Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2013/ШЦТ/1

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/006/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Хохирогч *******.,

Шүүгдэгч*******. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт*******.ад холбогдох 201209000652 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн ....суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын . тоотод оршин суудаг, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн .....ны өдрийн .... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, М овогт*******. /..../

Шүүгдэгч*******. нь .... оны ....дүгээр сарын ....-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч *******.ыг албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч*******.аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед 1 шил архи уугаад гэртээ орох гээд байж байхад манай цайны газрын тогооч дуудаад урд талын цонхон дээр цагдаа таныг дуудаж байна гэсэн. Тэгээд гараад ир гээд намайг цагдаагийн хэлтэс рүү явъя гэсэн. Би одоо согтуу байна, маргааш дуудсан цагт чинь яваад очъё гэсэн. Тэгээд бид хоёр явна явахгүй гээд маргалдаад зууралдаж байтал цас орсон байсан учир *******. зам дээр халтираад уначихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.   

 

Хохирогч *******.аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр орон нутгийн сонгууль болж байсан. Би авто зам дээр үүрэг аваад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан. Шөнө 22 цагийн үед зөв талын их гэрэл нь асахгүй 00-53 дугаартай тээврийн хэрэгсэл явж байхаар нь шүгэлдэж, анивчдаг гэрэлтэй дохиураар дохиход зогсоогүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байсан учир би энэ талаар эргүүлийн албан хаагчиддаа мэдэгдсэн. Түүнээс хойш 1 цаг 30 минутын дараа дахиад явж байхад нь дохиход бас зогсоогүй. Зам халтиргаатай байсан учир араас нь машинтай хөөгөөгүй юм. Тэгээд маргааш эрүүлд нь очиж уулзъя гэж бодсон. Маргааш нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед байрных нь урд очиход машин нь байсан. Зочин бууз 2 гээд цайны газар нь очоод*******.ыг дуудахад гарч ирэхээр нь өчигдөр шөнө болсон асуудлын  талаар хэлсэн. Гэтэл би одоо согтуу байна гэсэн. Тэгээд бичиг баримтаа шалгуулчих гэхэд шалгуулаагүй. Тэгээд хэлтэс рүү явъя гэхэд явахгүй гээд маргалдсан. 150-аад метрийн зайтай явж байгаад маргаан ширүүссэн. Тэгж байх хооронд намайг тэвэрч авсан юм. Би тавиулах гээд ноцолдох үед унаад гар хугарсан маягтай байсан. Тэгээд Дарханы эмнэлэг рүү яваад үзүүлэхэд тохойны үеэр мултарсан байсан. Б.Б.аас хохирол төлбөрт нийт 662.000 төгрөгийг авсан. Цаашид гомдол санал байхгүй гэв.

Шүүгдэгч Б. нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч *******.ыг албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Шүүгдэгч*******.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед 1 шил архи уугаад гэртээ орох гээд байж байхад манай цайны газрын тогооч дуудаад урд талын цонхон дээр цагдаа таныг дуудаж байна гэсэн. Тэгээд гараад ир гээд намайг цагдаагийн хэлтэс рүү явъя гэсэн. Би одоо согтуу байна, маргааш дуудсан цагт чинь яваад очъё гэсэн. Тэгээд бид хоёр явна явахгүй гээд маргалдаад зууралдаж байтал цас орсон байсан учир *******. зам дээр халтираад уначихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч *******.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маргааш нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед байрных нь урд очиход машин нь байсан. Зочин бууз 2 гээд цайны газар нь очоод*******.ыг дуудахад гарч ирэхээр нь өчигдөр шөнө болсон асуудлын  талаар хэлсэн. Гэтэл би одоо согтуу байна гэсэн. Тэгээд бичиг баримтаа шалгуулчих гэхэд шалгуулаагүй. Тэгээд хэлтэс рүү явъя гэхэд явахгүй гээд маргалдсан. 150-аад метрийн зайтай явж байгаад маргаан ширүүссэн. Тэгж байх хооронд намайг тэвэрч авсан юм. Би тавиулах гээд ноцолдох үед унаад гар хугарсан маягтай байсан. Тэгээд Дарханы эмнэлэг рүү яваад үзүүлэхэд тохойны үеэр мултарсан байсан. Б.Б.аас хохирол төлбөрт нийт 662.000 төгрөгийг авсан. Цаашид гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

 -Гэрч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгэхэд ард хүүе болиоч ээ гэсэн эмэгтэй хүний дуу гарсан. Тэгээд л би утсаар ярьж дуусаад эргэж харахад төв талбайн урд байдаг садны хойт талд Ш. ах газар уначихсан газраас босож харагдсан. Харин Б. нь 9-р байрны тийшээ чиглэлд ганцаараа явж байсан. ...Ш. ах баруун тохойноосоо барьчихсан газраас босож ирээд ёолоод байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

   -Гэрч Ч.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд би явж байгаад эргээд харахад төв талбайн урд байдаг садны хойд үзүүр талд Ш. ах газар уначихсан газраас босож харагдсан. ...Ш. ах баруун гарын тохойноосоо барьчихсан газраас босож ирээд ёолоод байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,

    -Гэрч М.В-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө 00 цаг өнгөрч байхад ахлах ахлагч Ш. станцаар Б. гэгч хувийн машинтайгаа явж байхад нь шалгах гээд зогсох дохио өгөхөд зогсохгүй Шаазгайтын гэр хороололын чиглэлд явчихлаа гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,

   -Гэрч С.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд цааш явж байгаад дахин харахад цагдаа, нөгөө залуу 2 давхралдаад газар унаж байгаа харагдсан. Тэгээд цагдаа нь доор нь ороод, дээр нь нөгөө залуу унасан харагдаж байсан. Тэгээд газраас нөгөө залуу нь босоод дараа нь нөгөө цагдаа нь бас өрөөсөн гараа нэг гараараа барьчихсан босож ирсэн. Тэр үед нь харахад тэр цагдаа нь Ш. цагдаа байсан. ...Ш. цагдаа гараа бариад явж байснаа гар хугарчих шиг боллоо гэж хэлж байсан.“ гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,

    - Хохирогч *******.ын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 986 дугаартай актад: ”*******.ын биед баруун гарын тохойны үений мултралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно/хэргийн 30 дахь тал/ гэх дүгнэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Б. нь 2012 оны 11 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч *******.ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний бие мах бодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Шүүгдэгч*******. нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 сарын 21-ны өдрийн 119-а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар уг ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан боловч хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2009 оны 7 сарын 9-ны өдрийн/ 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар өршөөлд хамрагдсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

  Хохирогч *******. нь хохирол төлбөрт нийт 662.000 төгрөг авсан, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгч байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэстэй байна.

  Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгч*******.ыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч*******. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч*******. нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М овогт*******.ыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч М овогт*******.ыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч*******.ад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч *******. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар*******.ад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан*******.ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг*******.ад мэдэгдсүгэй.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл*******.ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                        Я.ТУУЛ