Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 24

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Цэцэгмаагийн Батжаргалыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалыг 03  сар 01 хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалд оногдуулсан 03  сар 01 хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганчаарчлан эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 38.3 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Каннабис /дельта 9 тетрагидроканнабинол/ бодисын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй ургамал, Вояж гэсэн шошготой хуванцар сав 1 ширхэг, хуйлсан тугалган цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комист даалгаж, 1 ширхэг Сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хуйлж ороож соруул мэт зүйл болгосон AF4264614 гэсэн сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд хүргүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Батжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Батжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж баривчлах ялыг 2017 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Батжаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ОТГОНБАЯР