| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00345/И |
| Дугаар | 00388 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 00388
| 2020 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2020/00388 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Голомт банк ХХК-ийн Ховд салбар /2075377/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Хангамжийн 28 айлын 25 тоотод оршин суух, Залаар овогт Гончигийн Буянхишиг /ПП81061604/,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Хангамжийн 28 айлын 25 тоотод оршин суух, Дархад овогт Төрбатын Уугантогтох /ПД78111773/ нарт холбогдох,
үндсэн зээл 8,634,528.76 төгрөг, зээлийн хүү 3,811,722.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,914.40 төгрөг, нийт 12,676,166.14 /арван хоёр сая зургаан зуун далан зургаан мянга нэг зуун жаран зургаан төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 153/2020/00345/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Г.Буянхишиг, Т.Уугантогтох, хариуцагч Г.Буянхишигийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын захирал М.Нямбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гончиг овогтой Буянхишиг /ПП81061604/, Төрбат овогтой Уугантогтох /ПД78111773/ нар нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Голомт банктай ЗГ5605102223 дугаарт зээлийн гэрээ байгуулж 11,200,000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 36 /гучин зургаан/ сарын хугацаатай цалингийн зээл авсан болно.
Зээлдэгч нь ЗГ5605102223 дугаарт Зээлийн гэрээний эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 8,634,528.76 төгрөг, зээлийн хүү 3,811,722.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,914.40 төгрөг, нийт 12,676,166.14 /арван хоёр сая зургаан зуун далан зургаан мянга нэг зуун жаран зургаан төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг Гончиг овогтой Буянхишиг /ПП81061604/, Төрбат овогтой Уугантогтох /ПД78111773/ нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Уугантогтох нь зээлийн төлбөр болох 12,676,166.14 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000.14 төгрөгийг төлж үлдэх 12,176,166 төгрөгийг 2020 оны 7,8,9,10,11,12 саруудад сар бүр 2,029,361 төгрөг төлөх нөхцөлтэйгээр хариуцагч Т.Уугантогтох, нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар харилцан тохиролцож байна.
Хариуцагч Т.Уугантогтохтой нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрсэнтэй холбогдуулан Г.Буянхишигийг хариуцагчаас чөлөөлөхийг хариуцагч Т.Уугантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Г.Буянхишиг нар зөвшөөрлөө.
Энэхүү эвлэрлийн гэрээг зохигч сайн дурын үндсэн дээр эвлэрэн тохирч байгуулсан бөгөөд энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүй болно....Зээлийн гэрээн дээр барьцаа байхгүй. Г.Буянхишигийн цалингийн тодорхойлолтоор зээл олгосон. Хамтран зээлдэгчээр нь Т.Уугантогтох гарын үсэг зурсан. Шүүхийн аль ч шатанд зохигч нар эвлэрэх эрхтэй байдаг. Банкны зүгээс хоёрдугаар гарын үсэг зурсан хамтран зээлдэгч Т.Уугантогтохтой эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч Т.Уугантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хамтран зээлдэгч байгаа. Зээлийн төлбөр болох 12,676,166.14 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000.14 төгрөгийг төлж үлдэх 12,176,166 төгрөгийг 2020 оны 7,8,9,10,11,12 саруудад сар бүр 2,029,361 төгрөг төлөх нөхцөлтэйгээр хариуцагч Т.Уугантогтох, нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар харилцан тохиролцлоо гэв.
Хариуцагч Г.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэр дээр ипотекын зээл байгаа. Бид хоёр харилцан ярилцаад би ипотекын зээлээ өөрөө хариуцаж үлдээд цалингийн зээлийг манай нөхөр төлөхөөр болсон гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Т.Уугантогтох, Г.Буянхишиг нараас шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Голомт банкны нэхэмжлэлтэй Г.Буянхишиг, Т.Уугантогтох нарт холбогдох 12,676,166.14 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлээ. Үүнд:
1.Хариуцагч Т.Уугантогтох нь зээлийн төлбөр болох 12,676,166.14 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000.14 төгрөгийг төлж, үлдэх 12,176,166 төгрөгийг 2020 оны 7, 8, 9, 10, 11, 12 саруудад сар бүр 2,029,361 төгрөгийг төлөх нөхцөлтэйгээр хариуцагч Т.Уугантогтох, нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар харилцан тохиролцлоо.
2.Хариуцагч Т.Уугантогтохтой нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрсэнтэй холбогдуулан Г.Буянхишигийг хариуцагчаас чөлөөлөхийг хариуцагч Т.Уугантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Г.Буянхишиг нар зөвшөөрлөө.
3.Энэхүү эвлэрлийн гэрээг зохигчид сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан бөгөөд энэхүү асуудлаар дахин шүүхэд хандахгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбар нь Г.Буянхишиг, Т.Уугантогтох нарт холбогдуулан үндсэн зээл 8,634,528.76 төгрөг, зээлийн хүү 3,811,722.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,914.40 төгрөг, нийт 12,676,166.14 /арван хоёр сая зургаан зуун далан зургаан мянга нэг зуун жаран зургаан төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Т.Уугантогтох нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,676,166.14 /арван хоёр сая зургаан зуун далан зургаан мянга нэг зуун жаран зургаан төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000.14 /таван зуун мянга арван дөрвөн мөнгө/ төгрөгийг төлөх, үлдэх 12,176,166 төгрөгийг 2020 оны 7,8,9,10,11,12 саруудад сар бүр 2,029,361/хоёр сая хорин есэн мянга гурван зуун жаран нэг/ төгрөгийг тус тус Голомт банк ХХК-д төлөхөөр, хариуцагч Т.Уугантогтохтой нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрсэнтэй холбогдуулан Г.Буянхишигийг хариуцагчаас чөлөөлөхийг хариуцагч Т.Уугантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Г.Буянхишиг нар зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Т.Уугантогтох, Г.Буянхишиг нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын захирал М.Нямбаатар нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10/230 дугаартай албан бичгээр иргэн Д.Нямдоржид итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 8 дугаар тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,769 /хоёр зуун арван долоон мянга долоон зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,676,166.14 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 217,769 төгрөгийн тал хувь болох 108,884.5 /нэг зуун найман мянга найман зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Т.Уугантогтохоос гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарт олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Уугантогтох нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Буянхишиг, Т.Уугантогтох нарт холбогдох, үндсэн зээл 8,634,528.76 төгрөг, зээлийн хүү 3,811,722.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,914.40 төгрөг, нийт 12,676,166.14 /арван хоёр сая зургаан зуун далан зургаан мянга нэг зуун жаран зургаан төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Уугантогтох нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,676,166.14 /арван хоёр сая зургаан зуун далан зургаан мянга нэг зуун жаран зургаан төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000.14 /таван зуун мянга арван дөрвөн мөнгө/ төгрөгийг төлөх, үлдэх 12,176,166 төгрөгийг 2020 оны 7,8,9,10,11,12 саруудад сар бүр 2,029,361/хоёр сая хорин есэн мянга гурван зуун жаран нэг/ төгрөгийг тус тус Голомт банк ХХК-д төлөхөөр, хариуцагч Т.Уугантогтохтой нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрсэнтэй холбогдуулан Г.Буянхишигийг хариуцагчаас чөлөөлөхийг хариуцагч Т.Уугантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Г.Буянхишиг нар зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Т.Уугантогтох, Г.Буянхишиг нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,769 /хоёр зуун арван долоон мянга долоон зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 217,769 төгрөгийн тал хувь болох 108,884.5 /нэг зуун найман мянга найман зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Т.Уугантогтохоос гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Уугантогтох нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ