| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00385/И |
| Дугаар | 00389 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 00389
| 2020 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2020/00389 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ... тоотод оршин суух, Тарвагатай овогт Пийн Ү //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Эко хороололын ... тоотод оршин суух, Баатар овогт Дгийн Н //,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Эко хороололын 1-16 тоотод оршин суух, Олхонуд овогт Даваагийн Б // нарт холбогдох,
2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 153/2020/00385/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч П.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 2009 онд Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг Бизнесийн Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2010 онд Ховд Эрдэм дээд сургуулийн дэд захирал Д.Бтай очиж уулзахад нягтлан бодох бүртгэлийн ангид элсэхэд өмнө 4 жилийн бакалаврын зэрэгтэй төгссөн бол эдийн засгийн хичээлийн агуулгыг нөхөж үзэх боломжтой гэж хэлсэн учир би 2010 онд элсэн орж суралцаад 2011 онд Ховд Эрдэм дээд сургуулийг төгссөн. Ховд Эрдэм дээд сургуульд сурч байх хугацаандаа хичээлдээ сууж байсан. Мөн намайг давхар мэргэжлээ дээшлүүл гээд байхаар нь хот руу явж “Magic Choice” сургалтын төвийн нягтлан бодох бүртгэлийн төвд суралцсан. 2011 оны хавар Ховд Эрдэм дээд сургуулиас дипломоо авсан бөгөөд 2011 оны хавар Ховд Эрдэм дээд сургууль татан буугдсан байсан. Сургуулиа төгсөөд нягтлан бодох мэргэжлээр ажиллах шаардлага гараагүй....2018 оноос эхлэн “Үлэмж кафе” нэртэй кафе байгуулж, хувиараа ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн. 2019 онд өөрийн гэсэн аж ахуй нэгжтэй болсон. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Татварын тухай хуулийг шинэчилсэнтэй холбогдуулан тухайн аж ахуй нэгж бүр нягтлан бодогчтой байх ёстой гэсэн шаардлага тавьсан....Би хот руу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нягтлангийн курсэд хамрагдахаар явсан. Хот руу явахдаа өөрийн диплом одоо надад хэрэг болох юм байна гэж бодоод албан ёсоор мэргэжлийн хяналтын газар очиж хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас уг диплом хуурамч байна гэсэн хариу ирсэн. Би мэргэжлийн хяналтын газраас албан бичгээ аваад Д.Б захиралтай очиж уулзаад миний 10 жилийн өмнө авсан диплом хуурамч байна. Яагаад хуурамч байгаа юм бэ, одоо надад дипломоороо ажиллах шаардлага гараад байна гэхэд хуурамч байх ёсгүй би шалгуулна гэхээр нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас ирж байгаа бичиг таныг шалгуулахаар өөр байдаг юм уу, ирж байгаа албан бичиг бүгд адилхан байна биз дээ та дахин шалгуулаад хэрэггүй юм биш үү гэж хэлсэн.
Би 2010 онд Д.Б захиралд өөрийн биеэр ээжтэйгээ хамт сургалтын төлбөрт 1,500,000 төгрөгийг өгсөн. Мөн эх орны хишиг 1072 хувьцаанаас тухайн үеийн оюутны төлбөр буюу 500,000 төгрөгийг өгч байсан. Д.Б захирал сургалтын төлбөр чинь бүрэн төлөгдсөн. Одоо 500,000 төгрөгийг гаргуулж авахаар өргөдөл бичээд өгчих. Өргөдлөө бичээд өгчих юм бол би 500,000 төгрөгийг чинь бэлнээр гаргаад өгнө гэж хэлээд би өргөдлөө бичиж өгч байсан.
1072 хувьцаанаас 500,000 төгрөг тухайн сургуулийн данс руу орсон байна гэдгийг нь мэдчихээд 2012, 2013 онд Д.Б захирлын гэрт нь очиж 500,000 төгрөгөө нэхсэн чинь ах, эгч хоёр хоёулаа ажилгүй байна. Боломжтой болохоороо мөнгийг чинь өгье гээд өгөөгүй. Иймд нийт 2,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна....Хариуцагч Д.Н, Д.Баяраа нар нь гэр бүлийн хүмүүс тул дээрх хоёр хүнээс 2,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна....2010 онд элсэн орж суралцаад 2011 онд төгссөн....Д.Б захиралд бэлнээр сургалтын 1,500,000 төгрөгийг аваачиж өгсөн....Д.Б захирал гарын үсэг зурсан баримт өгч байсан. Уг баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа....Миний 1072 хувьцаанаас сургалтын төлбөр буюу 500,000 төгрөг тухайн сургуулийн данс руу шилжиж орсон байсан....2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/904 тоот Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуун танаа гэсэн албан тоот ирсэн....Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гараагүй. Би өөрийн биеэр н.Алтанхишиг байцаагчтай очиж уулзахад диплом чинь хуурамч болох нь тогтоогдож байна гэж хэлсэн. Мөн цагдаагийн байгууллага дээр очиж уулзахад шүүхэд хандах ёстой гэж хэлсэн. Мэргэжлийн хяналтын газар болохоор диплом чинь хуурамч нь тодорхой юм чинь чи шүүхэд ханд. Суралцаж байсан сургууль чинь татан буугдсан учир чи гэм хороо гаргуулж ав гэж хэлсэн....гэв.
Хариуцагч Д.Н, Д.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа:…Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Пийн Үгийн нэхэмжлэлд тайлбар гаргах нь Дгийн Н миний бие 2000-2011 онд Ховд-Эрдэм ДС-н захирлаар ажиллаж байсан ба тухайн хугацаанд төгсөгчдийн мэдээлэлийг цаасан хэлбэрээр БСШУЯ-ны дээд боловсролын газар, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газаруудад тус тус хүргүүлж байсан болно. Харин БСШУЯ-ны мэдээллийн санд байршуулах, шивэлтийг хийдэггүй байсан тул мэдээллийн санд ямар учраас бүртгэгдээгүй, бичигдээгүй талаар мэдэхгүй байна. Иймд энэ асуудлыг тодруулах талаар оролцъё.
Тус Ховд-Эрдэм ДС нь 2011 оны 08-р сард БСШУЯ-ны сайдын шийдвэрээр татан буугдсан тул өнөөдөр надад ямар нэгэн баримт байхгүй ба татан буугдсан үед холбогдох архивыг БСШУЯ, Ховд аймгийн МХГ-т хүргүүлж байсан болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ү нь Д.Н, Д.Б нарт холбогдуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдаанд П.Ү нь “...Ховд-Эрдэм дээд сургуулиас нягтлан бодогч мэргэжлээр олгосон бакалаврын диплом нь хуурамч байх тул 2010-2011 онд сургалтын төлбөрт төлсөн 1,500,000 төгрөг, 2010-2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр хүртсэн хишиг хувь 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг Д.Н, Д.Б нараас гаргуулах....” гэж тайлбарлав.
Хариуцагч Д.Н, Д.Б нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Дгийн Н миний бие 2000-2011 онд Ховд-Эрдэм ДС-н захирлаар ажиллаж байсан ба тухайн хугацаанд төгсөгчдийн мэдээлэлийг цаасан хэлбэрээр БСШУЯ-ны дээд боловсролын газар, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газаруудад тус тус хүргүүлж байсан болно. Харин БСШУЯ-ны мэдээллийн санд байршуулах, шивэлтийг хийдэггүй байсан тул мэдээллийн санд ямар учраас бүртгэгдээгүй, бичигдээгүй талаар мэдэхгүй байна...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд “...Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулж маргаагүй....” гэж тайлбарлах ба хариуцагч нарын тус шүүхэд ирүүлсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Ховд-Эрдэм дээд сургууль нь 2011 оны 8 дугаар сард татан буугдсан болон хариуцагч Д.Н нь 2010-2011 онд Ховд-Эрдэм дээд сургуулийн захирлаар, хариуцагч Д.Б нь 2010-2011 онд Ховд-Эрдэм дээд сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан болох нь D201105416 дугаартай бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/ Энэ талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч П.Ү нь 2010-2011 онд Ховд-Эрдэм дээд сургуульд нягтлан бодогч мэргэжлээр суралцаж, D201105416 дугаартай бакалаврын дипломтой төгссөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.
Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.6-д сургалтын төлбөр
ийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж заасны дагуу П.Ү нь 2010-2011 онд Ховд-Эрдэм дээд сургуульд суралцан сургалтын төлбөрт бэлнээр 1,500,000 төгрөгийг төлсөн болох нь 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн кассын орлогын ордер №59 дугаартай баримтаар нотлогдлоо. /хх-ийн 10 дугаар тал/
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 347 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол улсын иргэн хишиг, хувь хүртэх журмын 5.1, 7.1.2-т заасны дагуу 2010-2011 оны хичээлийн жилд суралцагчийн сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүртсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар хариуцагч нар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ховд-Эрдэм дээд сургуулиас нягтлан бодогч мэргэжлээр олгосон бакалаврын диплом нь хуурамч” гэж тодорхойлон 2010-2011 онд сургалтын төлбөрт бэлэн болон бэлэн бусаар төлсөн сургалтын төлбөрөө хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.
П.Ү нь D201105416 дугаартай бакалаврын дипломыг Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 4/904 дугаартай албан бичгээр хуурамч болох нь тогтоогдож байгаа гэж тайлбарлах боловч уг албан бичгээр нэхэмжлэгчийг Ховд-Эрдэм дээд сургуулийг 2011 онд төгссөн нь мэдээллийн санд бүртгэлгүй талаар тодорхойлсон байна. /хх-ийн 11 дүгээр тал/
Тодруулбал, нэхэмжлэгч П.Ү нь Ховд-Эрдэм дээд сургуулийг 2011 онд төгссөн талаар дээд боловсролын мэдээллийн санд бүртгэлгүй байгаа нь нэхэмжлэгчид Ховд-Эрдэм дээд сургуулиас олгосон D201105416 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг нотолсон баримт биш юм.
Түүнчлэн уг дипломыг хуурамч болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Ховд-Эрдэм дээд сургуулиас нэхэмжлэгч П.Үд 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр олгосон нягтлан бодогч мэргэжлийн D201105416 дугаартай бакалаврын диплом нь хуурамч болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2010-2011 онд төлсөн сургалтын төлбөрийг буцаан шаардах эрхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Үгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н, Д.Б нарт холбогдох, 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд “....Ховд-Эрдэм дээд сургууль 2011 онд татан буугдсан учир П.Үд гэм хор учирсан..., эд хөрөнгөд учирсан хохирол гэдэг үндэслэлээр шаардлагаа гаргасан...” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч П.Үгийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2010-2011 онд сургалтын төлбөрт бэлэн болон бэлэн бусаар төлсөн сургалтын төлбөрөө хариуцагч нараас буцаан гаргуулахаар шаардсан.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хариуцагч нарын хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хор, хохирлоо шаардсан гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдав.
Нэхэмжлэгч П.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагч Д.Н, Д.Б нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ