Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0081

 


         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0087/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх, 
Шүүгдэгч *** нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,   
Шүүгдэгч *** н өмгөөлөгч Р.Лхамсүрэн, 
        Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар, шүүгдэгч *** д холбогдуулан мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000745 дугаартай хэргийг 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1.Монгол Улсын иргэн, *** -ний өдөр *** суманд төрсөн, ***  настай *** , боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***  гэх газар оршин суух, 
- Булган аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ***-ны өдрийн *** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялыг биечлэн эдэлж байгаад Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2785 дугаартай тогтоолоор 1 жил 5 сар 08 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 126.1-д зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байгаад      2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан

2.Монгол Улсын иргэн, *** -ний өдөр *** суманд төрсөн, ***  настай ***  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, 

3. Монгол Улсын иргэн, *** суманд төрсөн*** настай *** , бүрэн бус дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй*** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум, 1 дүгээр баг, Хүрээлэн гэх газраас иргэн ***ын хар зүсмийн гүүг хулгайлж бусдад 1.200.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум, Баян-Өлзийт багийн Шар дэрсний гэх газраас ***н улаан зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум, Баян-Өлзийт багийн Шар дэрсний гэх газраас иргэн *** ийн улаан зүсмийн 1 тооны үхрийг *** нар хулгайлсан гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээллээгүй гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
 -Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үхэр аваад тэгээд Дулаанхаан руу авч яваад зарсан. Хар зүсмийн адуу барьсан мах болгоод өрөөлийг нь 250.000 төгрөгөөр зарсан үлдснийг нь Дулаан хаанд аваачиж зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 06-ны орой  бэлчээрээс үхрүүд маань ирээд гэрийн гадаа хотолсон. Нийт 16 тооны үнээ, бусад нь жижиг мал байсан юм. Тэгээд 2 сувай үнээгээ бяруунуудтайгаа хамт хашаандаа оруулж хашаад, бусдыг нь хашааны гадаа хонуулсан юм. Манай ер нь энэ байдлаар зун, намар хонуулсан юм. Тэгээд маргааш өглөө нь босоод гадаа байсан үхэрнүүдээ оруулаа саах гэхэд  нэг улаан зүсмийн үнээ байхгүй байхаар нь тэр хавиар хайгаад олоогүй юм...би үнээгээ 1 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/

Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон сумын Хүрээлэн гэх газраас 1 тооны дэлтэй хар гүүгээ хулгайд алдсан. Би маргааш өдөр нь мөрийг нь хайгаад Орхон сумын төв оруулдаад алдсан...би гүүгээ 1.200.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 155-156 дахь тал/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...он сарыг нь сайн санахгүй байна Орхон суманд байдаг ***  гэх хүн над руу яриад “яаралтай мах зарах гэсэн чинь борлогдохгүй байна, сайхан тарган бага малын мах байна авах уу” гэхээ нь би “үзье” гэсэн. Тэгээд орой 21 цагийн орчим “очиж байна” гэж яриад манай ажил дээр ирэхэд нь харсан чинь хязаалан болов уу гэмээр тарган мах байсан. Махнаас бусад толгой шийр, шир нь байхгүй байсан ба уг махыг би 750.000 төгрөгөөр худалдаж авсан...тухайн үед надад бэлэн 50.000 төгрөг байсан ба тэрийгээ өгөөд үлдсэнг нь дансаар шилжүүлсэн. ***  мах авчирч өгөхдөө цагаан өнгийн Портер машинтай ирсэн, тэвшин дээр махаа ачаад махаа эсгийгээр хучсан байсан...мөн 2013 оны 12 дугаар сарын дундуур намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд явж байхад урьд нь ***ийн гэрт хүргэж өгч байсан ***  гэх залуу над руу утсаар яриад “би адууны мах жижиглээд Дулаанхаанаар зараад явж байна” гэж хэлсэн. Би тэр залууд өрөөл махыг нь тал гэдэстэй нь 300.000 төгрөгөөр авна мөнгийг нь дансаар өгнө гэсэн чинь тэр залуу за гээд өрөөлөөс арай бага махыг /гэдэсгүй/ гэрт авчирч эхнэрт үлдээгээд явсан байхаар нь *** ын өгсөн данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 56-57 дахь тал/,

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр билүү 08-ны өдөр билүү Орхон сумын төвд *** ой тааралдсан чинь ***  “найз нь хүнээс мөнгө авах гэсэн юм бичиг бармттай яв байгаа бол дансны дугаарыг чинь аваадхья” гэж хэлэхээр нь би Хаан банкны дансны дугаараа хэлсэн чинь миний дансанд ***  гэх хүнээс 500.000 ирсэн байсанг *** ж авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 63-64 дах тал/

Гэрч М*** ийн “...2013 оны 12 дугаар сарын эхээр   сартай хүрэн морь унаж ирээд “хүрэн мориныхоо нурууг авчихлаа” гээд миний хашин хээр морийг сольж унаад Орхон сум руу явж 6 хонохоор нь би араас нь утсаар ярьсан чинь маргааш шөнө нь 21 цагийн орчим ***  дэлтэй хар гүү эмээллээд уначихсан миний хээр морийг хөтлөөд ирсэн. *** оос ямар гүү эмээллээд унасан талаар асуухад “энийг янзалчихаад хувцас хунар авч өмсөх гэсэн юм хулгайлаад ирлээ” гэхээр нь би “ах нь муу нэртэй болно, чи баригдах юм биш үү, хэрэв асуудал болвол би үнэн зөвөөр нь ярина шүү” гэж хэлсэн. Наранболд нөгөө гүүгээ манай гэрийн хажууд байдаг тракторын хажууд нядлаад арьс, шир, гэдэс, толгой, яс зэргийг нь манай гэрийн урд 200 метрт байх Ерөө гол руу хийсэн. ***  адууныхаа махыг 2 шуудайнд хийгээд миний хашин хээр морийг гуйж унаад Дулаанхаан руу яваад маргааш нь ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 52-53 дахь тал/
Шүүгдэгч  ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 46-49 дэх тал/
Шүүгдэгч Э*** ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 39-45 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
    
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь ялтай байх хугацаандаа 2013 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум, 1 дүгээр баг, Хүрээлэн гэх газраас иргэн *** ын хар зүсмийн гүүг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн *** той бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум, Баян-Өлзийт багийн Шар дэрсний гэх газраас иргэн *** ийн улаан зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж  1.000.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн,
Шүүгдэгч *** нь Э*** ой бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум, Баян-Өлзийт багийн Шар дэрсний гэх газраас иргэн *** ийн улаан зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж  1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум, Баян-Өлзийт багийн Шар дэрсний гэх газраас иргэн *** ийн улаан зүсмийн 1 тооны үхрийг *** нар хулгайлсан гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    
    Иймд шүүгдэгч *** ыг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэн, давтан үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** ийг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    Хохирогч *** д учруулсан 1 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгч ***  нар төлж барагдуулсан тул хохирогч ***д төлөх төлбөргүй байна.
    Харин хохирогч ***ын 9 настай хээлтэй гүүний үнэ болох 1200000 төгрөгийг шүүгдэгч Э*** с гаргуулж олгох нь зүйтэй байна.   
    Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор шүүгдэгч *** ын 1 тооны 1 сая төгрөгийн үнэ бүхий морийг битүүмжилсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 260 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг морийг зарж борлуулан хохирогч ***ын хохирлыг төлүүлэхээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
    Мөн шүүгдэгч *** нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ердийн хөсөг гэж иргэн ***ийн 800000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хээр зүсмийн морийг битүүмжилж ирүүлсэн байх бөгөөд гэрч ***  “би Э*** ыг миний морийг унаад хулгай хийх гэж байгаа талаар мэдээгүй, тэр мориныхоо нурууг амраах гэж хэд хоног унаж хэрэглэнэ гэж хэлээд миний хашин хээр морийг авсан” гэж мэдүүлсэн /хэргийн 52-53 дахь тал/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж, улсын орлого болгох үндэслэлгүй байна. Иймд М ийн 800000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хээр зүсмийн морийг битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 261 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 107, 111 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.

Харин шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ний өдрийн ***  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байгаад 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн байна.  
Шүүгдэгч *** нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, Ц***  нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. 
    Шүүгдэгч Э*** ын энэ хэргийн улмаас 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоног, шүүгдэгч *** ийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоног, шүүгдэгч *** ийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурьдаад 
    
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч  ыг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэн, давтан үйлдсэн гэм буруутайд,
    Шүүгдэгч *** ийг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
    Шүүгдэгч ***  нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** од эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сар /хоёр жил хоёр сар/ хорих ял, Барнууд овогт Цэдэндамбын Даваадоржид эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр жил/ хорих ял,
    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар шүүгдэгч  д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /192000x5=960000 есөн зуун жаран мянга/ торгох ял тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 2 жил 2 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***ын энэ хэргийн улмаас 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 /наян ес/ хоног, шүүгдэгч *** ийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоног, шүүгдэгч ***ийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

    5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***оос 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч ***д олгосугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан Э***ын 1000000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны морь битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 260 дугаартай тогтоол, иргэн ***ийн 800000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хээр зүсмийн морь битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 261 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан шүүгдэгч ***ын 1000000 төгрөгийн үнэ бүхий морийг зарж борлуулан, хохирогч ***ын хохирлыг төлүүлэхээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар ***ийн цагдан  хоригдсон 4 хоногийн 1 хоногийг хөдөлмөрийн  хөлсний доод  хэмжээтэй тэнцүүлэн тооцож, үлдэх 192000 төгрөгийн торгуулийг улсын орлого болгосугай. /192000х5=960000, 4 цагдан хоригдсон хоног 4х192000=768000, 960000-768000=192000 төгрөг/

    9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *** ид оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** ид хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** д мэдэгдсүгэй.

    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч *** нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан цагдан хорих, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ