Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0086

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0096/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,  
        Шүүгдэгч *** *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000016 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол Улсын иргэн, ***  төрсөн, ***  настай, *** , бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, 
2. Монгол Улсын иргэн, *** -ны өдөр *** төрсөн, ***  настай, ***  бүрэн дунд боловсролтой, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын ***дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*** ” кафены гадаа үл ялих зүйлээр шалтаглан ***ыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 12 дугаар сарын 27-ны орой 19 цаг 30 минутын орчим найз  ***ын  хамтаар  “*** ” кафед


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Erdenesuh, Munkhtur 181.1, 181.2.5.docx
 орсон. Тэнд сууж байхад ***  2 лааз пиво захиалаад уусан. Бид хоёрын дараа ***  нар орж ирээд сууж байгаад гадагшаа *** *** нар тамхи татахаар  гарсан. Тэр үед Төмөрлөгийн үйлдвэрийн хэдэн залуучууд тооцоогоо хийхгүй гарч явахад зөөгч хүүхэн араас нь тооцоогоо нэхэж гадагш гарсан. Намайг сууж байхад *** гараад ир гэхээр нь гарахад шар куртиктэй ах ***тэй маргаад зогсож байсан. Би гараад яаж байгаа юм бэ? гэхэд тэр ах над руу дайраад намайг нэг цохиод газар унагасан. Манай найз нар салгасан юм. Би тэр ахыг явахад нь араас нь нэг удаа цохиж тэвэрч аваад хойшоогоо шидэж унагасан. Унасан байхад нь хоёр удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 12 дугаар сарын 27-ны орой ажлаа тараад *** ын гэрт очиж усанд ороод ***лын хамтаар ***ийг “А***” кафед байна гэхээр нь очсон. Тэнд очиход Эрдэнэсүх, Бямбаноров, Билэгээ гэх залуучууд байсан. Тэгээд *** бид хоёр тамхи татахаар гадагшаа гарсан. Гадаа гарахад Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид гадаа зогсож байсан. Зөөгч нь тэд нараас тооцоогоо нэхээд байсан. Би тамхи татаад зогсож байхад хохирогч надаас ирж тамхи асуухаар нь би татаж байсан тамхиа өгсөн. Тэгэхэд авангуутаа буцаагаад миний нүүр рүү шидсэн. Тэгээд би хохирогчийг зуурч аваад маргаж эхэлсэн. Тэгэхэд ***  “*** ” дотроос гараад ирсэн. Хохирогч Эрдэнэсүх рүү дайраад бариад авсан. Би тэр хоёрыг салгах гэж байтал хохирогч чи яасан том юм бэ? гээд дайраад байсан. Тэгээд салаад явж байхад хохирогч хүрээд ир, муу банди гээд орилоод байсан. Тэгээд яваад очиход хохирогч цаашаа алхаад явж байсан. Тэгэхээр нь би араас нь барьж аваад газар унагаад гараараа нэг удаа цохьсон.” гэх мэдүүлэг, 

Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12-р сарын 27-ны орой 19 цаг өнгөрч байхад хамт ажилладаг нөгөө ээлжинд гардаг залуучууд хүрээд ир ***  кафед байна гэж дуудсан юм. Ингээд очиход *** нар байсан. Эд нар бүгд ***у кафены тусгай өрөөнд орсон байсан бөгөөд ороход 0,5 литрийн хэмжээтэй архи уугаад дуусч байсан. Тэгээд нэмж 0,75 литрийн 1 шил архи авч ууцгаасан. Тэгэхэд нь би орой ээлжинд гарах ёстой байсан болохоор хийж өгсөн архинаас нь уулгүй амсаад өгч байсан. Тэгээд архи дуусахад бол би үндсэндээ 1 хундага архи л уусан юм. Ингээд 20 цагийн орчим *** раас 1 ширхэг тамхи аваад татахаар ***  кафенаас гараад гадаа үүдэн дээр нь тамхиа асаагаад татаад зогсож байтал ***  кафе дотроос 2 залуу гарч ирээд үүдэнд миний хажууд зогсоод тамхи асаагаад татаад зогсож байсан юм. Тэгснээ нэг нь надаас тамхи байна уу гээд асуухаар нь би өөрийнхөө татаж байсан тамхийг энэ л байна гээд хэлтэл тэр залуу чи юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад байгаа нь л энэ тамхи байна, би сая хүнээс тамхи авсан юм гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу намайг заамдаад бариад авсан юм. Тэгтэл хажууд нь байсан залуу намайг хавсарч газар унагасан юм. Тэгээд би газарт унаад куртикээрээ нүүр, толгойгоо хаагаад доошоо хэвтсэн. Тэгэхэд тэр залуучууд намайг зодоод байсан. Тэгээд би тэндээс куртикээ тайлаад зугтаагаад Амуу кафены хашаагаар гараад зугтсан чинь тэр нэг залуу бүүр араас хөөж ирж байгаад араас тэвэрч аваад намайг хойшоогоо аваад шидчихсэн. Тэгээд газар унасан хойно ахиад өшиглөж байгаад явчихсан.
...тамхи асуухаар нь л би байгаа нь энэ гэж хэлсэн чинь намайг зодсон. Тэрнээс биш тэр хүмүүсийг би өмнө нь бол огт таньдаггүй, үзэж хараагүй хүмүүс байсан. Намайг бол 2 хүн л зодсон. Намайг газар унагаад тэгээд өшиглөөд тэгээд тэндээс зугтаагаад явахад араас бүр нэг нь хөөж ирж барьж аваад ууцаар тэвэрч хойш нь шидээд газар унагаад тэгээд өшиглөж зодсон.
...намайг бол 2 хүн зодсон. Яагаад гэхээр биеэр надаас арай намхан нуруутай залуу нь намайг заамдаад авахад нөгөөх нь буюу биеэр надаас өндөр нуруутай залуу хажуу талаас намайг хавсарч газарт унагасан юм. Тэгэхэд нь би унахдаа өндрийнх нь хөлөөс зуурч унасан бөгөөд нөгөө намхан нуруутай нь намайг өшиглөөд зодож эхлэхэд би өндрийнх нь хөлийг тавьсан. Тэгээд тэр 2 нийлээд намайг зодсон. Тэгж байхад миний хавирга эвгүй болсон...” гэх мэдүүлэг /хэргийн 15-16, 19-22 дахь тал/, 
 
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд байж байхад ***  гараад явсан юм. Ингээд би араас нь гараад текен дээр очиж тооцоо хийчихээд гарч тамхи татъя гэж бодоод гарсан. Тэгээд гадаа гараад байж байхад Мягмаржав Амуу кафены үүдэнд тамхи татаад зогсож байсан 2 залуу дээр өөрөө явж очоод тамхиа өгч бай гээд гуйхад нь би цаана харж зогсож байгаад *** аа энд найзад нь тамхи байна шүү дээ гээд хэлтэл *** т нөгөө 2 залуугийн нэг нь тамхиа өгсөн юм. Тэгтэл Мягмаржав тэр тамхийг буцаагаад урдаас нь шидчихсэн. Тэгээд би яг юу болсныг бол сайн санахгүй байна нэг мэдэхэд *** ын өмсөж явсан куртикийг би барьчихсан байсан бөгөөд ***  хашааны гадна гарчихсан байсан бөгөөд нэг залуу нь ямар ч байсан *** ыг өргөж авч газар шидэж унагаж харагдсан. Тэгээд тэр залуучууд машинд суугаад яваад өгсөн. Тэгэхэд ***  миний хавирга эвгүй болчихлоо гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Тэгэхэд Мягмаржав би өөрөө цагдаа руу явлаа гээд ганцаараа яваад өгсөн ба бид нар тараад гэр гэр лүүгээ харьцгаасан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэх тал/,  
 
Хохирогч Д*** , гэрч *** нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: /хэргийн 25-26 дахь тал/, 

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд байж байхад *** ,  *** нар тамхи татахаар гадагш гарсан юм. Тэгээд удаагүй байж байтал *** орж ирээд гараад ир гээд бид нарыг дуудсан юм. Тэгэхээр нь бид нар бөөнөөрөө гарсан. Гарахдаа ***  түрүүлж яваад араас нь би яваад миний араас Билэгсайхан гарсан юм. Тэгээд гарч харахад Мөнхтөрийг нэг саарал өнгийн цамцтай ах зуураад авчихсан зогсож байсан. Тэгэхэд хажууд нь нэг ах нөгөө  *** ийг заамдаж авсан ахын шар өнгийн куртикийг нь барьчихсан зогсож байсан. Ингээд ***  юу болоод байгаа юм бэ гээд хэлээд яваад очиход *** рийг заамдаад зогсож байсан ах ***ийг тавиад шууд ***ийг цохиж аваад тэгээд хөлийг нь хамаж аваад газар унагасан. Тэгэхээр нь би очоод ***ийг татахад нөгөө ахыг болохоор куртикийг нь бариад зогсож байсан ах татаад салгаж авч байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад босгоод ирэхэд тэр ах ***  рүү чи ямар том юм бэ гээд өөрөө дайраад хоёулаа үзчихье гээд байсан. Тэгээд тэр кафены хашаанаас гарахад нь ***  дагаад явсан. Тэгээд бид нар явах гэсэн чинь тэнд байсан Төмөрлөгийн үйлдвэрийн гэх залуучууд байж бай гээд явуулахгүй байсан. Тэгээд харахад ***  нөгөө ахыг барьж аваад газар унагаад нэг удаа өшиглөж авч байсан. Тэгээд би салгах гээд гүйгээд очиход Эрдэнэсүх тэр залуугаас холдож байсан юм.
...өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ би тэр хүнийг хашааны гадна байхад нь ***  шидсэн гэж би худал ярьсан юм. Хашааны гадна тэр хүнийг Эрдэнэсүх биш Мөнхтөр шидсэн юм. Үүнийг би түрүүчийн өгсөн мэдүүлэг дээрээ худал ярьсан нь миний буруу. Би ингэж худал мэдүүлэг өгсөндөө маш их гэмшиж байна.
...Эрдэнэсүх Амуу кафены урд зодолдоод тэгээд салгахад хашаанаас гараад тэр хохирогч ах өөрөө орилоод наашаа хүрээд ир банди аа гээд *** *** нарыг дуудаад байсан. Тэгэхдээ мөн та нар юу юм бэ ганц ганцаараа зодолдчихъё гээд байсан. Тэгэхэд нь Мөнхтөр араас нь очоод тэр ахын араас нь тэвэрч аваад хойш нь унагаж байсан юм. Тэгэхдээ ***  өөрөө дээрээс нь дараад унаж байсан юм. Тэгээд босч ирээд тэр хүнээ орхиод бид нар луу ирээд бид нар ***ийн машинд суугаад явцгаасан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 27-29 дэх тал/,  

Гэрч *** ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд байж байхад ***  2 гадагшаа тамхи татахаар гарсан юм. Тэгээд хэн нь ч юм бэ гадаа зодоон болох гээд байна гэж хэлсэн. Ингээд *** бид 3 гарсан. Тэгэхэд ***ийг нэг согтуу ах бариад авсан байсан. Тэгээд Эрдэнэсүх салгах гээд юу болсон бэ гээд яваад очиход нь тэр согтуу ах ***ийн өөдөөс цохиж аваад тэгээд тэр 2 хамтдаа газар унасан юм. Тэгээд бид нар салгаад босгосон. Тэгэхэд тэр согтуу ах зодолдъё барья гээд ***  рүү орилоод хашаанаас гараад явсан. Тэгээд бид нар салаад явсан санагдаад байна. Би ерөнхийд нь яг болсон явдлыг санаж байгаа болохоос биш нарийн бол санахгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,  
     Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай кафены үүдэнд маргаан болж эхэлсэн юм. Тэгээд харахад нэг шар куртиктэй Төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг гэх ах 2 залуутай тамхины талаар яриад хэрүүл хийж байсан. Тухайн тэр Төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг гэх шар куртиктэй ах нөгөө 2 залуу руугаа өөрөө дайраад байсан юм. Тэгэхэд бол тэр залуучууд нь эрүүл харин тэр шар куртиктэй ах согтуу байсан. Тэгэж байхад нөгөө шар куртиктэй ах ямар ч байсан газар бол унасан байсан бөгөөд хэн нэг нь цохисон юм уу, өөрөө унасныг нь бол би хараагүй. Тэгэхэд тэнд байсан хүмүүс татаад тэр ахыг босгож байсан бөгөөд тэнд байсан хүмүүс бөөнөөрөө овоорчихсон байсан болохоор сайн харагдаагүй....” гэх мэдүүлэг  /хэргийн 31-32 дахь тал/,  
 - Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дуудлага, мэдээллийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-4 дэх тал/,
- *** ын эмнэлгийн картанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-7 дахь тал/,
-    Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт: /хэргийн 40 дахь тал/,   
- Шүүх эмнэлгийн шинжээчийн №66 тоот дүгнэлт: “*** ын биед 1 хавирганы хугарал, нүүр, чихний ар хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, уруулын зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно...“ гэх дүгнэлт /хэргийн 42 дахь тал/, 
-Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8 дахь тал/ 

    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 72, 72 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Амуу” кафены гадна үл ялих зүйлээр шалтаглан *** ыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
    Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***, *** нар нь хохирогч ***д 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

    Шүүгдэгч ***, *** нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 72, 75 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
    
Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэж шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ***, *** нарт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***, *** нарт мэдэгдсүгэй.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ