Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогч Т.*******,

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2307 00000 0261 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Налайх дүүргийн *******,******* тоотод оршин суух,

Урьд: Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.******* нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим Налайх дүүргийн *******, тоотод байрлах байшинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.*******ийн толгой, баруун шуу хэсэгт зуухны таг төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Х.*******  шүүхийн  хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг  өгсөн  нэмж  ярих зүйл  байхгүй.  Гэмт  хэрэг  болсноос  хойш  би хохирогчтой уулзаж эмнэлгээр явсан.

...Хохирлын төлбөр өмнө нь 360.000 төгрөг өгсөн, сая 200.000 төгрөг өгсөн. Мөн эм тариа боолтны мөнгийг бас өгсөн л дөө. Т.*******ийн эмчилгээнд цаашдаа мөнгө төлнө. Тухайн үед таарамжгүй харилцаанаас болоод ам зөрөөд бид хоёр муудалцсан. Намайг уучлаарай би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.  

Хохирогч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гаднаас эхнэр, нөхөр хоёр орж ирээд бид дөрөв уугаад сууж байтал нөгөө ах, дүү хоёр босож ирээд тэгээд дүүг нь намайг тэрэнтэй бүжиглээдэх чи гээд албаар намайг өдөөд байсан. Дүү нь эрэгтэй гээд залуу байгаа. Дүү нь намайг “та надаас ах юм шиг байна би 1988 оных” гэхээр нь би үгүй 1990 оных ах биш юм байна гэж хэлэхэд “өө мангар бацаан юм байна штээ” гэсэн. Тэгтэл “та угаасаа ах байхаа та нэг л овортой, ах царайтай харагдаад байна. Би тантай бүжиглэхгүй” гэж хэлсэн. Гэтэл Х.******* бид хоёрыг түлхэж гаргаад үүдний амбаар дотор та хоёр бүжиглээдэх гээд хаалгыг нь хаахаар нь би буцаж ороод Х.*******ээ яагаад байгаа юм бэ, одоо боль гэхэд “чи ямар овоо гар вэ гээд хоёулаа бүжиглэе гээд намайг шууд подволкноос зулгаад аваад өөрөө нүцгэн цээжтэй подволкгүй байсан. Тэгээд хоёулаа барилцаж аваад би энийг унагаагаад дээр нь жаахан сууж байгаад босох гэтэл энэ намайг хөмөрч босоод шууд зуухны тагаар цохисон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

            Хохирогч  Т.*******ийн  мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Нисэхийн хороонд гэдэг айлд ******* бид хоёр, 2 шил архи авч ороод, тэр айлд уусан, тухайн үед тэр айлд дөрвөн хүн байсан. Ууж байх хугацаанд ******* согтож намайг бүжиглэе гэх зэргээр яриа өдөж улмаар намайг боож унагаасан. ...******* миний ардаас зуухны таг болох листен тагаар толгой руу 2-3 удаа цохиж, би гараараа толгойгоо дарж хамгаалсан учир миний баруун гарын шуу болон зөөлөн эрхтэн үхжээд мэдээгүй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

            Хохирогч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* над руу дайрч надтай зуралдаад байсан би ноцолдож байгаад *******ийг унагаагаад буцаагаад босгож байхад миний толгой руу пийшингийн тагаар 2-3 цохисон. Миний толгой хагарч цус гарсан учраас толгойгоо гараараа хамгаалтал миний гар хэсэгт 5-6 удаа пийшингийн тагаар цохиж зодоод яваад өгсөн. Би 30 минут сууж байгаад гэртээ харьж өөрийн гарыг хар цайгаар шавшиж гайгүй болчих байх гэж бодтол болоогүй тэгээд эмнэлэгт үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

            Шүүгдэгч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед би Налайх дүүргийн ******* хүнсний дэлгүүрийн урд найз *******тэй тааралдахад халамцуухан явж байсан ба би бас халамцуу байсан болохоор бид хоёр архи уухаар болсон. Ингээд ******* надад төмөр таслагч байгаа тэрийг зараад уух уу гэхээр нь гэр рүү нь такси барьж очоод гэрээс нь таслагч аваад буцаад нэрийг нь мэдэхгүй байна нисэхийн гудамжны үзүүрт байх дэлгүүрт 30,000 төгрөгөөр зараад 2 шил 0,75 литрийн Их Монгол нэртэй архи, 2 хайрцаг тамхи ундаа аваад гараад шууд Алтайн 9 дүгээр гудамж 08 тоотод оршин суух ардын багш буюу ын гэрт очиход түүний дүү болон танихгүй 2-оос 3 хүн байсан. Бид нар авчирсан архиа уугаад дуусаад 16 цагийн үед юм яриад сууж байтал ******* намайг барилдах уу гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 ноцолдож байтал намайг ******* унагахаар нь уурандаа хажууд байсан пийшингийн тагийг аваад *******ийг цохиход гараараа хаагаад би гар руу нь 2 байна уу 3 удаа цохисон. Тэгээд би өөрөө болиод *******ийн хамраас цус гарсан байхаар нь ууж байсан кола ундаагаар хамрыг нь угаалгаад ******* гэр рүүгээ явсан би ч гэсэн гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

            Гэрч Т.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэртээ дүү ын хамт байж байтал гаднаас *******, ******* нар архи барьж орж ирээд бид нар хамтдаа уусан. Удалгүй араас Серка, Сарнай нар орж ирээд бүгдээрээ нийлж суугаад ууж байтал гэнэт *******, ******* нар хоорондоо маргалдаад барьцалдаж аваад хажуу талын гал тогооны өрөө рүү ороод хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь арай ч зодолдохгүй байлгүй гэж бодоод байж байтал түс тас гээд дуугарахаар нь босоод очтол ******* газар унасан, ******* хажууд нь зогсож байсан ба гартаа бол юм бариагүй байсан. ******* намайг зуухны тагаар цохилоо гээд гар болон толгойноос цус гарсан байдалтай босоод ирсэн..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

            Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтлийн тасагт гэмтлийн эмчээр 2015 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Энэ оны 07 дугаар сард ******* гэх хүн шууны ил шарх оноштой ирж үзүүлээд хэвтэн эмчлүүлээд гарсан. Тухайн үед *******ийн баруун гарын шууны халдварлагдсан шарх, удаан дарагдлын хам шинж оноштой эмчлүүлсэн. Дээрх шарх нь баруун гар цохигдож гэмтсэний улмаас хаван хавдар үүсэж шууны ил шархаар халдвар ороод халдвар орсноос болж шууны булчин болон булчингийн хальсны завсраар үрэвслийн шингэн дүүрэн, цусан хангамжгүй болж гар хөхрөх, арьс цэврүүтэж удаан дарагдлын хам шинж үүссэн байсан. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.******* нь дахин хэвтэн эмчлүүлсэн. Энэ үедээ надад дахин үзүүлсэн. Тухайн үед гарын зарим хэсэг гүйцэт эдгээгүй гарын ар хэсэг бохирлогдож шүүс гарсан байсан. Арьс нөхөх хагалгааны дараа цэвэр боолт гүйцэт хийлээгүй, хувийн ариун цэвэр сахиагүй, хяналтдаа ирж үзүүлээгүйн улмаас гар нь гүйцэт эдгээгүй байна. Удаан дарагдлын хам шинж нь үзлэгт өөрөө шархандаа бохир оруулснаас үүсэлтэй байсан” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 92 дахь тал/,

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 305 дугаартай “Т.*******ийн биед баруун зулайд шарх, баруун шуу, сарвуунд эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 377 дугаартай

“...1. Эмчилгээ хийсэн эмнэлгийн баримтуудаар гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.

2. Эмчилгээний арга барил, үр дүнгээс шалтгаалж эдгэрэлтийн явц, үргэлжлэх хугацаа хамаарна. Эмчилгээний үр дагавраас хамаарч гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

 

Төрийн банкны 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгдэгч Х.******* 48.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн тоот дансанд шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 95-98 дахь тал/,

Өвчний түүх /хавтаст хэргийн 99-195 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******т холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн  шүүх  хуралдаанд  талуудаас  хэрэгт  цугларсан нотлох баримтаас шүүх

хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим Налайх дүүргийн *******, тоотод байрлах байшинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.*******ийн толгой, баруун шуу хэсэгт зуухны таг төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Х.*******ийн өгсөн: “...Бид нар авчирсан архиа уугаад дуусаад 16 цагийн үед юм яриад сууж байтал ******* намайг барилдах уу гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 ноцолдож байтал намайг ******* унагахаар нь уурандаа хажууд байсан пийшингийн тагийг аваад *******ийг цохиход гараараа хаагаад би гар руу нь 2 байна уу 3 удаа цохисон. Тэгээд би өөрөө болиод *******ийн хамраас цус гарсан байхаар нь ууж байсан кола ундаагаар хамрыг нь угаалгаад ******* гэр рүүгээ явсан би ч гэсэн гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг, хохирогч Т.*******ийн өгсөн: “тухайн үед "за зүгээр байгаа ч дээ” гэж хэлээд сууж байтал ******* над руу дайрч надтай зуралдаад байсан би ноцолдож байгаад *******ийг унагаагаад буцаагаад босгож байхад миний толгой руу пийшингийн тагаар 2-3 цохисон. Миний толгой хагарч цус гарсан учраас толгойгоо гараараа хамгаалтал миний гар хэсэгт 5-6 удаа пийшингийн тагаар цохиж зодоод яваад өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Т.ы өгсөн: “...гэнэт *******, ******* нар хоорондоо маргалдаад барьцалдаж аваад хажуу талын гал тогооны өрөө рүү ороод хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь арай ч зодолдохгүй байлгүй гэж бодоод байж байтал түс тас гээд дуугарахаар нь босоод очтол ******* газар унасан, ******* хажууд нь зогсож байсан ба гартаа бол юм бариагүй байсан. ******* намайг зуухны тагаар цохилоо гээд гар болон толгойноос цус гарсан байдалтай босоод ирсэн..." гэсэн мэдүүлэг, гэрч Б.ийн өгсөн: “...*******ийн баруун гарын шууны халдварлагдсан шарх, удаан дарагдлын хам шинж оноштой эмчлүүлсэн. Дээрх шарх нь баруун гар цохигдож гэмтсэний улмаас хаван хавдар үүсэж шууны ил шархаар халдвар ороод халдвар орсноос болж шууны булчин болон булчингийн хальсны завсраар үрэвслийн шингэн дүүрэн, цусан хангамжгүй болж гар хөхрөх, арьс цэврүүтэж удаан дарагдлын хам шинж үүссэн байсан.” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 305 дугаартай “Т.*******ийн биед баруун зулайд шарх, баруун шуу, сарвуунд эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 377 дугаартай “...Эмчилгээ хийсэн эмнэлгийн баримтуудаар гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Эмчилгээний арга барим, үр дүнгээс шалтгаалж эдгэрэлтийн явц, үргэлжлэх хугацаа хамаарна. Эмчилгээний үр дагавраас хамаарч гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, “Төрийн банкны 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгдэгч Х.******* 48.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн тоот дансанд шилжүүлсэн баримт, Яаралтай тусламжийн хуудас, Өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

            Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үедээ бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.*******т холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгэсэн дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 , 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. Гэмт   хэргийн   шинж, шүүгдэгчийн удаа дараа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан   шүүгдэгч   Х.*******т   тухайн  зүйл  ангид зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Т.******* нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд цаашид эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байдлыг харгалзан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг дурдлаа.

 

Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.*******эд оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Т.******* нь цаашид нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                       

 

                                   ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД