрч *** ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Н***  машинаа бариад хот чиглэлд явж байсан. Тэгээд юж болсоныг би мэдэхгүй байгаа, маргааш өглөө нь гэртээ ухаан ороход гэр бүлийн хүмүүс манай машиныг урдаас нь машин мөргөөд зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Би яг юунаас болж осол гарсан талаар мэдэхгүй байгаа. Би тухайн үед сэрүүн явж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 58 дахь тал/, 
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би зүүрмэглэсэн байсан. Гэнэт би урд сандлаа мөргөсөн. Тэгээд сэрэхэд манай машиныг нэг машин мөргөөд осол гарсан байсан. Хүү Хүнчингийн зүүн хөлийн эрхий хурааны үе өвчтэй байгаа, бусдаар биеийн байдал нь гайгүй байгаа. Нөхөр *** ны толгой нь байнг өвдөж байгаа, тухайн үед ослын талаар юу ч санахгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 58 дахь тал/, 
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт явахаар ***  ахын машинтай ***  машинаа бариад би нөхөр ***, хүү *** нарын хамт арын сууалд *** эгчийн хамт сууж явсан. Жолоочийн хажууд Ганхүү ах сууж явсан.Өдөр 12 цагийн үед Дарханы замд зам тээврийн осолд орохын өмнө миний бие унтаж явсан болохоор яг юунаас болж осол болсныг мэдэхгүй. Би нэг юм хүчтэй мөргөөд амьсгаа авч чадахгүй болоод сэрэхэд зам тээврийн осолд орсон байсан. Машин хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 49 дэх тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тухайн үед Хонгор өнгөрөөд би зүүрмэглэсэн байсан. Гэнэт манай машин хүчтэй юм мөргөөд би цочоод сэрэхэд цэнхэр өнгийн жижиг машиныг манай машин урсгал сөрөөд урдаас нь мөргөөд зогссон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 50 дахь тал/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Эрдэнэзулын ослын дүгнэлт, схем зураг /хэргийн 54-55 дахь тал/,
-2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 010 тоот техникийн шинжээчийн ***  дугаарын авто машины хойд тэнхлэгийн тормозны ялтас нимгэрсэн, ажлын тоомозны систем бүрэн бус байсан. Хойд ялтас ашиглалтын хугацаанд элэгдэлтэй байсан нь осол гарахад тенхикийн хувьд нөлөөлсөн байсан. Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан.” гэх дүгнэлт, холбогдох баримтууд, фото зургууд /хэргийн 64-69 дэх тал/,
-2014 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 011 тоот ***  дугаарын авто машинд гаргасан техникийн шинжээчийн дүгнэлт, фото зургууд, холбогдох баримтууд /хэргийн 64-69 дэх тал/,
-2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 184 тоот “*** ийн биед баруун хөлний дунд чөмөгний  далд хөндлөн хугарлын гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” Гэх дүгнэлт /хэргийн 88 дахь тал/,
 -2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 186 тоот “*** ийн биед нарийн гэдэс, чацархайн хагарал, урагдал, бүдүүн гэдэсний хананы бүрэн бус урагдал, хэвлийн хөндийн цусан хурааны гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.” гэх дүгнэлт /хэргийн 168 дахь тал/, 
-Хохирогч ***  ийн өвчний түүхийн хуулбарууд /хэргийн 135-154 дэх тал/
-Шүүгдэгч *** ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “Дархан-Уул аймгийн Хонгор сум өнгөрөөд цагаан хаалга өнгөрөөд замын Цагдаагийн пост руу ойртож явахад гэнэт миний нүд бүрэлзээд юм үзэхгүй болоод нэг мэдэхэд би эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж байсан цэнхэр өнгийн машиныг мөргөөд зогссон байсан. Осолд орохоос өмнө 60-70 км/цагийн хурдтай явж байсан. 2013 оны 7 дугаар сард уг машиныг зах дээрээс хувь хүнээс худалдаж авсан юм. Уг машин хуучин, монголд орж ирээд 2 жил явж байсан. Уг машиныг авснаас хойш засвар үйлчилгээ хийгээгүй ээ. Урд тормозны накладыг шинээр сольсон байсан. Намайг машиныг авахад оношлогооны хугацаа нь 2013 оны 11 дүгээр сард дуусах байсан. Тэгээд тэрнээс хойш би оношлогоонд оруулж амжаагүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 114 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***  нь 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 12 цагийн орчим ***  улсын дугаартай автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “...хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8 дугаар бүлгийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгалаас ирж байсан жолооч *** ы жолоодон явсан Nissan note маркийн *** улсын дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргаснаас уг авто машинд зорчиж явсан иргэн *** ийн биед хүндэвтэр, мөн өөрийн барьж явсан ***  дугаарын авто машинд зорчиж явсан иргэн *** ийн биед хүнд гэмтэл тус тус  учруулсан гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч *** ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хохирогч *** ийн биед хүндэвтэр, *** ийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
    Шүүгдэгч *** нь иргэний нэхэмжлэгч *** д 11.050.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *** д 1.058.150 төгрөг, нийт хохирол төлбөрт 12.108.150 төгрөг төлсөн  бөгөөд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.     
    Шүүгдэгч *** ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 118 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
    Шүүгдэгч ***  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
    Шүүгдэгч ***  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***  улсын дугаартай *** маркийн автомашин битүүмжилсэн мөрдөгч байцаагч Г.Хатанзоригийн 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 267 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт шүүхэд ирсэн 0079191 дугаартай ***  улсын дугаартай Toyota Coralla Fielder  маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг *** д буцаан олгох нь зүйтэй байна.
    Иргэний нэхэмжлэгч *** нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, хуралд очиж амжихгүй” гэсэн тайлбар өгсөн тул иргэний нэхэмжлэгч *** нарын цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв. 
    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 12.108.150 төгрөг төлсөн болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хохирогч *** ийн биед хүндэвтэр, *** ийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар *** д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй. 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.Бадрахад оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт 12.108.150 /арван хоёр сая нэг зуун найман мянга нэг зуун тавь/ төгрөг төлсөн болохыг дурьдсугай

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т заасныг баримтлан *** улсын дугаартай *** маркийн автомашин битүүмжилсэн мөрдөгч байцаагч Г.Хатанзоригийн 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 267 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт шүүхэд ирсэн 0079191 дугаартай *** улсын дугаартай ***  маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг ***  буцаан олгосугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч иргэний нэхэмжлэгч *** нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж, уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар *** д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдаж, *** ын ***  дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй. 

    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар *** ад оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар *** д хяналт тавихыг Нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн газарт  хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** д мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
            
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ