| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2011/0080/Э/ |
| Дугаар | 170 |
| Огноо | 2012-09-07 |
| Зүйл хэсэг | 148.2., 268.2., 269.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2011/0080/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.МанлайбаД.А даргалж, шүүгч Ё.Ринзаан, Б.ЦолмонбаД.А нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.ЧинбаД.А
иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, Ж.Шагдар, Д.Батчулуун,
улсын яллагч хяналтын прокурор Б.Сүрмандах,
хохирогч Т.Т.Б-,
шүүгдэгч Н.Н.Ц- түүний өмгөөлөгч Д.ПүрэвбаД.А,
шүүгдэг Л.Л.Д-, Д.Л.О-, О.О.Г-, А.А.Г-, Т.Т.А- нар тэдгээрийн өмгөөлөгч Л.Цуурай,
шүүгдэгч С.С.Б- түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
шүүгдэгч А.А.Т- түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг,
шүүгдэгч С.С.Ш- түүний өмгөөлөгчид Р.Лхамсүрэн, Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт Н.Ц-д, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан гэмт хэрэгт Т.А-, Л.Д-, А.Г-, О.Г-, Л.О- нарт, мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 269 дүгээр зүйлийн 269.1-д гэмт хэрэгт С.Б-, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 269 дүгээр зүйлийн 269.1-? -т заасан гэмт хэрэгт А.Т-, С.Ш- нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21023598 дугаартай хэргийг 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Н.Ц- /РД: /, 1965 оны 01 дїгээр сарын 13-нд УлаанбаД.А хотод тєрсєн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зїйч мэргэжилтэй, хэрэг їйлдэх їедээ Дархан-Уул аймаг дахь Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албаны салбарын тоо бїртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бїл 4, эхнэр, 2 хїїхдийн хамт тоотод оршин суудаг, - тоотод оршин суух хаягтай урьд -2008 оны 10 дугаар сарын 20-нд Эрїїгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зїйлийн 130.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,
2. Монгол улсын иргэн, Л.Д- /РД: /, 1982 оны 6 дугаар сарын 04-нд Ц.С-э аймгийн Мандал суманд тєрсєн, 30 настай, эрэгтэй, бїрэн дунд боловсролтой, жолооч, мэргэжилгїй, хэрэг їйлдэх їедээ эрхэлсэн ажилгїй байсан, ам бїл 3, эцэг эхийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд шїїхээр ял шийтгэгдэж байгаагїй, хэрэг хариуцах чадвартай
Н.Н.Ц- нар шийтгэх тогтоол № 170
3. Монгол улсын иргэн, Л.О- /РД: /, 1982 оны 6 дугаар сарын 26-нд Хєвсгєл аймгийн Мєрєн суманд тєрсєн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг їйлдэх їедээ ****** ХХК-д ажиллаж байсан, ам бїл 4 эхнэр, 2 хїїхдийн хамт ************* тоотод оршин суудаг, урьд шїїхээр ял шийтгэгдэж байгаагїй, хэрэг хариуцах чадвартай
4. Монгол улсын иргэн, О.Г- /РД: /, 1986 оны 12 дугаар сарын 30-нд Говь-Алтай аймгийн Есєнбулаг суманд тєрсєн, 24 настай, эрэгтэй, бїрэн дунд боловсролтой, жолооч, мэргэжилгїй, хэрэг їйлдэх їедээ машин барьдаг, Дархан-Уул аймаг дах ШУТИС-ийн Барилгын инженерийн ангид суралцдаг, ам бїл 6 эцэг, эх, дїї нарын хамт тоотод оршин суух хаягтай, урьд шїїхээр ял шийтгэгдэж байгаагїй, хэрэг хариуцах чадвартай
5. Монгол улсын иргэн, А.Г- /РД: /, 1981 оны 01 дїгээр сарын 08-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд тєрсєн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, хэрэг їйлдэх їедээ эрхэлсэн хувиараа хєдєлмєр эрхэлдэг гэх, ам бїл 3 эцэг, эхийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд шїїхээр ял шийтгэгдэж байгаагїй, хэрэг хариуцах чадвартай
6. Монгол улсын иргэн, Т.А- /РД: /, 1985 оны 7 дугаар сарын 03-нд Говь-Алтай аймгийн Бугант суманд тєрсєн, эрэгтэй, 27 настай, бїрэн дунд боловсролтой, мэргэжилгїй, жолооч, хэрэг їйлдэх їедээ ажиллаж байсан, ам бїл 5 эхнэр 3 хїїхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум тоотод оршин суух хаягтай, урьд шїїхээр ял шийтгэгдэж байгаагїй, хэрэг хариуцах чадвартай
7. Монгол улсын иргэн, С.Б- /РД: /, 1991 оны 01 дїгээр сарын 12-нд Дархан-Уул аймагт тєрсєн, 21 настай, эрэгтэй, бїрэн дунд боловсролтой, жолооч, мэргэжилгїй, хэрэг їйлдэх їедээ Дархан-Уул аймаг дахь Хїмїїнлэгийн их сургуулийн оройн 1 дїгээр ангид сурч байсан, ам бїл 3 эх, дїї нарын хамт тоотод оршин суух хаягтай, урьд шїїхээр -2009 оны 5 дугаар сарын 28-нд Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сар хугацаагаар хянан харгалзсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 181 дїгээр зїйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар мөн хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай
8. Монгол улсын иргэн, А.Т- / /, 1987 оны 12 дугаар сарын 29-нд Дархан-Уул аймагт тєрсєн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засаг, удирдлага мэргэжилтэй гэх, эрхэлсэн ажилгүй, ам бїл 3 эх, дүүгийн хамт тоотод оршин суудаг, СүхбаД.А дүүрэг, 5 дугаар хороо, 53-02 тоотод оршин суух хаягтай, урьд шїїхээр ял шийтгэгдэж байгаагїй, хэрэг хариуцах чадвартай
9. Монгол улсын иргэн, С.Ш- /РД: /, 1988 оны 4 дїгээр сарын 17-нд Дархан-Уул аймагт тєрсєн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн мэргэжилтэй гэх, хэрэг їйлдэх їедээ “” ХХК-д геологич ажилтай гэх, ам бїл 3 эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум тоотод оршин суух хаягтай, урьд шїїхээр ял шийтгэгдэж байгаагїй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Н.Н.Ц- нь Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны Дархан-Уул аймаг дахь салбарын тоо бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2010 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн Л.Л.Д-ээс 150.000, Д.Л.О-аас 250.000, С.С.Б-гоос 320.000, О.О.Г-аас 400.000, А.А.Г-аас 300.000, Т.Т.А-ээс 90.000 төгрөг бүгд 1.510.000 төгрөгийн хээл хахууль авсан,
мөн 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Л.Л.Д-ээс 100.000 төгрөгийн хээл хахууль авч 2007 оны 5 дугаар сард Монгол улсад орж ирсэн бүртгэлтэй, АЯ ******** дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй Тоёото Вероссо маркийн авто машиныг 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн гэж тэмдэглэн, ************* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ шинээр олгосон,
Шүүгдэгч Л.Л.Д-, Д.Л.О-, О.О.Г-, А.А.Г-, Т.Т.А-, С.С.Б- нар нь өөрийн тээврийн хэрэгсэлдээ тэгш тоотой, өссөн /азын дугаар / улсын дугаар авахын тулд тухайн үед Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны Дархан-Уул аймаг дахь салбарын тоо бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Н.Ц-д хээл хахууль өгсөн,
Шүүгдэгч А.А.Т-, С.С.Ш- нар нь 2007 оны 5 дугаар сард Монгол улсад орж ирсэн бүртгэлтэй Тоёото Вероссо маркийн авто машиныг 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн гэж тэмдэглэл үйлдүүлж шинэ гэрчилгээ авахын зорилгоор Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны Дархан-Уул аймаг дахь салбарын тоо бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Н.Ц-д 100,000 төгрөгний хээл хахууль өгсөн,
Шүүгдэгч А.А.Т-, С.С.Ш- нар нь бүлэглэн 2007 оны 5 дугаар сард Монгол улсад орж ирсэн бүртгэлтэй Тоёото Вероссо маркийн авто машиныг 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн гэж хуурч мэхлэн иргэн Т.Т.Б-ад худалдсанаар 5000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.С.Б- нь 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Соната-5 маркийн ******** УНЗ дугаарын автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 2.3.б, 21.8-а, 9.2, 8-2 дах заалтуудыг зөрчиж, жолооч Б.Б.Ч-ын жолоодон явсан ********УБИ дугаарын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч А.А.Б-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Н.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт “Миний бие нь албандаа ажиллаж байх хугацаанд албан ажлаа гүйцэтгэхийн тулд картны хайрцаг, бичгийн сейф, том сейф, нотебуук зэргийг худалдан авсан. Албаныхаа даргад ийм зүйл хэрэгтэй байна гэж албан тоот явуулхад энэ жилийн төсөвд эдгээр зүйлийг худалдаж авах мөнгө тусгагдаагүй гэсэн тул Л.Д- нарын хүмүүсд тэгш өссөн улсын дугааруудыг илүү үнээр зарж зөрүүгээр нь дээрхи эд зүйлийг авсан. Эдгээр зүйлүүд одоо Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны Дархан-Уул аймаг дахь салбарт байгаа. Би энэ үйлдлээ авилгал гэж үзэхгүй байна.“ гэв.
-Шүүгдэгч Л.Л.Д- шүүхийн хэлэлцүүлэгт “Тоёото маркийн машиндаа *****ДАР дугаарыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан авсан. ... дараа нь Н.Ц- ах руу утасдаад тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх Монгол орж ирсэн оныг засаж болох уу? гэхэд аваад ир гэсэн. Тэгээд 2007 оны 5 дугаар сард Монгол улсад орж ирсэн АЯ ******** дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй Тоёото Вероссо маркийн авто машиныг 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн гэж тэмдэглэн шинээр гэрчилгээ авсан. 50 000 төгрөг өгсөн. “ гэв.
-Шүүгдэгч Д.Л.О- шүүхийн хэлэлцүүлэгт “Би өөрийн машиндаа ********ДАР дугаарыг 250.000 тєгрєгөөр авсан“ гэв.
-Шүүгдэгч О.О.Г- шүүхийн хэлэлцүүлэгт “Өөрийн машиндаа Н.Ц-аас ********ДАР дугаарыг 400.000 төгрөгөөр авсан. Улсын дугаарыг жинхэнэ үнийг тусад нь өгсөн“ гэв.
-Шүүгдэгч А.А.Г- шүүхийн хэлэлцүүлэгт “Би Н.Ц- гуайгаас хоёр улсын дугаар авсан. *****ДАА дугаарыг 200.000 төгрөгөөр, *****ДАР дугаарыг 100.000 төгрөгөөр авсан“ гэв.
-Шүүгдэгч Т.Т.А- шүүхийн хэлэлцүүлэгт “Миний машины улсын дугаар давхар олгодсон байна гээд хуучин дугаарыг иаань хураасан. Н.Ц-аас гое дугаар байна уу гэхэд ********ДАА улсын дугаарыг үзүүлсэн. Тэгээд 90.000 төгрөгөөр авсан“ гэв.
-Шүүгдэгч С.С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “********ДАА дугаарыг дугаарыг 320.000 тєгрєгєєр авсан. 2012 оны 5 дугаар сарын 11-нд Л.Д-ийн Соната-5 маркийн ********УНЗ улсын дугаартай машиныг согтуугаар жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан. Надтай машинд цуг явсан А.Б-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Ослын улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна. Хөнгөн ял шийтгэл оногдуулна уу“ гэв.
-Шүүгдэгч А.А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт “Би машины наймаа хийдэг. 2010 оны 9 дүгээр сард Батчулуун гэж хүнээс цагаан өнгийн Тоёото Вероссо маркийн машин аваад буцааж зарах гэсэн чинь зарагдахгүй байсан. Энэ машин 2007 онд монгол орж ирсэн машин байсан. Монголд орж ирээд удаагүй машин хурдан зарагддаг болохоор нь энэ машинаа 2010 онд монголд орж ирсэн гэж зарсан. Гэрчилгээ солиулахад 100.000 төгрөг өгсөн“ гэв.
Шүүгдэгч С.С.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт “А.А.Т- бид 2 хүнээс авсан Тоёото Вероссо маркийн машин зарагдахгүй болохоор нь 2010 онд Монголд орж ирсэн гэж гэрчилгээ бичүүлэн зарсан. Гэрчилгээ солиулахад 100.000 төгрөг өгсөн“ гэв.
Хохирогч Т.Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “2010 оны 12 оны дундуур өөрийнхөө лангуу дээр байж байхад Б:Д- гэдэг хүн Вероссо машины сэлбэг хайгаад явж байсан юм. Би тухайн үед Вероссо машин сонирхож байгаагаа хэлсэн. Уг машин 2010 онд Монголд орж ирсэн болохоор нь авсан. Авахдаа бэлэн 4.000.000 төгрөг, 100 кузовтой 1997 оны Марк-2 машинаа 4.500.000 төгрөгт бодож нэмж өгсөн. Уг машины гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгох гээд очтол 2007 онд орж ирсэн машин байна гэж мэдсэн. 2007 онд орж ирсэн машин зах зээл дээр 3.000.000-4.000.000 төгрөгийн хооронд байгаа би 9.000.000 төгрөг буюу 5.000.000 төгрөгөөр илүү төлж авсандаа гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо гэм буруутай хүмүүсээс нь төлүүлж авмаар байна“ гэв.
Гэрч Б.Б:Д- шүүхийн хэлэлцүүлэгт “ Би А.Т-гээсавсан Вероссо машиныг Т.Б-ад 7.500.000 төгрөгөөр зарсан. Нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийх үед Т.Б- би энэ машиныг цааш нь зарна. Үнэтэй авсан гэж зарах хүндээ хэлмээр байна 9.000.000 төгрөгөөр зарсан гээд биччих гээд бичүүлсэн. “ гэв.
Шүүгдэгч Н.Н.Ц-д яллагдагч Л.Л.Д-, А.А.Г-, С.С.Б-, Т.Т.А-, Б.Л.О-, О.О.Г- нар мөнгөн хэлбэрийн хээль хахууль өгч түүнээс тээврийн хэрэгслийн дугааруудыг авч хэрэглэсэн талаарх баримтууд /хэргийн 1-71 дүгээр тал/,
Гэрч Ш.Ш.Э-ын “…тоо бүртгэлийн ажилтан Н.Н.Ц- нь нэр бүхий хүмүүсээс бэлнээр мөнгө авч азын дугаар олгож байгаа асуудлын талаар иргэдээс мэдээлэл удаа дараа ирэх болсон тул Цагдаагийн байгууллагад хандсан. …Н.Н.Ц-ыг ажилд томилогдоход нь албанаас шинэ компьютер, принтер, хувилагч, сейф, суух сандал, ширээ, ажлын хувцас, гар утас зэргийг хүлээлгэж өгсөн байгаа, Н.Н.Ц-ын өөрийнх нь авсан эд зүйл нь манай байгууллагад хэрэгцээтэй эд зүйл биш,” гэсэн мэдүүлэг /хэргийн 72-73, 523 дугаар тал/,
Гэрч Б.Б.Э-ийн “Би Н.Н.Ц-тай нэг салбарт ажилладаг. Ер нь орон нутгийн улсын дугаарын хавтгайг авто тээврийн газрын тээврийн хэрэгслэлийн бүртгэл, оношилгоо, Техник технологийн хэлтсийн дарга Ц.Ц.С-ийн зөвшөөрлөөр хавтгай тус бүрээр орон нутаг руу олгогддог. Ингээд орон нутгийн салбарууд нь хавтгай дээрхи улсын дугаарыг үйлдвэр рүү захиалга өгч яг машин дээр зүүх төмөр дугааруудыг хэвлүүлж авдаг. Дугаарын үйлдвэрүүд нь тухайн тээврийн хэрэгслэлийн гэрчилгээн дээр бичигдсэн дугаарыг үндэслэн эзэмшигчид нь төмөр дугаарыг хэвлэж өгдөг. Дархан-Уул аймагт ********ДАР, 44-88 ДАА, ********ДАА, *****ДАР, ********ДАР, *****ДАР, ********ДАА, 12-12 ДАР гэсэн улсын дугаарууд нь манайхаас олгогдсон улсын дугаарын хавтгайд байхгүй дугаарууд байна. 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь салбарын дарга Ш.Ш.Э-ын хүсэлтээр тухайн салбарын бүртгэлийн мэргэжилтэн Н.Н.Ц-ын ажлыг шалгуулахаар би томилолтоор ажилласан. Ингэж шалгалт хийх явцад дээрхи улсын дугааруудыг хаанаас олгосон талаар холбогдох шалгалтыг явуулахаар бүртгэлийн мэргэжилтэн Н.Н.Ц-аас асууж тодруулахад хуучин цагдаагийн үндсэн архиваас харж эзэнд нь олгосон номерууд байгаа талаар хэлж байсан. Тухайлбал: ********ДАР дугаарыг манай хавтгайгаас гадуур олгосон байсан.
… 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/346 албан тоотоор Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн албан бичигт ********ДАА, ********ДАР, *****ДАА, *****ДАР, *****ДАР, ********ДАР, ********ДАА, 44-88 ДАР зэрэг дугаарууд нь ТХОХЗА-аас Дархан-Уул аймаг дахь салбарт олгогдсон дугаарын хавтгайд байхгүй, өөрөөр хэлбэл дээрхи дугаарууд Дарханд олгогдоогүй, Н.Н.Ц- эдгээр дугаарыг олгох эрх нээгдээгүй гэсэн үг юм. ” мэдүүлэг /хэргийн 78-79, 785-786 дугаар тал/,
2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ТХОХЗА-ны 4/94 дугаартай албан тоот, авто тээврийн хэрэгслэлийн тоо бүртгэлийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хэргийн 89-91 дүгээр тал/,
ТХОХЗА-ны Дархан-Уул аймаг дахь салбарын 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/30 тоот албан бичгийн дагуу ирүүлсэн баримтууд /хэргийн 97-113 дугаар тал/,
Авто тээврийн хэрэгслэлийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам /хэргийн 114-117 дугаар тал/,
Гэрч Т.Т.Б-ын “Н.Н.Ц- нь 2009 онд ажил авч орон нутгийн салбаруудад ажиллах үеэс мэдэх болсон. Намайг энэ ажлыг хүлээж авснаас хойш Н.Н.Ц- нь 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэг удаа албан тоотоор “байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай байгаа хайрцаг, сейф, зөөврийн компьютерийг нийлүүлэх” хүсэлт ирүүлсэн байдаг. Түүнийг нь ирсэн дор нь танилцаад шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 512-513 дугаар тал/,
Гэрч Д.Д.Аын “Миний бие 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөө эхлэн нярав бичиг хэргийн ажилтнаар ажиллаж ирсэн. Би няравын ажил хүлээж аваад салбарынхаа бүх ажилчдын нэр дээр бүртгэлтэй байгаа эд хогшил, техник тоног төхөөрөмжийг ажилтан тус бүртэй нь картаар тулгаж, хүлээж авсан. Тэгэхэд Н.Н.Ц-ын нэр дээр бичгийн ширээ, шургуулгын хамт 1 ширхэг, сандал 1 ширхэг, тог баригч 1 ширхэг, хувилагч машин буюу канон 1 ширхэг, төмөр сейф 1 ширхэг, Делл загварын компьютер иж бүрдэл, ажлын хувцас 1 хос, Жи мобайлын гар утас 1 ширхэг, бүртгэлийн дардас 1 ширхэг зэргийг ашиглаж байсныг хүлээлцэж авсан юм. Бүх зүйлс хэвийн ажиллагаатай байсан.
Харин Н.Н.Ц- ажлаасаа гарсны дараа намайг ажил дээрээ өөр өрөөнд байх хооронд хуучин ажиллаж байсан өрөөндөө оросын хуучин төмөр сейф, зөөврийн компьютер оруулж ирж орхиод явсан байсан. Би ямар учиртайг Н.Н.Ц-аас дараа нь асуухад танайд түр байж байг. Дараа нь учрыг нь олно гэж хэлсэн. Тэгээд тэр сейфийг манай гражид оруулаад тавьсан, одоогоор ашиглахгүй байлгаж байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 515-516 дугаар тал/,
2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/206 дугаартай албан тоотын дагуу ***** ДАР дугаарын автомашины ***** дугаартай тээврийн хэрэгслэлийн гэрчилгээг хураан авсан тэмдэглэл /хэргийн 536-538 дугаар тал/,
2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 542-544 дүгээр тал/,
“Ихэр-Авто” ХХК-аас ирүүлсэн жагсаалт /хэргийн 714-715 дугаар тал/,
Хохирогч Т.Т.Б-ын мөрдөн байцаалтад “Би Б:Д-д бэлнээр 4.250.000 төгрөг өгсөн, миний оролцуулж авсан машин нь Тоёота загварын 1997 онд үйлдвэрлэсэн Марк-2 машин байсан юм. Энэ машинаа би 4500.000 төгрөгөнд бодож өгсөн” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 415-416, 506-507 дугаар тал/,
Гэрч Т.Б:Д-, Т.Т.Б- нарын нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 794-795 дугаар тал/,
Худалдах, худалдан авах гэрээний хуулбарууд / 408-411 дүгээр тал/,
2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3355 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 487-493 дугаар тал/,
*****УНО улсын дугаарын тээврийн хэрэгслийн АЯ ***** тоот гэрчилгээний фото зураг /хэргийн 554-555 дугаар тал/,
2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/377 тоот ТХОХЗА-наас ирүүлсэн албан бичиг /хэргийн 813 дугаар тал/,
2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ослын актад: С.С.Б- нь ********УНЗ улсын дугаартай Хьюндай Соната-5 маркийн машиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д ”согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 2.3-б “хамгаалах бүсээр тоноглогдсон мавтомашин жолоодохдоо хамгаалах бүс, хэрэглэх” мөн дүрмийн 21.8-а “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэсэн” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн /хэргийн 866—867 дугаар тал/,
********УНЗ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 869 дүгээр тал/,
Хэргийн газрын үзлэгийн үед бэхжүүлсэн фото зураг 7 ширхэг /хэргийн 866-868 дугаар тал/,
2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: урьд гаргасан замын байцаагчийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна. С.С.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь хэргийн газрын үзлэгээс тогтоогдож байна. LT9370ЭОР маркийн ********УБИ улсын дугаартай автомашины жолооч Б.Б.Ч- нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэжээ. /хэргийн 972 дугаар тал/,
Хохирогч А.А.Б-ийн ”2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 13-14 цагийн үед миний танил С.С.Б- хар өнгийн Соната-5 маркийн машинтай байрны гадаа ирчихээд 5-хан минутын хугацаатай уулзъя гэсэн. ...төмөр замын гарам гараад зүүн гар тийш эргэж, бетонон хашаа дагасан төв засмал замаар дээш өгсөөд маш хурдтай явж байсан. Тэгэхэд өөдөөс чиглэсэн урсгалд цайвар өнгийн жижиг тэрэг зогсож байсан ба С.Б- урсгал сөрөөд тэр машиныг чиглээд яваад байсан. Тэгээд тулж очоод рулиэ дарж өөрийн урсгал руу оруулсан, тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд түргэний машин дотор явж байсан. ...ослын улмаас авсан гэмтэлдээ эмчилгээ хийлгэх учраас эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ“гэсэн мэдүүлэг /хэргийн 823-824, 1033 дугаар тал/,
Гэрч А.А.М-ийн “...С.Б- хуучин Дарханы зүг явах замдаа кардан татаж эргээд байсан. ...төмөр замын гарам гараад дээшээ өгсөөд баруун тийш дарж хажуугаар нь өнгөрсөн тэгэхэд цаана нь урт чиргүүлтэй том тэрэг гараад ирсэн. Тэр машины урд тулж очоод баруун дарж хажуугаар өнгөрөхдөө машины хойд дугуйг мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 876-897 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 448 тоот үзлэгийн дүгнэлтэд: А.А.Б-ийн биед тархи доргилт, нүүрний шархнууд, зүүн талын 2-3-р хавирганы гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэж боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 939 дүгээр тал/,
2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 027 тоот техникийн шинжээчийн дүгнэлт, фото зургууд /хэргийн 945-948, 949-952 дугаар тал/,
ГКБ-8-16 чиргүүлийн үнэлгээ, 5.877.000 төгрөг, гэрэл зургууд /хэргийн 959-960 дугаар тал/,
Хьюндай Соната-5 маркийн машины эвдэрсэн эд ангийг солих үнэлгээ 3.600.300 төгрөг, гэрэл зураг /хэргийн 964-966 дугаар тал/,шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 209, 210, 212, 213, 214, 255, 256, 438, 440 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 218, 223, 228, 230, 232, 234, 245, 448, 449 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
албаны Дархан-Уул аймаг дахь салбарын тоо бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2010 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн Л.Л.Д-т *****ДАР улсын дугаарыг олгохдоо 150.000 төгрөг, Д.Л.О-т ********ДАР улсын дугаарыг олгохдоо 250.000 төгрөг, С.С.Б-д ДАА ********ДАА улсын дугаарыг олгохдоо 320.000 төгрөг, О.О.Г-д ********ДАР улсын дугаарыг олгохдоо 400.000 төгрөг, А.А.Г-ад *****ДАА, *****ДАР улсын дугааруудыг олгохдоо 300.000 төгрөг, Т.Т.А-д ********ДАА улсын дугаарыг олгохдоо 90.000 төгрөгний хахууль авсан,
А.А.Т-,С.С.Ш- нар эзэмшилийн 2007 оны 5 дугаар сард Монгол улсад орж ирсэн бүртгэлтэй, АЯ ******** дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй Тоёото Вероссо маркийн авто машиныг 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн гэж тэмдэглэн, АЯ ****** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ шинээр олгосоныхоо төлөө 50 000 төгрөгний хахууль авсан.
-Шүүгдэгч Л.Л.Д-, Д.Л.О-, С.С.Б-, О.О.Г-, А.А.Г-, Т.Т.А- нар нь өөрийн автомашиндаа тэгш тоотой, өссөн /азын, гоё гэх/ улсын дугаар авахын тул Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны Дархан-Уул аймаг дахь салбарын тоо бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Н.Ц-д шүүгдэгч Л.Л.Д-т 150.000 төгрөг, шүүгдэгч Д.Л.О- 250.000 төгрөг, шүүгдэгч С.С.Б- 320.000 төгрөг, шүүгдэгч О.О.Г- 400.000 төгрөг, шүүгдэгч А.А.Г- 300.000 төгрөг, шүүгдэгч Т.Т.А- 90.000 төгрөгний хахууль өгсөн.
- Шүүдэгч А.А.Т-,С.С.Ш- нар 2007 оны 5 дугаар сард Монгол улсад орж ирсэн бүртгэлтэй, АЯ ******** дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй Тоёото-Вероссо маркийн автомашиныг 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн гэж тэмдэглэл үйлдүүлж шинэ гэрчилгээ авахын тулд Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны Дархан-Уул аймаг дахь салбарын тоо бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Н.Ц-д 50 000 төгрөгний хахууль өгсөн, бусдыг залилан мэхэлсэн,
- Шүүгдэгч С.С.Б- нь 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Соната маркийн ******** УНЗ дугаарын автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 2.3.б, 21.8-а, 9.2, 8-2 дах заалтуудыг зөрчиж, жолооч Б.Б.Ч-ын жолоодон явсан ********УБИ дугаарын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч А.А.Б-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож нотлогджээ.
Шүүгдэгч Н.Н.Ц-ын ажил үүргийн хуваарь болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ёсоор ...тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох болон бусад чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий удирдах албан тушаалтан гэж заажээ. /хэргийн 40, 571, 586 дугаар талууд/
Шүүдэгч Н.Н.Ц- нь өөрт олгосон эрх мэдлээ ашиглан ашиг хонжоо олох зорилгоор иргэн Л.Л.Д-, Д.Л.О-, С.С.Б-, О.О.Г-, А.А.Г-, Т.Т.А- нараас нийт 1.560.000 төгрөгийг авч тэгш тоотой, өссөн улсын дугаарууд /азын, гоё гэх/ олгосноор Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл ангид заасан гэм хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Шүүгдэгч Н.Н.Ц- бусдаас авсан мөнгөөрөө албандаа тоног төхөөрөмж авсан гэж мэдүүлж байгаа хэдий ч түүний удирдлагын зүгээс албандаа ямар нэгэн тоног төхөөрөмж авах эрх олгоогүй, зөвшөөрөөгүй ба авсан гэх эд зүйлс нь Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны Дархан-Уул аймаг дахь салбарын үндсэн хөрөнгийн жагсаалтад байхгүй байна.
Түүнчлэн гэрч Д.Д.Аын ... Н.Н.Ц- ажлаасаа гарсны дараа намайг эзгүйд /өөр өрөөнд байх хооронд/ хуучин ажиллаж байсан өрөөндөө оросын хуучин төмөр сейф, зөөврийн компьютер орхиод явсан байсан. Би ямар учиртайг Н.Н.Ц-аас асуухад түр байж байг. Дараа нь учрыг нь олно гэж хэлсэн. Тэгээд тэр сейфийг манай гражид оруулаад тавьсан, одоогоор ашиглахгүй байлгаж байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 515-516 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Н.Ц- өөрт нь холобгдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явагдаж эхэлсэнээс хойш картны хайрцаг, бичгийн сейф, том сейф, нотебуук зэрэг эд зүйлийг албандаа буцааж өгч байгаа үйлдэл нь бусдаас хууль бусаар авсан мөнгөө нуун далдлах гэсэн арга хэлбэр гэж шүүх дүгнэв.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Н.Ц-ыг давтан шинжтэйгээр бусдаас хээл хахууль авсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял сонсгож ирүүлжээ.
Шүүх хуралдаанд 21023598 тоот эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүдэгч Н.Н.Ц- нь Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны Дархан-Уул аймаг дахь салбарын тоо бүртгэлийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа өөртөө ашиг хонжоо олох нэг зорилгоор тодорхой давтамжтайгаар тээврийн хэрэгслийн улсын дугааруудаас тэгш болон ижил тоотой дугааруудыг тодорхой шан харамж авсны үндсэн дээр сонирхсон иргэдэд олгож байсан нь гэмт хэрэг давтан үйлдэх шинжээс ялгагдаж байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Даллах овогт Нямсүрэнгийн Н.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял сонсгож ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 гэж өөрчилж бусдаас хээл хахуульд авсан 1.560.000 төгрөгийг төрийн өмчлөлд шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Хохирогч Т.Т.Б- 2007 онд Монгол улсад орж Тоёото Вероссо маркийн авто машиныг 2010 онд орж ирсэн автомашин гэж ойлгож 5.000.000 төгрөгийн илүү үнээр худалдаж авч хохирсон гэж байгаа хэдий ч Бизнес, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий “******” компани 2007 онд Монгол улсад орж ирж 2010 оны 12 сард /хохирогч уг автомашиныг худалдаж авах үе/ зарагдсан Тоёото Вероссо маркийн автомашин зах зээлийн дундаж үнэ 9.500.000 төгрөг гэж дүгнэлт гаргажээ. Энэ дүгнэлтээс үзэхэд хохирогч Т.Т.Б- уг машиныг тухай үеийн ханшаар худалдаж авсан байна гэж үзэхээр байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *****УНО улсын дугаар бүхий Тоёото Вероссо маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг /хэргийн 509 дугаар тал/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.С.Б- нь 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Соната-5 маркийн ********УНЗ дугаарын автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 2.3.б, 21.8-а, 9.2, 8-2 дах заалтуудыг зөрчсний улмаас иргэн Б.Б.Ч-ын тээврийн хэрэгсэлд 5.877.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Л.Д-т 3.600.300 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий “ДАМИНО“ компаний дүгнэлт /хэргийн 959, 964 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул энэхүү хохирлыг шүүгдэгч С.С.Б- хариуцах болно. Энэ хэрэгт шүүгдэгч С.С.Б-гийн эд хөрөнгийг 282 тоот тогтоолоор битүүмжилсэн /хэргийн 878 дугаар тал/ тул түүний төлбөрт нь тооцуулахаар Шийдвэр Гүйцэтгэлийн албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н.Ц- 2008 оны 10 дугаар сарын 20-нд Эрїїгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зїйлийн 130.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж ялаа биечлэн эдлэж дууссаны дараа буюу 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Н.Ц-, Л.Л.Д-, Д.Л.О-, О.О.Г-, А.А.Г-, Т.Т.А-, А.А.Т-, С.С.Ш- нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй явна гэж амлаж байгаа хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ялыг тэнсэж тодорхой хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б- нь 2009 оны 5 дугаар сарын 28-нд Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сар хугацаагаар хянан харгалзаж байсан ба энэхүү ял нь 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаа нь хэрэгсэхгүй болжээ.
Гэвч шүүгдэгч С.С.Б- 2010 онд дахин гэмт хэрэг үйлдэж Дархан-Уул аймаг дахь Сум Дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 181 дїгээр зїйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан боловч тэнсэж хянан харгалзах хугацаандаа бусдад хээл хахууль өгсөн, Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргүүдийг үйлдсэн байх тул ял хүндрүүлэн нөхцөл байдалд тооцогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт Н.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 гэж өөрчилсүгэй.
2. Н.Ц-ыг хээл хахууль авсан, Т.А-, Л.Д-, А.Г-, Д.Аын О.Г-, Л.О-, С.Б-, А.Т-, С.Ш- нар бусдад хээл хахууль өгсөн, А.Т-, С.Ш- нар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн, С.Б- тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч Н.Ц-д төрийн албанд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Төрбатын Т.А-, Л.Д-, А.Г-, Д.Аын О.Г-, Л.О-, С.Б-, А.Т-, С.Ш- нарт тус тус 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч А.Т-, С.Ш- нарын хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч С.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч А.Т-, С.Ш- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялуудыг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялд багтаан, шүүгдэгч А.Т-, С.Ш- нарын биечлэн эдлэх нийт ялыг хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр тус тус 2 /хоёр/ жил хорих ялаар,
мөн шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ялд багтаан, шүүгдэгч С.Б-гийн нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан шүүгдэгч С.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял дээр 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 181 дїгээр зїйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, нийт 3 /гурав/ жил хорихаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Н.Ц-, Л.Л.Д-, Д.Л.О-, О.О.Г-, А.А.Г-, Т.Т.А-, А.А.Т-, С.С.Ш-, С.С.Б- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Н.Ц-аас гэмт хэрэг үйлдэж олсон 1.560.000 /нэг сая таван зуун мянга жаран мянга/ төгрөгийг Төрийн Сангийн орлогод оруулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Л.Д-, Д.Л.О-, О.О.Г-, А.А.Г-, Т.Т.А-, А.А.Т-, С.С.Ш- нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Н.Н.Ц-, Л.Л.Д-, Д.Л.О-, О.О.Г-, А.А.Г-, Т.Т.А-, А.А.Т-, С.С.Ш- нарт энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Саранчимэгийн С.Б-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг нь энэ өдрөөс тоолсугай.
11. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Б- 9.477.300 /есөн сая дөрвөн зуун далан долоон мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж,
Дархан-Уул аймгийн *********** тоотод оршин суух хаягтай Л.Д-т 3.600.300 /гурван сая зургаан зуун мянга гурван зуу/ төгрөгийг,
Дархан-Уул аймгийн *********** дугаар байрны 275 тоотод оршин суух хаягтай Б.Ч-од 5.877.000 /таван сая найман зуун далан долоон мянга/ төгрөгийг тустус олгосугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-д зааснаар хохирогч А.А.Б-, иргэний нэхэмжлэгч нар нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар шүүхэд хандах эрхтэй.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн С.Б-гийн №*********** дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын Цагдаагийн газарт хүргүүлэхийг нарийн бичгийн даргад даалгасугай.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ********УНЗ улсын дугаарын автомашины *********** дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Л.Д-т эгүүлэн олгохыг нарийн бичгийн даргад даалгасугай.
16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1, 297 дугаар зүйлийн 297.6.3-д зааснаар хохирогч Т.Т.Б-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *****УНО улсын дугаар бүхий Тоёото Вероссо маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.С.Б-гийн битүүмжилсэн эд хөрөнгийг төлбөрт тооцуулахаар шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.
18. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
19. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Н.Ц-, Л.Л.Д-, Д.Л.О-, О.О.Г-, А.А.Г-, Т.Т.А-, А.А.Т-, С.С.Ш- нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБАД.А
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Б.ЦОЛМОНБАД.А