| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0166/Э/ |
| Дугаар | 155 |
| Огноо | 2012-08-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0166/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,
хохирогч Б.Б.А-, Б.Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт А.Ц-д холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000273 дугаартай хэргийг 2012 оны 7 дугаар сарын 26-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн А.Ц- /РД: /, 1960 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд Улаанбаатар хотын шүүхээр 1978 оны 6 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1978 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жил хорих ял,
Ардын армийн тусгай шүүхийн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 277 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 199 дүгээр зүйлийн А, 200-А, 142, 110, 63-Б, 109-Б-д зааснаар 10 жил хорих ял,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 1961 оны Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн Б-д зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 9 жил хорих ял,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\А.Цолмон-145.2-155.doc
зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялд өмнөх Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 13 хоногийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч А.А.Ц- нь шунахайн сэдэлтээр давтан удаагийн їйлдлээр 2012 оны 4 дүгээр сарын 19-ний єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Эрїїл мэндийн газрын байрны 2 дугаар давхарт байрлах нягтлан бодогч Б.Т-ын єрєєнєєс “ASER” маркийн зєєврийн компьютерийг хулгайлж 400.000 тєгрєгийн хохирол,
Мөн єдєр Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Нэхий” ХК-ны байранд байрлах иргэн Б.Б.Г-гийн єрєєнєєс гар цїнх, бэлэн мєнгє 480.000 тєгрєг бусад эд зїйлийг хулгайлж нийт 837.000 тєгрєгийн хохирол,
2012 оны 4 дүгээр сарын 20-ны єдєр Сэлэнгэ аймгийн 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Б.А-ын єрєєнєєс гар цїнх, 3 ширхэг гар утас, бэлэн мєнгє 804.200 тєгрєг зэрэг эд зїйлийг хулгайлж нийт 1.084.200 тєгрєгийн хохирол,
Мөн єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын Єргєє багийн нутаг дэвсгэрт байрлах “Монгол-Турк”-ийн хамтарсан сургуулийн хичээлийн байрны багш нарын єрєєнєєс багш Ж.Х.А- “Next book air” маркийн зєєврийн компьютерийг хулгайлж, 440.000 тєгрєгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос машин хөлсөлж Дарханд ирж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 19-ний єдєр өглөө 08 цагийн алдад Дархан сумын Эрїїл мэндийн газрын байрны 2 дугаар давхарт байрлах єрєєнєєс “ASER” маркийн зєєврийн компьютерийг хулгайлж аваад мөн өдөр нь тэндээсээ “Нэхий” ХК-ны нэг єрєєнєєс гар цїнх, бэлэн мєнгє 480.000 тєгрєг бусад эд зїйлийг хулгайлсан. Тэгээд маргааш нь Сэлэнгэ аймагт очоод Татварын хэлтсийн улсын байцаагчийн єрєєнєєс гар цїнхнээс нь 804.200 төгрөг, 3 ширхэг гар утас зэргийг аваад буцаж тэр өдрөө Дарханд ирж “Монгол-Турк”-ийн хамтарсан сургуулийн хичээлийн байрны багш нарын єрєєнєєс нэг ширхэг зєєврийн компьютер хулгайлсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 8 цаг 30 минутад ажил дээрээ ирээд өрөөндөө ороод цүнхэн дотор байсан мөнгөө аваад ажлаасаа гарсан. Тэгээд 08 цаг 50 минутад өрөөндөө ороод албаны мөнгөө цэгцэлж байхад нарийн бичиг Ө- манай өрөөнд орж ирээд надаас юм асуух үед би цүнхэндээ мөнгөө буцааж хийсэн юм. Тэгээд манай дарга орж ирэх үед би нарийн бичигтээ албан бичиг өгөхөөр өрөөнөөсөө гараад 5 минут болоод буцаж өрөөндөө орж ирэхэд миний гар цүнх алга болсон байсан. Миний цүнхэн дотор 3 ширхэг гар утас, ойролцоогоор 804.200 төгрөг цүнхэнд байсан” гэв.
Хохирогч Б.Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ очоод 10 цаг 20 минутын үед тасгийнхаа ажил шалгахаар өрөөнөөсөө гарч явсан юм. Тэгээд өрөөндөө 11 цаг 20 минутын үед орж ирээд цүнхээ хайсан чинь байхгүй байсан. Миний цүнхэн дотор монетон ээмэг, гинж, кулон байсан ба бэлнээр 480.000 төгрөг болон бусад бичиг баримтуудаа байсан” гэв.
Шүүгдэгч А.А.Ц- нь шунахайн сэдэлтээр давтан удаагийн їйлдлээр 2012 оны 4 дүгээр сарын 19-ний єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Эрїїл мэндийн газрын байрны 2 дугаар давхарт байрлах нягтлан бодогч Б.Т-ын єрєєнєєс “ASER” маркийн зєєврийн компьютерийг хулгайлж 400.000 тєгрєгийн хохирол,
Мөн єдєр Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Нэхий” ХК-ны байранд байрлах иргэн Б.Б.Г-гийн єрєєнєєс гар цїнх, бэлэн мєнгє 480.000 тєгрєг бусад эд зїйлийг хулгайлж нийт 837.000 тєгрєгийн хохирол,
2012 оны 4 дүгээр сарын 20-ны єдєр Сэлэнгэ аймгийн 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Б.А-ын єрєєнєєс гар цїнх, 3 ширхэг гар утас, бэлэн мєнгє 804.200 тєгрєг зэрэг эд зїйлийг хулгайлж нийт 1.084.200 тєгрєгийн хохирол,
Мөн єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын Єргєє багийн нутаг дэвсгэрт байрлах “Монгол-Турк”-ийн хамтарсан сургуулийн хичээлийн байрны багш нарын єрєєнєєс багш Ж.Х.А- “Next book air” маркийн зєєврийн компьютерийг хулгайлж, 440.000 тєгрєгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 8 цаг 30 минутад ажил дээрээ ирээд өрөөндөө ороод цүнхэн дотор байсан мөнгөө аваад ажлаасаа гарсан. Тэгээд 08 цаг 50 минутад өрөөндөө ороод албаны мөнгөө цэгцэлж байхад нарийн бичиг Ө- манай өрөөнд орж ирээд надаас юм асуух үед би цүнхэндээ мөнгөө буцааж хийсэн юм. Тэгээд манай дарга орж ирэх үед би нарийн бичигтээ албан бичиг өгөхөөр өрөөнөөсөө гараад 5 минут болоод буцаж өрөөндөө орж ирэхэд миний гар цүнх алга болсон байсан. Миний цүнхэн дотор 3 ширхэг гар утас, ойролцоогоор 804.200 төгрөг цүнхэнд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 110 дахь тал/,
хохирогч Б.Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ очоод 10 цаг 20 минутын үед тасгийнхаа ажил шалгахаар өрөөнөөсөө гарч явсан юм. Тэгээд өрөөндөө 11 цаг 20 минутын үед орж ирээд цүнхээ хайсан чинь байхгүй байсан. Миний цүнхэн дотор монетон ээмэг, гинж, кулон байсан ба бэлнээр 480.000 төгрөг болон бусад бичиг баримтуудаа байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 91-92 дахь тал/,
хохирогч Б.Т-ын:...“2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 11 цаг 30 минутын үед намайг ажил дээрээ ирэхэд ширээн дээрээ орхиод явсан компьютер байхгүй байсан. Миний суудаг ажлын өрөө 213 тоот бөгөөд уг өрөөнөөс цаашаа дамждаг өрөө байдаг. Тэр нь манай ерөнхий нягтлан бодогчийн өрөө байгаа юм. Ерөнхий нягтлан бодогчийг өрөөндөө сууж байхад үндсэндээ өрөө хоосон байж байдаг, хаалгаа хаачихвал хэн орж байгаа нь мэдэгддэггүй юм. Энэ албаны компьютер дээр би санхүүгийн програмуудыг нийт 680,000 төгрөгөөр Улаанбаатар хотод очиж суулгуулсан байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 68-69 дахь тал/,
хохирогч Х.Х.А-:...“Би 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажлынхаа газрын 203 тоот өрөөнд ороод 10 цаг 45 минутад өрөөнөөсөө гарсан юм. Гарахдаа өлгүүрт гар цүнхээ өлгөж, ширээн дээрээ 11 инчийн цагаан өнгийн зөөврийн компьютер үлдээгээд хаалгаа түгжээгүй гарсан юм. Цүнхэн дотор түрийвч байсан ба уг түрийвчид 90.000 төгрөг, виза картууд зэрэг байсан. Тэгтэл буцаад орж ирэхэд миний цүнх алга болсон байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дахь тал/,
гэрч Г.Г.Э-ын:...“2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Офицерүүдийн ордон дээр “Соната-5” маркийн 61-08 УНС улсын дугаартай машинтай зогсож байтал 50 орчим насны цүнх барьсан эрэгтэй хүн ирээд Дархан-Сэлэнгэ ороод ирье, хоёроос гурав хонох байх, бүх зардлыг даана гээд мөнгөө үзүүлсэн юм. Тэгээд би ахаасаа асуугаад Батсүх ах бид нар Дархан руу 11 цагийн орчим хөдөлсөн. Тэгээд Дарханд ирээд буудалд хоносон. Өглөө сэрээд гурвуулаа хамт гарахад тэр ах найзтайгаа уулзана гээд “Дархан-Номин”гийн гадаа очоод машиндаа 1 цаг орчим хүлээсний дараа гарч ирсэн. Тэндээсээ хөдлөөд цементийн үйлдвэр ороод 10-аас 20 минутын дараа гарч ирээд мөн тэндээсээ шууд Сэлэнгэ явсан. Сэлэнгэд тэр оройдоо буудал олдоогүй тул машиндаа хоносон. Тэр ах тэндээсээ өглөө Татварын газраар нь ороод гарсан. Тэгээд шууд Дарханд ирээд сургууль шиг юм руу ороод 10-аас 15 минут болоод гарч ирээд шууд Улаанбаатар хот руу хамт явсан юм. Хотод ирээд Офицерүүдийн ордны гадаа буусан. Тэр хүн махлагдуу шар царайтай, өөрийгөө Г- гэж байсан ба толгойн үс нь дээрээс халцарсан жоохон үстэй, зангиагүй саарал пиджактай, богино хар пальто өмссөн байсан. Мөн хар бараан өнгийн саравчтай малгайтай, хар нүдний шилтэй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,
шүүгдэгч А.А.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос машин хөлсөлж Дарханд ирж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 19-ний єдєр өглөө 08 цагийн алдад Дархан сумын Эрїїл мэндийн газрын байрны 2 дугаар давхарт байрлах єрєєнєєс “ASER” маркийн зєєврийн компьютерийг хулгайлж аваад мөн өдөр нь тэндээсээ “Нэхий” ХК-ны нэг єрєєнєєс гар цїнх, бэлэн мєнгє 480.000 тєгрєг бусад эд зїйлийг хулгайлсан. Тэгээд маргааш нь Сэлэнгэ аймагт очоод Татварын хэлтсийн улсын байцаагчийн єрєєнєєс гар цїнхнээс нь 804.200 төгрөг, 3 ширхэг гар утас зэргийг аваад буцаж тэр өдрөө Дарханд ирж “Монгол-Турк”-ийн хамтарсан сургуулийн хичээлийн байрны багш нарын єрєєнєєс нэг ширхэг зєєврийн компьютер хулгайлсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг,
эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 27, 43, 95, 120 дахь тал/,
гэрч Д.Д.Б-өөр зураг таньж олуулсан тухай, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 46-47 дахь тал/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 48-54 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд А.Ц-г давтан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Б.А-ын гар цїнх, 3 ширхэг гар утас, бэлэн 804.200 төгрөг, нийт 1.084.200 төгрөгийг, хохирогч Б.Б.Г-гийн гар цїнх, бэлэн 480.000 тєгрєг, нийт 837.000 төгрөгийг, хохирогч Б.Т-ын “ASER” маркийн зєєврийн компьютер, нийт 400.000 төгрөгийг, хохирогч Х.Х.А- “Next book air” маркийн зєєврийн компьютер, нийт 440.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох А.А.Ц-гоос гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.А.Ц- нь урьд 1978 оны 6 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1978 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жил хорих ял,
Ардын армийн тусгай шүүхийн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 277 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 199 дүгээр зүйлийн А, 200-А, 142, 110, 63-Б, 109-Б-д зааснаар 10 жил хорих ял,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 1961 оны Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн Б-д зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 9 жил хорих ял,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялд өмнөх Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 13 хоногийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан байна.
Үүнээс үзвэл тэрээр ялтай байх хугацаандаа хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн нь нотлогдож байна.
Шүүгдэгч А.А.Ц- нь ялтай байх хугацаандаа тухайн төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.Ц-г давтан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар А.Ц-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.А.Ц-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар А.А.Ц-гийн энэ хэрэгт 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 109 /зуун ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.А.Ц-гоос 1.084.200 /нэг сая наян дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч тоотод оршин суух Б.А- /РД: /-д,
837.000 /найман зуун гучин долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч тоотод оршин суух Б.Г- /РД: /-д,
400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч тоотод оршин суух Т- /РД: /-д,
440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч тоотод оршин суух /РД: /-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн төрийн хяналтын нэгдсэн системийн камерт бичигдсэн бичлэгтэй 2 /хоёр/ ширхэг СD-ыг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар А.А.Ц-гийн 30.000 төгрөгийн үнэ бүхий “Моторолла” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 304 дугаартай тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.А.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.А.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН