| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01580/И |
| Дугаар | 01580 |
| Огноо | 2020-08-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 01580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр баг Бадрал 1-14 тоотод оршин суух, Боржигон овогт Сарангэрэлийн Золжаргал /РЙ95031706/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, Боржгон овогт Эрдэнэбаярын Болорчулуун /РФ90101571/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Золжаргал нь Болорчулуунтай 2009 онд танилцаж үерхэж байгаад 2012 онд хамт амьдарч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Энэ хугацаанд 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр том хүү Цэлмэг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бага хүү Цэнгэг нар төрсөн. Бид 2018 оноос эхлэн үзэл бодол зөрчилдөж Болорчулуун удаа дараа гэр орноосоо дайжиж ор сураггүй алга болсон. Цаашлаад 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тусдаа амьдрах болсон. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Цэлмэг, Цэнгэг нар нь миний асрамжинд байдаг учир 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6731000013 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Болорчулуун шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Эрдэнэбаяр овогтой Болорчулуун Сарангэрэл овогтой Золжаргалтай 2009 онд танилцаад 2012 оноос хамтран амьдарч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын явцад 2013 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр хүү Цэлмэг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бага хүү Цэнгэг нар төрсөн. Бид үзэл бодол таарахгүй болон хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Цэлмэг, Цэнгэг нар нь ээж Золжаргалын асрамжинд байдаг. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн болон ямар нэг маргаан байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Золжаргал нь хариуцагч Э.Болорчулуунд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигч нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсноо 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь 6731000013-рт дугаарт бүртгэсэн талаарх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.Цэлмэг төрснийг 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд бүртгэсэн 0000863606-112/34 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Цэнгэг төрснийг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд бүртгэсэн 6731000026 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцлийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудал дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч С.Золжаргал нь 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Цэлмэг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Цэнгэг нарыг өөрийн асрамжинд авах талаархи шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гаргадаг.
Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, ээждээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Цэлмэг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Цэнгэг нарыг эх С.Золжаргалын асрамжинд үлдээх зүйтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Цэлмэг, Б.Цэнгэг нарыг эх С.Золжаргалын асрамжинд үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Э.Болорчулуун хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгч С.Золжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Болорчулуунаас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Золжаргал, хариуцагч Э.Болорчулуун нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч зохигчид шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт С.З, Боржгон овогт Э.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Ц, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Ц, нарыг эх С.З-н асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг шүүхээр тогтоолгосон гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Э.Б-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.З нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.З-д олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН