Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0092

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0088/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Хохирогч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
        Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000145 дугаартай хэргийг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** ны өдөр төрсөн, *** настай, *** *** дээд боловсролтой, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5508000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч *** нь 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр *** тоотод байх өөрийн гэртээ ***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2 найзтайгаа гэртээ ороод юм яриад сууж байхад *** хүүхэдтэйгээ ирсэн. 

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Tsolmon  99.1.doc.docx
Тэгээд муухай харлаа гээд тухайн үед бас түлхэж унагаад аавын өрөө рүү орж таягийг нь аваад газар чулуудсан. Урангоог цохисоноо сайн санахгүй байгаа юм.” гэх мэдүүлэг,

-Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 2 хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад очоод тариа хийе гэж бодсон юм. Тэгээд над руу муухай хараад олон юм яриад байхаар нь ***той маргалдахад намайг түлхэж унагаад, өвөөгийн өрөө рүү орсон чинь намайг таягаар цохисон.” гэх мэдүүлэг,

-Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 21 дэх тал/,
-“*** ийн биед зулайн хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх сорви гэмтэл нь 2014 оны 1 сарын 28-нд үүссэн байх боломжтой. Дээрх сорви гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх хохирогч ***ийн биед үзлэг хийж гаргасан 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23 дахь тал/,
-“*** ийн биед 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зулайн хуйханд шарх гэмтэл учирчээ. Уг зулайн хуйханд үүссэн шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 204 тоот дүгнэлт нь үндэслэл муутай байна. 2014 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 254 тоот дүгнэлттэй санал нэг байна.” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 383 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 75 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр *** тоотод байх өөрийн гэртээ ***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид  нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч ***д холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

    Шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

    Хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч *** нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ***ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5508000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд уг ялаа эдэлж дууссан байна.

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, гэр бүлээсээ ганцаараа ажил төрөл эрхэлж амьдралаа авч явдаг зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурьдаад
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч ***д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /192000x5=960000 есөн зуун жаран мянга/ торгох ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ***д мэдэгдсүгэй.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Я.ТУУЛ