Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00394

 

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2020/00394

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн Ма //-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Сальман овогт Жын Б //-д холбогдох,

сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, хүү 20,174 төгрөг, алданги 848,473 төгрөг, нийт 2,868,647 /хоёр сая найман зуун жаран найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00286/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Ма Б.Батболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Ноосон эдлэл хийх зориулалтаар 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 2,0 сая /хоёр сая/ төгрөгний зээл авч, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. Ж.Б нь эргэн төлөлт 2015 оны 12 сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2016 оны 12 сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус Зээлийн гэрээний дагуу төлөх байсан боловч ямарч эргэн төлөлт хийгээгүй байна. Одоо үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 20,174 төгрөг, зээлийн гэрээний 2.4-д заасны дагуу алданги тооцон 848,473 төгрөг, нийт 2,868,647 төгрөг байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Жын Боос сум хөгжүүлэх сангийн зээл 2,868,647 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Зохигчоос 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ховд аймгийн Ма нь тус шүүхэд хандан хариуцагч Ж.Бид холбогдуулан гаргасан 2,868,647 /хоёр сая найман зуун жаран найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтуул, хариуцагч Ж.Б бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд:

1.Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,868,647 /хоёр сая найман зуун жаран найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 25-нд 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 25-нд 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 25-нд 868,647 /найман зуун жаран найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг Мөнххайрхан сумын сум хөгжүүлэх сангийн 100161155401 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Ма нь Ж.Бид холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, хүү 20,174 төгрөг, алданги 848,473 төгрөг, нийт 2,868,647 /хоёр сая найман зуун жаран найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,868,647 /хоёр сая найман зуун жаран найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгөөс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 868,647 /найман зуун жаран найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг тус тус Ховд аймгийн Мөнххайрхан сумын сум хөгжүүлэх сангийн 100161155401 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтуултай эвлэрэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Ма нь 2020 оны 2 дугаар сарын 13-ний өдрийн 1/89 дугаартай албан бичгээр иргэн А.Эрдэнэтуулд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтуулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 2 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтуул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Ма нь улсын тэмдэгтийн хураамж 60,848 /жаран мянга найман зуун дөчин найм/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Боос 2,868,647 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60,848 төгрөгийн тал хувь болох 30,424 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Бид холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, хүү 20,174 төгрөг, алданги 848,473 төгрөг, нийт 2,868,647 /хоёр сая найман зуун жаран найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,868,647 /хоёр сая найман зуун жаран найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгөөс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 868,647 /найман зуун жаран найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг тус тус Ховд аймгийн Мөнххайрхан сумын сум хөгжүүлэх сангийн 100161155401 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтуул, хариуцагч Ж.Б нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Ма нь улсын тэмдэгтийн хураамж 60,848 /жаран мянга найман зуун дөчин найм/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Боос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,424 /гучин мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ