| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00390/И |
| Дугаар | 00407 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00407
| 2020 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00407 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, Ботахара сариг овогт Иын С //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 153/2020/00390/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч И.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Ховд суманд 1964 онд төрсөн. Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг эчнээгээр төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1982-1985 цэргийн алба хаасан.
Түүнээс хойш Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар нэгдэл тартал тасралтгүй ажилласан. Тэтгэвэрт гарах нас хүрсэн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.С нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч И.С нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1185 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр бригадын 1980-1982, 1986-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч С.Мысырханы “....Намайг 1981 оны 8 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирэхэд И.С нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан. Энэ үед И.С нь аав И, ээж Сагилаа болон ах Марден нарын хамт нэгдлийн мал маллаж байсан. И.С нь 1982 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр барилгын цэргээс халагдаж ирсэн. Ингээд И.С нь үргэлжлүүлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажилласан. И.С нь 1985 оны 9 дүгээр сард Молдотайн Жанепатай гэр бүл болсон. И.С нь нэгдэл тартал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн мал малласан....” гэх мэдүүлэг, гэрч С.Молдатайн “....И.С нь манай Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг бригадын иргэн юм. И.С нь 1980 онд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн гишүүн болж, 1982 он хүртэл нэгдлийн мал малласан. Ингээд 1982 онд цэргийн албанд татагдаж, 1985 оны хоород цэргийн албанаас халагдаж ирсэн. Ингээд И.С нь үргэлжлүүлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажилласан. И.Сийн эхнэрийг Молдотайн Жанепа гэдэг. И.С нь нэгдэл тартал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн мал малласан. Манай нэгдэл тараад Сар булах ХК болоход И.С нь мөн л түрээсийн мал маллаж байсан....” гэх мэдүүлэг, нэхэмжлэгч И.Сийн Ажилладаг гэх хэсэгт Ховд сумын Тариалан нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.6.20 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-11, 28-30, 31-33, 38 дугаар тал/
Нэхэмжлэгч И.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600006466 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1985 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 59 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 12,13 дугаар тал/
Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Молдатай, С.Мысырхан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч И.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ботахара сариг овогт Иын С //-ийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ