| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0126/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0110 |
| Огноо | 2014-05-27 |
| Зүйл хэсэг | 146.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0126/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000269 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** суманд төрсөн, *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** тоотод түр оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,
2. Монгол Улсын иргэн, *** суманд төрсөн, *** настай, э***, бүрэн дунд боловсролтой, *** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар байрны гадаа иргэн *** ийн гар утас болон цүнхийг нь булааж авч бусдад 1 217 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч *** мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 00 цаг үед ажил тараад найз залуугаа ирж утсаа аваач гэсэн. Тэгээд утсаар ярьж дуусаад тамхи татаад байр байтал нэг танихгүй өндөр залуу ирээд “тамхилаач, танилцъя гар утсаа өгчих” гэхээр нь утас байхгүй гэсэн чинь “хүргээд өгье, намайг *** гэдэг” гэсэн. Тухайн үед би тэр залууд би хүн хүлээж байна гэсэн. Тэгсэн тэр залуугийн найз бололтой нэг залуу хүрч ирсэн. Намайг 23 дугаар байрны тийш явахад миний араас нөгөө залуутайгаа юм яриад байсан. Намайг 23 дугаар байрны гадаа иртэл *** найзыгаа *** гэж танилцуулсан. Намайг утсаар ярих гэтэл утсыг булааж аваад Технологийн Их сургууль тийшээ гүйгээд явтал *** гэж байсан залуу нь миний гар цүнхийг булааж, гүйхдээ миний зүүн хацрыг шүргээд зугтсан. Би араас нь гүйгээд гүйцээгүй. Тэгээд машинтай нэг танихгүй ахтай тааралдаж, түүний гар утсаар цагдаад мэдэгдсэн./хэргийн 21-22 дахь тал
Иргэний нэхэмжлэгч *** мэдүүлэхдээ:..2014 оны 04 дүгээр сарын 03-ны орой найз охин *** д өөрийн “I phone 5” маркийн хар өнгийн гар утсыг түр хугацаанд үлдээгээд явсан. *** ажлаа тараад 22 цаг өнгөрч байхад над уруу утсаар яриад ДД байрны ойролцоо байна. ирээд гар утсаа аваач гэсэн. Тухайн үед ажилтай байсан учир хэсэг хүлээж бай би ингээд очно гэж утсаар хэлтэл утас нь тасарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин залгахад дуудаад байгаа мөртлөө утсаа авахгүй байсан. Нилээд хугацаа өнгөрсний дараа миний *** дугаарын утаснаас надад байсан найзын маань дугаар луу цагдаа залгаад утсаа ирж ав гэсэн. Тэгээд цагдаа дээр ирээд *** ийг эд зүйлээ бусдад булаалгасан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 25 дахь тал.
Гэрч *** ийн “ 2014 оны 04 дүгээр сарын 03-ны орой 00 цагийн үед хамт дадлага хийж байгаа сонсогч *** ийн хамт 23 дугаар байрны орчим эргүүл хийж явж байхдаа цагдаагийн газрын дотуур холбоогоор 23 дугаар байрны гадна эмэгтэй хүний эд зүйлийг бараан хувцастай 2 залуу булаагаад зугтлаа гэх мэдээллийг сонссон. Тэгсэн бараан өнгийн хувцастай нэг өндөр залуу номин худалдааны төвийн зүгт сэжигтэй гүйгээд явахаар нь араас нь араас нь хөөж барьж авахад *** гэж өөрийгөө танилцуулсан. Халааснаасаа нь хар өнгийн “I phone 5” маркийн хар утас гаргаж ирээд найз *** йн хамт гар утас, гар цүнх булааж, цүнхийг *** аваад явсан” гэж байсан. Тэгээд *** й уруу *** дыг яриулж хаана байгааг мэдсэн.
*** хүнээс булааж авсан цүнхээ олон улсын худалдааны төвийг хажуу талын контейнер дээр тавьсан гэсэн ба очиход цүнх онгорхой урагдсан байдалтай байсан. *** эд зүйлээ хүлээж авахдаа “глакси” утас алдагдсан гэсэн ба утсыг унтраагаад нуусан байсныг авч хохирогчид хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,
Гэрч *** н “....00 цагийн орчим бараан өнгийн хувцастай нэг өндөр залуу сэжигтэй байдлаар гүйхээр нь хөөж барьж авахад өмдний халааснаасаа хар өнгийн утас гаргаж ирээд нэг эмэгтэйгээс гар утас цүнхийг *** ийн хамт булаасан гэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ:....21 цагийн үед ангийнхантайгаа уулзаад 9 хүн нийлж 0,5 граммын Чингис архи хувааж уугаад дараа 0,5 граммын Алтанговь пиво, хэдэн хундага архи уусан ба манай ангийн залуу над руу утсаар яриад халамцуу хүрч ирсэн. *** той хамт гарч дэлгүүрээс 0.75 граммын Чингис архи архи авч 5-уулаа хувааж уусан. Нэг хартал *** харагдахгүй болсон ба хэсэг хугацааны дараа над уруу утсаар яриад хүрээд ир гэхээр нь очтол нэг танихгүй охинтой хамт байсан ба тэр охин утсаар хэн нэгэнтэй яриад эхэлтэл *** тэр охины гар утсыг аваад зугтахаар нь би тэр охины цүнхийг шүүрээд араас нь зугтаасан ба бид 2 салсан. Би шүүрсэн цүнхээ тэр чигээр нь контейнер дээр тавьчхаад ангийнхан дээрээ ирж *** г хүргэж өгөөд *** той уулзах үедээ цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хэргийн 44-45,47 дахь тал/,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ “....өнгөрч байхад 0,5 граммын нийслэл нэртэй пиво уучхаад тай утсаар ярьж ДД клубд очоод задалсан архинаас нь уугаад тэндээс гарч *** ийн ангийнхантай хамт нэг шил архи дахин хувааж уусан. Тэгээд 00 цагийн үед 23 дугаар байрны ойролцоо явж байтал нэг танихгүй охин тамхи татаад явж байхаар нь тамхилаач гэсэн, тэгээд тэр охинтой тамхилж байхдаа танилцъя гэсэн ба тэр охин юм хэлээгүй. Тэгээд 22 болон 23 дугаар байрны гадна сандал дээр сууц байтал *** над руу залгахаар нь 22 дугаар байрны гадаа хүрээд ир гэхэд удалгүй ирсэн. Гэтэл нэг охин гар утсаараа ярих үед би охины утсыг булаагаад зугтсан, араас *** тэр охины цүнхийг булаагаад зугтсан. Тэгээд бид 2 тус тусдаа явсан/хэргийн 49-50,52 дахь тал/,
Яллагдагч ***ын биед үзлэг хийсэн тэмдэглэл/ хэргийн 5 дахь тал/,
Яллагдагч *** йн биед үзлэг хийсэн тэмдэглэл/хэргийн 6 дахь тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 15,23 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны 00:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны гадаа иргэн *** ийн гар цүнх болон гар утасыг булаан авч 1 217 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***,*** нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байх бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн шүүгдэгч ***ын “galaxy S3” маркийн гар утас, шүүгдэгч ***гийн эзэмшлийн “Самсунг galaxy S” болон “Самсунг Е10” маркийн хуучин гар утсуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***, *** нарын тус тус эзэмшилд шилжүүлэхийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар шүүгдэгч *** нарыг тус бүр 3 /гурван / жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт тус бүр оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын “galaxy S3” маркийн, шүүгдэгч ***гийн “Самсунг galaxy S” болон” Самсунг Е10” маркийн хуучин гар утсуудыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар ***, *** нарт оногдуулсан 3 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ