Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00409

 

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00409

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн .. тоотод оршин суух, Егөс овогт Сийн Э //-ын нэхэмжлэлтэй,

С.Сийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00403/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч С.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний эцэг С.С 1959 онд төрсөн. Социалист нийгмийн үед  жолооч хийж байсан. С.С нь 5 хүүхэдтэй. 1980 онд Эрдэнэцэцэгтэй гэр бүл болсон. С.С нь 2019 оны 2 сард нас барсан. Миний төрүүлсэн хүүг манай эцэг С.С үрчилж авсан. С.Даваахүү өвөө, эмээгээ нас барсны дараа миний асран хамгаалалт надад шилжсэн. Хүүхдийн тэтгэмж авах гэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтсээс С.Сийн 5 жил ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн. С.С нь 1977 онд цэргийн албанд татагдаж 1980 онд цэргийн алба хаасан. Цэрэгт явж ирээд жолооч, сахиул, малчин хийж байсан. 2009 онд манай эх өвчтэй байсан учраас манай эцгийнх гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжсэн.

Иймд С.Сийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ногооны зоорины галлагч, сахиулаар, 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянгол хэсгийн аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоож өгнө үү....Ажилласан жилийг тогтоолгож тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэж байгаа....Сономын С, ПО59012414 регистрийн дугаартай....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь С.Сийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа С.Сийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ногооны зоорины галлагч, сахиулаар, 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянгол хэсгийн аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Сономын С /ПО59012414/ нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ногооны зоорины галлагч, сахиулаар, 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянгол хэсгийн аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1098 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1981 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын 1986-1991 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, С.Сийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өвчнөөр нас барсныг бүртгэсэн №0000229313 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Түмэннасангийн “....С.С нь 1979 онд цэргийн албанаас халагдаж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ирэхдээ жолоочийн мэргэжил эзэмшээд ирж байсан. С.С нь 1979-1984 оны хооронд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан. Ингээд 1984 онд С.Сийн хадам ээжийнх нь дүү Дамдиндорж нь нас барсан учраас надаас Зил-130 машиныг өгч, жолоочоор ажиллаж эхэлсэн. С.С нь 1984 оноос 1991 онд нэгдэл тарах хүртэл жолоочоор ажилласан юм....” гэх мэдүүлэг, гэрч Ц.Одсүрэнгийн “.....С.С нь намайг 1982 оны 6 дугаар сард цэргээ халагдаж ирэхэд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социалзм нэгдлийн сахиулаар ажиллаж байсан. С.С нь 1984 оноос эхлэн жолоочоор ажилласан. Тухайн үед надаас шатахуун авдаг байсан учраас жолоочоор ажиллаж байсныг нь сайн мэдэж байна. Хэдэн он хүртэл жолоочоор ажилласныг мэдэхгүй байна. Хамгийн сүүлд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социалзм нэгдлийн аж ахуйчаар ажилласан юм. Би он, сарыг нь нарийн сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-14, 19, 33-35, 40-42, 43-44 дүгээр тал/

С.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй талаарх Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 335 дугаар албан бичгээр ирүүлсэн Сономын С нь /ПО59012414/ регистэртэй, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход бүртгүүлээгүй, шимтгэл төлөөгүй гэх тодорхойлолт, Батлан хамгаалах яамны сайдын 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10320 дугаартай лавлагааны хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 48, 20 дугаар тал/

Хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Түмэннасан, Ц.Одсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан нотариатаар гэрчлүүлсэн баримтын эх сурвалж нь тодорхойгүй, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШЗ2020/01115 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.Эыг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сономын С /ПО59012414/-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ногооны зоорины галлагч, сахиулаар, 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянгол хэсгийн аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШЗ2020/01115 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.Эыг улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЮУНЖАРГАЛ