Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0098

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


          Хэргийн индекс: 007/2014/0104/Э

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагч Д.Энхтуяа, 
Шүүгдэгч *** ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт *** ***   нарт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000224 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн *** ***   аймагт төрсөн, *** ***    настай, *** ***  , дээд боловсролтой, *** ***    оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Монгол улсын иргэн *** ***   -ний өдөр *** ***   аймагт төрсөн*** ***   настай, *** ***   дээд боловсролтой, *** ***   суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Яллагдагч *** ***   нь 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр нөхрийнхээ салсан эхнэр болох *** ***  тай хувийн таарамжгүй харьцаанаас болон маргалдан зодолдож улмаар *** ***   гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Яллагдагч *** ***    нь 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр салсан нөхрийнхөө эхнэр болох *** ***   тай хувийн таарамжгүй харьцаанаас болон маргалдан зодолдож улмаар *** ***  гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч *** ***   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 3 сарын 08-ны өдөр 11 цагийн орчим *** ***   ийн гэрт очсон. Очих зорилго нь хүүхдээ аваад хоол идээд зураг даруулаад ирэх сонирхолтой байсан. Маргалдана гэж бодоогүй хүүхдээ өгөх өгөхгүй гэдэг дээр асуудал үүссэн. Тэгээд хүүхдээс болоод бид хоёр харилцан зодолдож эхэлсэн. Уг нь бид 2 хүүхдийг 2 цаг аваад хоол идээд зураг даруулаад ирье гэж гуйсан. *** ***   болохоор хот уруу явах ажилтай гээд өгөхгүй байсан. Тэгээд дайраад орсон болохоор уурласан байх гарынхаа ойролцоо байсан юмаа шидээд эхэлсэн. Жижиг өрөө байсан болохоор шууд л дайраад байсан. Ер нь бол санаатай маажих бодол байгаагүй дайраад ирэхээр нь тэгсэн байсан. Өрөөндөө байхдаа сандал авч шидээд юм шидээд  байсан. Би өөрийгөө хамгаалах үүднээс зодолдсоор байгаад гараад явсан. Нийтдээ 800,000 төгрөг өгсөн. Нүүрний эмчилгээний зардал 700 гаруй мянган төгрөг болно гэсэн тэрийг нь өгсөн. Тэгээд бид 2 харилцан эвлэрсэн гэсэн бичиг хийж ирсэн.” гэв.
Шүүгдэгч *** ***   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 3 сарын 8 ны өдөр үйл явдал болсон*** ***   над уруу 3 удаа залгаад хэлсэн. Би өөрт нь хэлсэн би хүүгээ аваад хот уруу ээж рүүгээ явах гэж байна гэсэн. Тэгээд байж байсан чинь эргээд харсан чинь энэ 2 зогсож байсан. Тэгээд би гайхаад байж байсан хүүхэд хувцсаа өмссөн байсан. Тэгсэн хүүхдийн хувцаслалт дээр болж маргалдаад хэрүүл үүсээд тэгээд биеэ барьж чадахгүй гарт байсан юмнуудаа авч шидээд. Та 2 яах гэж хүний гэрт орж ирж байгаа юм бэ гээд маргаан үүсээд хүүхэд ч бүр айсан байсан. Ганзориг болохоор хүүхэд айчихлаа хоёулаа гаръя гэсэн чинь Э.Туяа юу яриад байгаа юм бэ үгүй гэсэн. Энэ 2 үгүй гээд байхад мэдсээр байж орж ирсэнд нь миний дургүй хүрсэн. Тэгээд би гарт байсан юм аа ав чулуудсан байсан. Тэгээд нэг юм уу 2 удаа л сандал авч шидсэн гэхдээ ***    *** ийн араар орчхоод нуугдаад байсан. Би уурандаа очоод хөшиглөх гэхээр ***ийн араар ороод намайг хөшиглөөд байсан. Би Ганзоригоос утсыг нь авах гээд куртикний карман уруу нь гараа хийсэн чинь урагдсан байсан. Өвдсөн зүйл байхгүй. Сорив оо арилгах юм бол болно. Бид хоёр хоорондоо эвлэрсэн” гэв.
Шүүгдэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“2014 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн би гэртээ хүүгийн хамт байсан чинь Ганзориг залгаад хүүгээ авна гэхээр нь би хот явах гэж байна хүүгээ одоо өгч чадахгүй гэсэн одоо авна гээд уурлаад байсан... ***  сүүлд суусан эхнэртэйгээ хамт ороод ирчихсэн зогсож байсан. Би хээтэй хороололд 4,3 дугаар байранд хажуу өрөө түрээсэлж суудаг юм... Ганзориг надад ***г хоолонд оруулчхаад аваад ирье гэж хэлэхээр нь чи шинэ жилээр хоолонд ороод ирье гэж хүүхэд авч яваад ирээгүй биз дээ гэсэн тэрнээс болоод хэрүүл эхэлсэн. Би хамгийн эхлээд та 2 зайл гээд углааш цүнх зэрэг гарт тааралдсан юм аа авч шидсэн тэгсэн нөгөө хүүхэн нь миний цээж үрүү 4-5 удаа өшиглөчхөөд ***ийн араар орж нуугдаад байсан.... Тэгээд ахиж хэрүүл болоод нөгөө эмэгтэй над дээр ирээд намайг үсдээд авсан тэгэхээр нь би гарт тааралдсан юм аа аваад чулуудаад л байсан.....” гэх мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/
Шүүгдэгч ***ийн мөрдөн байлцаалтын шатанд өгсөн: 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Ганзоригийн салсан эхнэрийн гэрт өдөр 11 цагийн үед хүүхдийг нь авах гэж очсон. Гэрт очиход Ариунтуяа хүүхэдтэйгээ хамт өрөөндөө байсан..... *** барьж байсан цүнхээ над уруу шидээд би хүүхдээ яаж хувцаслах нь чамд хамаагүй гээд хүүхдийнхээ курткыг бас над уруу шидсэн. Тэгээд миний цээж үрүү түлхээд, цохиод зайл гээд байсан. Би өөдөөс нь тайвшир гэж хэлсэн тэгээд бүр аймар уурлаад юу ч хамаагүй авч шидээд дайраад байсан. Тэр болгонд нь би нэлээн тэвчсэн тэгж байтал хүүхэд маань уйлаад эхэлсэн тэгснээ хүүхдээ аваад цаад талын өрөөнд оруулсан тэгээд гарч ирээд ахиад хэрэлдээд зодолдох гээд байсан өөдөөс дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалсан. Дайраад байхаар нь өөрөөсөө холдуулж түлхэх гэж байгаад л маажчихсан байх бусдаар санаатай маажаад самардаад байсан зүйлгүй байхгүй. *** жижиг модон сандал авч шидээд миний толгойн зүүн хэсэгт оносон тэгсэн ахиж авч шидээд зүүн гарын булчин орчимд оносон. Тэгээд үсдэх гээд дайраад ирэхээр нь би цааш нь хэд хэдэн удаа түлхсэн...” гэх мэдүүлэг / хэргийн 32 дахь тал/
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр би хүүгээ салсан эхнэр ***аас хүүгээ авахаар гэрт нь очсон.... гэрт нь ороод Туяа хүүхдийг зузаан хувцасласан байна гэж хэлсэн тэгсэн *** өөдөөс нь чамд ямар хамаатай юм та 2 яах гэж ирсэн юм гар зайл гэж хэлээд гартаа тааралдсан цүнх, жижиг кошланкаа шидэж хүүхдийн курткээр Туяаг ороолгоод байсан тэгэхээр нь би салгасан тэгж байснаа жижиг сандал аваад Туяа Уруу шидсэн чинь нөгөө сандал нь Туяагийн толгойг оносон. Удахгүй ээ авч яваад зураг авахуулчихаад ирье гэсэн чинь гар зайл харахаас дүргүй хүрээд байна гээд орилж чарлаад байсан. Тэгхээр нь би чимээгүй бай хүүхдээ айчихлаа гэсэн. Тэгсэн ***  хүүхдээ аваад нөгөө өрөөний охидуудад аваачиж өгсөн. Тэгээд гараад ирэхээр нь Туяа бид 2 өөдөөс нь коридорт гарсан тэгсэн ***  шууд Туяаг заамдаад зууралдаад эхэлсэн түр үед Туяа ***ийн нүүр үрүү нь түлхэж байсан тэр үед *** ийн нүүр маажигдасан. Тэгсэн *** өрөө рүүгээ ороод буцаж гарч ирэхдээ нөгөө жижиг бор модон сандал авч гарч ирээд Туяа уруу шидсэн чинь *** ийн зүүн талын гаранд оноод газар унасан. Тэр үед ***  гарт тааралдсан бүх зүйлсээ авч шидсэн хүний пүүз гутал гэх мэтчилэн зөндөө зүйл шидсэн...” гэх мэдүүлэг / хэргийн 16 дугаар хуудас/
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэр өдөр өглөө 10-11 цагийн үед байхаа би гэртээ байж байтал хаалга тогшихоор Бороо хаалга тайлж өгөөд ***  эгчийг хүн асуусан гэж хэлсэн. Тэгсэн удалгүй хэрүүл маргаан болоод эхэлсэн тэгсэн эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд хэрүүл болоод байх шиг байсан. Тэгсэн тэр 2 хүн *** эгчийн хүүхэд ***г авна гээд байсан *** эгч өгөхгүй гээд маргалдаад байсан. Тэгсэн чинь *** эгч манай өрөөнд билгүүнээг оруулж ирээд өөрөө гараад явсан тэгээд байж байснаа Ариунаа эгч уйлаад нөгөө 2 хүн нь бас өрөөнөөс нь хамт гарч ирээд коридорт маргалдаад байсан. Манай өрөөний хаалга онгорхой байсан тэгсэн зодоон болоод байхаар нь Бороо бид 2 хамт гараад очтол *** эгч нөгөө хүүхэн үрүү дайрахаар нөгөө залуу нь гараас нь бариад болиулаад байсан тэгснээ нөгөө эрэгтэй хүн сандал аваад Ариунаа эгч үрүү далайхаар нь бид 2 салгасан. Тэгээд Ариунаа эгч чи яагаад намайг маажиж миний нүүр амыг ийм болгож байгаа юм гэсэн чинь тэр эмэгтэй хохь чинь гээд байсан тэгээд гараад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 18 дахь тал/
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өглөө 10-11 цагийн үед гэртээ байж байтал хаалга тогшихоор нь би хаалга тайлсан чинь эрэгтэй эмэгтэй2 ***эгчийг асуусан тэгэхээр нь би өрөөг нь зааж өгөөд оруулсан. Тэгсэн удалгүй хэрүүл маргаан болоод эхэлсэн. Тэгсэн тэр 2 хүн ***  эгчийн хүүхэд ***ийг авна гээд байсан *** эгч өгөхгүй гээд маргалдаад байсан. Тэгсэн чинь ***эгч манай өрөөнд ***ийг оруулж ирээд өөрөө гараад явсан тэгээд байж байснаа *** эгч уйлаад нөгөө 2 хүн нь бас өрөөнөөс нь хамт гарч ирээд коридорт маргалдаад байсан. Манай өрөөний хаалга онгорхой байсан тэгсэн зодоон болоод байхаар нь би өрөөний охинтойгоо хамт гараад очтол *** эгчийн нүүр нь маажуулчихсан үс нь сэгсийчихсэн байсан. Тэгээд *** эгч чи яагаад намайг маажиж миний нүүр амыг ийм болгож байгаа юм. Гэсэн чинь тэр эмэгтэй хохь чинь гээд байсан. Тэгээд хэрэлдэж байгааг гараад явсан”...гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 320 тоот актын
1. ***ийн биед тархи доргилт, бугалга, мөр, гуяд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 24 дэх тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 312 тоот актын
1. *** ийн биед дух, хазарт зулгаралт, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч *** , *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч *** нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна /хэргийн 38,44 дэх тал/.
Хохирогч *** с шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “*** би иргэн Туяатай хэлэлцсэн шүүх хурлын явцад хоорондоо эвлэрч, тохиролцсон болно. Миний эмчилгээний төлбөр болох 700 000 төгрөгийг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх гомдол санал байхгүй болсон. Бидний эвлэрсэн тухайн өргөдлийг хүлээн авна уу” гэсэн хүсэлт бичгээр гарган ирүүлжээ.
Хохирогч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “*** би иргэн *** тай хэлэлцэн шүүх хурлын явцад хоорондоо эвлэрч, тохиролцсон болно. Миний эмчилгээний төлбөр болох 700 000 төгрөгийг  бүрэн барагдуулж, нэхэмжлэх гомдол санал байхгүй болсон. Бидний эвлэрсэн тухай өргөдлийг хүлээн авна уу” гэсэн хүсэлт бичгээр гарган ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар *** *** нарын үйлдсэн “Бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд улсын яллагчаас хохирогч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 
Иймд *** нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх  төлбөргүй, хохирогч *** нарын шүүхэд ирүүлсэн “… гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг байдлыг харгалзан  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** нарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  *** нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг үндэслэн  *** нарыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ЭНХЖАРГАЛ