| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00366/И |
| Дугаар | 00401 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00401
| 2020 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00401 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах, М корпораци ХХК //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт оршин суух, Бээл овогт А-ын Д //-т холбогдох,
зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 586,709 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 117,075 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 73,088 төгрөг, нийт 776,872 /долоон зуун далан зургаан мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00366/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41034895 тоот гэрээ байгуулан 99579764 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y7 /2019 black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 586,709 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 117,075 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 73,088 төгрөг, нийт 776,872 /долоон зуун далан зургаан мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Д нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Д нь М корпораци ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Би уг М корпораци ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 776,872 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М корпораци ХХК нь А.Дт холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 586,709 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 117,075 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 73,088 төгрөг, нийт 776,872 /долоон зуун далан зургаан мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 586,709 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 117,075 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 73,088 төгрөг, нийт 776,872 /долоон зуун далан зургаан мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч М корпораци ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,195 /хорин гурван мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийн тал хувь болох 11,597.5 /арван нэгэн мянга таван зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,597.5 /арван нэгэн мянга таван зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Дээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,597.5 /арван нэгэн мянга таван зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч А.Д нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар эхэмжлэгч М корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Дт холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 586,709 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 117,075 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 73,088 төгрөг, нийт 776,872 /долоон зуун далан зургаан мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 776,872 /долоон зуун далан зургаан мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч М корпораци ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,195 /хорин гурван мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийн тал хувь болох 11,597.5 /арван нэгэн мянга таван зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,597.5 /арван нэгэн мянга таван зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Дээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,597.5 /арван нэгэн мянга таван зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ