Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0090

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 007/2014/0107/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
        Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 
Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгч Т.Энхжаргал би Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт *** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000188 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** төрсөн, эрэгтэй*** настай, бүрэн дунд боловсролтой, ***  оршин суух, *** ял шийтгэлгүй,
    Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын  15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  “күйн” бааранд бүжгийн талбай дээр хамт бүжиглэж байсан иргэн ***г үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
    Нотлох баримтын талаар:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь
бүрэн, бодитой шинжлэн судлав.
    Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр манай найз ***ын төрсөн өдөр болоод *** бид 6 бэлтгэлээ тараад “Күйн” бааранд 21 цаг өнгөрөөд орцгоосон юм. Тэнд бааранд бид нар 3 шил архи хувааж ууцгаасан бөгөөд бүжгийн талбай дээр бүгдээрээ тойрог болоод бүжиглэж байсан юм. Бид нар талбай дээр бүгдээрээ бүжиглэж байхад хажууд бас хүмүүс бүжиглэж байсан  юм. Тэгээд бүжиглэж байхад *** намайг хажуугаас биеэрээ мөрлөөд бага зэрэг түлхсэн, би түлхэгдээд ардаа бүжиглэж байсан хүмүүсийн тойрог уруу орчихсон бөгөөд миний адраас нэг залуу 2 гараараа түлхсэн, тэгэхээр нь би эргээд харахад улаан хүрэн өнгийн цамцтай залуу байхаар нь яасан гэсэн чинь нөгөө залуу доошоо хагас суучихсан, тэгэхэд нүүр нь оногдчихсон юм. *** миний ардаас тэврээд холдуулсан би нөгөө залуугийн цамцных нь ардаас бариад авахад нөгөө залуу цаашаагаа болсон, тэгэхэд нь тэр залуугийн өмсөж явсан цамц нь урагдсан, энэ үед нь би өшиглөхөд миний хөлийг тэр залуу бариад авсна юм. Тэгэхд манай найзууд салгаад холдуулсан. Би тэгээд баарнаас гараад гэр лүүгээ харьсан. Эмчилгээний зардалд хэрэглээрэй гээд 1 700 000 төгрөг бэлэн өгсөн” гэх мэдүүлэг

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр найз ***ын урилгаар “Күйвин” нэртэй баранд орсон юм. Би бүжгийн талбайд тойрог болон бүжиглэж байхдаа найз Бадрал тоглож түлхэхэд би ард байсан ***тэй нуруугаараа шүргэлцсэн юм.Би эргэж хараад яаж байнаа гэхэд ***  “яалгамаар байна” гэж дайрах үед нь би хамгаалаад цээж рүү нь түлхэхээр гараа явуултал нүүрэн тус газар нь цохино гэж мэдээгүй юм. Шүд хугарсан талаар маргааш өглөө нь мэдсэн” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр найз *** тай бүжиглэх гэж “Күйвин” нэртэй баранд орсон юм.  Бид тойрог болчихсон бүжиглэж байсан юм. Ардаас нэг залуу нуруу уруу түлхээд ороод ирэхэд би зүгээр гар бариад эсрэг талд гэрч бүжиглэсэн юм. Бүжиглэж байхад араас дахин нэг залуу унаад орж ирэхэд нь би түшээд авахад *** яаж байна аа гэж хэлээд нүүр лүү цохисон юм. Намайг өшиглөх гэтэл би хаагаад зугтаах гэтэл миний цамцнаас татаад урсан юм. Би доош буугаад нойлд орж шүдээ харахад шүд хугарсан байсан. Тухайн үед би Эргүүлийн цагдаа дуудаж орж ирэхэд *** явсан байсан. Тэр оройноо би нэгдсэн эмнэлэг орж шүдээ үзүүлсэн юм” гэх мэдүүлэг

-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараад гэртээ байхад хамт ажилладаг *** ирээд “күйн” баар орж жаахан бүжиглэй гээд 22 цагийн үед бид 2 орж нэг нэг шил пиво авч сууцгаасан юм. Тэгээд бүжиглэж байгаад надтай хамт ажилладаг *** , түүний эхнэр Халиунаа, түүний найзууд гэх 2 найз охинхыхоо хамт орж ирээд төрсөн өдөр тэмдэглэж явна гээд бид нарын эсрэг талд сууцгааж байсан юм. Бид хамт бүжиглэж байсан бөгөөд бүжгийн талбайн голд бадриун биетэй, бөх барилддаг байрын 7-8 залуучууд тойрог болоод бүжиглэж байсанв Тэд нар хажуудаа бүжиглэж байсан хүмүүсийг татаж чангаагаад өдөнгүй янзтай харагдаж байсан юм. *** *** *** болон найзуудынх нь хамт бид нар нэг тойрог болоод бүжиглэж байсан бөгөөд хажууд бүжиглэж байсан бөхчүүдийн тойргоос нэг залуу бусаддаа түлхэгдээд манай бүжгийн тойрогт ороод ирсэн ба миний урд ороод ирэхээр нь би түшээд авсан чинь яасан гэхээр нь бид нар бүжиглэж байна гээд хэлэх гэтэл шууд ам уруу цохисон. Тэгээд гэдэг рүү өшиглөхөд нь хөлийг нь хаагаад эргээд зугтах гэхэд миний ардаас татаж өмсөж явсан цамцыг маань урж, талыг нь тасдаад үлдсэн. Би тэр залууд зодуулахгүйн тулд баарнаас гарч доошоо жорлонд ороод толинд шүдээ харахад миний доод уруул язарсан, дээд талын үүдэн шүдний зүүн талын шүд хугарсан, харалдаа доод шүд нь хөдөлсөн байсан юм”гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дэх тал/,

-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 2 дугаар сарын 13ны өдөр би ажлынхаа сургалтанд суучихаад тэгээд тэр хүмүүстэйгээ 20 цагийн үед “Күйн” бааранд орцгоосон юм. 21 цаг өнгөрсөн байх, бааранд надтай өмнө нь бэлтгэл хийж байсан найзууд болох *** *** *** нар бэлтгэлээ тараад орж ирж байна. ***тын төрсөн өдөр болоод явж байна гэж хэлээд сууцгаасан. Тэгэд би өмнө нь сууж байсан хүмүүсээсээ салаад тэр хэд дээр очиж ***д нэг шил архи авч өгөөд задлаад нэг хундага тойруулж уучихаад буцаад явсан юм. Тэгээд бааранд бид нар бүжиглэцгээсэн бөгөөд манай тамирчин найзууд бас босож бүжиглэж байсан юм. Би тамирчин найзуудтайгаа бас бүжиглэж байгаад нөгөө хэдэд ажлынхан дээрээ очиж бүжиглэлээ гээд салаад явсан бөгөд очоод бүжиглэж байхад бүжгийн талбайн год хүмүүс бужигналдаад явчихсан ба харахад ***ийн ардаас тэврээд байрны хаалгаар гарах гээд явж харагдсан” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,

 -Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр би бэлтгэл дээрээ байхад манай найзууд миний төрсөн өдөр гэж эхнэрээс мэдээд бэлтгэл тарахад хамт нэг газар орж сууя гээд *** бид 7 бүжиглэж байхад *** *** 2 бие биенээ өөд өөдөөсөө тулж бүжиглэж харагдсан бөгөөд би тэр үед хажуудаа байсан таньдаг хүнтэйгээ юм яриад бүжгийн тойргоос гараад зогсож байсан юм. Нэг харсан чинь бужигнаад явсан ба ***г *** араас нь тэвэрсэн зогсож байхаар нь би яасан, юу болсон бэ гээд нэг зүс харсан цагдаад ажилладаг залуугаас асуусан чинь танай найз чинь манай цагдааг цохичихлоо гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Эн үед тэр бөхчүүдээс нэг хар бараан фудволк өмссөн залуу нь бид нарын бүжиглэж байсан тойрог уруу нэгэндээ түлхэгдсэн бололтой орж ирээд ***г нуруугаараа түлхсэн. Бат-Ирээдүй араас нь биеийг нь түшсэн байдалтай зогсож байсан бөгөөд нөгөө зулуу эргэж харснаа шууд ***ийн нүүр үрүү нь цохисон. Тэгэхэд нь ***  цаашаа холдоход бүжиглэж байсан хүмүүс зодоон боллоо гээд бужигналдаад явчихаар нь *** *** бид нар тэнд зохицуулалт хийж холдуулсан юм” гэсэн мэдүүлэг” гэх мэдүүлэг /хэргийн 23 дах  тал/, 
Гэрч *** ийн  мөрдөн байцалтын шатанд өгсөн: “*** *** , 2 бие биенээ хажуугаасаа түлхэлцээд бүжиглэж байснаа *** *** биеэрээ түлхээд хажуугийн бүжиглэж байсан тойрог  уруу оруулчихсан. Тэгэхэд *** г араас нь харахад нэг намхан залуутай маргаж байгаа бололтой зогсож харагдсан ба би очоод *** гийн ардаас нь суган доогуур нь тэврээд буцаад явах гэхэд цаана нь зогсож байсан залуу *** гийн нэг хөлийг нь барьчихсан зогсож байсан юм…” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх хуудас/
Гэрч *** ын мөрдөн байцаалт шатанд өгсөн: “…Бүжгийн талбай дээр *** миний зүүн гар талд бүжиглэж байсан ба энэ үед бөхчүүдийн тойргоос хар бараан хувцастай нэг биерхүү залуу бусадда түлхэгдээд *** бид хоёрын хоорондуур унах шахаад орж ирсэн юм. Тэгэхэд *** тэр залуугийн өөдөөс тосоод гараас нь бариад авсан чинь тэр залуу 2 гараа өргөж дээшээ болгосноо шууд *** ийн нүүр рүү цохисон юм. Тэр үед *** бид нарт түрүүн намайг цохидог залуу шудийг маань хуга цохичихлоо гэж хэлээд хугарсан шүдээ харуулж байсан юм…” гэх мэдүүлэг 
Гэрч О*** ны  мөрдөн байцаалт шатан өгсөн: “…Тэгэхэд бөхчүүдийн дундаас нэг залуу бусаддаа түлхэгдээд манай бүжгийн тойрогт ороод унах шахаад ороод ирэхэд  хажуугаас нь *** гараараа түшээд зогсооход нөгөө залуу нь эргэж харснаа шууд *** ийн нүүр үрүү гараараа цохисон. Тэгээд бөөөн бужигнаан болоод явчихаар нь би айгаад суудал уруугаа явчихсан юм..” гэх мэдүүлэг /хэргийн 28 дах тал/
 
Гэрч *** ын  мөрдөн байцаалт шатанд өгсөн: “…Тэгтэл бөхчүүдийн нэг нь бид нарын бүжгийн тойрог уруу түлхэгдсэн бололтой *** г түлхээд нэг хар бараан фудволктой залуу ороод ирсэн. Тэгэхэд *** г тэр залуугийн нуруу орчим нь түшиж зогсоосон. Гэтэл нөгөө залуу эргэж харснаа шууд *** ийн нүүр үрүү нь цохиод дахиад цохих гэхэд нь ***  бид нар тэр залууг татаж зогсооход нэг бөх залуу ирээд нөгөө цохидог залууг араас нь тэврээд холдуулсан юм. Тэр үед *** цаашаагаа гүйгээд явахад нь араас нь би очиход *** ийн цамц нь урагдсан, амнаас нь цус гарсан байсан юм. Тэгэхэд нь би яасан бэ гэхэд тэр залуу миний шүдийг хуга цохичихлоо гээд шүдээ үзүүлэхэд *** ийн үүдэн 1 ширхэг шүд нь гол хэсгээрээ хугарсан харагдсан юм. Би тэр үед *** д цамц нь урагдсан байсан болохоор өөрийнхөө өмсөж явсан пиджакийг өмсгөсөн юм…. Гэх мэдүүлэг / хэргийн 29 дугаар хууда/,
Гэрч *** ийн   мөрдөн байцаалт шатанд өгсөн: “…нэг хар бараад хувцастай нилээн согтуу залуу нуруугаараа түрээд бид нарын тойрог уруу ороод ирсэн юм. Тэгэхэд *** той хамт ажилладаг, дараа нь нэрийг нь *** гэж мэдсэн залуу нөгөө залууг араас нь гараараа зогсооход тэр бөх залуу эргэж хараад нэг юм хэлснээ нүүр нь цохисон. Тэгэхэд араас нь ба өшиглөхөд тэр цохиулдаг залуу цаашаагаа зугтаад тэнд бөн бужигнаан болсон. Дараа нь тэр *** гэдэг залууг харахад цамцных нь энгэр нь болон ар хэсэг нь урагдаж салбайсан, амнаас нь цус гарсан харагдсан юм… гэх мэдүүлэг /хэргийн 30 дугаар тал/
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Тэгэхэд хар бараан хувцастай биерхүү *** г нуруугаараа түлхээд бүжгийн талбайн голд орж ирэхэд нь  той хамт ажилладаг гэсэн залуу хажуугаас нь гараараа тосоод зогсооход нөгөө хар хувцастай залуу эргэж харснаа нэг юм хэлээд нүүр нь цохисон… дараа ь би нөгөө цохиулдаг цагдаа залууг харахад амнаас нь цус, цамцных нь энгэр цус болсон, цамц нь урагдчихсан байсан юм”…гэсэн мэдүүлэг / хэргийн 31 дэх тал/,
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энэ үед хар бараан хувцастай том биетэй залуу нуруугаараа түлхээд манай бүжгийн тойргийн голд шахуу орж исрэн ба тэгэхэд нь *** той хамт ажилладаг гэсэн залуу хажуугаас нь гараараа түшиж зогсоогоод миний найз  эндээс гарна уу гэж хэлэх шиг болсон юм. Тийм байдалтай харагдсан юм, хөгжим чанга байсан учир согсогдоогүй, Гэтэл нөгөө хар хувцастай бөх байрын залуу эргэж харснаа шууд цагдаа залуугийн нүүр нь цохисон.… Дараа нь би нөгөө цохиулдаг цагдаа залуутай жорлон ордог шатан дээр тааралдахад амнаас нь цус гарчихсан, өмсөж явсан цамц нь урагдсан зогсож байсан…” гэх мэдүүлэг /хэргийн 32 дах тал/

-“*** н биед үүдэн 1 шүдний булгарал, 1 үүдэн шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шүүх эмнэлгийн шинжээчийн №263 тоот дүгнэлт /хэргийн 34 дэх тал/ зэрэг болно.,
    Шүүгдэгч ***  нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Күйн” нэртэй шөнийн клубийн бүжгийн зааланд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ***ийн нүүрэн тус газар цохьж, үүдэн шүдийг нь булгалан хөнгөн гэмтэл учруулан  догшин авирлаж, танхайрсан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох
баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудасны үзлэг хийсэн тэмдэглэл, 
18-19 дүгээр хуудасны хохирогч *** ийн мэдүүлэг, 
21 дүгээр хуудасны гэрч *** ын мэдүүлэг, 
22 дугаар хуудасны гэрч *** ын мэдүүлэг, 
23 дугаар хуудасны гэрч *** ийн мэдүүлэг,
24 дүгээр хуудасны гэрч *** ийн мэдүүлэг,
26 дугаар хуудасны гэрч *** ын мэдүүлэг, 
28 дүгээр хуудасны гэрч *** ы мэдүүлэг, 
29 дүгээр хуудасны гэрч *** ын мэдүүлэг,
30 дүгээр хуудасны гэрч А*** ийн мэдүүлэг, 
31 дүгээр хуудасны гэрч *** ийн мэдүүлэг, 32 дугаар хуудасны гэрч Отгонтуяагийн мэдүүлэг, 
34 дүгээр хуудасны Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлт, 
36 дугаар хуудасны шүүх эмнэлэгийн 263 тоот дүгнэлт, 
43 дугаар хуудасны ***г сэжигтэнээр байцаасан тэмдэглэл, 
46 дугаар хуудасны яллагдагчаар байцаасан тэмдэглэл,
 Хавтаст хэргийн 4 дүгээр хуудасны *** ийн мэдүүлэг,
10 дугаар хуудасны 120.000 төгрөгний цамцны үнэлгээ, 
12 дугаар хуудасны эмчийн магадлагаа, 
14 дүгээр хуудасны “Сонгодо” эмнэлгийн баримт, 
16 дугаар хуудасны 3 сарын 22-ны өдөр 80.000 төгрөгний бензен хийлгэсэн баримт, 21 дүгээр хуудасны гэрч *** ын мэдүүлэг, 
22 дугаар хуудасны гэрч Чинбатын мэдүүлэг, 33 дугаар хуудасны гэрч *** ын мэдүүлэг, 15-р багын засаг даргын тодорхойлт,
 51 дүгээр хуудасны цагдаагийн ерөнхий газрын ял шалгах хуудас, 
1700000 төгрөг хүлээлгэж өгсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл
журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд
хангалттай гэж дүгнэв.
Шүүгдэгч *** нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Күйн” нэртэй шөнийн клубийн бүжгийн зааланд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан догшин танхайрах явцдаа хохирогч *** ийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
    Хохирогч *** нь  шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож, цаашид  1 имплант /шүдний суулгац/ хийхэд гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаархи нотлох баримтуудыг ирүүлээгүй, дээрхи эмчилгээ бодитоор хийгдээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах
төлбөр байхгүй байна. 
Хохирогч гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч  ***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалгэж үзэв.

     Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан цоохор өнгийн уранхай цамцыг шийтгэх тогтоол хүчин төглдөр болмогц устгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297,298 дугаар 
зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 
    
    1. Шүүгдэгч ***г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
  
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ***д 3 жил 6 сар /гурван жил нэг сар/ хорих ял оногдуулсугай.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүд хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ***д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/   хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1. 51.4, 61.5-т зааснаар ***д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацааг 1/нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан цоохор өнгийн цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар цаашид гарах  эмчилгээний зардлын талаар нотлох баримт бүрдүүлсний эцэст нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж.    

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

    

ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ