Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2014/0110/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Т.Энхжаргал, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *** , 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Отгонтуяа,
Хохирогч *** ,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000157 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** -ний өдөр төрсөн, *** настай *** , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 
Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар 20 000 төгрөгөөр торгох ял, *** ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай 

Шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 22-ны өдөр архидан согтуурсан үедээ Дархан сумын 15 багийн нутаг дэвсгэрт байрлах “Хааны хүүхдүүд” асрамжийн газрын орчим танхай сэдэлтээр *** ийн эрх чөлөөнд халдан хүрзний төмөр хэсгээр толгойн хэсэгт нь цохиж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төмөрлөгийн үйлдвэрийн хогийн цэг рүү төмрийн хогонд явсан. *** тай хамт явсан. Бид гурав хоёр шил архи уусан. Тэр өдөр *** тэй дэлгүүрт таарсан. Би гэрээс нь хүүхдийнх нь утсыг хэлэхгүй аваад явчихсан байсан юм. Тэрийгээ нэхээд бид хоёр дэлгүүрт муудалцаад салсан. Би хэргээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр нь ярьсан. Яллах дүгнэлт дээр байгаа ярьсан зүйлүүд бүгд үнэн. Би тэр орой болсон зодооноо сайн санахгүй байгаа. Энэ хүнд өөрийн зүгээс өс хонзон байхгүй” гэх мэдүүлэг, 

*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 2 дугар сарны 22-ны өглөө *** нарын хамт хог түүхээр төмөрлөгийн үйлдвэрийн хог хаядаг цэг рүү яваад төмөр түүсэн юм. Тэгээд би гурав түүсэн төмрөө төмөр авдаг газарт аваачиж тушаасан юм. Тэгээд *** бид гурав тус бүр 2000 төгрөг грагаж Хийморь 2 хүнсний дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи Даяармонгол  нэртэй архи худалдаж авч уусан юм. Тэгээд нөгөө  архиа уучихаад дахиж  Хийморь 2 нэртэй хүнсний дэлггүр ороод дахин нэг шил архи авах гээд зогсож байхад гаднаас *** ах орж ирсэн. Тэр үед би архиа авчихаад *** ахтай харьцахгүй гэж хэлчихээд дэлгүүрээс гарч явсан юм. Тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна. Тэгээд нэг сэрэхэд эрүүлжүүлэхэд ирсэн байсан юм. 2014 оны  1 дүгээр сард Би *** ахын гэрт ороод утсаар ярьж болдоггүй тоглоом тоголдог гар утсаар нь тоглож байгаад хэлэлгүй гэрээс нь аваад явчихсан юм. Тэгээд би дараа нь *** ахтай уулзаад танай тоглоом тоголдог гар утсыг чинь дээр тоглож байгаад аваад явчихсан байна лээ удахгүй авчирч өгнө гэж хэлсэн. Тухайн үед *** ах тэр гар утсыг хурдан өгөөрэй наад гар утаснаас чинь болж  хэрүүл гараад байна гэж хэлсэн. Тэгэд би нөгөө тоглоом тоголдог гар утасын тоглоомууд нь гарахгүй болохоор нь хүргэн *** ыг засч янзалаад өгөөч гэж хэлээд өгч явуулаад дараа нөгөө тоглоом тоголдог гар утас юу болсон бэ гэж асуухад хаана тавьсанаа санахгүй байна олохоороо өгнө гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй байгаа юм. Хэрэг гардаг өдөр *** ах бид хоёр түүнээс болж хэрэлдэж маргалдаж би *** ахыг барьж явсан хүрзээрээ биед нь гэмтэл учруулсан байх. ... Тухайн үед хумбан шаргал өнгийн бөөрөнхий шитэй хүрз, шуутай явсан” гэх мэдүүлэг /хэргийн 79 дэх тал/
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 02 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гараад гурил авах үнэ асуугаад Хийморь дэлгүүр дотор ороход танил  *** архи уучихсан байдалтай юм худалдаж авах гээд зогсож байсан юм. Тэгээд би *** ыг хүүхдийн тоглоом тоглодог гар утас авчирч өгөөрэй гэж хэлэх гэхэд *** одоо би тантай харьцахгүй, эргээд тантай уулзъя гэж хэлчхээд дэлгүүрээс гараад явсан юм. Тэгээд би найз *** ийн гэрт нь ороход Улаанбаатар хотоос хүн ирсэн гээд нэг шил архи задалчихсан байсан. Тэгээд тэр архийг нь хувааж ууж хоорондоо м ярьж сууж байгаад орой гарсан юм. Тэгээд ***ийн гэрээс гараад гэр лүүгээ харих гээд явж байхад хойноос цохих шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр хэвтэж байсан юм. ***  бид 2 хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би *** ыг утас авчирч өг гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дахь тал/, 

- Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сум 15 дугаар багийн айл өрхөөр орж хог тээвэрлэлтийнхээ хураамжийг аваад Дархан сумын 15 дугаар баг, Хааны хүүхдүүд цэцэрлэгийн урд талд ганцаараа 18 цагийн орчим явж байхад цэцэрлэгийн хашааны урд талд модны хажуу талд нэг эрэгтэй хүн өөр нэг эрэгтэй хүнийг газар унагачихсан дээрээс нь өшиглөж гартаа барьж байсан хүрзээр толгой хэсэг үрүү нь цохиж харагдсан юм. Тэр үед би хөөе болиоч ээ хүн аллаа ш дээ гэж хэлэхэд тэр залуу үүнийг алсан ч яадаг юм гэж хэлээд над уруу хараад гартаа барьж байсан хүрзээ далайгаад өө чи *** мөн үү гэхэд нь мөн гэхэд цаашаа хашаа дагаад зугтаасан юм. Тэр үед гудамжинд явж байсан хүмүүст хандаж наад хүнээ бариад ав сая хүн алчихлаа гэж хэлэхэд гудамжинд явж байсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн нөгөө эрэгтэй хүнийг барьж авсан. Тэгэхэд нь цагдаад эхэлж дуудлага өгөөд дараа нь эмнэлэгт дуудлага өгсө юм...” гэх мэдүүлэг / хэргийн 29 дэх тал/,

-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 2 дугаар сарын 22-ны өглөө 11 цагийн орчим *** ын хамт Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн хогийн цэг үрүү хаягдал төмөр ухаж авахаар явсан юм. Тэгээд бид 2 хогны цэг дээр очиход ***  оччихсон хаягдал төмөр ухаж авч байсан юм. Тэгээд *** бид 2 газар ухаж хаягдал төмөр ухаж байтал 14 цагийн орчим Төмөрлөгийн үйлдвэрийн харуулууд ирээд би нарыг хөөсөн юм. Тэр ***  бид 2 газраас ухаж авсан төмрөө аваад ***ын хамт хаягдал төмөр авдаг газарт ирж тушаагаад *** бид 3 Хийморь-2 нэртэй дэлгүүр үрүү орж 1 шил 0.75 литрийн Даяар монгол нэртэй архи аваад Хааны хүүхдүүд цэцэрлэгийн урд талын модны хажуу талд сууж байгаад хувааж усанюм. Тэгээд бид 3 нөгөө архиа хувааж ууж дуусаад дахин нэг шил архи ууя гээд *** ганцаараа Хийморь хүнсний дэлгүүр орж 1 шил архи авч гарч ирээд бид 3 хувааж уусан. Тэр үед *** тасраад модны хажуу талд унтаад үлдэхэд нь ***  бид 2 гэр лүүгээ явсан юм. Тэгээд би гэртээ орж ирчихээд орой 17-18 цагийн орчим гэрээсээ гараад урагшаа найзынхаа гэр лүү явж байхад ***  архи уусан газарт хэвтэж байхаар нь босгоод одоо харьж амар гэж хэлчхээд зогсож байхад нэг өндөр нуруутай зүс таних нэг шар царайтай залуу ирээд надаас ах тамхи байна уу гэж асуухад нь тамхи өгчхөөд цаашаа найзынхаа гэр лүү явах гээд гудамж эргээд явж байхад нэг эмэгтэй хүн хөөе наана чинь хүн алах нь ээ гэж орилоход нь би буцаад гудамж тойроод гарч ирэхэд ***р гартаа хүрз барьчихсан газар нэг хүн дээшээ харсан байдалтай нүүр хэсэг нэлэнхийдээ цус болчихсон байдалтай харагдахаар нь Энхбаатарыг хойноос нь татаж салгахад ***  надаас зугтаад би араас нь гүйгээд барьж аваад газар суулгаад байж байхад цагдаа нар ирээд ***ыг аваад явсан. Тэгээд удаагүй байж байхад ***т зодуулсан хүнийг эмнэлгийн машин ирээд авч явсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 31 дэх тал/,


Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** гартаа хүрз барьчихсан явж байсан юм” гэх мэдүүлэг хэргийн /32 дахь тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...хэрэг болсон гэх газар нь Дархан сумын *** хэсэг, Хааны хүүхдүүд нэртэй цэцэрлэгийн хашааны гадна талд буюу Мангиртын *** дүгээр гудамж хоёрын зааг хэсэг газар байх ба уг газар очиход дуудлага мэдээл өгсөн *** гэх эмэгтэй байсан ба уг эмэгтэй энэ цус болсон газар хэвтэж байсан залууг нэг залуу зодож байсан гэж ярьсны дагуу тухайн газарт үзлэгийг үргэлжлүүлэв. ...уг газар нь Мангиртын ***  дугаар хэсэг ***  дүгээр гудамж гэж бичсэн хаягтай хашааны ертөнцийн зүгээр хойд талын гудамжинд байх 1 ширхэг ургаа модны хажууд байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа... / хэргийн 4-5 дахь хуудас/

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл “хэргийн 16 дугаар хуудас/
Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “хэргийн 22-23, 25 дахь тал/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 257 тоот дүгнэлт: “*** биед дус ясны шугаман хугарал, нүдний ухархайн ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд доод, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, баруун нүдний алимны салстад цус хурал, баруун хацарт зулгаралт, доод эрүү, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 36 дахь тал/
Хохирогч *** ийн цусны бүлгийг тогтоосон ¹2777 тоот шинжээчийн дүгнэлт: /хэргийн 45 дахь тал/
Б*** ийн өвчний түүх: /хэргийн 47-55 дахь тал/
Шүүх биологийн шинжилгээний ¹ 2250 тоот дүгнэлт: /хэргийн 58 дугаар тал/
Шүүх биологийн шинжилгээний ¹2779 тоот дүгнэлт: /хэргийн 62 дахь тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 22-ны өдөр архидан согтуурсан үедээ Дархан сумын 15 багийн нутаг дэвсгэрт байрлах “Хааны хүүхдүүд” асрамжийн газрын ойролцоо *** ийн эрх чөлөөнд халдаж, түүний толгойн хэсэгт төмөр хүрзээр цохиж хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлттэйгээр үйлдсэн болох нь нотлогдож байх тул Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн1997 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар 20 000 төгрөгөөр торгох ял, 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78 дугаар зүйлд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв. 
Хохирогч Б*** ийн “2014 оны 02 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гараад гурил авах гээд дэлгүүрт ороход *** согтуу тааралдсан ба *** түүнд хүүхдийн тоглоом тоглодог гар утас авчирч өгөөрэй гэж хэлчихээд найз *** ийн гэрт очиж нэг шил архи хувааж уусан. Тэгээд *** ийн гэрээс гарч харих гээд явж байтал хойноос цохих шиг болсон” гэх мэдүүлэг, гэрч *** ийн “ 18 цагийн орчим цэцэрлэгийн хашааны хажуу талд нэг эрэгтэй хүн, өөр нэг эрэгтэй хүнийг газар унагачихсан өшиглөж, толгой руу нь хүрзээр цохьсон харагдсан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд *** *** нарын хооронд хүүхдийн тоглоом тоглодог  гар утасны талаархи яриа 2014 оны 3 дугаар сарын 01-ны өглөө  болоод өнгөрсөн ба тухайн өдрийн орой шүүгдэгч *** нь хохирогч *** г ямарч шалтаг шалтгаангүйгээр өшиглөж, толгой руу хүрзээр цохьсон нь тус тус нотлогдож байх тул  хохирогч *** йн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хүүхдийн утаснаас болж маргасан байж магадгүй” гэх мэдүүлэгийг үндэслэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна. 
Иймд шүүгдэгч *** нь танхайн сэдэлтээр өөрийн үйлдлийн шинж чанарыг ухамсарлаж, үүний улмаас хохирогчид гэмтэл учирч болохыг мэдсээр байж *** г газар унаган дээрээс нь өшиглөж, толгой руу нь төмөр хүрзээр цохиж, түүний биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэх зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  даавуун хантааз, хиймэл үстэй куртикний дотрыг хохирогч ***д өгч, *** ын өмсөж явсан хагас түрийтэй гутал, хар саарал өнгийн өмд, ногоон өнгийн малгайтай куртик, ишгүй хумбан хүрз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** ыг нь бусдын бие махбодид танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551-д заасныг журамлан 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар *** г 4 /дөрвөн/ жил 8 /найман / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 4 /дөрвөн/ жил 8 /найман / сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *** ын энэ хэрэгт цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн даавуун хантааз, хиймэл үстэй куртикийн дотор тус бүрийг хохирогч ***д буцаан өгч, иш нь хугархай хүрз, хагас түрийтэй гутал , хар саарал өнгийн өмд , ногоон өнгийн малгай, өмдийг тус тус устгасугай.

6. Шүүгдэгч *** хохирогч ***д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАНЛАЙБААТАР

     ШҮҮГЧИД                           Я.ТУУЛ

                         Т.ЭНХЖАРГАЛ