| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00362/И |
| Дугаар | 00399 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00399
| 020 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00399 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: УлаанБ хотын СүхБ дүүрэгт байрлах, М корпораци ХХК //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Тулгын ... айлын ... тоотод оршин суух, Ж овогт Бын Ц //-т холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 321,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 48,149 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 113,642 төгрөг, нийт 482,791 /дөрвөн зуун наян хоёр мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00362/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30533103 тоот гэрээ байгуулан 94651144 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан LG K4 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануул Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 321,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 48,149 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 113,642 төгрөг, нийт 482,791 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б овогтой Ц нь М корпораци ХХК-тай байгуулсан 30533103 тоот гэрээний үлдэгдэл төлбөрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 321,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн дүнгийн 321,000 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Б.Цагаандэргэр нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М корпораци ХХК нь Б.Ц надаас зээлээр худалдаж авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 161,791 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би М корпораци ХХК-иас LG К4 маркын гар утас зээлээр худалдаж авсан нь үнэн болно. Иймд миний бие нь зээлээр худалдаж авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 161,791 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М корпораци ХХК нь Б.Цт холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 321,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 48,149 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 113,642 төгрөг, нийт 482,791 /дөрвөн зуун наян хоёр мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 321,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 161,791 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 161,791 /нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун ерэн нэг/ төгрөгийг нэхэмжлэгч М корпораци ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,134 /арван таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийн тал хувь болох 7,567 /долоон мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 7,567 /долоон мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Цээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,567 /долоон мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Ц нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар эхэмжлэгч М корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цт холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 321,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 48,149 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 113,642 төгрөг, нийт 482,791 /дөрвөн зуун наян хоёр мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлагатай, 161,791 /нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 161,791 /нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун ерэн нэг/ төгрөгийг нэхэмжлэгч М корпораци ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,134 /арван таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийн тал хувь болох 7,567 /долоон мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 7,567 /долоон мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Цээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,567 /долоон мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ