| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00399/И |
| Дугаар | 00393 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00393
| 2020 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00393 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны Чулуут .. дугаар гудамжны ... тоотод оршин суух, Зуутраг овогт Мын У //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00399/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганболд /онлайнаар/ нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...М.У нь 1969 онд төрсөн. Миний төрсөн дүү байгаа юм. М.У нь 1987 онд Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургуулийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй, ахуй үйлчилгээний төвд оёдолчноор орж ажилласан. Түүнээс хойш уг төвийг татан буугдах хүртэл ажилласан. М.У нь Улаанбаатар хот руу ар гэрийн шаардлагаар шилжиж ирсэн.
Иймд М.Уийг Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.У нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагыг М.Уийг Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.У нь Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1160 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 74 дүгээр “Ажилд шинээр авах тухай” тушаалын хуулбар, Мын Уийн 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн №360133 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч Н.Буянхишигийн “....Намайг Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байх үед буюу 1987 оны намар 10 дугаар анги төгссөн шинэ охидууд ирж ажилд ороход М.У нь ирж оёдолчноор ажилд орж байсан. М.У нь надтай хамт 1991 он хүртэл тасралтгүй тус Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилласан....” гэх мэдүүлэг, гэрч О.Цэцэгжаргалын “...М.У нь 1987 онд Ховд аймгийн 1 дүгээр 10 жилйн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвийн хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажилд орсон. Ингээд М.У нь 1991 он хүртэл оёдолчноороо ажилласан. Би М.Уийг анх манай төвд оёдолчноор ажилд орох үед худалдагчаар ажиллаж байсан бөгөөд тус ахуй үйлчилгээний төвийн оёдолчдийн оёсон зүйлүүдийг зардаг байсан....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-5, 6-29, 45-47, 48-50 дугаар тал/
М.У нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1611000675 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 30 дугаар тал/
Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудсанд авагдсан иргэн О.Цэцэгжаргал, Н.Буянхишиг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч М.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Мын У //-ийн Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ