Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 167

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2012/0179/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Л.Оюунцэцэг, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

иргэдийн төлөөлөгч Д.Батчулуун, Ж.Шагдар, С.Банди,

улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,

шүүгдэгч Б.Б.Г- түүний Д.Тэрбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт Б.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123606 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Г- /РД: / 1993 оны 02 дугаар сарын 19-нд Завхан  аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт тоот оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2011 оны 05 дугаар сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 16 дугаар байрны ойролцоо иргэн Т.Т.А-д хүч хэрэглэн түүнийг Нокиа-340 маркийн гар утас, 2gb флаш диск, түрийвч, бэлэн мөнгө 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэж 38.500 төгрөгийг хохирол учруулсан,

-2012 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын консулын газрын урд иргэн А.А.У-гийн биед хүч хэрэглэн гар цүнхыг нь дээрэмдэж 85.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн “Би Төв аймгийн 

Баянчандмань сумын МСҮТ-д сурдаг байсан. 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянчандмань сумаас Дарханд автобусаар 22 цагийн үед ирсэн. Тэр үед  найз Б-маань тоссон. Тэгээд бид 2 цугтаа вокзал дээр хоол идчихээд Шарын голын зүс таних найзуудтай тааралдсан. Тэд нартай архи хувааж уусан. Энэ үед нэг ах хажуугаар өнгөрөхдөө цуг архи ууж байсан нэг залууг мөрлөчихсөн. Үүнээс болж  тэр 2 маргалдахад

 

Б.Б.Г- 147.2 Шийтгэх тогтоол 167

би дундуур нь орж тэр ахаас уучлалт гуйгаад тэд нараас холдуулсан. Нөгөө ах …Дүүдээ баярлалаа гэж хэлээд архи 10.000 төгрөг өгөхөөр нь архи авч хувааж ууцгаасан. Тэр ах надаас Д- гэж хүнийг таних уу? гээд зүсийг нь хэлэхэд танина гэсэн. Гэрийг нь зааж өгөхөөр төмөр замын 16 дугаар байр луу хамт явсан. Замдаа тэр ах дуу дуулаад дахиж архи ууя гээд 5000 төгрөг гаргаж өгөөд Та нар намайг дээрэмдэх гээд байна уу гээд хэрүүл өдөөд байсан. Би тэр ахыг хүзүүдэж яваад хойшоо унасан. Тэгээд босохдоо тэр ахын гар утсыг, түрийвчийн хамт аваад зугтаасан.

 

-2012 оны 7 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед ОХУ-ын Консулын урд замын хажууд нэг эмэгтэй зогсож байсан. Араас нь очоод цүнхнээс татахад цүнхний оосор нь тасарчихсан. Цүнхийг нь аваад явах гэхэд нөгөө эмэгтэй хашгирахаар нь би хоолойг нь боосон. Дархан Их дэлгүүрийн урд таксинд сууж яваад цагдаад баригдсан. ...Хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгөөч“ гэв.

Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 9,10 дугаар тал/,

Фото зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хэргийн 17-18 дугаар тал/,

Хүн таньж олуулах ажиллагаа хийсэн талаархи тэмдэглэл /хэргийн 19-21 дүгээр тал/,

Насанд хүрээгүй хохирогч А.А.У-гийн мэдүүлэг /хэргийн 43-45 дугаар тал/,

Хохирогч Г.Т.А-ийн мэдүүлэг /хэргийн 47-52 дугаар тал/,

Гэрч О.Г-, Ш.Б- нарын мэдүүлгүүд /хэргийн 53, 54 дүгээр тал/,

Шинжээчийн 8536 дугаартай дүгнэлтээр ”А.У--н биед хамрын нуруунд цус хуралт, няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хэргийн 57 дугаар тал/,

 

Б.Б.Г- *********** багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 108 дугаар тал/,

 

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 113 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 106 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Б.Г- нь 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 16 дугаар байрны ойролцоо иргэн Т.Т.А-д хүч хэрэглэн түүнийг Нокиа-340 маркийн гар утас, 2gb флаш диск, түрийвч, бэлэн мөнгө 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэж 38.500 төгрөгийг хохирол учруулсан,

-2012 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан

сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын консулын газрын урд иргэн А.А.У-гийн биед хүч хэрэглэн гар цүнхыг нь дээрэмдэж 85.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь

Хохирогч Г.Т.А-ийн ”… 2011 оны 9 дүгээр сарын 27-ны орой Төмөр зам байрнуудын орйолцоо явж байгаад хэдэн залуучууд зөрөхдөө мөргөөд хэрүүл өдсөн. Энэ үед нэг залуу ирээд салгасан. Дараа нь би тэр залууд байрлалаа гээд 10.000 төгрөг өгөхөд архи авч ирээд хамт уусан.Би тэр залуугаас Д- гэж хүнийг таних уу? гэхэд танина гэрийг нь заагаад өгий дагуулаад явсан. Дагуулж явахдаа Төмөр замын байрнаас өөр зүгт эзгүй газар луу дагуулаад яваад байхаар нь . Тэд нараас зугтах санаатай архи ууяа архи аваад ир гээд 5000 төгрөг өгсөн боловч тэр хоёр явахгүй байсан. Б.Г- гэдэг нь намайг хүзүүдээд тоглоод байгаа нь мэдэгдэхгүй байсан. Сүүлдээ миний хүзүүг боосон. Энэ үед би цагдаа гэж чангаар олон удаа орилсон. Би сүүлдээ орилж чадахаа больсон. Тэгэхэд миний хоолойгоор гараараа боож байсан залуу миний хүзүүг хойш дарж унагаасан. Тэгэхэд нь би нүүрээ хамгаалаад доошоо харж хэвтсэн тэгэхэд миний хөл лүү өшиглөөд миний өмдний баруун талын урд талд байсан халаас луу гараа хийгээд түрийвч, утсаа авсан. Хамт явсан залуу нь зүгээр хараад зогсож байсанаас зугтаасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-52 дугаар тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч А.А.У-гийн “Дархан сумын 11-р баг консулын хажуу талаар зам дагаад таксинд суух гээд  алхаж явсан чинь миний араас 2 залуу дагаад алхаж байсан юм. Тэгсэн чинь миний гарт байсан цүнхнийг татаад  байсан. Нэг нь намайг  бариад авсан нөгөөх нь хараад зогсож байсан намайг бариад зогсож байсан залуу  нь миний хоолойноос 2 гараараа багалзуурдаад бас хамар луу мөргөөд миний цүнхийг аваад зугтаасан. Нөгөө залуу нь 4-5 алхмын зайтай хараад зогсож байсан” гэсэн  мэдүүлэг /хэргийн 43-45 дугаар тал/,

 

Гэрч О.Г- “…А.А.У- гэж эмэгтэй Консулын хажууд зам дээр эд зүйлээ үл таних хоёр залууд дээрэмдүүллээ. Миний хамар руу мөргөөд тонгойход цүнх булаагаад зугтсан гэж ярьж байсан ба түүний хамраас нь цус гоожчихсон, хамар нь хавдчихсан уйлаад байж байсан. ...Дархан Их дэлгүүрийн урд очиж таксиг зогсоож дотор нь суусан хоёр залууг шалгаж хохирогч тэр хоёр залууг шууд мөн байна гэсэн ” гэх мэдүүлэг /хэргийн 53 дугаар тал/,

 

Гэрч Ш.Б- ”...Дархан Их дэлгүүрийн харалдаа замын эсрэг  талд эмэгтэй хүний чанга орилох чимээ сонсогдсон би хүний орилсон зүгт гүйгээд очиход шинэ  дарханаас хуучин дархан явах чиглэлийн замын ертөнцийн  зүгээр хойд талд  зам дагуу модны  доор эмэгтэй хүн дөрвөн хөллөөд доош харчихсан гартаа гар утсаа барьчихсан уйлчихсан байж байсан. Тэр эмэгтэйн хамраас нь цус  гарчихсан хоёр залуу цохьчихоод цүнх аваад хээтэй хорооллын зүг гүйчихлээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 54 дүгээр тал/,

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл

-Хохирогч Т.Т.А-ээр  таниулах ажилдлагаа хийхэд 4 дугаартай /Б.Б.Г-/ намайг дээрэмдсэн залуу мөн байна гэж таньсан байдал  /хэргийн 17-18 дугаар тал/,

-Хохирогч А.А.У-гаар таниулах ажилдлагаа хийхэд 4 дугаартай /Б.Б.Г-/ намайг дээрэмдсэн залуу мөн байна гэж таньсан байдал  /хэргийн 19-21 дугаар тал/

 

Шинжээчийн 8536 дугаартай дүгнэлтээр ”А.У--н биед хамрын нуруунд цус хуралт, няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хэргийн 57 дугаар тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б.Г-ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогч Т.Т.А-, А.А.У- нарын хоолойг боох хамар луу нь мөргөх зэргээр амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнчлэн дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Г- нь урьд 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ял шийтгэгдэн, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба энэ хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцно.

 

Шүүгдэгч Б.Б.Г- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэх эд хөрөнгө байхгүй, ээж дүүгийн хамт амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур амьдралтай байдлыг /хэргийг 122-135 дугаар тал/ харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаас гадна анх удаа хорих ял эдлэж байгаа байдал, гэмт хэргийн улмаас бусдад учируулсан хохиролыг төлж барагдуулсан зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б.Г-ийг бусдын эд хөрөнгийг авах

зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-т хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г-ийн хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял оногдуулсан ял дээр 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын заримыг нь буюу 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Г-ийн хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 7 /долоо/ сар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 5 /тав/ жил 7 /долоо/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Г-ийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Б.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, эдлэх ялыг нь энэ өдрөөс тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Б.Г-аас гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт шүүгдэгч Б.Б.Г-ийн эзэмшлийн Sony маркийн 19 инчийн зурагт битүүмжилсэн 322 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР

 

                        ШҮҮГЧИД                                                           Л.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                                    Ё.РИНЗААН