| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00344/И |
| Дугаар | 00390 |
| Огноо | 2020-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 00390
| 2020 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00390 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Г ХХК-ийн Ховд салбар //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ... тоотод оршин суух, Боржигон овогт Дын С //-т холбогдох, үндсэн зээл 3,687,949.06 төгрөг, зээлийн хүү 2,613,712.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133,352.64 төгрөг, нийт 6,435,014.17 /зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга арван дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 153/2020/00344/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Гны Ховд салбарын захирал М.Нямбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д овогтой С // нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Гтай ЗГ5605106038 дугаарт зээлийн гэрээ, мөн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дугаар ЗГ/КР/4628-6870-8099-6935 дугаарт кредит картын гэрээнүүдийг тус тус байгуулж 4,179,800 төгрөгийг жилийн 36 сарын болон 24 сарын хугацаатай зээл авсан болно.
Зээлдэгч нь ЗГ5605106038 болон Дугаар ЗГ/КР/4628-6870-8099-6935 дугаарт Зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 3,687,949.06 төгрөг, зээлийн хүү 2,613,712.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133,352.64 төгрөг, нийт 6,435,014.17 /зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга арван дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчоос 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Д.С бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгууллаа.
Хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,435,014.17 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 6,435,014.17 төгрөгөөс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 700,000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 800,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4,135,014.17 төгрөгийг тус тус Гны 5605106038 тоот харилцах дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
Зохигчид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүйгээр тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ст холбогдуулан үндсэн зээл 3,687,949.06 төгрөг, зээлийн хүү 2,613,712.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133,352.64 төгрөг, нийт 6,435,014.17 /зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга арван дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,435,014.17 /зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга арван дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөгөөс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4,135,014.17 /дөрвөн сая нэг зуун гучин таван мянга арван дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг тус тус Г ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржтой эвлэрэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г ХХК-ийн Ховд салбарын захирал М.Нямбаатар нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Нямдоржид итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 3 дугаар тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн Ховд салбарын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,910 /нэг зуун арван долоон мянга есэн зуун арав/ төгрөгийн тал хувь болох 58,955 /тавин найман мянга есэн зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 58,955 /тавин найман мянга есэн зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Саас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 58,955 /тавин найман мянга есэн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г ХХК-ийн Ховд салбарт олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Д.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ст холбогдох, үндсэн зээл 3,687,949.06 төгрөг, зээлийн хүү 2,613,712.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133,352.64 төгрөг, нийт 6,435,014.17 /зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга арван дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Д.С нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,435,014.17 /зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга арван дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөгөөс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4,135,014.17 /дөрвөн сая нэг зуун гучин таван мянга арван дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг тус тус Г ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Д.С нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г ХХК-ийн Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,910 /нэг зуун арван долоон мянга есэн зуун арав/ төгрөгийн тал хувь болох 58,955 /тавин найман мянга есэн зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 58,955 /тавин найман мянга есэн зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Саас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 58,955 /тавин найман мянга есэн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г ХХК-ийн Ховд салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ