Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0095А

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 007/2014/0108/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал, 
Улсын яллагч Б.Сүрмандах
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнт ***д холбогдох 201409000267 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхээс хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***-ний өдөр төрсөн, *** настай, ***, бүрэн бус дунд боловсролтой, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч *** нь 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож яваад ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө: Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д заасан “жолооч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2 бүлгийн 2.1а-д заасан “ Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд  тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж ***  тоот хашааны хаалгыг мөргөж, хаалганы цаана байсан иргэн *** хаалганд даруулж биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан, 
-Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.в-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх үүрэг хүлээнэ” мөн дүрмийн 2.5.а-д”Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 4 сарын 02-ны өдөр дотор таксинд явж байсан чинь манай нэг найз дуудсан. Машины мотор тайлаад өг гээд. Тэгээд нэг шил архи гаргаж ирээд хувааж уусан. Тэгээд найзындаа хүнсний тэнд очоод ухрахад хойд айлын хашаа мөргөсөн. Тэгээд таньдаг айлын хашаа байхаар нь эргэж ирээд уулзана гээд явсан. Тэгээд байж байсан чинь замын цагдаагийн машин ирээд чи хүн дайрсан байна гэсэн тэгээд  намайг аваад явсан” гэв,
 
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад шатанд мэдүүлэхдээ: “2014 оны 4 сарын 02-ны өдөр би дотор таксинд явж байсан чинь найз *** нэг утаснаас залгаад “Чи манай гэрт хүрч ирээд миний портер маркийн машины моторыг цуг тавилцаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тэднийд өглөө 10 цагийн үед очсон юм. Тухайн үед машиных нь моторыг нь ***ш, түүний найз нь гэх хоёр залуу, бид дөрөв хамт тавилцаж дууссан юм. Тэгээд дуусаад байж байтал Нямдаш хамт мотор тавилцсанд баярлалаа гээд нэг шил 0.5 литрийн архи архи гаргаж ирэн хувааж уухаар болсон. Тэр архинаас нь тэр хоёр залуу уугаагүй Нямдаш бид хоёр хувааж уусан юм. Нямдаш бид хоёрыг архи уугаад сууж байхад тэр хоёр залуу явах гээд юм яриад сууж байсан юм. Тэгээд тэр архиа ууж дуусчхаад би тэдний гэрээс 16 цаг өнгөрч байхад *** тай хамт өөрийн*** улсын дугаартай мөнгөлөг өнгийн *** маркийн автомашинаа жолоодоод Дархан сумын 5 дугаар баг, Хүнсний гудамжинд байдаг найз болох ***гийн гэрт хамт очсон юм. Тэгээд Оччихоод ***гээс *** төмөр цоолдог дриллийг нь гуйсан чинь *** өгөөгүй юм. Тэгээд өгөхгүй болохоор нь бид хоёр эргээд шууд гараад яваад өгсөн юм. Тэгээд бид хоёр машиндаа суугаад тэдний гудамжны хамгийн өргөн хэсэгт нь очиж эргэж эргэх үйлдэл хийх үед нэг айлын хашааг би машиныхаа хойд хэсгээр мөргөсөн юм. Тэгээд эргээд хөдлөөд яваад өгсөн юм” гэх мэдүүлэг,
- хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”..Солонгоог явах үед нь гаргаж өгөх гээд 17 цагийн орчим гэрээсээ гараад 2 сартай хүүхдийг нь тэврээд явж байсан. Ингээд хашааны хаалга онгойлгох гээд байж байхад манай хашааны гадаа нэг машин эргэх үйлдэл хийж байсан юм. Тэгээд миний урдаас хашаа түрж орж ирээд би тэр хашаанд даруулаад газар унасан юм. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Хашааны хаалганы шон мод миний толгой дээрээс унаад зүйн талын хөмсөгний дээд хэсэгт зөндөө том хавдчихсан байсан мөн зүүн талын доод хэсэгт амьсгалж болохгүй өвдөж байсан. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Манай хашааны гадаа ***маркын авто машин эргэж байгаа юм байна даа гэж харж байсан. Ухрах үйлдэл хийж байсан болохоор ар талаараа хашаа мөргөсөн байх гэж бодож байгаа. Тухайн хашаа мөргөсөн авто машин хашаа мөргөчхөөд явчихсан байсан. Манай нөхөр тухайн авто машины номерыг харсан болохоор цагдаад дуудлага өгсөн байсан. *** гэх залуу надад хийгдэж буй эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь өгч байгаа цаашид миний эмчилгээ үр дүнд хүрээд биеийн байдал зүгээр болохын бол гомдол санал гээд байх зүйл алгаа. Би өөрт  нь энэ талаар сайн хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/,
 
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.Би тэр өдөр *** тоотод байх хашаандаа машины мотор сольж байгаад мотор өргөх хүн хэрэг болохоор нь ***ийг хүрээд ирээч гээд дуудсан юм. Ингээд *** 11 цагийн орчим л ирсэн байх гэж бодож байна. Тэгээд мотороо угсарч дуусчхаад ***  бид 2 хамт 1 шил архи хувааж уусан юм. Тэр архийг дуусчхаад *** гэртээ харина гээд байхаар нь чи одоо архи уучихсан юм чинь машинаа орхиод яв гэж хэлсэн чинь зүгээрээ машинтайгаа явчихна гээд байхаар нь би машинд нь суугаад явсан. Тэгээд бид 2 Дархан сумын 5 дугаар баг хүнсний арын толгой дээр байх нэг айлд очсон чинь нэг эмгэтэй гарч ирээд ***ийг архи уучихсан бай гээд гэртээ оруулаагүй юм. Ингээд *** машинаа асаагаад эргэх үйлдэл хийж байхдаа арын айлын хашааг бөгсөөрөө мөргөчхөөд тэр чигээрээ *** явчихсан. Айлын хашаа мөргөчхөөд цаашаа хөдлөх үед дотроос нь хүн гарч ирээд хөөе гээд хашхирсан чинь *** таньдаг айл байна эргэж ирээд янзлаад өгчихнө гэж хэлээд цаашаа явж байсан чинь биржийн урд цагдаа зогсоогоод баригдсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дэх тал/,
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр манай хүүхэд *** 2 хүүхдийн хамтаар буцахад гаргаж өгөх гээд 17 цаг 10 минутын орчим гэрээсээ гараад хашааны хаалга уруу дөхөж явтал гудамжинд байсан 1 машин ухарч байгаад хашааны хаалга мөргөөд дотогшоо унахад нь манай эхнэр *** 2 сартай хүүхэд тэвэрчихсэн байсан болохоор хашаанд даруулаад газар унасан юм. Би тэр мөргөсөн машиныг араас нь гараад хаширсан чинь зугтаагаад явчихсан юм. Номерыг харсан чинь *** улсын дугаартай “***” маркын саарал өнгийн авто машин байсан. Манай эхнэр ***хашаанд даруулж унахдаа зүүн нүдний дээд яс нь хугарчихсан байсан. Мөн нуруу хөл гар зэрэг нь нэлээн гэмтсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
 
-Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэнэт тас няс гэсэн чимээ гарахаар нь юу болсон юм бэ гээд эргээд харсан чинь хашааны хаалга дотогшоо нураад уначихсан ээж газар хашаанд даруулаад газар уначихсан байж байсан. 2 сартай хүүхдэд одоохондоо мэдэгдэхээр ямар нэгэн гэмтэл байхгүй байгаа. Тухайн үед өлгийтэй явж байсан болохоор тэр нь гэмтэл аваагүйд нөлөөлсөн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
 
- Наранцэцэгийн биед дух ясны шугаман хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шуу, баруун зүүн өвдгөнд цус хуралт, нуруу, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд  зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх 2014 оны 04 сарын 07-ны өдрийн 392 тоот шинжээчийн дүгнэлт /хх 27-28/  
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-6 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-8 дах тал/,
-Ослын дүгнэлт /хэргийн 20-22 дахь тал/,
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 18 дахь тал/,
-Хохирогч ***ийн өвчний түүх /хэргийн 31-37/,
-илтгэх хуудас /хэргийн 71 дэх тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дэх тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 57 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар ***маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-а-д заасан “жолооч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2 бүлгийн 2.1а-д заасан “ Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд  тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, иргэн ***ийн биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг, 
 -Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.в-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх үүрэг хүлээнэ” мөн дүрмийн 2.5.а-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдэл тус бүрийг  зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуугаар үйлдсэн, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 49 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д***гээс “миний бие эмчилгээний зардалд 300 000 төгрөг авсан одоо надад нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй “гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хятад улсад үйлдвэрлэсэн 30 000 төгрөгийн үнэ бүхий гар утас  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ***ид  хамт буцаан өгөхөөр шийдвэрлэж,  *** дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг , зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ***ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 / нэг/ жил, 10 /арав / хоног хорих ялаар мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/  жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг , мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 / нэг/ жил, 10 /арав / хоног хорих ялд багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 1 / нэг/ жил, 10 /арав / хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 / нэг/ жил, 10 /арав /хоногийн  хугацаагаар  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ийн ***  дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт хүргүүлсүгэй.
 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эрүүгийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн ***  дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ буцаан өгч, Хятад улсад үйлдвэрлэсэн 30 000 төгрөгийн үнэ бүхий гар утас битүүмсжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 791 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
 
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар  ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн  216.2-т зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар  оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд  хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч ***  нь энэ хэрэгт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг  дурдсугай.
 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***ид  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
  
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНЖАРГАЛ