| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00389/И |
| Дугаар | 00406 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00406
| 2020 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00406 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух, Жантекей харажан овогт Хн Р //-ы нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 153/2020/00389/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Х.Р нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Р нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1965 онд Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багт төрсөн. 1980 онд Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийг төгссөн. 8 дугаар ангид сурч байгаад төгсч ар гэрийн гачигдлаар сургуулиа төгсч чадаагүй. 1981 оноос 1983 онуудад мал малласан. 1983-1986 онуудад цэргийн алба хаасан. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1986-1988 онуудад хээлтүүлгийн туслахаар ажилласан. Тэгээд малчнаар ажилласан. Нэгдэл тарснаас хойш одоог хүртэл мал маллаж байна.
Малчнаар 55 насанд хүрсэн гэсэн үндэслэлээр тэтгэвэрт гарахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хээлтүүлгийн техникчээр, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Р нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Р нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хээлтүүлгийн техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Р нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хээлтүүлгийн техникчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1112 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар бригадын 1981-1983, 1986-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1987 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Тариалан нэгдлийн зөвлөлөөс Х.Рд олгосон Баярын бичиг, нэхэмжлэгч Х.Ры Ажилладаг гэх хэсэгт Ховд сумын Тариалан нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт хээлтүүлгийн техникч, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.6.19 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-11, 17, 38, 39 дүгээр тал/
Харин Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1112 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын нэхэмжлэгчийн нэр бичилттэй 1981 оны цалин хөлс нь 9 дүгээр сараас, 1986 оны цалин хөлс нь 9 дүгээр сараас тус тус бичилттэй байх тул нэхэмжлэгчийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний дуустал хээлтүүлгийн техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Х.Р нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1613000204 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дүгээр тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 9737 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 14, 15 дугаар тал/
Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Х.Байкельд, С.Адебиет нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 28-30, 31-33 дугаар хуудсанд авагдсан гэрч С.Адебиет, Х.Байкельд нарын мэдүүлгүүд нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн ХААТР-1/Б/ маягтын хуулбар зэргээс зөрсөн буюу гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Х.Ры улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жантекей харажан овогт Хн Р //-ы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хээлтүүлгийн техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний дуустал хээлтүүлгийн техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Ры улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ