Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0077

 

                                         


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0078/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба,
хохирогч *** *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ***  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000086 дугаартай хэргийг 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1.    Монгол Улсын иргэн, ***  өдөр төрсөн, *** настай, ***  тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгааагүй.
2.    Монгол Улсын иргэн,  *** өдөр төрсөн, ***  настай, *** ***  задгайд оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгааагүй.
3.    Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, *** настай, ***  задгайд оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгааагүй.

/Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар:/
Шүүгдэгч***  нар нь бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *** ын 1 тооны үхэр, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** ын 1 тооны үхэр, 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *** ийн 1 тооны үхэр тус тус хулгайлж бусдад нийт 4.700.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Shiitgehtogtool 2014/*** нар 145.2.doc
                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улаан халзан үхэр, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр алаг үхэр, 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хар үхэр хулгайлсан.  Эхний хоёрыг нь алж ченжид өгсөн. Сүүлийн үхрийг нь өгөөгүй газар дээрээ цагдаад баригдсан.  2013 оны 02 дугаар сарын 18-нд хоёр гэрээрээ түлээ, нүүрсгүй болчихлоо гэж манайд ус авах гэж ирэхдээ хэлсэн. Тэгээд ээж дээр очоод байж байхад хашаанд үхэр орж ирсэн. 2013 оны 12 дугаар сарын 25-нд манай дүүгийн хүүхдүүдийн пормоны мөнгө нь нэхэгдээд мөнгө олдохгүй болоод хулгай хийсэн. 2014 оны 01 дүгээр сарын 25-нд манай дүүгийн хоёр хүүхэд нь хатгаа аваад эмнэлэгт яаралтай хэвт гэсэн. Ядаж байхад хүүхдүүд нь Дарханы харъяанд байдаггүй. Түргэн дуудсан чинь өөрийнхөө харъяанд очиж үзүүл гэсэн. Тэгээд  мөнгөгүй ахиад хулгай хийсэн” гэв.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 12 дугаар сарын 18-нд манайх түлээ нүүрс байхгүй, ээж байхгүй байсан. Тэгээд эгчийгээ очиж гуйсаар байгаад ийм юм болсон. 2013 оны 12 дугаар сарын 25-нд манай гурван хүүхдийн пормны мөнгө нэхэгдээд дээрээс нь манай гуравдугаар ангийн хүүхдийг багш нь гуйлгачин гээд хичээлд нь суулгахгүй байсан. Тэгээд аргагүй эрхэнд хулгай хийсэн. Ажил хийе гэхээр хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэд байдаг. Тэрийгээ хараад ажил хийж чаддаггүй. Ажилд орох гэхээр Дарханы харъяа биш болохоор ажилд авдаггүй” гэв.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Эхнийх нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ***  эгч намайг дуудаад үхэр байна, гаргаад өгөөч гэсэн. Дараагийнх нь бас л адилхан дуудсан. Хамгийн сүүлийнх нь гэрт нь очсон чинь түргэн дуудсан байсан. Хоёр хүүхдийнх нь бие нь муу байсан. Тэгээд үхрийг нь гаргаж өгсөн” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны 12 дугаар сард 18-ны өдөр хэдэн үхрээ цувуулж оруулдаг. Хамгийн сүүлд алга болдог үхэр нэг бяруутайгаа үлдсэн байсан. Нөгөө үхрүүдээ хооллочихоод адуугаа тууж ирээд гэрлүүгээ ороход байж байсан. Гэрлүүгээ орчихоод 20-30 минутын дараа гараад оруулах гэтэл байхгүй байсан. Би дөрвөн үнээтэй. Тэр маань миний гол амьдарлын баталгаа байсан” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дотор таксинд явж байхад манай хадам аав утсаар яриад хар гунж алга болчихлоо. Олдохгүй байна. Тэрний урьд өдөр цас орсон байсан. Тэгээд хадам аавтайгаа замаар гэрэл тавиад хайхад шинэ орсон цасан дээр үхрийн мөр гарсан байсан. Тэгээд явсаар байгаад энэ айлийн хашааруу ороод үхрийн мөр алга болчихсон. Тэгээд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа дуудаад айлын хашаа руу үхэр ороод алга болчихлоо гэхэд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа орж шалгахад үхэр чинь энд алагдсан байна гэсэн. Тэгээд цагдаагаас бүрэлдэхүүн ирээд шалгаад орж харсан. Цагдаагаас бид нар үхрийнхээ махыг авсан” гэв.

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн Л*** ын 1 тооны үхэр, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн *** ын 1 тооны үхэр, 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэн ***ийн 1 тооны үхэр тус тус хулгайлж бусдад нийт 4.700.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгүйлдсэн болох нь: 

Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 12 дугаар сарын 18-ны орой бэлчээрээс үхрүүд маань ирээд саадаг 2 үнээгээ оруулаад хашаанд уяж байгаад тэжээлийг нь өгчихөөд ... адуугаар харах гээд гарахад улаан халзан үнээ гадаа үлдсэн. Урд далан дээр адуугаа дурандаж харчихаад буцаж ирээд 30 минут орчим болчихоод 19 цагийн орчим гарч улаан халзан үнээгээ оруулах гэхэд алга болсон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 5-7 дахь тал/,
Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 12 дугаар сарын 25-ны өөр үхэрнүүдээ услах гээд хашаанаасаа гаргасан. Хэсэг байлгаж байгаад оруулахад улаан халзан зүсмийн 1 тооны үхэр алга болсон байсан. өнөөдрийг хүртэл хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хэргийн 38-39 дэхь тал/,
Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хадам аав ***  залгаад 14 цагийн орчим үхэрнүүд хашаанаас гараад буцаж  ирэхдээ хар халзан зүсмийн гунжин үхэр алга болчихлоо гэхээр нь би шууд гэртээ ирээд ойр орчмоор мөр хайгаад явж байсан чинь үхрийн мөр Ухаа хошууны 2-15б тоот хашааны үүдэнд ирээд алга болчихсон. Цагдаагийн газарт дуудлага өгч цагдаа нартай хамт орж үзэхэд тухайн хашааны амбаарт манай гунжин үхрийг нядалчихсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 35-36 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 13 цаг өнгөрч байхад хичээлээ тараад ээжтэй цуг гэр лүү ирсэн. Биднийг ирэхэд манай хашаанд хэсэг үхэр байсан ба хэд байсан гэдгийг анзаараагүй. Би гэртээ орж цайгаа уучихаад жорлон орох гээд гарахад Батцоож ах үхэр бугуйлдаад зогсож байсан. Би ***  ах яагаад үхэр бугуйлдаад байгаа юм бэ” гэхэд ээж “Дэлгэрцэцэг эгчийнх нь хүүхдүүд өвчтэй байна, чи ойлгож байгаа биз дээ” гэсэн. Тэгээд 16 цаг болж байхад сургуульдаа яваад 17 цаг болж байхад гэртээ ирэхэд цагдаа нар ирсэн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 42 дахь тал/,
2014 оны 01 дүгээр 27-ны өдрийн Эд зүйл үнэлэх тухай комиссын шийдвэр “*** ын улаан халзан зүсмийн 6 настай 1 тооны хээлтэй үнээг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэв” /хэргийн 11 дэхь тал/,
2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 17-21 дэхь тал/,
2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч *** д 2 ширхэг үхрийн хаа, 2 ширхэг гуя, 1 ширхэг нуруу, сээр, хүзүү, өвчүү, үхрийн арьс, толгой, 4 ширхэг үхрийн шийр зэргийг хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 22 дахь тал/,
Эд мөрийн баримтаар хэрэгт тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 23-24 дэхь тал/,
2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр “хохирогч ***н 2014 оны хавар тугалах сүүний чиглэлийн гунжин үнээг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлэв” /хэргийн 30 дахь тал/,
2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр “хохирогч *** ын 2014 оны хавар тугалах 4 настай дүнжэн үнээг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэв” /хэргийн 31 дэхь тал/,
Хохирогч *** нарт эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 32-34 дэхь тал/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг, хэрэг авагдсан эд мөрийн баримтууд зэргээр нотлогдож тогтоогджээ.

Өмгөөлөгч И.Атарбямба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйл болгон хэргийн зүйлчлэлийг өөрчлөх санал гаргасан ч уг саналыг хангах боломжгүй юм. 
Учир нь шүүгдэгч ***, *** нар нь нядалж /алж/ мөнгө олох сэдэлтээр бусдын үхэрүүдийг хашаандаа оруулж улмаар шүүгдэгч ***ийг дуудаж нядлуулсан. Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, *** нарт ямар нэгэн үхэр байхгүй, бусдын үхэрийг хулгайлсан гэдгийг мэдэж байснаас  /шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 он 12 дугаар сарын 18-ны өдрийн маргааш өглөө нь *** эгч нар үхрийн махыг зарчихаад надад 30.000 төгрөг өгсөн юм. Тухайн үхэрийг нядалж дууссаныхаа дараа хулгайн үхэр байна гэдгийг мэдсэн ба тэр тухай ***  эгч надад хулгайн үхэр байсан юм шүү хүмүүст битгий хэлээрэй гэж хэлсэн. ... 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр намайг гэрт байхад ***  эгч надруу утсаар ярихдаа хулгайн үхэр байгаа шүү гэдгийг хэлсэн байсан. Тухайн үед надад мөнгө хэрэг болчихсон байсан болохоор надруу утсаар ярьж хэлэхээр нь очоод үхэр нядлаад өгчихдөг байсан юм. ... 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ***  эгч надруу утсаар яриад ахиад нэг үхэр байна, ирээд нядлаад өгөх үү гэж хэлэхээр нь очиход хашаанд нь хар халзан 
зүсмийн жижиг үхэр байхаар нь нөгөө жижиг амбаарт оруулж нядалсан юм” гэх мэдүүлэг хэргийн 60-61 дэхь тал/ гадна олсон ашгаа хувааж авч байгаа үйлдлийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн хамтран оролцогч гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Э*** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний буюу 4.700.000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. /хэргийн 69, 72, 75 дахь тал/.

Шүүгдэгч нар нь хохирогч Ц*** нарт нийт 4.700.000 /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулаагүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, 5 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн буюу 3 нас хүрээгүй бага насны хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзанхуульд зааснаар эд хөрөнгө хураахгүйгээрхорих ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ***ийн бага хүүхэд болох *** нь ***-ний өдөр төрсөн буюу өнөөдрийн байдлаар 3 нас 6 сар хүрч байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийг журамлан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэх боломжгүйгээс гадна баривчлах ял оногдуулах боломжгүй байна. /Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3/ 
Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн ар гэрийн амьдрал байдал түүний шууд асрамжинд 3-14 хүртэлх насны 5 хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг. Хамгийн бага хүүхэд нь болох *** нь хөгжлийн бэрхшээлтэй, түүнчлэн хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулах нөхцөл байдлыг бодолцож хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулахаар, мөн шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч хохирол төлбөрийг хохирогч нарт төлж барагдуулаагүй байна. Шүүгдэгч ***ид ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт оролцсон оролцоо, сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийн харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг үхрийн шийр, 1 ширхэг сүх, хутга зэргийг тус тус устгаж, шүүгдэгч нарын гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд зүйл битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгохыг  дурьдаж, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    *** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч ***  эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгний торгох ял, шүүгдэгч *** д эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *** нараас тус бүр 1.290.000 /нэг сая хоёр зуун ерөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч   ***  1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч ***  тоотод оршин суух ***т 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, хохирогч *** тоотод оршин суух *** -д 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг тус тус олгосугай.

5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг үхрийн шийр, 1 ширхэг сүх, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 319, 320, 321 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус үчингүй болгосугай.

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг шүүгдэгч ***т мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар *** т оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

10. Эрүүгийнхуулийнерөнхийангийн 63 дугаар зүйлийн 63.3-т зааснаар ялтан ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх мөн хуулийн 58 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулахыгялтан ***т мэдэгдсүгэй.

11.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ***ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч ***ийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч ***ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.


        
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МАНЛАЙБААТАР