Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 06

 

                                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж,                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би З.Г-ийн ОАУБХ-т холбогдуулан гаргасан “Т.Д, Д.И нарыг өмчлөгчөөр бүртгэсэн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ОАУБХ-ийн Y-2101............. дугаарт бүртгэсэн 00035.............. дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч З.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т миний бие тус шүүхэд хянан хэлцэгдэж буй нэхэмжлэгч З.Г-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ОАУБХ-т холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Д.И-ын эвлэрэх саналыг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхийн хүрээнд дараах хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч З.Г-ийн аав Т.Д нь 1979 онд нэхэмжлэгчийн дүү Д.И-ыг өргөн авсан бөгөөд маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоот 20 дугаар байр, .... тоотод оршин суух 33.4 м2 орон сууц нь Д.И, Т.Д нарын өмчлөлд байгаа болон өмчлөгч Д.И-ын хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байна гэх үндэслэлээр шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Д.И-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа болно.

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.И нь нэхэмжлэгч З.Г-д 25.000.000 /Хорин таван сая/ төгрөгийг 1 /нэг/ жилийн дотор төлөхөөр санал гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа З.Г-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.И-т холбогдох иргэний хэрэг дээр хариуцагч Д.И нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэхээр тохиролцсон тул нэхэмжлэгч З.Г нь тус шүүхэд гаргасан хариуцагч ОАУБХ-т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзан, нэхэмжлэлээ буцаан авах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах... эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь сайн дураараа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, ОАУБХ-т холбогдох “Т.Д, Д.И нарыг өмчлөгчөөр бүртгэсэн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ОАУБХ-ийн Y-21010........ дугаарт бүртгэсэн 0003....... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч З.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Д.Т-д тус захиргааны хэрэгт өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг /1 жилийн хугацаатай/ олгосон бөгөөд тус итгэмжлэлд[1] нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нэхэмжлэгчийн нэгэн адил бүрэн хэрэгжүүлэх эрхтэй байхаар олгосон тул түүний нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах нь хуульд харшлаагүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь хэргийн бусад оролцогчийн тухайлбал хариуцагч, гуравдагч этгээд юу гэж үзэхээс шалтгаалахгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Г-ийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, ОАУБХ-т холбогдох “Т.Д, Д.И нарыг өмчлөгчөөр бүртгэсэн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ОАУБХ-ийн Y-210100........ дугаарт бүртгэсэн 00035........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй 119/2017/0036/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

ШҮҮГЧ                       Д.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] ХХ-ийн 25 дугаар тал