Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0091

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0098/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
        Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000238 дугаартай хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр *** төрсөн, *** , ***  настай, бүрэн бус дунд боловсролтой, ***  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч *** нь согтуугаар 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн *** тоотод иргэн ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаан биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр манай 2 найз 2 шил архи бариад манайд орж ирээд ууцгаасан юм. Манай хүүхэд 7 сартай, би хүүхдээ өөрөө хардаг юм. Эмчилгээний зардалд 460.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2014 оны 3 дугаар сарын 20-ны орой гэртээ найз ***ын хамт байж байхад найз *** *** нар орж ирээд бид дөрөв хоёр шил 0.75 граммын архи хувааж ууцгаасан юм. Тэгээд ***  бид хоёр архиндаа согтоод тасраад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд ***  намайг түлхэж унагахад миний баруун гарын бугалга хэсэг хөндүүр оригсон. Тэр үед би Уранчимэгт  хандаж  миний  гар  сонин  болчихлоо  гэж хэлэхэд миний гэмтсэн гарнаас бариад мушигсан. Тэр үед би ёо авраарай гэж орилоход *** сэрээд ***ийг надаас холдуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дахь тал/ 
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2014 оны 3 дугаар сарын 19-ний орой Улаанбаатар хотоос Шарын гол суманд ирээд найз ***, *** нарын хамт бүжгэнд ороод бүжигнээс гарч ирээд ***гийн гэрт орж архи ууж, унтаж амарсан юм. Тэгээд өглөө босоход Уранчимэг гараад явчихсан байсан. Тэгээд *** дэлгүүр онгойх үед гадагшаа гарч нэг шил 0.75 граммын архи авч орж ирээд нөгөө архиа хувааж ууж дуусаад дахин хоёр шил архи авч хувааж уусан юм. Тэгээд би тасраад унтаж байгаад нэг сэрэхэд цагдаа нар ороод ирчихсэн ***ийг аваад гарч байсан юм. Тэгээд ***аас юу болсон талаар асуухад ***гийн гарыг *** хугалчихсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/ 
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2014 оны 3 дугаар сарын 20-ны орой найз ***гийн хамт гэрт байж байхад гаднаас найз *** нар хоёр шил архи барьчихсан орж ирсэн юм. Тэгээд бид нар авчирсан архийг хувааж уусан. Тэгээд *** бид гурав согтоод тасраад уначихсан байсан. Нэг сэрэхэд *** , *** гийн хажуу талд чи хүн доромжилдог хэн бэ гээд өшиглөөд зогсож харагдсан юм. Тэр үед *** миний гарыг хугалчихлаа гээд уйлаад байсан. Тэгээд *** гэрээс гараад удалгүй буцаж орж ирээд байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд Уранчимэгийг бариад авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/ 
“***ийн биед шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх ¹337 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16 дахь тал/  
    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь согтуугаар 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ***  тоотод иргэн ***тэй  маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаан биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    
    
    Иймд шүүгдэгч ***гийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
    Хохирогч *** нь шүүх хуралдаанд хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Б.Уранчимэгийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.    
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***т бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ***т 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй *** хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил /нэг жил/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    6. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг ***т   мэдэгдсїгэй.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ