Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00395

 

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2020/00395

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах, М корпораци ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ... тоотод оршин суух, Бөөрийнхөн овогт Мгийн П //-д холбогдох,

зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 838,683 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 160,808 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 112,042 төгрөг, нийт 1,111,533 /нэг сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00357/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40589980 тоот гэрээ байгуулан 99971392 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy А6 /2018, gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 838,683 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 160,808 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 112,042 төгрөг, нийт 1,111,533 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.П нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М корпораци ХХК нь надаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 1,111,533 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би уг нэхэмжилж байгаа 1,111,533 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК нь М.Пд холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 838,683 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 160,808 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 112,042 төгрөг, нийт 1,111,533 /нэг сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.П нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 838,683 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 160,808 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 112,042 төгрөг, нийт 1,111,533 /нэг сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг нэхэмжлэгч М корпораци ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,227 /гучин нэгэн мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийн тал хувь болох 15,613.5 /арван таван мянга зургаан зуун арван гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 15,613.5 /арван таван мянга зургаан зуун арван гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Пгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,613.5 /арван таван мянга зургаан зуун арван гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч М.П нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар эхэмжлэгч М корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Пд холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 838,683 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 160,808 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 112,042 төгрөг, нийт 1,111,533 /нэг сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч М.П нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,111,533 /нэг сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг нэхэмжлэгч М корпораци ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,227 /гучин нэгэн мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийн тал хувь болох 15,613.5 /арван таван мянга зургаан зуун арван гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 15,613.5 /арван таван мянга зургаан зуун арван гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Пгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,613.5 /арван таван мянга зургаан зуун арван гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Пд нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ