Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2012/0176/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц.Д-,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /0-305/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Д.Г-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000393 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Д.Г- /РД: /, 1969 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт гэх газар оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч Д.Д.Г- нь 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Бүрэнтолгой гэх газар байдаг иргэн Я.Я.Т-ын байшингийн гадна байсан ёнкосыг **** ДАР улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж иргэн Я.Я.Т-д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Бүрэнтолгой гэх газар байдаг иргэн Я.Я.Т-ын байшингийн гадна байсан ёнмкосыг хэвэг будаа хийдэг сав болгож ашиглах зорилгоор өөрийн машин дээр хөлсөөр ажиллаж байсан Г.Х- нарын хамт өөрийн эзэмшлийн **** ДАР улсын дугаартай “Бонго” маркийн авто машин дээр ачиж Дархан руу орж гагнуулах зорилгоор гагнуурчин Г- гэдэг залуугийн  хашаанд түр буулгаж тавьсан. Тэгтэл намайг сонгуулийн ажил хийж байхад Я.Т- гуай цагдаад өгсөн байсан. Уг нь Я.Т- гуайн охин болох Алтанцэцэгээс би урьд өмнө нь түр ашиглах талаар зөвшөөрөл авч байсан удаатай. Гэхдээ хүний юмыг хэлээгүй авсандаа гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.

 

 

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Д.Ганболд-145.2-160.doc

Шүүгдэгч Д.Д.Г- нь 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Бүрэнтолгой гэх газар байдаг иргэн Я.Я.Т-ын байшингийн гадна байсан ёнмкосыг **** ДАР улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж иргэн Я.Я.Т-д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэрч Г.Г.Х-ын:....”2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ажил дуусах үед Д.Г-ын гэрт нь өндөр бор залуу Дархан руу хамт суугаад явъя гэж хэлээд исрэн юм. Тэгээд бид нар Бүрэнтолгойн төв рүү Д.Г-ын дугаарыг нь сайн мэдэхгүй цэнхэр өнгийн машинтай явж байгаад нэг айлын хашааны баруун талд нь байсан дөрвөлжин ёнмкосыг Д.Г- ачаад өг гэхэд нь хамт ачилцаад 20 цаг өнгөрч байхад Дарханд ирсэн юм. Тухайн үед би хөлсөө аваад Хүнсний уулзвар дээр бууж үлдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,

гэрч Ц.Ц.Д-ийн:...”2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр би Д.Г-ын гэрт нь түүнийг Дархан явна гэхэд нь дайгдах санаатай очсон юм. Тэгээд Д.Г-од бууц гаргахаар ирсэн хүнтэй хамт бид 3 түүний цэнхэр өнгийн машинтай Дархан руу хөдөлсөн. Тэгтэл Д.Г- замаасаа Я.Т- гуайн гадаа байсан ёнмкосыг ачиж Дархан оруулах ёстой гэхэд нь бид хамт ачилцаж өгөөд цаашаа явсан. Тэгээд Дарханд ирээд би Хүнсний уулзвар дээр буусан бөгөөд Д.Г- цаашаа явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,

гэрч С.А-:...”Урьд 2011 оны 9 дүгээр сарын сүүлээр Д.Г- ёнмкостоо зарах уу гэж надаас асууж байсан. Тухайн үед би түүнд хандан “зарах нь зарах байх, зарах эсэхийг нь аав мэднэ, би мэдэхгүй” гэж хэлж байсан. Тэгтэл Д.Г- надад хандан “түр хэрэглэж байгаад өгч болох уу” гэж асуухад нь би ааваас асуу гэж хэлж байсан удаатай. Өнөөдөр Д.Г- надтай уулзаад ёнмкосыг намайг хэрэглэж бай гэж хэлсэн гэж хэлээд өгөөч гэж гуйсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 42 дахь тал/,

эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Монгол овогт Довдонгийн Д.Г-ыг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Я.Т- нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.Д.Г-оос гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Д.Д.Г- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан байна.

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч Д.Д.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.Г-ыг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Д.Г-од эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Д.Г-од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Д.Д.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан KNCSC0362TS012334 арлын дугаартай, **** ДАХ улсын дугаартай “КИА-Бонго” маркийн авто машиныг хурааж улсын орлого болгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Д.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Д.Д.Г-ын эзэмшлийн энгийн их таван хантай иж бүрэн гэрийг битүүмжилсэн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 280 дугаартай тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосонд тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Д.Г-од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Д.Г-од хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Д.Г-од мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д.Г-од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Д.Г-од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           

 

        

                          ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН