Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 159

 

 

 

 

  

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Т.Оюунжаргал,

хохирогч Ч.Ч.Н-ын өмгөөлөгч Д.Тэрбиш,

хохирогч Б.Б.Э-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Г.Г.Т-гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,

шүүгдэгч Ө.Ө.М-ын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

хохирогч Б.Б.Э-,

хохирогч Ч.Ч.Н-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Ч.Г-,

хохирогч Э.Э.О-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.Т-,

насанд хүрээгүй хохирогч Д.Д.Х-,

хохирогч Д.Д.Х-ын хууль ёсны төлөөлөгч Ш.Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Г.Т-, Ө.М- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000263 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн Г.Т- /РД: /, 1983 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

2. Монгол Улсын иргэн Ө.М- /РД: /, 1983 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял эдэлж байгаагүй.

           

Шүүгдэгч Г.Г.Т-, Ө.Ө.М- нар нь 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Үйлдвэрийн гурван замын уулзвар дээр, жолооч Г.Г.Т- нь “Х-Соната” маркийн ****НАА улсын дугаартай авто машиныг Дархан-Уул аймгийн Дархан сумаас Хонгор сумын чиглэлд, жолооч Ө.Ө.М- нь “Х-Аванти ХД” маркийн ****ДАХ улсын дугаартай автомашиныг Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Дархан сумын чиглэлд тус тус

 

 

 

           D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Г.Тулгаа нар-215.2-159.doc

жолоодож яваад аль аль нь замын тусгаарлах зурвасыг давж урсгал сөрж явсан, түүнчлэн аюул саад бий болохыг мэдсэн боловч тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй, мөн согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 2 дугаар зүйлийн 2.7а дахь заалтыг тус тус зөрчиж хоорондоо мөргөлдсөний улмаас иргэн Ч.Ч.Н-ын биед хүнд зэргийн, иргэн Д.Д.Х-, Н.Н.А-, Э.Э.О-, Б.Б.М- нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр найз Бынхаа гэрт нь түүнтэй хамт хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 4 дүгээр сарын 12-ны өдөр Бтай хамт урьд шөнө уусан архиныхаа шарыг тайлах зорилгоор нэг нэг шил пиво уугаад өдөр 13 цаг өнгөрч байхад Хонгор суманд байдаг хамаатныхаа айлд очих зорилгоор Бтай хамт ах Т-гийн “Х-Соната” маркийн ****НАА улсын дугаартай авто машиныг унаад гарсан юм. Тэгтэл Дархан-2-ын наана байдаг уулзварын тэнд ертөнцийн зүгээр урагшаа харсан замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал урдаас шалаанз маркийн авто машин мөн түүний араас микро автобус маркийн авто машин миний хажуугаар нөгөө талын урсгалаар зөрж өнгөрч байсан юм. Тэгтэл микро автобусны араас цагаан өнгийн жижиг суудлын авто машин уг микро автобусыг түрүүлээд миний зорчиж байсан эгнээ рүү ороод ирсэн юм. Тухайн үед би тормосоо гишгэж амжилгүй тэр машинтай мөргөлдсөн. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, замаасаа огт гараагүй явж байхад цагаан өнгийн машин миний урдаас урсгал сөрж орж ирсэн юм” гэв.

            Шүүгдэгч Ө.Ө.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумаас эрэгтэй хоёр хүүхэд, эмэгтэй нэг хүүхэд, эмэгтэй хоёр том хүн, нийт таван зорчигчийг машиндаа суулгаад Дархан сум руу хөдөлсөн юм. Тэгтэл Дархан-2 төмөр замын гарам өнгөрөөд Үйлдвэрийн замын уулзвар орчимд явж байсан чинь урдаас ногоон өнгийн “Х-Соната” маркийн авто машин эсрэг урсгалаар зорчиж яваа харагдсан юм. Тэгтэл 9-өөс 10 метрийн зайд ойртож ирээд гэнэт миний зорчиж байсан урсгал руу дараад урсгал сөрөөд намайг яах ийхийн зуургүй ирж мөргөсөн юм. Би замын хөдөлгөөний дүрэм огт зөрчөөгүй бас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явсан юм. Архи бүү хэл би тамхи ч татдаггүй” гэв.

Хохирогч Б.Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Тухайн өдөр нь миний ээж Хонгор сум руу сургалтад суухаар явсан юм. Тэгтэл манай ах тэр өдрийн 15 цагийн үед над руу залгаад ээжийг осолд орсон талаар хэлсэн юм. Тэр өдрөөс хойш миний ээж сэхээнд байгаад нас барсан. Сүүлд нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд танай ээжийг ослоос бус өвчний улмаас болж нас барсан байна гэсэн дүгнэлт гарсан. Мөрдөн байцаагч миний гаргасан шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгэх гэсэн хүсэлтээс татгалзсан байсан. Одоо шүүхэд хандаж хэлэхэд дахин шинжилгээ хийлгэж өгнө үү. Ер нь энэ хоёр жолоочийн буруутай үйлдлээс болж миний ээж өөд болсон. Замын хоёр талаар хангалттай зай байхад яагаад замын тусгаарлах зураас руу давж орсон юм бэ. Хоёр согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж хүн нас барчхаад байхад ослоос бус өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гардаг байж болох уу. Миний ээж эмнэлэгт байхдаа боолтоо суллах төдийд өвчнөө дийлэхгүй өөд болсон байсан. Та хоёр намайг болон манай гэр бүлийнхнийг нэг удаач сэтгэл санаагаар дэмжээгүй биз дээ. Миний ээжийг эмчилгээнд байсан хугацааны болон, нас барсны, сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү. Та хоёрын мөргөлдсөн зам дээр ямар ч мөд бут байхгүй байсан. Та хоёр архи уугаагүй дүрмээ мэдэж байсан бол тухайн үед аваар гарахгүй л байсан. Би ч ингээд энд уйлаад мэдүүлэг өгөөд суухгүй л байсан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Маш их гомдолтой байна” гэв.

Хохирогч Ч.Ч.Н-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Ч.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр миний ээж Хонгор сумаас машинд сууж Дархан сум руу явсан юм. Би ээжийгээ аваарт орсон талаар сүүлд нь Дарханд байдаг цагдаа найзаасаа асууж, лавлуулж байж мэдсэн. Миний ээж сэхээнд ухаангүй дөрөв хоног хэвтсэн. Мөн эмнэлэгт нэг сар зургаа хоног хэвтээд одоо улам л бие нь муу байгаа. Осолд орсноосоо хойш сэтгэцэд нь өөрчлөлт асар ихээр орсон. Өөрийгөө аваарт орсноо ч мэдэхгүй байгаа. Хоол идэхдээ муу шингэн хоол иддэг. Ө.М- олон жил тээврийн хэрэгсэл жолоодсон юм бол зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангаж бүсийг нь зүүлгэхэд яасан юм. Би маш их гомдолтой байна. Би өмгөөллийн зардлаа хүртэл энэ хоёр жолоочоос гаргуулмаар байна. Миний ээж аваарт ороогүй байсан бол одоо эрүүл саруул ажлаа хийгээд явах ёстой байсан юм. Ядаж жолооч юм бол урд суусан зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангахад яасан юм бэ. Та хоёр тухайн өдөр архи дарс уугаагүй мөн замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад явсан бол энэ хэрэг гарахгүй л байхсан” гэв.

            Хохирогч Э.Э.О-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Тэр өдөр манай охин автын осол, аваарт ороод хөл болон гар нь хугаралттай болсон. Одоо сэтгэл санаагаар маш их хохирсон байгаа. Саяхан хүртэл би охиндоо бэлтгэлийн хувцас авч өгөхөд манай охин надад хандан уйлаад “ээжээ би ийм хөлтэй юм чинь яаж энэ хувцсыг өмсөх юм бэ, би өмсөхгүй” гэж хэлж байсан. Ер нь энэ хоёр жолоочийн буруутай үйлдлээс болж миний охин ийм болсонд маш их харамсалтай байна. Өөр надад хэлэх зүйл алга” гэв.

            Насанд хүрээгүй хохирогч Д.Д.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна нэг мэдсэн чинь эмнэлэг дээр сэрсэн” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Д.Д.Х-ын хууль ёсны төлөөлөгч Ш.Ш.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Миний хувьд би Д.Д.Х-ын аавынх нь төрсөн эгч нь байгаа юм. Бид хоёр эмнэлэгт хэвтсэн мөнгөө авсан одоо ямар нэгэн гомдолгүй” гэв.

 

Шүүгдэгч Г.Г.Т-, Ө.Ө.М- нар нь согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Үйлдвэрийн гурван замын уулзвар дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 2 дугаар зүйлийн 2.7а-д заасан заалтуудыг тус тус зөрчиж хоорондоо мөргөлдсөний улмаас иргэн Ч.Ч.Н-ын бие махбодид хүнд зэргийн, иргэн Д.Д.Х-, Н.Н.А-, Э.Э.О-, Б.Б.М- нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Тухайн өдөр нь миний ээж Хонгор сум руу сургалтад суухаар явсан юм. Тэгтэл манай ах тэр өдрийн 15 цагийн үед над руу залгаад ээжийг осолд орсон талаар хэлсэн юм. Тэр өдрөөс хойш миний ээж сэхээнд байгаад нас барсан. Сүүлд нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд танай ээжийг ослоос бус өвчний улмаас болж нас барсан байна гэсэн дүгнэлт гарсан. Мөрдөн байцаагч миний гаргасан шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгэх гэсэн хүсэлтээс татгалзсан байсан. Одоо шүүхэд хандаж хэлэхэд дахин шинжилгээ хийлгэж өгнө үү. Ер нь энэ хоёр жолоочийн буруутай үйлдлээс болж миний ээж өөд болсон. Замын хоёр талаар хангалттай зай байхад яагаад замын тусгаарлах зураас руу давж орсон юм бэ. Хоёр согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж хүн нас барчхаад байхад ослоос бус өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гардаг байж болох уу. Миний ээж эмнэлэгт байхдаа боолтоо суллах төдийд өвчнөө дийлэхгүй өөд болсон байсан. Та хоёр намайг болон манай гэр бүлийнхнийг нэг удаач сэтгэл санаагаар дэмжээгүй биз дээ. Миний ээжийг эмчилгээнд байсан хугацааны болон, нас барсныг, сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү. Та хоёрын мөргөлдсөн зам дээр ямар ч мөд бут байхгүй байсан. Та хоёр архи уугаагүй дүрмээ мэдэж байсан бол тухайн үед аваар гарахгүй л байсан. Би ч ингээд энд уйлаад мэдүүлэг өгөөд суухгүй л байсан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг,

хохирогч Ч.Ч.Н-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Ч.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр миний ээж Хонгор сумаас машинд сууж Дархан сум руу явсан юм. Би ээжийгээ аваарт орсон талаар сүүлд нь Дарханд байдаг цагдаа найзаасаа асууж, лавлуулж байж мэдсэн. Миний ээж сэхээнд ухаангүй дөрөв хоног хэвтсэн. Мөн эмнэлэгт нэг сар зургаа хоног хэвтээд одоо улам л бие нь муу байгаа. Осолд орсноосоо хойш сэтгэцэд нь өөрчлөлт асар ихээр орсон. Өөрийгөө аваарт орсноо ч мэдэхгүй байгаа. Хоол идэхдээ муу шингэн хоол иддэг. Ө.М- олон жил тээврийн хэрэгсэл жолоодсон юм бол зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангаж бүсийг нь зүүлгэхэд яасан юм. Би маш их гомдолтой байна. Би өмгөөллийн зардлаа хүртэл энэ хоёр жолоочоос гаргуулмаар байна. Миний ээж аваарт ороогүй байсан бол одоо эрүүл саруул ажлаа хийгээд явах ёстой байсан юм. Ядаж жолооч юм бол урд суусан зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангахад яасан юм бэ. Та хоёр тухайн өдөр архи дарс уугаагүй мөн замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад явсан бол энэ хэрэг гарахгүй л байхсан” гэсэн мэдүүлэг,

            хохирогч Э.Э.О-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Тэр өдөр манай охин автын осол, аваарт ороод хөл болон гар нь хугаралттай болсон. Одоо сэтгэл санаагаар маш их хохирсон байгаа. Саяхан хүртэл би охиндоо бэлтгэлийн хувцас авч өгөхөд манай охин надад хандан уйлаад “ээжээ би ийм хөлтэй юм чинь яаж энэ хувцсыг өмсөх юм бэ, би өмсөхгүй” гэж хэлж байсан. Ер нь энэ хоёр жолоочийн буруутай үйлдлээс болж миний охин ийм болсонд маш их харамсалтай байна. Өөр надад хэлэх зүйл алга” гэсэн мэдүүлэг,

            Насанд хүрээгүй хохирогч Д.Д.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна нэг мэдсэн чинь эмнэлэг дээр сэрсэн” гэсэн мэдүүлэг,

2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр осол болсон гэх газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-13 дахь тал/,

2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр жолооч Г.Г.Т-гийн согтуурлын зэргийг шалгасан магадалгаа /хэргийн 40 дахь тал/,

Г.Г.Т-гийн бие махбодийн цусан дахь спиртийг тогтоосон 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 163 тоот шүүх химийн шинжилгээний “Цусанд спирт 3 хувь илрэв/ гэсэн дүгнэлт /хэргийн 41 дахь тал/,

Ө.Ө.М-ын бие махбодийн цусан дахь спиртийг тогтоосон 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 162 тоот шүүх химийн шинжилгээний “Цусанд спирт 0.6 хувь илрэв/ гэсэн дүгнэлт /хэргийн 42 дахь тал/,

тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 019 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 44-49 дахь тал/,

Замын цагдаагийн байцаагчийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт болон осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хэргийн 37-39 дахь тал/,

2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргасан шинжээчийн дүгнэлт /хэргийн 272 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 355 тоот актын

1. “Д.Д.Х-ын биед баруун гарын атгаал ясны битүү хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 61 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 358 тоот актын

1. “Э.Э.О-ийн биед  зүүн хөлийн шилбэний 2 ясны болон баруун гарын шуу ясны хугарамтгай хэсгийн битүү хугарал, баруун шилбэний язарсан шарх, нүүрний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 65 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 564 тоот актын

1. “Н.Н.А-ийн тархи доргилт, аарцаг орчмын зөөлөн эдийн няцрал, умдаг ясны заадасны суналтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 69 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 370 тоот актын

1. “Ч.Ч.Н-ын биед гавал тархины ил гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, духны хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, дух яс ба хамар ясны цөмөрсөн ил хугарал, дээд, доод эрүү, хатуу тагнайны ил хугарал, цээжний хөндий дэх цус хий хуралт, зүүн талын 3-аас 7-р хавирганы хугарал, хавсарсан хагалгааны дараах байдал, баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал, нүүрний шарх зэрэг хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 71 дахь тал/,

Шүүх эмнэлгийн 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 55 дугаартай магадлан шинжилгээний

1. “Талийгаачийн биед дээрх хавсарсан оношинд бичигдсэн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл бөгөөд үхэлд нөлөөгүй болно.

3. Талийгаач нь зүрхний цус хомсрох өвчний улмаас зүрхний дутагдлаар нас баржээ.

4. Талийгаачийн биед зүрхний цус хомсрох архаг өвчин, зүрхний титэм судас, бөөрний болон гол судасны хатуурал зэрэг архаг хууч өвчин илэрсэн ба зүрхний өвчин үхэлд хүргэсэн болно.

5. Талийгаачийн цус нь OI бүлэг байна” гэсэн дүгнэлт /хэргийн 74-75 дахь тал/, зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Иймд Г.Т-, Боржигин овогт Ө.М- нарыг согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 2 дугаар зүйлийн 2.7а-д заасан заалтуудыг тус тус зөрчиж хоорондоо мөргөлдсөний улмаас иргэн Ч.Ч.Н-ын бие махбодид хүнд зэргийн, иргэн Д.Д.Х-, Н.Н.А-, Э.Э.О-, Б.Б.М- нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Г.Т-, Ө.Ө.М- нар нь хохирогч нарт учирсан хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд сайн дураараа төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г.Т- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байна.

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байна.

Шүүгдэгч Ө.Ө.М- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 107 дахь тал/.

 

Хохирогч Б.Б.Э-, Э.Э.О-, Ч.Ч.Н-, Н.Н.А-, Д.Д.Х- нар нь хохиролтой холбоотой болон цаашид гарах эмчилгээ сувилгааны зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Г.Т-, Ө.Ө.М- нар нь бусдад төлөх төлбөргүй, Ө.Ө.М-  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Г.Г.Т- урьд ял шийтгүүлж байсан боловч ялтай байдал нь арилсан зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзаж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Ө.Ө.М-ын 259121 дугаартай тээрийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдан ирснийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүлээлгэн өгөхийг дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

 

  1. Г.Т-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, Ө.М-ыг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Г.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ял,

Ө.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Г.Т-, Ө.Ө.М- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Г.Т-, Ө.Ө.М- нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4, 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Б.Б.Э-, Э.Э.О-, Ч.Ч.Н-, Н.Н.А-, Д.Д.Х- нар нь хохиролтой холбоотой болон цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Ө.Ө.М-ын ******* дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгч, баримтыг нь хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Г.Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

 Ө.Ө.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ө.Ө.М-т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт, Г.Г.Т-д хяналт тавихыг Нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн газарт тус тус хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Г.Г.Т-, Ө.Ө.М- нарт мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г.Т-, Ө.Ө.М- нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г.Т-, Ө.Ө.М- нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ

                                 ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН