Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 163

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                Хэргийн индекс: 171/2012/0186/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч О.Доржмаа,

хохирогч Л.Л.Х-,

гэрч Д.Д.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Д.У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000396 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.У- /РД: /, 1971  оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, ******** замчин ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ------- тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Д.Д.У- нь согтуугаар 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр *********** тоотод ямар нэгэн шалтаггүйгээр өөрийн төрсөн эх Л.Л.Х-ид хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Д.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... “Би 2012 оны 6 дугаар сарын 11-ний орой гэртээ халамцуу орсон юм. Тэгтэл ээжийн маань нүүр ам нь хавдсан байдалтай байхад нь би ээждээ хандаж “та хэнд зодуулсан юм бэ” гэж хэлэхэд ээж надад хандан “чам шиг архи уудаг болж байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл эгч, ээж хоёр нийлээд пиво уугаад сууж байсан. Тэгээд би тэр шөнө нь ажилдаа явчхаад маргааш орой нь гэртээ очиход ээж байхгүй Батальон руу явчихсан чамайг гадна хоно гэж ахаар надад хэлүүлсэн байсан. Тэгээд би гадаа нь хоноод өглөө ажилдаа явчхаад орой нь хүрээд ирэхэд ээжийн нүүр, гар нь хавдсан байдалтай байсан. Тэгээд би юу болсон талаар бас л асуухад чамайг дуурайж ийм болж байна гэж ээж дахиад л хэлсэн. Тэгээд би уурандаа эгчийнд очиж эгчээсээ юу болсон талаар асуухад манай эгч намайг архинчин муу хулгаач гээд янз бүрээр дуудаад байсан. Тэгээд би гэртээ ирээд тэмдэглэлийн дэвтэр авч том эгчийн дугаарыг харах гэхэд ээж надаас тэмдэглэлийн

          

 

             D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Д.Уралцолмон-181.2.1-163.doc

дэвтрээ авах гээд нөгөө талаас нь барьж авахад би булааж аваад утасны дугаар харах үед цагдаа орж ирсэн. Би ээждээ гар хүрээгүй” гэв.

Хохирогч Л.Л.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байхад орой 21 цагийн үед Д.У- гаднаас согтуу орж ирээд надад хандан “ална шүү, муу гичий минь” гэж хэлээд над руу агсраад байсан юм. Тэгээд ширээн дээр байсан дэвтэр аваад гарах гэхэд нь би дэвтрээ өгөхгүй гэхэд миний баруун гарыг мушгиад намайг түлхсэн. Тухайн үед миний гар өвдөөд эхэлсэн юм. Тэгээд нээх удалгүй цагдаа нар орж ирээд манай хүү Д.У-г аваад явсан. Одоо энэ хүн хоригдож байхдаа ухаарсан байх гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би төрсөн хүүгээ шоронд явуулмааргүй байна” гэв.

Гэрч Д.Д.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 6 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед манай дүү Д.У- манайд гаднаас согтуу орж ирээд манай хүргэнийг ална гэж агсам тавих гээд байсан юм. Тэгээд хүргэнийг байхгүй болохоор нь гараад явсан. Хэсэг хугацааны дараа би ээжийнхээ гэрт очиход манай ээж уйлчихсан сууж байсан юм. Би юу болсон талаар ээжээсээ асуухад Д.У- гар мушгисан гэж хэлсэн. Тэгэхэд нь манай охин бид хоёр эргүүлийн цагдаа дуудаж Д.У-г өгөөд явуулсан” гэв.

 

Шүүгдэгч Д.Д.У- нь согтуугаар 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ***********тоотод ямар нэгэн шалтаггүйгээр өөрийн төрсөн эх Л.Л.Х-ид хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

хохирогч Л.Л.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн:...”2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байхад орой 21 цагийн үед Д.У- гаднаас согтуу орж ирээд надад хандан “ална шүү, муу гичий минь” гэж хэлээд над руу агсраад байсан юм. Тэгээд ширээн дээр байсан дэвтэр аваад гарах гэхэд нь би дэвтрээ өгөхгүй гэхэд миний баруун гарыг мушгиад намайг түлхсэн. Тухайн үед миний гар өвдөөд эхэлсэн юм. Тэгээд нээх удалгүй цагдаа нар орж ирээд манай хүү Д.У-г аваад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11, 38 дахь талууд/,

гэрч Д.Д.У-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн:...”2012 оны 6 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед манай дүү Д.У- манайд гаднаас согтуу орж ирээд манай хүргэнийг ална гэж агсам тавих гээд байсан юм. Тэгээд хүргэнийг байхгүй болохоор нь гараад явсан. Хэсэг хугацааны дараа би ээжийнхээ гэрт очиход манай ээж уйлчихсан сууж байсан юм. Би юу болсон талаар ээжээсээ асуухад Д.У- гар мушгисан гэж хэлсэн. Тэгэхэд нь манай охин бид хоёр эргүүлийн цагдаа дуудаж Д.У-г өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,

гэрч Д.У-:...”2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ээж дээрээ очиход манай дүү Д.У- согтуу ирээд ээжид агсам тавьж гарыг нь мушгиад, гутлаар нуруу руу нь цохисон байсан. Тэгээд би ээжийгээ шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 13, 39 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 359 тоот актын

1. “Л.Л.Х-ийн биед тархи доргилт, нүүр, баруун гарын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 16 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Д.У-г бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Л.Х- нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.Д.У-гоос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д.У- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 31 дахь тал/.

 

Шүүгдэгч Д.Д.У- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусад төлөх хохирол төлбөргүй зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.У-г бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Д.У-д 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Д.У-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Д.У- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Д.У-гийн энэ хэрэгт 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Д.У-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Д.У-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Д.У-д мэдэгдсүгэй.

 

8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зїйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хїчин тєгєлдєр болтол Д.Д.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг єєрчилж, бусдын батлан даалтад єгєх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зїйлийн 306.1-д зааснаар энэхїї шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргїїцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг тїдгэлзїїлж, Д.Д.У-д авсан бусдын батлан даалтад єгєх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелїїлэх хїртэл хэвээр їргэлжлїїлсїгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                    Ё.РИНЗААН