Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1750

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

М.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

201. оны .. дугаар сарын ..-ны өдрийн 183/ШШ2018/0... дугаар шийдвэртэй

                                                             

Нэхэмжлэгч М.Бы нэхэмжлэлтэй

 

Төрөөс гэм хорын хохиролд 283 633 083 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ба 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 0010 УБС улсын дугаартай Ланд крузер-200 маркийн автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Грийн вилла хотхоны 206 дугаар байрны гараашид орох үед нь унаж явсан автомашинаас гал гарч эхэлсэн. Тиймээс автомашиныг гараашаас гаргах гэсэн боловч боломжгүй мөн гараашийн усны гидрант хоолой усгүй, галын дохио ажиллахгүй байсан тул гэрт гүйж ороод СӨХ рүү залгаж мэдэгдэн дуудлага өгч, 9 настай дүүгээрээ гал гарч байгаа тухай мэдээлэл тараалгаж, гэрээс 20 литрийн баллонтой ус авчирсан. Энэ хугацаанд СӨХ-өөс хүн ирээгүй бөгөөд галын машин ирж галыг унтраасан. Уг хэрэгт М.Бад 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр санал гаргаж 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 201301060210 дугаартай эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1150 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 153.1.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэнийг давж заалдах гомдол гаргаж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаар магадлалаар надад холбогдох хэргийг цагаатгасан. Хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 459 дүгээр тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Ингээд надад холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж мөрдөн байцаалтын ажиллагааг хийсэн боловч Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 444 дүгээр тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 743 дугаар тогтоолоор тус тус гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Миний бие хууль зөрчсөн төрийн албан хаагч нарын улмаас 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 3 жил 4 сар 11 хоногийн хугацаанд гэмт хэрэгтэн нэр зүүж явсан бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг 30 хоногийн хугацаанд намайг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хууль бус үндэслэлгүй шийдвэрийн дагуу хорьж, миний үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн ихээхэн хохирол учруулсан.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 192 000 төгрөгөөр тогтоосон байх тул нэг өдөрт ногдох орлогыг /192 000:30 хоног/ 6 400 төгрөгөөр тооцож, цагдан хоригдсон 30 хоногт ногдох орлогыг 192 000 төгрөгөөр тогтоож нэхэмжилж байна. Тухайн үед миний бие БНХАУ-ын Бээжин хотын Их сургуулийн 3 дугаар курсэд суралцаж байсан бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдсоны улмаас БНХАУ-ын Бээжин болон Улаанбаатар хотын хооронд ирж очих онгоцны билетэнд 6 378 600 төгрөгийг зарцуулсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж гэмт хэрэг үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хүндэвтэр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн учир Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг төлж хууль зүйн туслалцаа авсан. Улмаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, 3 жил 4 сар 11 хоногийн хугацаанд гэмт хэрэгтний адил мөрдөн шалгагдаж 30 хоногийн хугацаагаар цагдан хорьж үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтойгоор зөрчсөн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1.1 зүйлд зааснаар 3 жилийн хорих ял оноох хууль бус шийдвэрийг гаргаж 30 хоног цагдан хорихоор болсон тул хохирогч гэх А.Алтантуяад 195 000 000 төгрөг, М.Баясгаланд 8 242 483 төгрөг, Б.Цацралд 3 820 000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд дээрх үндэслэлээр Улаанбаатраас Бээжин, Бээжингээс Улаанбаатар хооронд явсан онгоцны билетны зардал болох 6 378 600 төгрөг, өмгөөллийн хөлс 50 000 000 төгрөг, үндэслэлгүйгээр хоригдсоны улмаас сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг, хохирогч гэх А.Алтантуяад төлсөн 195 000 000 төгрөг, М.Баясгаланд төлсөн 8 242 483 төгрөг, Б.Цацралд төлсөн 3 820 000 төгрөг нийт 283 633 083 төгрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ба нь 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эцгийн эзэмшлийн 0010 УБС улсын дугаартай Ланд крузер-200 маркийн автомашиныг жолоодож өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Грийн вилла хотхоны 206 дугаар байрны гараашид тавих үед автомашинаас гал гарч тухайн гараашид байсан 3 иргэний машин шатаж СӨХ-ны гараашид онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл гарсан. Үүнд хуучин Эрүүгийн хуулийн 1531.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Тухайн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад галын шинжээчийн дүгнэлт 3 удаа гарсан. Галын дүгнэлтээр М.Бы унаж явсан автомашины урд талын хянах самбарын утаснаас гал гарч эхэлсэн бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явсан. Гал гарч эхлэхэд автомашинд галын хор байгаагүй. Мөн тухайн СӨХ-ны гараашид гал унтраах багаж, хэрэгсэл байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тогтоосон ба 1, 2 дугаар галын шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байсан тул 3 дахь шинжээчээр галын дүгнэлтийг дахин гаргуулж хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс М.Быг Эрүүгийн хуулийн 1531.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай гэж тооцож ял оногдуулсан. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдаж гомдол гаргаж Давж заалдах шатны шүүхээс хэргийг цагаатгасан. Оролцогч буюу хохирогчийн тал тухайн СӨХ-ны төлөөлөгч Наранцэцэг хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг хэлэлцээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан нь хэргийг цагаатгах хэмжээнд нотлогдоогүй, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан.

2012 оны 12 сард Нийслэлийн Онцгой байдлын газраас бүх авто гараашийн галын аюулгүй байдлыг шалгахад Грийн вилла СӨХ-ны гарааш хангалтгүй буюу гараашид усны шланк байгаа боловч даралттай ус ирдэггүй, наад захын гал унтраах багаж хэрэгсэл байгаагүй гэсэн зөрчил илэрсэн. Иймд тухайн СӨХ-г хэрэгт буруутай эсэхийг шалга гэж хэргийг буцаасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын зүгээс нэмэлт ажиллагаа хийснээр яллах болон цагаатгах талын нотлох баримтад дүгнэлт өгч яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу гэм хор учруулсан хохирлыг нэхэмжилж байгаа. Төрийг төлөөлж оролцож байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь гал гарч иргэдийн эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд зайлшгүй Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлагатай. Тухайн орон сууцны 6 давхарт гал гарсны улмаас дээшээгээ хөө тортог цохиж тухайн айлуудад засвар хийх шаардлагатай болж их хэмжээний хохирол учирсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу баримтжуулсан. Гэрч, хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Шүүх нотлох баримтын хүрээнд хэн нэгний нөлөөлөлд авталгүй хэргийг шийдвэрлэсэн. Гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцны билетийн зардал болон нэр бүхий 3 хохирогчид өгсөн төлбөрийг Иргэний журмаар тухайн СӨХ-с нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй. Учир нь тухайн СӨХ-д шалгалт хийх явцад галын аюулгүй байдлыг хангаагүй зөрчил илэрсэн. Нийслэлийн онцгой байдлын байдлын газраас СӨХ-д шаардлага хүргүүлж сарын дараа дахин шалгалтаар явахад тухайн зөрчлийг арилгаагүй байсан. Мөн өмгөөллийн хөлсний хувьд хэрэгт Хаан банкны 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 40 500 000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан. Эхний 500 000 төгрөгийг Наранжаргал гээд Бударганы ээжээс шилжүүлсэн, харин 40 500 000 төгрөгийг хэнээс шилжүүлсэн талаарх гүйлгээний утга нь тодорхойгүй, зүгээр орлого гээд орсон байна. Гэтэл урьд нь Наранжаргал 500 000 төгрөг шилжүүлэхдээ Наранжаргалаас гээд тодорхой бичсэн. Гэтэл 40 500 000 төгрөгийг өөр үйл ажиллагаа явуулсаны төлбөр үү гэдэг нь тодорхойгүй тул өмгөөллийн хөлсний 50 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 16 570 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-ад олгож, илүү нэхэмжилсэн 267 062 483 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй.

            Шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/ дэх хэсэгт "гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруугүй болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй хэмээн дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаас 267 062 483 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, Дүүргийн хоёрдугаар Прокурорын газраас нэхэмжлэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153'.1-д зааснаар эрүүгийи хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс шийтгэх болон цагаатгах тогтоол гаргасныг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хянаад 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 459 дүгээр тогтоол гаргаж, М.Бад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Мөрдөн байцаалтын явцад Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 743 дугаар прокурорын тогтоолоор М.Бад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг тоггоосон.

Нэхэмжлэгч М.Быг мөрдөн байцаагч болон прокурор шүүхийн зүгээс бүтэн бүтэн 3 жил 4 сар 11 хоногийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллаж, бага насны хүүхдээс нь тусгаарлан, хууль бус анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 30 хоногийн хугацаагаар тусгаарлаи гэмт хэрэгтний адил хорьсоны улмаас иэхэмжлэгчийн сэтгэл санаа болон эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. М.Баны зүгээс дээрх шүүхийн шийтгэх тоггоолыг биелүүлж хохирогч гэх А.Алтантуяад 195 000 000 төгрөг, М.Баясгаланд 8 242 483 төгрөг, Б.Цацралд 3 820 000 төгрөг нийт 207 062 483 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт тогтоогдсоп үйл баримтын хүрээнд хохирогч нарт хохирол төлсөн байдал нь хуульд заасан эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэхэд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Мөн нэхэмжлэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Б.Цолмон-Эрдэнийг өмгөөлөгчөөр авч, үйлчилгээний хөлсөнд 50 000 000 төгрөг төлснийг хэнээс шилжсэн, юуны төлбөр болох нь тодорхойгүй гэж хангахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1, 1.5, 1.6 болон мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийп 1-д заасны дагуу дээрх эд хөрөнгийн хохирол, сэтгэл санаапы хохирлын үр дагаврыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэпий хэрэг шуүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Ба нь эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өмгөөлөгчийн хөлс 50 000 000 төгрөг, иргэний хохирогч нарт төлсөн 207 062 483 төгрөг, эрүүгийн журмаар шалгагдах явцад БНХАУлс руу ирж, очсон онгоцны тийзний үнэд төлсөн 3 678 600 төгрөг төгрөг, сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөгөөр үнэлж, нийт 283 633 083 төгрөгийн төрөөс нөхөн төлүүлэхээр нэхэмжилжээ.

М.Бад холбогдуулан дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 153 дугаар зүйлийн 1531 .1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, улмаар шийтгэх тогтоолоор 3 жил хорих ял оноож, 30 хоног цагдан хорьсон, давж заалдах шатны шүүхийн магадлалаар цагаатгасан, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, уг ажиллагааны явцад нэхэмжлэгчийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1150 дугаар шийтгэх тогтоол, дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 444, 2010 оны 743 дугаар тогтоол, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаар магадлал, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 549 тоот яллах дүгнэлт, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 459 дүгээр тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-12-22, 24-36, 64-81 дэх тал/

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт зааснаар иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан бөгөөд мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хуульд заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж заасан тул нэхэмжлэгч нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үндэслэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 30 хоног цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн орлого 192 000 төгрөг, онгоцны зардалд 6 378 600 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 390 дүгээр зүйлийн 390.1.1-д нийцэж байна. Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Быг 3 жил 4 сар 11 хоногийнхугацаанд мөрдөн шалгагдаж, цагдан хоригдсон, мөн төр төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн шаардлагаас тодорхой хэмжээгээр төлөхийг зөвшөөрсөн тайлбар зэрэг нөхцөл байдлыг харгалзан сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийн хэмжээнд хангасныг буруутгах боломжгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлин 390.1.5-д эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь төр нөхөн төлөхөөр заасан.

Хэрэгт өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, М.Манлайбаатар нарын хооронд байгуулагдсан өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагджээ. /хх-8-9 дэх тал/ Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч М.Бад өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь тодорхойгүй. Гэвч хэрэгт авагдсан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол, прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт зэргээс үзвэл өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нь нэхэмжлэгч М.Бад хууль зүйн туслалцаа үзүүлж байсан байна. /хх-12, 39-41, 89-104/ Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн ХААН банкны 5007255093 тоот дансанд 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 40 500 000 төгрөгийн орлогын агуулга нь тодорхой бус гэж дүгнэсэн нь зөв. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгчийг, өмгөөлөгчид 50 000 000 төгрөгийн хөлс төлсөн гэдгээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгчийн автомашинд гал гарсны улмаас иргэн А.Алтантуяа, М.Баясгалан, Б.Цацрал нарын эд хөрөнгө шатсан, түүний хохиролд төлсөн 207 062 483 төгрөгийг /хх-82-86 дахь тал/ Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн /2002 оны/ 389 дүгээр зүйлийн 389.4, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дугаар зүйлийн 1.5-д зааснаар төр хариуцан арилгах үүрэггүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201.. оны ... дугаар сарын ..-ны өдрийн 183/ШШ2018/0.. дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж залдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                      Ч.ЦЭНД