Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 123/ШШ2018/0034

 

2018 оны 11 сарын 14 өдөр          Дугаар                                        Төв аймаг

123/ШШ2018/0034

Г                                                                                  1

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 дугаартай захирамжийн “НС” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 167500000 төгрөгийн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжпэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

НС” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 4 дүгээр зөрлөгт байршилтай Бага баян уулын энгэр гэх газарт тус сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/411 дугаартай захирамжаар 12 га, 18666289402563 нэгж талбарын дугаартай газрыг "оршуулгын зориулалт"-аар 15 жилийн хугацаатай хууль ёсоор эзэмшиж байсан.... Манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон С сумын Засаг даргын А/645 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бид 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 07/504 дугаартай бичгээр "гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд үүнийг эс зөвшөөрвөл шүүхэд хандаж

шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариуг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр авсан..................................................................................................................... Иймд

Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 дугаартай захирамжийн "НС" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү, ...Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 167500000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С сумын Засаг дарга Э.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж чадахгүй. ...Мэргэжлийн хяналтын газрын геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 19-04-029-261 тоот албан шаардлагын дагуу хүчингүй болгосон гэжээ.

Нэхэмжпэгч “НС” ХХКийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга Э.Энхбаяр нар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Талууд харилцан тохиролцож хариуцагч нь Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн А/645 дугаартай “Газар эзэмших захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн “НС” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

 

080488

 

нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрч байна. Нэхэмжлэгч “НС” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн С сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 167.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэхүү нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан эвлэрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч “НС" ХХК 2018 оны 8 сарын 17-ны өдөр тус шүүхэд хандан “Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 дугаартай захирамжийн “НС” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 167500000 төгрөгийн гаргуулах" тухай нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.

Нэхэмжпэгч, хариуцагч нар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нь С сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 дугаартай захирамжийн “НС” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 167.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, эвлэрлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, энэ маргаантай холбоотой асуудлаар маргаан үүсгэхгүй болохоо бичгээр илэрхийлсэн байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...хариуцагчтай ЗБлэрэх гэж, хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч хариуцагч харилцан буул" хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” мөн хуулийн 68.2-д “Нэхэмжпэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж зааснь дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68 4-д “Нэхэмжпэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжпэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

То1-

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн
  1. 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, “НС" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн
  1. 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
 
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН