| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00389/И |
| Дугаар | 142/ШЗ2020/00481 |
| Огноо | 2020-04-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 142/ШЗ2020/00481
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Амарын гудамж Харх ХХК-ний байранд байрлах, “Г ” ХХК-ийн Орхон салбар нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, 2 дугаар баг, 5 дугаар байр 10 тоотод оршин суух Б.Б
Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, 2 дугаар баг, 5 дугаар байр 10 тоотод оршин суух А.О нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 16 879 708.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч бөгөөд хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, А.О нар нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ4005119573 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэй цалингийн зээлийг авсан болно. Б.Б нь ажлаас гарч цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байгаа юм. А.О нь Жаргалант сумын Бүрэн дунд сургуульд бага ангийн багш албан тушаалд ажилладаг. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тус цалингийн зээл нь 204 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 15 650 936.35 төгрөг, хүү 1 217 702.76 төгрөг, торгуулийн хүү 11 069.01 төгрөг нийт 16 879 708.12 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Хариуцагч нарт зээл дуудах мэдэгдэл хүргүүлсэн боловч ахиц гараагүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтэй. Иймд Б.Б, А.О нараас зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөрт нийт 16 879 708.12 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч А.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бэгз овогтой Б.Б, Аюуш овогтой А.О бид хамтран 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г наас 17 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 60 сарын хугацаатай авсан бөгөөд уг зээлээ хугацаанд нь төлж байгаад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа халагдаж үүнээс хойш буюу сүүлийн 6 сард зээлээ төлж чадаагүй болно. Г наас нэхэмжилж байгаа энэхүү 16 879 708.12 төгрөгийг бүхэлд нь одоо төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь уг зээл 60 сарын хугацаатай бөгөөд 2024 онд хугацаа нь дуусах болно. Харин график зөрчсөн төлөгдөөгүй мөнгийг төлж цаашид графикийн дагуу зээлээ төлөх хүсэлтэй байна. Б.Б нь ажилд орсон тул цалингаа авч, зээлээ төлж байх болно гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ний Орхон салбар нь хариуцагч Б.Б, А.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 16 879 708.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрөө төлөөд гэрээний хуваарьт заасны дагуу зээлээ үргэлжлүүлэн төлөх хүсэлтэй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Г зээлдэгч Б.Б, А.О нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ4005119573 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулагдан 17 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан байх ба уг гэрээ байгуулагдсан хийгээд мөнгөн дүнгийн талаар талууд маргаагүй.
Зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээтэй ба зээлдэгч Б.Б ажлаасаа халагдсаны улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн эргэн төлөлтийн хуваариа зөрчсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч “ Г ” шаардах эрхтэй.
Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн нь нотлогдож байгаа хэдий ч банкнаас зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар тайлбарлан нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг хүргүүлсэн гэх боловч хариуцагч Б.Б мэдэгдлийг хүлээн аваагүй, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдэлд хэдний өдрийн дотор үүргээ гүйцэтгэх нь тодорхойгүй, 2019 оны 12 дугаар сарын 10-ны дотор үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдлийг хэзээ хүргүүлсэн нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй байна.
Иймд хариуцагч Б.Б, А.О нараас зээлийн хугацаа хэтэрсэн төлбөрт нийт 1 942 557.13 төгрөг / үндсэн зээлийн төлбөрт 713 785.36 төгрөг, хүүний төлбөрт 1 217 702.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11 069.01 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч “Г ” ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 937 150.99 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч нар зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үр дагавар үүсгэж дахин нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241 898.55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 46 030.91 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.