Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 157

 

 

 

 

          Хэргийн индекс: 171/2012/0178/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч Д.Оюундарь, Тө.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч Д.Батчулуун, Д.Ганболд, Ц.Цэндсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

хохирогч Д.Д.Ц-,

шүүгдэгч Ц.Ц.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Д.Ц-ын Ц.М-ад холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлэх тухай тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000472 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Ц-ын Ц.М- /РД: /, 1983 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт, ********** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Ц.Ц.М- 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн ***тоотод өөрийн төрсөн эцэг Д.Д.Ц-ын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ц.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед би ааваас мөнгө нэхсэн юм. Тэгтэл аав миний 250.000 төгрөгийг өгөхгүй байхад нь би аавыг зүгээр л түлхсэн юм. Тэгтэл аав надад 45.000 төгрөг өгсөнд би уг мөнгийг аваад Улаанбаатар хотын суудалд суугаад хот руу явсан. Энэ өвгөн намайг байнга дарамталж зоддог, мөн манай ах дүү нарт миний нэр хүндийг маань байнга унагааж явдаг, би буруугүй” гэв.

Хохирогч Д.Д.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед намайг гэртээ байж байхад хүү Ц.М- маань гаднаас согтуу орж исрэн юм. Тэгээд надаас мөнгө нэхэхэд нь би хүүдээ хандан “чи согтуу байна, маргааш өглөө ав” гэж хэлэхэд Ц.М- мөнгө өг гээд над руу дайрсан. Тэгээд миний нуруун тус газар хөлөөрөө өшиглөж газар унагааж толгойн тус газар нэг удаа өшиглөсөн.

 

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Мөнхбат эчах хэрэгсэхгүй.doc

Тухайн үед би хүүгээсээ айгаад аав нь мөнгө өгье гээд гуйсан чинь миний түрийвчээс мөнгө аваад гараад явсан” гэв.

Шүүгдэгч Ц.Ц.М- 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн ***тоотод өөрийн төрсөн эцэг Д.Д.Ц-ын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.Д.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн:...”2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед намайг гэртээ байж байхад хүү Ц.М- маань гаднаас согтуу орж исрэн юм. Тэгээд надаас мөнгө нэхэхэд нь би хүүдээ хандан “чи согтуу байна, маргааш өглөө ав” гэж хэлэхэд Ц.М- мөнгө өг гээд над руу дайрсан. Тэгээд миний нуруун тус газар хөлөөрөө өшиглөж газар унагааж толгойн тус газар нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би хүүгээсээ айгаад аав нь мөнгө өгье гээд гуйсан чинь миний түрийвчээс мөнгө аваад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 659 тоот актын

1. “Д.Д.Ц-ын биед тархи доргилт, цээжний өмнө хэсгийн зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 15 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүх сэтгэц гэм судлалын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 55 тоот магадлагаагаар

  1. Ц.Ц.М- нь сэтгэцийн хувьд доорх өвчтэй байна.
  2. Уг өвчин нь 2004 онд анх илэрсэн, удамшлын өвчин болно.
  3. Уг гэмт хэрэг үйлдэхэд уг өвчин нь нөлөөлсөн байна.
  4. Үйлдсэн гэмт үйлдлийн талаар мэдүүлэг өгч чадна.
  5. Сэтгэцийн хувьд тухайн хэргийг хариуцах чадваргүй байна.
  6. Эмнэлгийн албадан эмчилгээ хийх шаардлагатай байна. 

 

Ц.Ц.М- нь шизофренийн хий үзэгдэлт, дэмийрэл хэлбэр өвчинтэй байна гэжээ. Уг өвчнийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр “Сэтгэц гэм судлал”-ын ердийн эмнэлэгт эмчлүүлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Ц.М- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 23 дахь тал/,

 

Иймд шүүгдэгч Ц.Ц.М-ын эцэг Д.Д.Ц-ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хувийн маргаанаас үйлдэлтэй ноцтой биш, байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлэх тухай тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000472 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.Ц-ын Ц.М-ыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 385 дугаар зүйлийн 385.1, 385.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 99 дугаар зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн Д.Ц-ын Ц.М-ад холбогдох эрүүгийн 201209000472 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Ц-ын Ц.М-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Ц.Ц.М-ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй шаардлагагүй гэж шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, нарколагийн тасагт мэдэгдсүгэй.

 

4. Ц.Ц.М- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ц.М-ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Энэхүү захирамжид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 20, 109 дүгээр зүйлд заасан журмын дагуу гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                 Ё.РИНЗААН          

                                   

                                    ШҮҮГЧИД                                         Д.ОЮУНДАРЬ

 

                                                                                                Тө.ЭНХЖАРГАЛ