| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0103/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0088 |
| Огноо | 2014-05-01 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0103/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000105 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** , дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч *** нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23.30-00.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ***багийн нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй шөнийн клубын гадаа иргэн *** ийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Хохирогч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01-р сарын 03-ны өдөр найзууд болох Хүдэрээ, *** нарын хамтаар Дархан сумын 15-р багийн нутагт байх *** нэртэй бааранд орсон юм. Уг бааранд орохоосоо өмнө бид нар нэг шил архи хувааж уусан байсан юм.
...Тэгээд баар хаах үеэр баарнаас гарахад *** нар түрүүлээд таксинд суух гээд явцгаасан байсан. Харин *** миний хажууд бага зэрэг зайтай явж байсан чинь миний зүүн гар талд хэсэг залуучууд зогсож байснаа намайг хараад “юугаа
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Bayarbaatar 181.2.1.docx
хараад байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь “би яасан юм бэ?” гэж асуусан чинь тэдгээр залуучуудын нэг нь “наашаа хүрээд ир, ахын дүү” гэж дуудахаар нь яваад очсон чинь нэг залуу над руу хандан ахын дүү гэсэн утгатай юм хэлэхээр нь аан гэж хэлсэн чинь Баяраа гэх залуу хажуугаас миний ам руу гараараа цохичихсон чинь миний амнаас цус гараад шүд унасан юм.
...тухайн үед хэрэлдэж маргалдсан асуудал огт байгаагүй. Би *** гэдэг залууг танихгүй. Өмнө нь харж байгаагүй.
...яагаад намайг цохих болсон гэдгийг нь би мэдэхгүй байна. Яагаад намайг цохисон гэдгийг би одоо болтол гайхаад олохгүй байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 5-6 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд Дархан-50 цогцолбор дээр байж байсан чинь Хүдэрээ гэх залуу миний гар утас руу залгаад “хаана байгаа юм бэ? танай найз нартай чинь муудалцсан юмаа, байгаа газар чинь яваад очъё” гэж асуухаар нь би Дархан-50 цогцолбор дээр байна гэж хэлсэн чинь хэсэг залуучууд араас хүрч ирээд Баярбаатарт зодуулсан гэж яриад байж байсан чинь удалгүй араас цагдаа нар ирсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр найз *** нартай уулзаад нэг шил архи уучихаад орой нь 22 цаг өнгөрч Дархан сумын 15 дугаар багийн нутагт DD нэртэй бааранд орцгоосон юм.
...тэгээд таксины зогсоол дээр ирэхэд *** надад ***ийг цохичихлоо гэж хэлэхээр нь эргээд харахад *** доошоо уначихсан юм шиг харагдахаар нь би гүйж очоод цэнхэр куртиктэй залууг “чи яагаад цохиж байгаа юм бэ?” гээд куртикнээс нь татсан чинь тэр залуу над руу цохихоор “яадаг юм бэ? муу тэнэг бацаан, зүгээр зайл” гэж хэлээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан чинь хажуугаас найзууд нь ороод ирсэн чинь цэнхэр куртиктэй *** ийг цохисон Баярбаатар гэх залуу миний зүүн хацар руу 2 удаа цохичихсон юм. Тэгээд *** гэх залуугийн найзууд нь салгасан юм.
...тэр хоёр бие биенийгээ танихгүй болохоор тухайн үед хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Хэрэлдэх маргалдахаар ч цаг хугацаа болоогүй юм.” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дэх тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: *** бид тав баарны үүднээс жаахан зайтай юм яриад зогсож байхад баарнаас шүдээ цохиулсан гэх залуу бас нэг найз нь орилолдоод гарч ирцгээсэн. Тэгээд тэр шүдээ цохиулсан гэх залуу орилоод “ална, тална” гээд бид нар руу дөхөхөд нь *** зайлаач цаашаа гэж хэлэхэд шүдээ цохиулсан гэх залуу юу гэнээ гээд гадуур хувцасаа тайлаад хүрээд ирэхэд Баярбаатар түүнийг нэг удаа баруун гараараа нүүрэн тус газар нь цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...баарны гадаах машины зогсоолын урд талд *** бид тав зогсож байхад баарнаас цохиулсан гэх залуу 5 найзтайгаа гарч ирсэн юм. Тэд их согтуу харагдаж байсан ба хоорондоо чангаар ярьж тэр хавьд байсан хүмүүс рүү орилоод байсан, тэгээд бид нар луу дөхөөд ирэхэд нь Баярбаатар цохиулсан гэх залууг цаашаа зайл гэж хэлсэн. Тэгтэл цохиулсан гэх залуу өмсөж явсан бээлийгээ гадуур хүрмээ тайлаад “хэн нь бацаан болохоо үзэх үү?” гээд хүрээд ирэхэд *** түүний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон.
...бааранд байхдаа хэнтэй ч хэрэлдэж маргалдаагүй, ***ыг бас тэр цохиулсан гэх залуутай юм ярьж байхыг хараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...машинаа асааж халааж байгаад нэг харсан чинь баарны үүдэнд үлдсэн *** нарын байгаа газар хүмүүс бужигналдаад байхаар нь машинаасаа буугаад очсон чинь үл таних залуу ***тай цохисон, цохиуллаа гэх зэргээр маргалдаад байж байсан.
... *** раас бусад нь зодоонд орж болон бусдыг зодож, бусдад зодуулсан ямар нэг хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...баарнаас нэг согтуу залуу гарч ирээд хэнтэй зодоон хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй орилоод байснаа бид нар дээр яасан гэнээ гээд хүрч ирээд гаднах куртикээ тайлах үед хажуугаас нь нэг залуу хүрч ирээд түүнийг бариад авахад миний хажууд зогсож байсан ***ыг цохих гээд гараа зангахад нь *** түүнийг гараараа нүүр рүү нь нэг удаа цохичихсон чинь түүний амнаас шүд нь үсрээд гараад ирсэн юм.
...Мөнхбилгүүн гэх залуу өөрөө хүрч ирээд ***ыг цохих гээд куртикээ тайлах гээд мөн гараараа даллахад нь *** түүнийг түрүүлээд цохичихсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** гээд байгаа тэр залуу дуудах шиг болсон. Тэгээд *** очсон. *** нь Баяраа гэх залуу ***г цохиод унагаасан. Би *** гэх залууг салгах санаатай татаж авсан, тэгж байтал найз нар нь бололтой залуучууд ирээд биднийг салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 01-р сарын 03-ны орой 23.50 цагийн үед би Хүдэр, ***ий хамтаар Дархан сумын ***р багийн нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй баарнаас гарч, би ***тэй хамт баарны урд талаас такси зогсоогоод эргээд харахад ***ийг цэнхэр цамцтай залуу цохисон.
...баруун гараараа аман тус газар нь нэг удаа цохисон. *** амаа бариад доошоо тонгойсон.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,
-Шүдний эмчийн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 25 дахь тал/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 26 дахь тал/,
-“*** ий биед 1 шүдний хүзүү хугарал, 1 шүдний цөгц хэсгийн талласан хугарал, нүүрний зөөлөн эдийн зулгаралт, уруулын салстын язралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах хөнгөн гэмтэл болно.” гэх 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27 дахь тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь архи ууж согтуурсан үедээ 2014 оны 01-р сарын 03-ны өдрийн 23.30-00.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ***-р багийн нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй шөнийн клубын гадаа иргэн ***ийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***ыг ялимгүй зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *** нь хохирол төлбөрт 2810000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “*** гэх залуу өмнө нь надад 1000000 төгрөг өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 6 дахь тал/, “***аас хохирлын мөнгө 1810000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 21-нд хүлээж авсан” гэх тодорхойлолт /хэргийн 50 дахь тал/ зэргээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 41 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ***т 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ***т оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ